2020 оны 4-р сарын 17
12 цаг 35 минут

Б.Сайнбаяр: Үндэсний бөх Монголын соёлын өвийн гол тээгч мөн

Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал, Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, Монгол Улсын заан, Олон улсын олимпын хорооны “Шударга өрсөлдөгч” шагналт, бөхийн чөлөөт барилдааны Олон улсын хэмжээний мастер Б.Сайнбаяртай тус холбооны өөрчлөлт шинэчлэлт, ирээдүйн хөгжлийн гарц шийдлийг нь сонирхон ярилцлаа.

-Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 30 жилийн ололт, амжилт, алдаа дутагдал, цаашдын ирээдүйн хөгжил, дэвшил, өөрчлөлт юу байх вэ?

-Энэ дөрөвдүгээр сард Монголын Үндэсний бөхийн холбооны 30 жилийн ой тохиож байна. Нийт бөхчүүд, үзэгчид, бөх сонирхогчид, бөхийн зүтгэлтэн, ахмад бөхчүүд, хамтарч ажилладаг пүүс, компани, бөхийн спортын дэмжигчид, Монголын эрхэм өв соёлыг хамтдаа тээж яваа ард түмэндээ МҮБХ-ны 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бөхийн хөгжилд алдаа, оноо, амжилт дүүрэн байлаа. Бөхчүүдийн амжилт, өрсөлдөөн, нийгмийн асуудал дүүрэн он жилүүд өрнөж байна. Үндэсний бөхийн холбоо байгуулагдсанаар бөхийн хөгжилд олон томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийгдсээр ирсэн. Тухайлбал, бөхийн спортоор хичээллэгчдийн тоо өссөн, холбооны дүрэмтэй болсон, бөхийн бай шагнал, урамшуулал нэмэгдсэн дэвшил гарлаа. Сүүлийн үед холбооны зүгээс техник, технологийн дэвшлийг барилдаанд амжилттай нэвтрүүлж, ашиглаж байна. Бөхчүүдийн өрсөлдөөн жил ирэх тутам нэмэгдэж байна.

Бахархалтай нэгэн амжилт гэвэл үндэсний бөхөөр барилддаг бөх жүдо бөхийн төрлөөр олимпын аварга болсон юм. Монгол хүн бүр байгалиас заяасан төрмөл барилдах авьяастай байдаг. Өнгөрсөн он жилүүдэд алдаанаасаа ололт амжилт нь их байлаа. Гэхдээ бид бас алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Бөх сонирхогчдын итгэл, сэтгэл ханамжийг бууруулсан, хүлээлт үүсгэсэн тал бий. Холбооны зүгээс бөхийн барилдааныг сонирхолтой болгох үзэгчдийн хүсэл, хүлээлтийг давуулахын тулд олон арга хэмжээ төлөвлөн ажиллах шаардлагатай байгаа. Бөх сонирхогч, үзэгч, дэмжигчдийн тоог аажмаар нэмэх нь бөхийн галбир, уран барилдаан, шударга өрсөлдөөн бий болгох тал дээр цогц арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнийг дагасан хөгжлийн бодлого явагдана.

-Сүүлийн үед хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа тоймловол ?

-Үндэсний бөх нь Монголчуудын соёлын өв, уламжлал, үнэт зүйл, оюуны дархлаа нь болдог. Ирээдүй залуу хойч үед бид үүнийг уламжлуулах үүрэгтэй. Монголын Үндэсний бөхийн холбоо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зүгээр суугаагүй. Цаг үе, нийгмийн олон сорилт бэрхшээлтэй тулгарсан. Шинэчлэлт өөрчлөлт хийхэд олон саад бэрхшээлтэй тулгарч байна.

Эдгээр сорилт бэрхшээлийг шинэ санаа, шинэ бодлого, шинэ үзэл баримтлал дээр тулгуурлан цаашид даван туулах болно. Өнгөрсөн хугацаанд бидний хийж, хэрэгжүүлсэн ажил олон бий. Цаашид хэрэгжүүлэх ажлын эхлэл суурийг бид зөв тавигдсан гэж үзэж байгаа. Түрүү жилийн хавраас эхлээд барилдааны тасалбарыг онлайнаар захиалж худалдан авдаг системийг амжилттай нэвтрүүлсэн. Үзэгчид дуртай суудлаа захиалан авч болдог боломжтой боллоо. 1100 орчим худалдаалагддаг байсан тасалбарын тоог 1600-д хүргэж чадсан. Мөн бид энэ хөрс суурин дээр шинэлэг санаа, оновчтой төлөвлөлтийг улам төгөлдөржүүлэх бодлого барьж, бөхчүүд болон үзэгчдийн санал хүсэлтийг бодлогын түвшиндээ авч хэрэгжүүлж байна.

Барилдааныг цахимаар болон телевизороор үнэн зөвөөр шүүж, маргаантай барилдааныг аль болох гаргахгүй байх тал дээр анхаарал хандуулан ажиллаж эхэлсэн. www.devjee.mn, SРS телевизтэй хамтарч олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Бөхийн оноолтыг програмичилж шуурхай болгосон. Бөхийн найрааг арилгахын төлөө ажиллаж байна. Барилдаан бүрийг хариуцлагатай болгоход анхаарч, сахилга бат, хариуцлага алдсан тохиолдолд торгуулийн арга хэмжээг хөшүүрэг болгон ашиглаж бөхийн хариуцлагыг дээшлүүлнэ. Сунжирсан удаан барилдааныг өөрчлөх гарц, гаргалгааг хайж, судалж, анализ, дүгнэлт, судалгаа хийж байна. Бөхийн холбооны дүрмийг улам боловсронгуй болгох тал дээр анхаарч байгаа. Энэ бүх ажлын суурийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж ирлээ.

-Үндэсний бөхийн холбоо хэдэн аймагт салбар холбоотой вэ?

-Үндэсний бөхийн холбооны салбар 21 аймагт салбартай. Салбаруудын хувьд ажлын чанар, үр өгөөж нь харилцан адилгүй байна. Бид 21 аймаг руу судалгааны бичиг баримтыг явуулж эхлээд байна. Зарим аймгуудын Үндэсний бөхийн салбар хороодод хараахан хүрээгүй байгаа судалгааны бичиг баримтыг Монголын Үндэсний бөхийн холбооны “Их Эе” хуралдахаас өмнө амжиж хүргүүлнэ.

Манай холбооны гишүүнчлэлтэй хүн хариуцлагатай байх ёстой. Дан ганц бөхчүүд гэлтгүй, бөхийн хүрээнийхэн, бөх сонирхогчид, засуул, цэц, ахмад бөхчүүдэд ч энэ хамааралтай. Үндэсний бөхөөр өнөөдрийн байдлаар 21 аймаг, 330 суманд 20 гаруй мянган бөх Улсын наадмаар барилддаг. 

-Үндэсний бөхийн цол, барьц, барилдааны дүрэмд өөрчлөлт шинэчлэлт хийх үү?

-Аливаа спортын хөгжил нь цаг үеэ даган өөрчлөгдөж байдаг. Үүнтэй уялдан үндэсний бөх хөгжих ёстой. Гэхдээ уламжлал, үнэт зүйл, дархлаагаа алдахгүйгээр шинэчлэгдэх нь зайлшгүй. Бид өв уламжлал, ёс заншлаа алдагдуулж болохгүй гэдгийг ухамсарлан ойлгож байгаа. Энэ бүхнийг харин улам боловсронгуй болгон хөгжүүлэх болно. Монголын Үндэсний бөхийн холбооны алсын хараа, бодлого төлөвлөлт, зорилго, зорилт үүнд чиглэж байгаа. Бид урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, бодлогын бичиг баримт боловсруулж байна.

МҮБХ-ны алсын хараа, бодлогын бичиг баримттай болох нь ирээдүйд хаана хүрэх хөгжлийн замаа тодорхой болгож байгаа юм. Энэ бүхнийг хэрэгжүүлэх нь дан ганц холбооны ажил байгаагүй. Бөхчүүд, үзэгч, дэмжигчид, бөхийн зүтгэлтнүүдийн хамтын оролцоо шингэсэн бодлогын бичиг баримт, хамтын ажил болно. Энэ бодлогын баримт бичгийг боловсруулахад мэргэжлийн баг ажиллаж байна. Мөн үндэсний бөхчүүдээс гадна гадаад улс оронд өндөр боловсрол эзэмшсэн жүдо, чөлөөт бөхийн тамирчид, спортын мэргэжилтнүүдийн хүчин зүтгэл ч шингэсэн.

Үндэсний бөхчүүд Монголын олон мянган жилийн соёлын өвийг тээгчид, цааш нь түгээгч, дамжуулагчид учраас алсын хараатай бодлогын баримт бичгийг гаргах зайлшгүй шаардлага урган гарсан. Бөхчүүдийн ёс зүй, хүмүүжил, мэдлэг боловсрол, нийгмийн асуудлыг цогцоор нь авч үзэн ажиллаж байна. Үзэгчид уран гоё, хурдан шуурхай, шударга барилдаан хүсдэг. Бөхчүүд үзэгч, ард түмнээ хүндэтгэсэн, дүрэм журмаа ягштал баримтлах нь бөхчүүд бидний эрхэм зорилго юм.

-Та саяхан олон улсын Ethnosport-н их хуралд оролцоод иржээ. Хурлын үр дүнгийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье.

-Турк Улсад болсон Олон улсын нүүдэлчдийн Ethnosport III их хуралд урилгаар оролцоод ирлээ. Гурван өдрийн турш үргэлжилсэн уг хуралд миний бие Монголын үндэсний бөхийн түүх, уламжлал, хөгжлийн талаар илтгэл тавьсан. Нүүдэлчдийн их наадам хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Тус наадамд дэлхийн 55 орны 200 гаруй төлөөлөгч оролцсон. Хурал, зөвлөгөөнд голдуу төрийн удирдах, өндөр албан тушаалтан, дарга, сайдууд оролцдог юм байна.

Наадмын хүрээнд гурван том хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Эхнийх нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сэдэвтэй. Хоёр дахь хэлэлцүүлэг нь залуучууд ба үндэсний спорт, гурав дахь хэлэлцүүлэг нь үндэсний спортын тулгамдсан асуудал сэдвээр явагдсан. Би төр хувийн хэвшил сэдэвт хэлэлцүүлэгт нь илтгэл тавьсан. Манай улсын үндэсний бөх долоон мянган жилийн түүхтэй үндэсний өв соёл.

2003 онд Монголчууд Үндэсний баяр наадмын тухай хуультай болсон. Энэ хуульд үндэсний бөх, үндэсний сур, үндэсний морин уралдааны зохион байгуулан явуулах талаар хуульчлан зааж өгсөн. Бөхийн барилдаан, сур харваа, морин уралдаанаар төрт ёсны баяр наадам явуулдаг. Үндэсний баяр наадмын үеэр төр, хувийн хэвшил хоёр хамтарч маш сайн ажиллаж чаддаг уламжлалтай. МҮБХ-ны салбар хороод Монголын 21 аймаг, 330 суманд байдаг. Манай улсад сумын наадамд 64 бөх, аймгийн наадамд 256, улсын баяр наадамд 512 бөх барилддаг. Онцгой ойн баяр наадмын үеэр 1024 бөх барилддаг.

Үндэсний бөхөөр 20 гаруй мянган бөх барилддаг юм. Үүнийг төр засаг минь үнэлж баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд хамгийн том цол олгож, төрийн хүндэтгэл үзүүлдэг. Энэ бүхэн Монгол түмний бахархал, өв уламжлал юм. Бид цаашид үндэсний спортоо улам боловсронгуй болгон хөгжүүлэх дээр анхаарч байгаа. Унгар, Латви, Эстон, Болгар, Беларусь зэрэг улсын төлөөлөгчид маш их дэмжиж сонирхон хүлээж авсан. Хуралд оролцогчид Монгол бол бөхийн орон гэж манай Үндэсний бөхийн холбооны үйл ажиллагааг сайшаан баяр хүргэсэн. Үндэсний хэмжээг хамарсан баяр цэнгэл, наадмыг төр засагтайгаа хамтарч зохион байгуулдаг нь гайхамшигтай гээд талархал илэрхийлж байсан.

-Үндэсний бөхийн дэлхийн холбоог байгуулах цаг болсон юм биш үү?

-Би олон улсын нүүдэлчдийн их наадамд оролцохдоо бид үндэсний спортоо зөвхөн дотооддоо хөгжүүлэхээс гадна гадагшаа сурталчилж, түгээн дэлгэрүүлж, сурталчлах цаг болжээ гэдгийг ойлгосон. Үндэсний бөхийг гадагшаа дэлхий дахинд экспортлон хөгжүүлэн, дэлгэрүүлэх, хөгжлийг нь шинэ шатанд гаргах цаг нь иржээ. Үүгээр дамжуулан бид Монгол Улсаа сурталчлах, бөхчүүдээ дэлхий дахинд танилцуулах, гадаад харилцаагаа өргөтгөх боломжтой юм. Иймд бид үндэсний бөхөө дэлхийн олон улс оронд хөгжүүлэх бодлогыг шат дараатай авч хэрэгжүүлнэ. 

Н.Отгонбаатар

Үндэсний шуудан

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.115.248иргэнүнэн үгт   • 2020, 4 сарын 19. 13 цаг 12 минут

бөхийн өргөөгөө булаацалдаад байсан.шийдэж чадсан уу.төрийн өмчид авчихмаар юм,төрөөс иргэдээс их л хандив тусламж авч барьсан даа.

59.153.115.248иргэн   • 2020, 4 сарын 19. 13 цаг 08 минут

Энд тэндхийн наадам хэсч найраа хийсэн,жаахан танил нүүрээрээ аль л болохгүйг хийдэг бие том ухаан мулгуучууд болж дээ.одоо нэг нь хөвсгөлийг ухна гээд явж бна.авгай хүүхэн солих архи уух иргэдийг байтугай цагдааг зодно,найр наадамд түрүүлж машин байр мөнгө цэргийн цолоор туйлсан улс...бас хүчний байгууллага компаниас сул цалинжигсад.жаахан даруулага хэрэгтэй болсон.сумо яаж хариуцлага тооцож чадаж бна.хоцрогдлоо үндэсний бахархал ч гэх шиг

64.119.18.113Зочин   • 2020, 4 сарын 18. 20 цаг 37 минут

UUL N TIIM L YUM DAANCH HARAMSALTAI N ODOO SHUVTAN MUNGU TUGRUG UGJ AVALTSDAG BARILDAANIIG HUN UZEHEE BOLINO DOO UMHII MALNUUD

202.9.47.7Зочин   • 2020, 4 сарын 18. 14 цаг 48 минут

Үндэсний юм болохоороо сайхан л байдаг юм. Шүүмжлэлд өртөөд байгаа нь хэт удаан барилдах боллоо.Бөхчүүд бие биеэ сайн мэдвэг болохоор хүч мэхээр бус хийг нь тааруулж гэнэдүүлж унагах гээд их уддаг боллоо гэж бодох юм.Бас начны найраа хээл хахуул энэ тэр бол бөхчүүдээс өөрсдөөс гарч байгаа юм Үүний улаан цайм дотроо ярьдаг болох хэрэгтэй.

202.9.40.75Зочин   • 2020, 4 сарын 17. 19 цаг 33 минут

одооны бөхийг ч тэгэж хэлэхгүй байхаа даа

49.230.24.46Зочин   • 2020, 4 сарын 17. 14 цаг 29 минут

Soyolion uv teegch genuu. Hamag bolohgu buhen ta naraas garch baigaag niiteeree harj baina, helj yrij baigaagaa uuruu ch oilgohgu baigaa bol ene tsag ued duugai baisan deer hamaagui shulsee uschuulees coronavirus tarah ersdeltei baina gaduur

202.72.243.162Зочин   • 2020, 4 сарын 17. 14 цаг 04 минут

Одоо бөх шиг хэрэггүй зүйл алга эдний оронд эмч онцгой цагдаа нартаа талархаж өгөх ёстой шагналыг нь өгдөө төр засаг минь

202.179.2.202Зочин   • 2020, 4 сарын 17. 14 цаг 02 минут

```kj

192.82.78.151Зочин   • 2020, 4 сарын 17. 13 цаг 19 минут

Бөөн найраа , допинг . Наадам үзэхээс ичиж айдаг болсон , улсад начин болсон бөхчүүд нь дараа нь сумын начин дийлэхгүй нь дийлэнх болсон нь нууц биш ил харагдаж байлаг шүү дээ . Нийгэмд тустай нэг ч үйл хийдэггүй . Ажил хийж байгаа нэг нь гэж аль нэг байгууллагын сул цалин тоншоол дүрэмт хувцасыг нь өмсөөд орон тоог нь бөглөөд явж байдаг юм бусуу .

202.131.228.20ойн савдаг   • 2020, 4 сарын 17. 13 цаг 13 минут

хуучин бол үнэхээр тээгч байсан. Одоо бол биш. Бөөн хар булхай, авилга авагч нар болсон шүү.

66.181.185.69Зочин   • 2020, 4 сарын 17. 12 цаг 58 минут

За шаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.