2020 оны 4-р сарын 27
8 цаг 30 минут

Ч.Чимэдбат: Согтуугаар замын хөдөлгөөнд оролцох жолоочийн тоо буурахгүй байна

Хөл хорио тогтоосон энэ үед  нийслэл болон хөдөө орон нутгийн  замын хөдөлгөөний нөхцөл байдлал ямар байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилн сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа.

-Он гарснаар нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд нийт хэчнээн зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн бэ?

-Нэгдүгээр улирлын байдлаар Улаанбаатар хотод 4594, орон нутаг 576 ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн зам тээврийн ослоос шалтгаалан Улаанбаатарт 23, орон нутагт 48 хүн амь насаа алдсан.

-Хөл хорио тогтоосноос хойш замын хөдөлгөөний ачаалал хэр байна вэ?

-Хөдөлгөөний хязгаарлалттай байгаа энэ үед замын хөдөлгөөний ачаалал эрс буурсан.  Оюутан сурагчдын дунд хөл хориог тогтоосон. Мөн энэ сарын 21-ний өдрийн УОК-ын шийдвэрээр бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн хөдөлгөөнийг хязгаарласнаар энэ долоо хоногийн хувьд хөдөлгөөний ачаалал хэвийн үргэлжилж байна.

-Хотын даргын захирамжаар 22:00 цагаас хойш архи согтууруулах ундааг худалдаалахгүй байх шийдвэр гарсан. Шийдвэр гарснаас хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол буурсан уу?

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил буурахгүй байна. Нийслэлийн зургаан дүүрэгт хоногт дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20-30 жолоочийг Тээврийн Цагдаагийн Албаны алба хаагчид хяналт шалгалтаар илрүүлж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож,  зам тээврийн осолд холбогдож буй жолоочид багагүй байна.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох зөрчил буурахгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Зөрчил буурахгүй байгаа гол шалтгаан нь хөдөлгөөнд оролцож буй жолоочдын сахилга бат, хувь хүний ухамсартай шууд холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь өөрт болон өрөөлд ямар эрсдэл учруулж болзошгүй вэ гэдгийг мэдсээр байж зөрчдөг нь жолооч нарын гол алдаа.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 400 нэгж буюу 400 мянган төгрөгөөр торгох, нэг жилээр жолоо барих эрхийг хасдаг. Давтан үйлдэл гаргасан тохиолдолд тухайн иргэнийг шүүхээр оруулж, хуулийн дагуу баривчлах хүртэлх арга хэмжээг авах журамтай.

-Саяхан Баянхошуу орчимд зам тээврийн  ноцтой хоёр осол гарсан. Тухайн ослын үүссэн шалтгаан нөхцөл тодорхой болсон уу?

-Хэргийн цар хүрээтэй холбоотойгоор шалгалтын ажиллагаанд тодорхой цаг хугацаа шаардагддаг. Одоогоор тухайн хоёр ослын нөхцөл, шалтгаан тогтоогдоогүй байна. Эхний осолд долоон  автомашин холбогдож, 11 хүн гэмтсэн. Дараагийн ослоор нь найман автомашин холбогдож, нэг хүн гэмтсэн. Энэ мэт ослууд нь зам орчны байдал, тухайн тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалтай шууд холбоотой. Том оврын автомашин жолоодож буй жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангадаггүй, зам орчны байдалд хурдаа тохируулж явдаггүй зэрэг шалтгаанаас үүдсэн осол  нэмэгдэж байна.

-Том оврын автомашинууд замын хөдөлгөөнд оролцохдоо юуг анхаарах ёстой вэ?

-Том оврын автомашинаар үйлчилгээ эрхэлдэг хувь хүн болон албан байгууллагууд өглөө бүр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, жолооч ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн замын хөдөлгөөний дүрэм, заалтыг мөрдөж хөдөлгөөнд оролцдог байх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага тухайн  осол болоод буй газарт болон захын алслагдсан цэгүүдээр явж, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, зөрчлийг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

-Хөл хорио тогтоосон энэ үед бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол буурсан уу?

-Зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөх нь 30-40 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

-Зам тээврийн осол гарсаар байгаатай холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас ямар хяналт шалгалтыг хийж ажиллаж байна вэ?

-Тээврийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнт эргүүл хийх байдлаар нийслэлийн хэмжээнд гэлтгүй хөдөө орон нутгийн замуудад хяналт шалгалтын ажлыг хийж байна. Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнтэй холбоотой мөн бусад төрлийн гэмт хэргийн зөрчлийг илрүүлэн, хяналт тавьж  байгаа. Өчигдрийн тухайд л гэхэд, Баян-өлгий аймагт УАЗ-469 маркын автомашин мотоциклтой мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Мотоциклын жолооч 16 настай хүүхэд нь улсын дугааргүй хэрэгслээр, хамгаалах малгай өмсөхгүйгээр хөдөлгөөнд оролцсон. Гэтэл осолд холбогдсон 469 маркын автомашины жолооч нь тухайн хүүхдийг эмнэлэгт хүргэж өгөхдөө мотоциклоос унасан гэх мэдээллийг өгсөн. Цагдаагийн байгууллагад ослын талаархи мэдээллийг өгөлгүй нуун дарагдуулсан байсан. Тухайн иргэн нь машинаараа сумаас 70 километрийн зайд очиж, осол болох үед эвдэрсэн эд ангийг сольсон байсныг цагдаагийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн.

-Нийслэл хотод болон хөдөө орон нутгийн замд зорчиж буй жолоочдод хандаж анхааруулга, сэрэмжлүүлгийг хүргээч?

-Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөх, хөдөлгөөнд соёлтой оролцох. Түүнчлэн ямар нэг байдлаар зохиомол зөрчлөөр түгжрэл үүсгэхгүй байх хэрэгтэй. Харин орон нутгийн замд хурд хэтрүүлэх зөрчил их байдаг. Үүнд цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнт байдлаар зөөврийн хурд хэмжигчээр хурд хэмжиж ажиллаж байна. Орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, шөнө оройн цагаар гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслээ дүрмийн дагуу хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 Ц.Янжиндулам 

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.49Зочин   • 2020, 4 сарын 27. 12 цаг 31 минут

Хуулиа чангалах хэрэгтэй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд хамгийн багадаа 5 жилээс дээш хорих ял, согтуугаар жолоодож явсан машиныг хурааж улсын орлого болгох, дээр нь нэмж 50 сая төгрөгөөр торгох арга хэмжээг архи ууж автомашин жолоодсон үед нь шийтгэл болгож оногдуувал нэг ч хүн согтуугаар жолоо барихгүй ээ. Өөрийгөө сайн дураар галзууруулж жолоо мушгиж хүний амь насыг санаатайгаар хохироосон хүмүүст ийм л арга хэмжээ авч байж нийгэм даяар айдас хүйдэсгүй амьдрах болно. Хатуу сонсогдож байгаа ч гэсэн энэ бол хамгийн зөв шийдэл.

202.9.46.64Зочин   • 2020, 4 сарын 27. 11 цаг 09 минут

СОГТУУ ЖОЛООЧИЙН АРВАН ХУРУУГИЙН ТАСАЛ.

202.21.100.210ЗОРИГОО   • 2020, 4 сарын 27. 10 цаг 54 минут

ГОЛ НЬ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙГААГААС Л ЭД АРХИ УУЖ ЖОЛООНЫ АРД СУУЖ БАЙГАА НАААД ТАНИЛ ТАЛ, НАЙЗ НӨХӨДИЙН АСУУДЛАА ЦЭГЦЭЛ, ДЭЭРЭЭС НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАДАА ХҮМҮҮСЭЭ САЙН ШИГШИЖ АВ ГҮЙЦЭЭ

66.181.161.96halh   • 2020, 4 сарын 27. 10 цаг 45 минут

arhial zarhaa baichaach tegwel hen uuhaw dee

202.9.47.9АРД   • 2020, 4 сарын 27. 10 цаг 13 минут

ЯГ ҮНЭНДЭЭ ДҮРЭМ ЗӨРЧДЭГ БАЙНГА ДАВТАН ХИЙДЭГ ЦӨӨХӨН ХЭДЭН ХҮМҮҮС Л БАЙГАА ШҮҮ , ЭНЭ ХЭДЭЭ ОЛОН ТҮМЭНД ЗАРЛААД НАСААР НЬ МАШИН БАРИХЫГ НЬ ХОРИГЛОЧИХ ТЭГЭЭД Л БОЛЛОО

66.181.169.70Zochin   • 2020, 4 сарын 27. 10 цаг 00 минут

Sogtuu joloochid avah arga hemjeegee nemegduulj changaruulahgui bol heden zuun jil yarisaar, toolsoor, torgoson bolsoor engiin irged hohirsoor baih bolno

66.181.167.254Зочин   • 2020, 4 сарын 27. 9 цаг 30 минут

Замын цагдаагийнхан согтуу жолооч тоолох ХОББИ-той юм биш үү??? Өглөө болгон л ... тэдэн согтуу жолооч илрүүллээ... гэсэн мэдээ л тавих юм!!! Олигтойхон арга хэмжээ ав л даа, автомашиныг нь 7 хоногоос 1 сар хүртэл хугацаагаар хураагаад хашаанд тавьчихвал наад муусайн чинь яг согтуу жолоо барьж харагдаач!!!

115.69.8.226Зочин   • 2020, 4 сарын 27. 9 цаг 23 минут

Согтуу жолоочийн асуудал дээр дорвитойхон чанга арга хэмжээ авч болдоггүй юм уу. Эрхийг нь удаан хугацаанд хасах, даатгалын хураамжийг нь өндөр болгох, торгууль өндөр болгох, мөн согтуугаар машин жолоодохын эсрэг сурталчилгааг эрчимжүүлэх гэх мэтээр. Тэгэхгүй бол иймэрхүү мэдээллийн ард ямар арга хэмжээ авч байгаа нь мэдэгдэхгүй болохоор бүр дасал боллоо.

202.9.46.6Зочин   • 2020, 4 сарын 27. 9 цаг 02 минут

Өчигдөр орой 21.30 үед ханын материалаас урагшаа чиглэлд явж байсан хово маркын том тэрэг маш хурдтай бараг 80 миль хүрсэн байхоо номер дугаарыг нь ч харж амжаагүй.бас л эвгүй юм бнлээ.жолоо алдсан бол ч тэр хавийн айлууд ч будаа болох байсан даа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.