2020 оны 4-р сарын 24
13 цаг 50 минут

“Нандин нас” хүүхдийн киног гаргаж буй “Боловсрол суваг ТВ”-дээ баярлалаа

“Боловсрол суваг ТВ” бол байгуулагдсан цагаасаа эхлээд хүүхдэд зориулсан, тэдний хүмүүжил, боловсрол руу чиглэсэн олон контент нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж, хүүхдийн гэсэн уран бүтээл болгоныг дэмжиж ирсэн. Энэ утгаараа ч хаана , хэн хүүхдэд зориулсан бүтээл туурвина, түүнийг дэмжиж байдаг билээ. Саяханаас тус телевиз “Төгс хөгжил” пропакшингийн бүтээл болох “Нандин нас” олон ангит кино гаргаж эхэлсэн. Энэхүү кино нь өсвөр насны хүүхдүүдийн  амьдралыг бодитоор харуулсан бөгөөд 04 сарын 22 нд гарсан 8-р анги дээр хүүхдүүд үнсэх шийтгэлтэй тоглоом тоглодог хэсэг гарсан нь эцэг эхчүүдийн эгдүүцэл дургүйг хүргэж сошиал орчинд олон шүүмжлэл дагуулаад байна. Энэ байдлаас болж “Нандин нас” киноны зохиолч, найруулагч Ж.Буянтөгс өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах тайлбарыг оруулсан байна. Та бүхэнд энэхүү тайлбарыг бүрэн эхээр хүргэж байна.

 Ж.Буянтөгс: Хүүхдүүд үнсэлцэж болохгүй гэдгийг тэд ашгүй анзаарч харж эхэллээ.

  ЭМЯ-ны судалгаанаас харахад жилд дундажаар 1500-1600 өсвөр насны хүүхэд жирэмсэн болдог, үр хөндүүлдэг гэсэн тоо баримт байгаа нь сэтгэл өвтгөж байна. 

Бид хүүхдээ ийм байдалд хүргэхгүйн тулд анхаарал тавих шаардлагатай байна.

Энэ кино гарсанаар эцэг эхчүүд хүүхдүүдээ хаана юу хийж, хэнтэй нөхөрлөж байгааг анзаарах, анхааруулах зорилго маань биелэлээ олсоор байна.

Кинонд маань хүүхэд хамгаалал, хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон мессэж хүрэх болно. Бид өөрсдийн туулж өнгөрөөсөн өсвөр үе шигээ өнөөгийн хүүхдийн ертөнцийг үнэлж болохгүй ээ.  Таны хүүхэд үнсэлцдэггүй байж болно,  гэхдээ томчууд бидний анзаарангуй, хараа хяналт сул байгаагийн уршигаар амьдралд хөл алдаж,  жирэмслэж байгаа нэгэн дэргэд нь тун ойр байгаа гэдгийг та мэдэж байгаа.  Харин ч “Боловсрол суваг ТВ” ээж аавуудын нүдийг нээж, хүчтэй дуугархад минь хүч нэмж бидний уран бүтээлийг телевизийн сувагаараа гаргаж, олон хүнд хүргэж өгч байгаад талархаж байна. Яг үнэндээ бол ажил, ажил гээд үр хүүхэддээ зав, цаг маш бага гаргадаг аав ээжүүд гэнэт сэрлээ... Тэд одоо өсвөр насны хүүхэдтэй гэдгээ ухаарлаа...

Хүүхдүүдээ ангийн найз нөхөд, хэн нэгэнтэй амралт, зугаалгаар явуулахдаа хамт явж байгаа хүмүүс нь, нөхөрлөж байгаа найзууд нь ямар хүмүүс байгааг анзаарах ёстойг, үр хүүхэдтэйгээ ярилцах ёстойг ойлголоо.Энэ мэтчилэн өсвөр насны хүүхдэд учирч болох олон хүнд асуудал байдгийг Өсвөрийн клиник, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс бүгд дуу хоолойгоо нэгтгэн ажиллаж эхэллээ. Хүүхдэд зориулсан кино уран бүтээлийг хүүхэд л үздэг гэсэн ойлголтоосоо салах цаг ирсээн аав, ээжүүдээ. Хүүхдийн киног аав ээ, ах эгч, эмээ өвөө, сурган хүмүүжүүлэгч багш нар та бүгд үзэж байж хүүхдийн хүмүүжлийн талаар илүү ойлголт, мэдээлэлтэй болох юм. Энэ л уран бүтээлчид бидний зорилго, та бүхэнд хүргэх гэсэн утга санаа билээ. Хүүхэддээ цаг зав гаргацгаая, таны хүүхэд хэнтэй нөхөрлөж, хаагуур явж, юу хийж байгааг мэддэг байцгаая. Гол нь хүүхэдтэйгээ маш сайн ярилцлагч, дотны анд нь байгаарай аав, ээжүүдээ. Гэр бүл болгон аз жаргалтай, хүүхэд бүр инээд хөөртэй, айдасгүй орчинд, айдасгүй нийгэмд эрүүл энх өсөж торинох болтугай.

 


17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.88Hbhndnd   • 2020, 7 сарын 9. 18 цаг 19 минут

BSc bxvbd

202.179.31.64Зочин   • 2020, 4 сарын 25. 15 цаг 21 минут

***** kino bnalee arai2

202.21.107.124зочин   • 2020, 4 сарын 25. 9 цаг 53 минут

odoo baahan demjsen humuus garaad irwuu

150.129.140.152Зочин   • 2020, 4 сарын 24. 21 цаг 24 минут

mudg bain amjilt

150.129.140.152Зочин   • 2020, 4 сарын 24. 21 цаг 23 минут

Тиймээ муулаад байга эцэг эхчүүдэд гэж хэлхэд та нарын хүүхдүүдийг өрөвдөж байна одоо чинь хэддүгээр зуун билэ хэтэрхий хуучин үзэлтэй энэ киноний зохиолч найруулагч зураглаачид бас жүжигчид нь баярлалаа одоо үед өсвөр насныханд зориулсан кино нэвтрүүлэг байхгүй энэ кино г гаргаж байгаад баярлаж байна манай охин бид 2 үздэг гоё байна миний хүүхдүүд битий шантраарай эрүүл энхийг хүсэн ерөөе

192.82.70.101Зочин   • 2020, 4 сарын 24. 19 цаг 36 минут

Гоё кино болсон . Эцэг эхчүүд бид өөрсдөө хүүхэдтэйгээ хэрхэн харьцах ойлгох тал дээр боловсрох цаг болжээ.

150.129.140.152Зочин   • 2020, 4 сарын 24. 17 цаг 34 минут

зөв ш дээ одоо үеийн хүүхдүүдийн сэтгэлгээ шаал өөр шүү. Юун маниус энэ битгий хэл юмыг мэддэг болсон. Интернэтээс энэ битгий хэл мэдээллийг үзэж байгаа шүү дээ.

150.129.140.152Зочин   • 2020, 4 сарын 24. 17 цаг 30 минут

Зөв бичжээ дэмжиж байна

66.181.161.107Зочин   • 2020, 4 сарын 24. 17 цаг 17 минут

Энэ тийм эмзэглэхлээр зүйл огт биш Ангийн амралт зугаалгаар нийтлэг байдаг л тоглоомын төрөл ш дээ. Үүнийг зүй зохисгүй гэж хэлж байгаа эцэг эх өөрсдийнхөө өнгөрсөн үе шиг битгий аашил!

66.181.161.107Зочин   • 2020, 4 сарын 24. 17 цаг 16 минут

1rt tus kinon deer garch bui vil ywdal n etseg ehchvvdd hvndeer tusch bga bolowch ene bol amralt zugaalgan dr niitleg bdg togloomin neg turul bile. 2rt ta herwee hvvhdee hen negnte hutlultsdggvi, vnseltsdeggvi gj bdj bga bol vzej bui drama, movie (netflix, serisu) geh zerg vzej bui kinonii turliig n neg udaa hamt vzeed suu! ene baitugai l yum garh bh 3rt uursdiin ungurvvlsen ve shigee odoonii hvvhdvvdg horij tsagdahaa boli! hvvhedvd bagaasaa amidraltai oir baij vzej bui zvileesee saing tvvj amidraldaa hergjvvlj bdg

150.129.140.152Зочин   • 2020, 4 сарын 24. 17 цаг 15 минут

ochigdor soshalaar neg yriad bsn bi uzeegui bsn uzlee nadad bol huurhun sanagdsan huuhed nasand bdg l zuil bid huuhduudee ym nuuj haalgui yrih heregtei bi ohintoigo cholootei yridag solongos kino bol buur ataa horsol muu sanaa bdg ene bol yg huuhduuded odod tsagt hergtei gj bodloo

192.82.70.101ээж   • 2020, 4 сарын 24. 16 цаг 08 минут

өсвөр насныхан өөрсдөө тоглож өөрсдийн үзүэл бодол тулгамдсан асууддаа гаргаж ирсэн хөөрхөэ киног Боловсрол тв дэмжиж гаргаж өгсөн нь харин ч таашаалтай санагдсан. Киноны хувьд алдаа оноо шүүмж бж л бдаг асуудал . Мэдээж шүүмжийг найруулагч хүлээн авч улам сайжруулан туршлагажих нь тодорхой . .. Хүүхдийн гэх тодотголтой уран бүтээлийг дэмжиж тусалдаг хь үнэндээ л ховор санагддаг. Яагаад гэвэл байнга ашиг харсаар жинхэнэ сэтгэлийн тэднийхээ төлөө гэсэн сэтгэл үнэхээр дутаж бгаа шүү. Кинонд тоглосон том хүүхдүүд мундаг блаа.

192.82.68.13Зочин   • 2020, 4 сарын 24. 16 цаг 07 минут

Хачин юм хийж бх юм!!! Ийм кино гэж юу байхав гаргахгүй бсан нь дээр. 😡

66.181.161.107Зочин   • 2020, 4 сарын 24. 17 цаг 18 минут

Хэтэрхий хуучирсан үзэл бодолтой юм

150.129.140.152Зочин   • 2020, 4 сарын 24. 15 цаг 25 минут

Tiimee yg unen baina

202.126.89.168Зочин   • 2020, 4 сарын 24. 15 цаг 20 минут

ingevel iim muu ur dagavartai ingeh shaardlagagyi gedgiig oilguulsan content bna u? Esvel zygeer l humuusiin durguizliig hurgeh zorilgotoi yum uu. MOM fb huudsand orj tailbaraa ugnu uu.

202.9.47.8Зочин   • 2020, 4 сарын 24. 14 цаг 35 минут

Yioo

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.