2020 оны 4-р сарын 21
12 цаг 10 минут

"Шалгуур хангасан зээлдэгчид банкинд хүсэлтээ гарган ипотекийн зээл авах боломжтой" 

 Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж буйтай холбогдуулж, иргэдээс түгээмэл асууж буй асуултад хариулт авахаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаатай ярилцлаа.

 -Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшуулахаар болсон.  Энэ арга хэмжээнд ямар зээлдэгч хамрагдах вэ.  Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулах боломжтой юу?

 -Төрөөс санхүүжүүлж буй орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан, зээлийн хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан иргэд хамрагдах бүрэн боломжтойгоор зохицуулсан. Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Зээлдэгч харилцагч банкиндаа хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулснаар дараагийн төлбөрийн хуваарьт өдрөөс эхлэн 6 хүртэл сараар зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулна. 

 -Банкуудад ипотекийн зээл хойшлуулах мэдэгдэл хүргүүлсэн үү.  Арилжааны банкууд зөвхөн үндсэн зээлийг хойшлуулна, хүүгээ төлөх ёстой гэсэн мэдээллийг иргэдэд хэлээд байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

 -Монголбанк, МИК, банкууд зээлдэгчийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар харилцан ойлголцолд хүрсэн. Улмаар  ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан 11 банкинд холбогдох шийдвэрийн талаар дэлгэрэнгүй тайлбар болон мэдэгдлийг хүргүүлсэн. Тиймээс зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 6 сараар хойшлуулах боломжтой юм.

 -Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувьд төлбөрөө хойшлуулж болох уу?

 -Зээлийн төлбөрт нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Жишээлбэл, зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс доголдол үүссэн бол зээлдэгч хүсэлт гарган, гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр 2020 оны наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө хойшлуулна. Харин 2020 оны  нэгдүгээр сарын 31-ний өдрөөс өмнө төлбөрийн доголдол үүссэн бол зээлийн хугацааг сунгах боловч тухайн өдрийг хүртэл хуримтлагдсан хүү, алдангийн төлбөрийг банк зээлдэгчээс шаардах эрхтэй.

-Зарим банкууд орлого тасалдсан гэдгээ нотол гээд иргэдээс бичиг баримт шаардаад байна гэх юм. Монголбанкнаас мэдэгдэхдээ орлого тасалдсан гэдэг нотлох баримт шаардахгүй гэсэн?

-Зээлдэгчийн зүгээс нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй. Харилцагч банкиндаа 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө хүсэлт гарган, 2020 оны зургадугаар сарын 1-ний дотор зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулсан байх шаардлагатай. Энэ талаар талаар албан ёсны тайлбарыг банкуудад мөн хүргүүлээд байна. Банкууд зээлдэгчийн хүсэлтийг цахим болон бичгээр хүлээн авч байгаа талаар Монголбанкинд мэдэгдсэн.

 -Зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан зээлийн гэрээг шинэчлэхэд зээлдэгчийн өр орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг зохицуулалтуудыг мөрдүүлэх үү?

 -Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг Монголбанк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудыг мөрдүүлэхгүй.

 -Зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулснаар сард төлдөг зээлийн төлбөр өөрчлөгдөх үү?

 -Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй. Төлбөрийг 6 сар хойшлуулсны дараа 7 дахь сараасаа хуучин төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө.

 -Зээлийн төлбөрийг хойшлуулсан хугацаанд ямар нэг хүүгийн төлбөр төлөх үү. Зээлийн хугацаанд өөрчлөлт орох уу?

 -Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол төлбөрийг хойшлуулснаар гэрээний хугацаа 6 сараар сунгагдаж, 2030 оны  долдугаар сарын 30-ны өдөр дуусна. Өөрөөр хэлбэл, өмнөх гэрээнд заасан үндсэн болон хүүгийн төлбөрийн хэмжээг өөрчлөхгүйгээр банк зээлийн хугацааг 6 хүртэл сараар сунгана гэсэн үг.

 -Зарим иргэдээс банкууд ипотекийн зээл олголтоо зогсоосон байна гэдэг гомдол ирээд байгаа. Ипотекийн зээл олголтоо зогсоох чиглэл өгөөгүй биз дээ?

 -Банкуудад зээл олголтоо зогсоох ямар нэгэн чиглэл өгөөгүй, шалгуур хангасан зээлдэгчид банкинд хүсэлтээ гарган, зээлээ шийдвэрлүүлэх боломжтой.

 -Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар төлөлтөөс орж ирэх мөнгө тасарна гэсэн үг. Тэгэхээр санхүүжилтийг яаж шийдэх вэ. Улсын төсөвт тусгасан 60 тэрбум төгрөгөөс олгох уу?

 -Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахад Улсын төсөвт тусгасан 60 тэрбум төгрөгийн санхүүжилтээс ямар нэгэн төлбөр төлөгдөхгүй. Зөвхөн орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулан олгогдох юм.

 -Эдийн засаг хүндэрсэн энэ үед ипотекийн зээл олгох бол банкуудын шалгуур чангарах магадлалтай. Ипотекийн зээлийн санхүүжилтийг зориулалтын дагуу, иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр зарцуулж байгаа эсэхийг хянана биз дээ?

 -Ипотекийн зээлийн шалгуур хангасан зээлдэгчид журмын дагуу банкинд хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Тиймээс журамд заасан шалгуур үзүүлэлтэд ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт ороогүй байгаа. Монголбанкны хяналт шалгалтын газар банкуудын зээлийн үйл ажиллагаанд журмын дагуу хяналт тавин ажиллаж байна.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.68.103Зочин   • 2020, 4 сарын 21. 22 цаг 12 минут

Банкууд хүсэлт ямар ч шалтгаан харгалзахгүй авч л бна лээ ш дээ. Энд бичсэн хүмүүс хөөцөлдөж үзсэн юм уу? Худлаа зориуд ингэж сөрж сөргөх хөсрийн сэтгэхүытэй болчихсон юм уу. Миниы мэдэх оыр хавийн ипотектэй хүмүүсиын адилхан л асуудалгүй авсан л гэж бна лээ ш дээ. Өарсдөө хөөцөлдөөч. Дээрэас сүүл унаад ирэх бодов ууу гэж өлийж хэвтсээр өлсөж үхдэг үлгэр шиг л юм бхын.

192.82.64.217зочин   • 2020, 4 сарын 21. 14 цаг 17 минут

гэнээ нөгөө банк нь доголдсон шалтгаанаа тодорхойл ч гэх шиг ийм эргүү юм хийхээ болиул таарна

192.82.64.217зочин   • 2020, 4 сарын 21. 14 цаг 15 минут

монгол банк худлаа мэдээлэл өгч иргэдийн толгойг эргүүлэхээ болиул яасан юм бэ энэ зээл хойшлуулах хүсэлт чинь ипотекийн зээлд хамаарах болчоод бна Улаанбаатар хотын банк л лав тм хариулт өгч байна. зээл төлөлт доголдсон ч бай доголдоогүй ч бай бид чинь нэг л газар нутагтай нэг л оронд амьдарч бга улс ийм сонин шийдвэр гаргахаа болиул таарна .Заавал зээл доголдох шаардлагатай юмуу хичнээн доголдоогүй ч гэсэн тэр хүний ард бас ар гэр үр хүүхэд амьдрал нь л явж л бга шүү дэ нэг л их зээл нь доголдсон хүмүүсийн зээлийг хойшлуулна

202.179.26.214Зочин   • 2020, 4 сарын 21. 13 цаг 37 минут

энэ банкууддаа хэлж мэдэгдсэн юмуу, өөр өөр юм яриад байх юм. хүсэлт гаргаад банкны хурлаар ороод монгол банк дээр шийдээд эргэж мэдэгдэнэ гэх юм. яг хэн нь үнэн яриад байгаа юм. хүсэлт гаргачихдаг ипотекаас хасагдаад энгийн зээл болчих юм биш биздээ.

202.55.188.89Зочин   • 2020, 4 сарын 21. 11 цаг 06 минут

bankuudiin talaar haana gomdol gargah ve

202.55.188.89Зочин   • 2020, 4 сарын 21. 11 цаг 04 минут

golomt bank bas yanz buriin todorhoilolt shaardaad ter juram hamaagui geed bh yum

192.82.64.217зкочин   • 2020, 4 сарын 21. 8 цаг 23 минут

Улаанбахатар хотын банк орлого тасалдсан гэсэн нотолгоо хэрэгтэй гээд байна лээ Монгол банкнаас өгсөн чиглэлийн дагуу бол заавал орлого тасалдсан байх шаардлагаггүй л юм байна гэж ойлгож болох уу

202.21.113.238Зочин   • 2020, 4 сарын 21. 9 цаг 08 минут

тэгж ойлгож болно. Хэрвээ танаас юм нэхээд байгаа бол хүндрэл чирэгдэл учруулж байна гэсэн үг.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.