2020 оны 4-р сарын 27
11 цаг 30 минут

М.Оюунчимэг: Би болон надтай хамаарал бүхий этгээд ЖДҮХС-гаас зээл аваагүй гэсэн баримт нь байна, мөн Л.Энх-Амгалан гишүүн "нэр андуурч хэлсэн" гээд уучлалт гуйсан

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан эсэх болон өөртэй холбоотой зарим мэдээллүүдэд албан ёсны хариулт өгчээ. 

- Сонгууль дөхөж байгаа энэ үед улс төрчдийг эрх барьж байгаа МАН-ын зарим гишүүдийг харлуулах явдал газар авч эхэллээ. Тухайлбал ЖДҮ-ийн асуудал байна. Та энэ сангаас зээл авсан юм уу?

-Би болон миний хамаарал бүхий этгээдүүд зээл аваагүй. Хамааралгүй этгээдэд ч зээл зуучилж өгөөгүй. Би зээл аваагүй гэж хэлэх нэг хэрэг. Гол нь үүнийг баримтаар няцаах учиртай. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд би албан бичиг явуулсан. М.Оюунчимэг гэдэг хүн, хамаарал бүхий этгээд нь ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан уу, хэн нэгэнд зээл авахад нөлөөлсөн үү гэдэг лавлагааг ирүүлнэ үү гэж. Тус Сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцэцэгийн гарын үсэгтэй миний нэр дээр 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн албан бичигт “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг 2016 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжиж ирснээс хойших хугацаанд тус сангаас М.Оюунчимэг нэрээр ямар нэгэн зээл олгоогүй, хамаарал бүхий этгээдтэй холбоотой болон зээлийн шийдвэр гаргалтад нөлөөлсөн тухай мэдээлэл Санд байхгүй болно” гэсэн байна. Тухайн үед мөн Авлигатай тэмцэх газарт ч хандсан. Манайд шалгагдаагүй гэж хариу ирүүлсэн.

- УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо бизнес эрхлэгчдийн компанийг хамруулж өгнө үү гэж бичиг хийж ЖДҮ-ийг дэмжих санд өгсөн асуудал гарсан. Ер нь УИХ-ын гишүүд тойргийнх нь иргэд, байгууллагаас хүсэлт санал ирвэл түүнийг нь зохих байгууллага, албан тушаалтанд уламжилдаг шүү дээ. Та ийм байдлаар ч ЖДҮ-д хандаагүй юм уу?

-Би ямар ч компани, бизнес эрхлэгчийг дэмжээч гэж зуучилсан бичиг хийж өгөөгүй. Тиймээс ч миний нэр анхнаасаа ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан хүмүүсийн нэр дотор байхгүй.

-Тэгвэл таныг зээл авсан гэж яагаад яригдах болов? Олон нийтийн сүлжээгээр ийм мэдээллийг сүүлийн үед бүр зохион байгуулалттай нэлээд түгээгээд байх шиг...

-Миний сонгогдсон хороо, дүүргийн иргэдэд онцлон түгээж буйг мэдээж улс төрийн зорилготой л гэж харж байна. Улс төрчид хийсэн бүтээснээрээ бус нэгнийхээ нэр хүндийг харлуулж өрсөлддөг заншсан аргаа л хэрэглэж байгаа нь тэр.

Харин яагаад ийм мэдээлэл гарах болов гэдэг талаар товчхон тайлбар хэлье. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан улстөрчид, гишүүдийн нэр аль жилийн өмнө тодорхой болсон шүү дээ. Анх ЖДҮ-ийг дэмжих сангаас тэр, энэ хүмүүс зээл авчээ гээд шуугиж байх тэр үед МАН-ын бүлэг хоёр хуваагдчихсан байсан. Яг тэр өдрүүдэд шударга үнэний талд зогссон цөөнгүй гишүүдийг янз бүрээр дарамтлах, эсвэл талдаа татах гэсэн оролдлого гарч байсан. Өөр гишүүд бас ийм байдалд орсон болов уу. Саналыг нь хүлээж аваагүй учир сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ миний нэрийг санаатай хэлсэн гэж боддог. Тэр үед Л.Энх-Амгалан гишүүнд хандаж хэлсэн, та энэ мэдээллээ нотлоорой гэж. Харин тэр хүн надад “Энэ бол улс төр шүүдээ. Нэр андуураад хэлсэн шүү дээ, Уучлаарай” гэсэн. Тухайн үед явсан бохир улс төрөөс улбаатай мэдээллийг одоо Чингэлтэй дүүрэгт нэр дэвших сонирхолтой хүмүүс гаргаж ирээд, зураг хөрөгтэй эвлүүлээд цацдаг юм байна лээ. Зарим үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага шалгаад хэн, ямар зорилгоор ийм мэдээлэл цацдагийг тогтоосон. 

-Энэ дашрамд тодруулахад хөрөнгө, орлого нь гишүүн болсноосоо хойш их хэмжээгээр нэмэгдсэн гэдэг мэдээлэл мөн цацагдсан. Энэ талаар Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж байсныг санаж байна?

-Миний хөрөнгө, орлого УИХ-ын гишүүн болоод нэмэгдээгүй, байгаагаараа л байгаа. Нөхөр маань их сургууль төгссөн цагаааа хойш бизнес хийсэн. Бусдын жишгээр нийгэм, эдийн засгийн байдлыг дагаж бизнес нь дээшилж, бас уруудаж л явдаг.

Хөрөнгө, орлого нэмэгдсэн гэдэг тухайд нэг төрийн бус байгууллага анх ийм мэдээлэл нийгэмд цацсан. Тэр залуусыг хүлээж авч уулзахад бас л “Уучлаарай, АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлгийн арын хэсгийн тайлбар харагддагүй учраас бид техникийн алдаатай тоог үндэслэн цэг, таслал андуурсан байна” гэсэн. Ямар ч хүн байсан нэр төрийг нь хөндсөн мэдээлэл цацах гэж байгаа бол нягталдаг баймаар. Зориуд ийм мэдээлэл цацчихаад “Уучлаарай” гээд орхисны дараа тэр мэдээллийг нь үнэн юм шиг харагдуулж, дэвэргэдэг увиагүй үйлдэл гардаг нь харамсалтай. 

-Хариуцлагагүй мэдээлэл цацсан Л.Энх-Амгалан гишүүн, тэр ТББ-ыг шүүхэд нь өгчихөж болоогүй юм уу?

-Энэ асуудлаар би АТГ, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шалгаж өгнө үү гэж хандсан. Мөн шүүхэд хандахаа ч мэдэгдсэн. Харин тэд өөрсдөө уучлал гуйсан. Ёс зүйн дэд хороо хоёр ч удаа хуралдаад, дарга Б.Бат-Эрдэнэ нь “УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хөрөнгө, орлогод огцом өөрчлөлт орж, нэмэгдсэн зүйл алга. Техникийн алдаа буюу цэг, таслал андуурагдсан байна” гэдэг тайлбар өгсөн.

Би УИХ-д анх нэр дэвшихдээ нэр цэвэр байх ямар чухлыг ойлгосон. Албан тушаалын эрх мэдэл, давуу талаа ашиглаж улс орон, нийгэмдээ хохиролтой зүйл хэзээ ч хийхгүй. Ямар нэг хууль бус арга замаар мөнгө олохын төлөө ч би явдаггүй. Хууль бус, хувийн эрх ашгаа бодолцсон зүйл хийж байсангүй. Энэ зарчимдаа үнэнч учраас ч тэр үү нийгэм, хүний хөгжлийн төлөө УИХ дээр орж ирсэн асуудал бүрт нухацтай хандаж, саналаа хэлдэг. Тухайлбал, улс төрчид, албан тушаалтнууд ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авдаг байдал цаашид давтагдахгүйн тулд Ж.Ганбаатар нарын гишүүдтэй хамтран Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл санаачилж, батлуулсан. Энэ хууль хэрэгжээд эхэллээ. Сангийн жижиг бизнес эрхлэгчдэд зориулагдсан мөнгө банкаар өндөр хүүтэйгээр дамжихгүйгээр эзэндээ хүрдэг боллоо шүү дээ.

Түүнчлэн, Чингэлтэй дүүрэгт хувиараа болон өрхийн хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан түрээсийн хямд ажлын байр гаргах, жижиг дунд үйлдвэрлэгч болгон “бойжуулах”, сургалт сурталчилгаа олон талт үйлчилгээ үзүүлэх зорилготой сүүлийн үеийн тоног, төхөөрөмжөөр тоноглосон “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулж ашиглалтад оруулсан гээд жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих чиглэлээр тууштай ажиллаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.