2020 оны 4-р сарын 23
8 цаг 40 минут

Б.Алтансүх: Урьдчилан сэргийлэх алхмыг сайн хийвэл амьтан хүнд халдвар тараахгүй

Хөл хорионы нөхцөлд тэжээвэр амьтдаас халдвар тархах уу, хэрхэн арчилж урьчилан сэргийлэх вэ зэрэг олон асуултууд олон нийтийн дунд хөвөрсөөр буй. Харин тэдгээр асуултад хариулт өгөх зорилгоор “Жонон” мал эмнэлгийн захирал, малын их эмч  Б.Алтансүхтэй ярилцлаа.

-Сүүлийн үед гудамжинд золбин муур, нохой нэмэгдэх болжээ. Энэ нь юутай холбоотой вэ?

-Золбин муур, нохой гудамжнаас үүсэж буй хэрэг биш. Харин хүмүүсийн буруу зуршлаас үүдэлтэй юм. Учир нь хүмүүс муураа зулзагалах үед нь гудамжинд гаргаж орхидог тохиолдол бий. Энэ нь муурыг гудамжинд олшрох, өсөж үржих нөхцлийг бий болгодог. Үржил явагдах үед 5-6 зулзага төрүүлнэ. Тэр хэмжээгээрээ гудамжны муур нэмэгдэнэ гэсэн үг. Тэжээж буй муурныхаа зулзагыг гудамжинд гаргадаг байдал нь эргээд золбин муур, нохой нэмэгдэх шалтгаан болж байгаа юм.  

-Вирус халдварын нөхцөлд амьтан хоорондоо өвчин тараах тохиолдол бий. Иймд гудамжны муур, нохойг нэмэгдүүлэхгүй байхад чиглэсэн ямар ажил хийдэг вэ?

-Улсаас устгал хийх, нохойнд спэй тавих төслийг хэрэгжүүлнэ. Жишээлбэл, манай эмнэлгийн хувьд өнгөрсөн онд Баянзүрх дүүрэгтэй хамтран гэр хорооллын 2000 нохойны үржлийг хаах ажилбар хийсэн. Мөн дан ганц мэргэжлийн байгууллагууд гэлтгүй хувь хүний үүрэг чухал байна. Муур тэжээж буй хүмүүс  спэй тавих гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Спэй гэдэг маань өндгөвч, савыг авах мэс ажиллагаа шүү дээ. Энэ нь ямар давуу талтай болохыг хүмүүст сурталчилан ойлгуулах шаардлагатай.

-Гэрийн тэжээвэр амьтан анхлан тэжээх гэж байгаа хүмүүс ямар бэлтгэлийг хийсэн байх шаардлагатай вэ?

-Нэн тэргүүнд  гэр бүлийн гишүүд тухайн амьтныг тэжээхийг хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй. Үүний дараагаар амьтныг авч ирсэн үедээ мал эмнэлэгтэй тогтмол уялдаатай ажилладаг, үзлэг хийлгэх, зөвлөгөө авах гэх мэт мэдэгдэхүүнтэй байх нь чухал.    

-Нялх хүүхэд, амьтан хоёр хамт өсдөггүй гэх яриа олон нийтийн дунд байдаг. Ер нь гэрийн тэжээмэл амьтдаас хүнд болон нярай хүүхдэд ямар нэгэн халдвар тараах боломжтой юу?

-Амьтнаас хүнд халдвар дамжвал хурц үсрэл гэж нэрлэдэг. Олон нийтийн дунд янз бүрийн л яриа байдаг. Гэхдээ энэ нь цэвэр мухар сүсэг. Мал эмнэлэгт хандаж, тухайн амьтанд вакцинжуулалт, туулгалт гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч, хамрагдаж  хэвшвэл хүнд болон хүүхдэд халдвар тараахгүй. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх алхам чухал. Амьтан өөрөө  өвдөхгүй, өвчлүүлэхгүй байвал халдвар тараана гэсэн ойлголт байхгүй.

-Гэрийн тэжээвэр амьтантай болох нь хүнд ямар нэгэн эерэг нөлөө үзүүлдэг үү?

-Нохой болон муур зэрэг гэрийн тэжээвэр амьтнаас хүнд хэрэгтэй үнэр, гормон ялгарч байдаг. Хоёрдугаарт, хүүхдийг багаас нь амьтантай цуг өсгөвөл хүмүүжилд нь асар их өөрчлөлт авч ирдэг. Мөн сүүлийн үед хүүхдүүд гар утас, сошиал орчинг их хэрэглэх болсон. Хэрэв энэ хөл хорионы нөхцөлд тэжээвэр амьтантай байвал цаг заваа сонирхолтой, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд онцгой нөлөөтэй байдаг.

-Тэжээвэр амьтнаа анхнаас нь яаж сургавал зөв бэ?

-Ямар ч амьтныг багаас нь их хайрлаж, цаг заваа зориулж, байнга харьцаж байх хэрэгтэй. Мөн уйдаахгүй байх, салхилуулах, хамтдаа тоглох гэх мэт зан үйлүүдийг тогтмол хийдэг байвал тухайн амьтан өөрөө зөөлөн, зөв өсдөг. Тэжээвэр амьтан чинь хүүхдээс ялгаагүй шүү дээ. Адилхан л арчилгаа, асаргааг шаарддаг. Хоол тавьж өгчихөөд, агаарт гаргахгүй уяад байвал тухайн амьтан стресдэж, уурладаг бөгөөд энэ үедээ хүнийг хаздаг, аашилдаг болж эхэлдэг. Мөн амьтан бүхэн өөр өөрийн гэсэн зан чанартай байдаг. Үүнээсээ ч шалтгаалдаг байж болох юм.

-Заавал хийлгэх ёстой вакцинжуулалтын талаар мэдээллийг хүргээч?

-Нохойнд 43, мууранд 43-аас дээш хоногтойд нь анхны вакциныг хийдэг. Вакциныг 21 хоногийн зайтай гурван удаа хийдэг. Тэрнээс хойш жилд нэг удаа ордог. Галзуугийн вакциныг  дөрвөн сартайгаас нь эхэлж хийж байгаа. Ингэснээр галзуу өвчнөөс 100 хувь хамгаалагдана. Нохой, муур өөрөө цагаан хорхой, элэгний бэтгийн тээгч байдаг. Тийм болохоор туулгыг улирал бүхэн уулгаж байх шаардлагатай.

-Тэжээвэр амьтныхаа бие нь тавгүйрхсэн байдлыг ямар шинж тэмдгээр нь ажих хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, ямар ч амьтан хоолондоо дургүйлхэж эхэлдэг. Хамраараа газар хатгах, гүйж харайх сэргэлэн цовоо байдлаа алдах, суга ,цавь, чих  газруудаар халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

-Амьтан тэжээж байгаа хүмүүс мал эмнэлэгт хандах нь хэр байгаа вэ?  

-Нэг үеээ бодвол манайхан урьдчилан сэргийлэх үзлэгт орох, вакцинаа хийлгэх зэргээр их ханддаг болсон. Гэхдээ зарим тохиолдолд амьтан өвдөөд, хүндэрсэн үед нь хандах нь ч бий. Энэ нь эмчилгээ авах хэмжээ нь буурна гэсэн үг. Иймд эмнэлзүйн ямарваа нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай мал эмнэлэгт хандах хэрэгтэй. Ингэх нь эрт үедээ эмчлэгдэх, өвчин хүндэрхээс сэргийлэх нөхцөл бүрдэх юм.

-Сүүлийн үед тэжээвэр амьтдын дунд хамгийн түгээмэл гарч буй өвчлөл зовиур юу байна?

-Муурны хувьд мөөгөнцөр үүсэх тохиолдол маш ихээр гарч байна. Мөөгөнцөр гэдэг нь арьсны өвчин. Тухайн амьтны бие нь суларсан үед гарч ирдэг. Мөөгөнцөр бол муурны гол дайсан байдаг. Энэ нь биеийн дархлаа суларсан үед болон бохир орчноос халдварладаг өвчин юм. Иймд ариун цэвэр талаас нь анхаарах, мөөгөнцөртэй амьтадтай ойртуулахгүй байх зэрэг арга хэмжээг авбал сэргийлж чадна

-Шинээр гэрийн тэжээвэр амьтантай болохоор сонирхож байгаа хүмүүст хандан зөвлөгөө хүргээч?

 -Амьтан тэжээхэд халдваргүйжүүлэлтийг маш сайн хийж байх ёстой. Вакцинжуулалт, туулгалтыг цаг тухай бүрт нь хийлгэх хэрэгтэй. Энэ нь тухайн амьтан өвдөхгүй байх үндсэн нөхцөл бүрдэж байгаа хэрэг. Ингэснээр хүнд ямарваа нэгэн өвчлөл тараахгүй гэсэн үг.

Г.Энэбиш 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.