Авлигатай тэмцэх газраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа “Монголбанканд ажилладаг нэр бүхий албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд нь банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж байгаа” талаарх мэдээллийн мөрөөр хянан үзэв.
Банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг Монголбанкны эрх бүхий удирдах албан тушаалтнууд нь барьцаалан зээлдүүлэх, гадаад валют арилжааны чиглэлээр банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон байна.
Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Монголбанканд албан бичгээр хандав. Тухайлбал, хууль тогтоомжид заасан хориглолт болон ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх, албан тушаалтнууд өөртөө болон хамаарал бүхий этгээддээ хууль бус давуу байдал бий болгох, албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийн нууцлалыг алдагдуулахгүй байх зэрэгт тавих дотоод хяналтыг эрчимжүүлэх шаардлагатай гэв. Түүнчлэн сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах, ялангуяа удирдах албан тушаалтны манлайлал, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг сайтар хянан үзэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монголбанканд даалгасан байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс ирүүлсэн хариу албан бичигт хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэгтэй 240 албан тушаалтны ажлын байрны тусгай шаардлагад “банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэггүй байх” гэсэн заалтыг тусгахаар болсноо мэдэгдсэн байна. Албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, цаашид авлигын эсрэг хууль тогтоомжийг чанд хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.
12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ганц арга нь бүгдийг нь ажлаас нь халах үндэс нь байвал мод ургадагтай адил тм болохоор үндэс сууриар нь байхгүй болгох ийм л байна.
Монгол банкинд ажилладаг этгээдийн хамаарал бүхий хүмүүс ББСБ-тай байж болохгүй гэж оруулаад, үүнийг зөрчсөн этгээдэд хүлээх хариуцлагыг нь маш өндөр зааж оруулах хэрэгтэй
Ха ха, өөр хэн нэгний нэр дээр нээчих байлгүй дээ,
ББСБ-хан өндөр хүүтэйгээр хүний мөнгөөр хүүлж бна, 50 сая төг зээлдүүлээд 110 сая төг болгож эргүүлэн авах жишээтэй, ийм л луйвар явагдаад шүүх нь дэмжээд байх жишээтэй , ийм луйварыг яаж болиулах вэ???
Одоо денгэж журамлах тухай яригдаж байгаа юм уу? Энэ илэрхий албан тушаалын гэмт хэрэг баймаар .. журамлах биш хоморголон барьж шоронд хорих асуудал биз дээ
Хамаарал бүхий этгээд ББСБ- тай бол банкинд ажиллах эрхгүй байх гэж заагаач. Өөрий нэр дээр ББСБ байлгана гэж тэнэг л биш бол байхгүйшдээ
ББСБ-ын их үүсвэр бол банк шүүдээ.Банкныхны бизнес мөн үүнтэй хэн ч маргахгүй байх. Банканд ажиллаж байгаа их бага чмарч албан тушаалтан ББСБ-тай холбоотой байж болхгүй аль эрт ийм шийдвэр гаргамаар байсан юм
Ер нь төрийн албан хаагчид+УИХгишүүд г.м заавал орох ёстой, ДАВХАР ХУВИЙН БИЗНЕС ХИЙЖ БОЛОХГҮЙ? ТИЙМЭЭС ОДОО БАЙГАА "ЖДҮЧИН"+"ТЭРБУМТАНЫ" ХӨРӨНГИЙГ ХУРАА??
Нэмэргүй ээ наадуул чинь байх л юм бол бодлогоо өөрсөддөө таруулж гаргаад ард түмнийг шулсаар л байх болно. Зүгээр л халаад хая тэртээ тэргүй баяжсан юмнуудыг яасан ч яадаг юм
За ямарч байсан нэг алхам
Одоо байгуулаад албан тушаалаа ашиглаад баяжсан хүмүүсийг яахийн
ah duu hamaatan sadangiinhaa ner deer baiguulchihana shuudee argaa ulam nariisgah biz