2020 оны 4-р сарын 24
8 цаг 20 минут

METRO хот: Хөдөөний хүнийг “ОРК” гэж дүгнэхээсээ өмнө хандлагаа өөрчилье

Гудамж тохой гэлтгүй олон нийтийн газар нус цэрээ хаяж, бүдүүлэг араншин гаргадаг хэн бүхнийг хөдөөнийхөн гэж хүмүүс хардаг. Гэвч олон жилийн турш их хотын өрнүүн их амьдралд оролцож ирсэн соёлтой гэгдэх залуус, баян чинээлэг нэрэндээ дөвийсөн ихэс ч өөрсдөө энэ мэт хэнэггүй бүдүүлэг үйлдлийг гаргах нь элбэг. Энэ нь ч их хотод өөрсдийнхөө үйлдлийг мэддэггүй “орк”-ууд байдгийг нотлох мэт.  Энүүхэндээ гэж хэлэхэд, бидний мэдэх хөдөөнийхөн ухамсаргүй, хотын соёлыг гутаадаг хүмүүс биш. Харин Монгол өв, уламжлалыг бүрэн утгаар нь түгээж яваа хүмүүс.

Хүн бүхнийг хөдөө, хотынхоор нь ялгалгүй харьцдаг хүмүүс ч олон дунд бий. Тэдний бусдыг алагчлалгүй, хүндлэн харилцдаг хандлагыг нь хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр олон дунд гадуурхах хандлагыг нэмэгдүүлэх хүмүүс ч байдаг. Энэ нь магадгүй эрхээ мэддэг ч үүргээ ухамсарладаггүй залуус  олширсны шинж гэлтэй.  Угтаа хөдөөнийхөн гэж гоочлохоосоо урьтаад их хотын иргэний  хувиар хэн нэгний ухамсаргүй үйлдлийг таслан зогсоох, зэмлэх байр сууринаас л авч үзвэл зохистой мэт. Зарим үед нийслэл хотын иргэнээс дутахааргүй хандлага, төлөвшлийг өөрөөсөө харуулж чаддаг хөдөө нутгийн иргэд ч олон бий. Иймд эхлээд хандлагаа өөрчилж, дараа нь  асуудалтайгаа  тэмцэх нь зүйтэй.

Гудамжаар алхах залуусаас монгол гэр хэдэн уньтай гэдгийг асуухад долоо бил үү найм хэмээн хариулсан бичлэг сошиал орчныг шуугиулаад авсныг та бид мэдэх биз. Энэ нь ирээдүй болсон залуус маань ёс заншил, өв соёлоо алдаж буйн нэг л жишээ. Хотын соёл гэж хүн бүхнийг өөрийнхөөрөө дүгнэж, ялгаварлахын  нэр биш. Харин харилцаандаа хүндэтгэлийг, хандлагадаа зөв бүхнийг төлөвшүүлэх үйлдлийг  иргэн та  өөрөөсөө эхлүүлэхийн   нэр билээ. Иймээс  хөдөө нутгийн иргэдээ ялгаварлахаасаа өмнө өөрийн “ОРК” зангаа хаяж,  хайрлаж, хамгаалах соёлд суралцацгаая, залуус аа.

 Ц.Янжиндулам 

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.181.10Зочин   • 2020, 4 сарын 27. 3 цаг 15 минут

Хөдөөний хүн орон нутгын хүнээ салгаж ойлго

49.0.218.33Зочин-Х   • 2020, 4 сарын 24. 15 цаг 03 минут

Уучлаарай доор бичсэн зvйлсийг ухаж ойлгоно гэж найдаж бна. Би ахимаг насны хvн лдээ. Сvvлийн vед эмнэлгээр явах болчоод. Хедеений хvмvvс яг л ганцаараа бгаа юм шиг нийтийн дунд байж утсаараа ярих даа орилж ярих нь их тээртэй. Муу хvмvvс чинь шаардлага тавивал уурлана. Тэгэхээр жаахан гайгуй болтол нь нийтээрээ шаардлага тавицгаая унаган УБ-чуудаа.

49.0.218.33Зочин-Х   • 2020, 4 сарын 24. 14 цаг 31 минут

Оркуудыг орк гэхээс яахав. Миний хувьд хотын соелд сураагуй ,хувь хvний соелд сураагуй зевхен амиа бодсон .....цааш нь яривал 10 аад vзvvлэлтээр дvгнэж нэг удаа орк гэчихвэл амар бдаг. Наад захын жишээ хэлэхэд: манайх 3-р хорооллын таван давхар байранд бдаг. Хичнээн сайхан цэвэр орц блаа. Арваад жилийн емне 2айл нvvгээд 2айл ирлээ. Айлууд нь дунд эргэм насны хvмvvс бас машинтай 2-3н хvvхэдтэй. Тэгээд л орц авах юм байхгуй болж байгаа юм даа. Тэр юуч биш. Жорлон луугаа шал угаасан усаа алчууртайн хиигээд бас 1удаа хэрэглэсэн ариун цэврийн хэрэ

80.110.117.204Зочин   • 2020, 4 сарын 24. 12 цаг 18 минут

сайтуудад гардаг нийтлэл уншихад оркуудын сэтгэгдэл давамгайлаад явчихдаг биздээ

213.171.205.118зочин   • 2020, 4 сарын 24. 11 цаг 13 минут

Хэн хаана байхаас үл хамаарч орчиноо мэдэрч хүн бүр хотын соёлд сурах нь чухал байх.Ямар ч мэдрэмжгүй хаа сайгүй шүлс нусаа хаялаад, нийтийн унаанд гар утсаар толгой эрэгтэл чанга дуугаар хэн ч үл сонирхох хувийн зүйлсээ ярьж, үс гэзэг, нүүр амаа ч угаахгүй үнэр үнэртүүлээд явах юм.

66.181.161.43Зочин   • 2020, 4 сарын 24. 10 цаг 48 минут

Хөдөөний хүнийг орк гэдэггүй ш дээ. Мунхаг бүдүүлэг хүнийг л тэгж хэлдэг дээ. Хөдөөний хүмүүс ихэнхи нь иймэрхүү л байгаа болохоор эмзэглэдэг байх. Хотын соёл гэж юу байдгийг 70-80 аад оны Улаанбаатарчууд мэдэж байгаа даа.

43.242.243.239Зочин   • 2020, 4 сарын 24. 10 цаг 43 минут

Хотынхон хөдөө очихоороо өөрсдөө ОРК ууд болчихдог шүү дээ. Хаа дуртай газраа хог ****, шүлс, нус цэрээ хаяж бие засдаг биз дээ

66.181.178.60Зха   • 2020, 4 сарын 24. 10 цаг 24 минут

Хотыг там болгосон болгож байгаа оркуудыг тэгээд юу гэх вэ төмөр харагдвал нугална шил харагдвал хагална мод харагдвал хугална дуртай газраа 00 болгоно бөхийн өргөөг шивэртүүлж уб паласыг хиртүүлсэн хүмүүсийг юу гэхийн

213.171.205.118Зочин   • 2020, 4 сарын 24. 11 цаг 17 минут

үнэн шүү, 1 жилийн өмнө бөхийн өргөөнд тоглот үзсэн, хэр бас тоос үнэртээд тоглолт дунд нь оруулаад гарч явсан.

202.55.188.87Зочин   • 2020, 4 сарын 24. 9 цаг 56 минут

тэр хөдөөнийхөн чинь өөрсдөө Монгол ахуйгаа мэддэггүй юм бна лээ.ёстой их гайхсан шүү.наад захын юм мэдэхгүй.хөдөөнийхөн гэж нэг л их аархсан,омогшсон, тэнгэр заяатай БИ МОНГОЛ гэж цээжээ дэлдсэн хотынхоныг өмхий ***** гэсэн маш бүдүүлэг хүмүүс шүү дээ

202.126.89.73Зочин   • 2020, 4 сарын 24. 9 цаг 56 минут

Oron suuzand amidarch chadahgui orzond tamhiaa orznii vvdend tatna balair zavaan manai hotiin uuguul irged iim soelgui bish

202.126.89.73Зочин   • 2020, 4 сарын 24. 9 цаг 51 минут

UB hotod oron nutagaas irj bgaa humuus ni budvvleg nus zeree hayna bolovsorolgui hotod amidarah chadvargui fase hudalaa neseleelel taraana mengegui baij hudalaa bvlt vserne zalilan hiine baahan ezeggui hvvhed gargasan ger bvl vimvvlsen hvvhnuud bna usand ordoggui amidrah orchin zavaan ger orongui

202.126.88.56Зочин   • 2020, 4 сарын 24. 9 цаг 41 минут

Соёлгүй бүтүүлэг хүнийг орк гэнэ үү гэхээс

139.5.217.243Зочин   • 2020, 4 сарын 24. 9 цаг 31 минут

Huduuniihuniig yamaar ch yumbedee.

43.228.131.113   • 2020, 4 сарын 24. 9 цаг 30 минут

унаган хотын иргэн байлгүй яахав...3 үеэрээ оршин сууж байгаа...соёл боловсролтой иргэд ч их бий...гагцхүү боловсролын систем маань дампуурсан иргэдээ соёлжуулах боловсруулах биш сонгуульд яаж ялах вэ гэдэг сэтгэхүйгэээс болж боловсрол мэдлэг соёлыг хэрэгггүй гэх ухааны юм ярьдаг улс төрч ч гарсан...та бүхэнд хэлэхэд ядаж шаардлага тавихаар битгий "битгий хуц","сүртэй юм","зайл цаашаа" гэдэгээ болиорой доо...бид 1 л эх орон 1 л нийслэл хоттой ганц та нар биш бид ч бас тайван цэвэрхэн соёлтой амьдармаар байна...

192.82.67.184Зочин   • 2020, 4 сарын 24. 9 цаг 04 минут

Хотын хүн гэж тусдаа ерөөсөө байхгүй. Сүүлийн 30 жил төрд дан хулгайч нар гарснаас болоод соён гэгээрүүлэх, соёлын боловсролын бодлого алдагдсанаас харанхуй бүдүүлэг үе бий болсон тэд үр хүүхэд болж тэднийгээ яг өөрсөд шигээ болгож байгаа. Эрдэмтэй номтой хүнийг доожоогүй, зальжин худалч нэгнийг сэргэлэн овсгоотой гэх болсон. Энэ гаж байдал дээр бүдүүлэг нь нэмэгдэж, fb сошиалд тархиа угаалсан өөрийн бодолгүй хэвийн сэтгэх чадваргүй илүү дор үе гарч ирж байгаа.

192.82.72.236Зочин   • 2020, 4 сарын 24. 8 цаг 56 минут

хөдөө очихоор аятайхан нүхэн жорлон ч байхгүй хогоо хамаагүй хаядаг юм бна лээ. Ер нь хэцүү дээ

182.160.1.164hot   • 2020, 4 сарын 24. 8 цаг 54 минут

baruun zuunee medehgui,heleed oilgohgui uhernuud ih bolchihoj dee,tarhinaas iluu am ni sain ajilahig yana,2000onoos hoish shiljin irsen garuud ch evgui dee

103.229.123.98Зочин   • 2020, 4 сарын 24. 8 цаг 40 минут

Тун зөв. Хөдөөний хүмүүс гэдэгт малчдыг оруулж ад үзэхэд би дургүй. Тэд бол Монгол ёс заншлаа өвлөн авч яваа хүмүүс юм. Тэд хотод орж ирэхээрээ биеэ барьж хүндэтгэлтэй ханддаг шиг санагддаг. Ер нь орк гэж ярьж байгаа хүн бол өөрөө хотын соёлгүй хүмүүс л байгаа юм. Хотын хүн болох гээд ядчихсан. Тэгсэн хэрнээ гадаад өнгөнөөс цаашгүй сэтгэлгээ нь ялзарсан, оюун ухаан нь хөгжөөгүй

202.21.108.254Зочин   • 2020, 4 сарын 24. 8 цаг 40 минут

Huduuniihun unen zavaan bainaa, hotiin soyol hezee suunaa. Ortsondoo hogoo gargaad hayachina, hursh ailuudaa tuslah malchindaa gargadag adair zangaa gargana, mashin tergee 3 mashin tavih gazar hayachina. Nusaa tataj baigaad l amaaraa ortsondoo hayachina. Gadaa gudmand bie zasah bol zambaraagui, zamiin hudulguund yavgan ch mashintai ch getsuudee.

66.181.185.97Зочин   • 2020, 4 сарын 24. 8 цаг 39 минут

Тийм шүү. Хот хөдөөдөө ялгаа нь байгаа юм биш. Хүний ухамсарт л байгаа юм даа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.