2020 оны 4-р сарын 24
13 цаг 00 минут

Сурвалжилга: Оюутны дотуур байрны төлбөрийг БСШУСЯ-наас журам гарсны дараа буцаан олгож эхэлнэ

Дэлхий нийтэд тархсан коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор оюутан сурагчдын дунд тогтоосон хөл хориог ирэх хичээлийн жил буюу есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газар, УОК-оос гаргасан. Тухайн шийдвэр гарсантай холбоотойгоор БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэхдээ “Оюутнуудын дотуур байрны төлбөрийн асуудалд уян хатан хандаарай. Төгсөх курсийн оюутнуудын дотуур байрны төлбөрийг бүрэн эргүүлж өгөх ёстой. Харин дэвших курсийн оюутны төлбөрийг ирэх улирлынхад оруулж тооцож болно” хэмээн үүрэг өгсөн. Энэ нь оюутан залуусын эргэлзээтэй асуултад цэг тавьсан гэхэд хилсдэхгүй. Гэвч хагас жилийн хугацаанд дотуур байранд амьдраагүйн төлбөрөө хэрхэн, яаж авах талаарх мэдээлэл оюутан залуусын дунд дутмаг байгаа юм. Иймд бид төрийн өмчит зарим их, дээд сургууль дотуур байрны төлбөрийг ямар журмаар буцаан олгох гэж буй талаар сурвалжиллаа. Их сургуулиудын үүдээр орох үед орж гарч буй хүмүүсийн халууныг шалгаж, гараа ариутгахыг хүсэв. Ямар ч үед оюутны инээд, дуу шуугиан үл тасрах сургуулийн орчинд нам гүм байдал ноёрхжээ. Эль хуль оргиж, хуваарийн дагуу ажилчид хааяахан нэг орж гарч харагдлаа. Хөл хорионы энэ үед үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлэн зогсох харуул хамгаалалтын ажилчид биднийг хүлээн авч, холбогдох хүмүүстэй холбож өгөв.

МУИС: Бид оюутнуудаа хохироохгүй

Бидний эхний очсон газар МУИС байв. Тус сургуулийн зүгээс ямар зохицуулалтыг хийж байгаа талаар санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Н.Бурмаагаас тодруулав. Тэрбээр “Бид мэдээж оюутнуудаа хохироохгүйн үүднээс дотуур байрны асуудлыг шийдвэрлэх болно. Сургуулийн удирдлагууд хуралдаж, шийдвэрээ эцэслэн гаргасан үед төлбөрийг буцаан олгох юм. Ингэхдээ төгсөх ангийн оюутнуудад дотуур байранд амьдраагүй үеийн төлбөрийг тооцон олгоно. Мөн 1-3 курсын оюутнуудын хүсэлтийг харгалзан үзэж, ирэх жилийн төлбөр рүү шилжүүлэх, буцаан олгох байдлаар зохицуулалт хийн ажиллана” хэмээв.

Бидний мэддэгчлэн МУИС  оюутны таван дотуур байртай. Оюутны 4-р дотуур байр нь зөвхөн гадаад оюутныг хүлээн авдаг. Энэ жилийн хувьд  таван дотуур байрандаа 1500 гаруй оюутан хүлээн авсан бөгөөд 250 орчим нь гадаад оюутан байжээ. Оюутны амьдрах нөхцөл хэр зэрэг хангагдсан, засвар үйлчилгээ хийсэн эсэхээс шалтгаалж дотуур байрны төлбөрийг  600 мянгаас 1 сая 550 мянган хооронд тогтоодог аж.  Бид сургуулийн зүгээс хөл хорионы үед дотуур байранд амьдарч байгаа оюутнуудад  ямар дэглэмийг сахиулж байгаа талаар МУИС-ийн оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Манайх дотроо эмнэлэгтэй. Одоогоор дотуур байранд зайлшгүй шаардлагаар амьдарч буй 71 оюутан байна. Түүний тав нь  ахисан түвшний магистр, докторын дипломоо хамгаалах, судалгааны ажил бичих зайлшгүй шаардлагатай монгол оюутан байгаа.  Харин үлдсэн 66  гадаад оюутан нь хорио цээрийн дэглэмийг чанд сахин амьдарч байна. Тэдэнд эмнэлгийн үзлэг, эмчилгээг хөл хорио тогтоосон үеэс эхлэн одоог хүртэл тогтмол хийж байгаа.  Өдөр бүр эмчийн үзлэгт оруулах, ямарваа нэгэн зовиур үүсэх бүрт  эмчийн хяналтад оруулдаг.  Эмч, эмнэлгийн ажилтнууд маань өдөр тутам байруудаар явж, халдваргүйжүүлэх, ариутгалын ажлыг хянадаг” хэмээв.

ШУТИС: Тодорхой шийдвэр гараагүй байгаа тул зохицуулалт  хийж эхлээгүй байна

Харин ШУТИС ямар зохицуулалт хийж байгаа талаар Санхүүгийн албаны дарга Д.Барсболд “Бид оюутны байрны төлбөрийг  ирэх жилийнх рүү шилжүүлж зохицуулж байгаа. Төгсөх курсийн гадаадад суралцах гэж байгаа оюутнууд өргөдлөө өгвөл төлбөрийг нь буцаан олгох боломжтой. Одоогоор салбар яамнаас тодорхой журам гаргаагүй байна. Журам гарсны дараа төлбөрийг ирэх жилийнх рүү шилжүүлэх, буцаан олгох зохицуулалтыг хийнэ” гэв.

МУБИС: Шийдвэрийг  цахим хуудсаараа дамжуулан мэдээлнэ

Тэгвэл МУБИС-ийн Санхүүгийн албанаас уг мэдээллийг тодруулахад,  “Албан ёсны шийдвэр одоохондоо гараагүй байна. Захирлуудын хурлаар албан ёсны шийдвэр гаргасны дараа дотуур байрны төлбөрийг буцаан олгох журмыг сургуулийн сайтад ойрын өдрүүдэд байршуулах болно. Харин шийдвэрийг уншиж танилцсан өдрөөс эхлэн оюутнууд  материалаа бүрдүүлж өгөөд, дотуур байранд амьдраагүй үеийн төлбөрөө тооцуулан авч болно. Харин 1-3 курсийн оюутнууд дараа жилийн төлбөртөө суутгуулах замаар шилжүүлэх боломжтой. Иймд оюутнууд удахгүй сургуулийн сайтад орох дотуур байрны төлбөрийн талаарх шийдвэр, мэдээллийг олж уншаарай” гэсэн юм.

СУИС: Төгсөх ангийн оюутнуудад дотуур байранд амьдраагүй үеийн төлбөрийг буцаан олгоно

Тус сургуульд оюутан хүлээн авах дотуур байр нэг байдаг.  Жилд 220 гаруй оюутныг оруулдаг ажээ. Мөн оюутны өргөөнд жилд 72 оюутан оруулах квот байдгаас энэ хичээлийн жил 56-г оруулжээ. Харин дотуур байрны төлбөрийн хувьд мөн л бусад сургуулийн адил шилжүүлэх, буцаан олгох зохицуулалтыг хийж байгаа учраас албан ёсоор мэдээллийг хүргэхээ хэлсэн юм.  

Оюутнууд өөрийн биеэр болон биет төлөөлөгчөө явуулж дотуур байранд үлдээсэн эд зүйлээ авахуулах боломжтой

БСШУЯ-ны 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн А/195 тоот тушаалаар хэд хэдэн үүрэг өгсний дотор “Оюутны дотуур байранд амьдардаг оюутан, суралцагчдын эд зүйлсийг 2020 оны  тавдугаар сарын 15-ны өдөрт багтаан тухайн оюутанд хүлээлгэн өгөх” гэх шийдвэр гарчээ. Харин тухайн шийдвэрийн биелэлт ямар шатандаа явааг зарим сургуулийн албан хүмүүсээс асуухад, “Оюутнууд тодорхой хуваарийн дагуу өөрийн биеэр болон биет төлөөлөгчөөрөө дамжуулан эд зүйлсээ авч байгаа” гэх хариултыг өглөө.  Иймд оюутнууд тавдугаар сарын 15-ны өдрөөс өмнө дотуур байранд үлдээсэн эд зүйлсээ очиж авах шаардлагатай болж байгаа юм.

Оюутны дотуур байрны төлбөрийг буцаах чиглэлийг БСШУСЯ-наас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр өгчээ.  Гэтэл одоог хүртэл төрийн өмчийн зарим их, сургуулиуд шийдвэрээ тодорхой гаргаагүй байгаагаас  оюутнууд хэнд, юу гэж хандахаа яаж мэдэхгүй байсаар л байна. Төлбөрөө цаг тухайд нь төлж буй оюутнууддаа шийдвэрийг нь ч бас цаг алдалгүй гаргаж өгдөг байвал хаана хаанаа хэрэгтэй биз ээ.  

 Ц.Янжиндулам 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.