2020 оны 4-р сарын 29
8 цаг 30 минут

О.Гантогтох: Косплейгээр дамжуулан өөрийн хүссэн дүрд хувирах боломжтой

Та киноны баатрын дүрд хувирахыг хүсдэг үү. Тухайн дүрийн оронд өөрийгөө тавьж үзэж төсөөлж байсан удаа бий юу. Эдгээр асуултад хүн бүр тийм гэж хариулах биз ээ. Тэгвэл өөрийн хүссэн дүрээ бодит амьдралд авч ирэх, тэр байтугай өөрийн биеэр хувирах боломж байдаг гэдэгт та итгэх үү. Энэ бол сүүлийн үед хүүхэд, залуусын хамгийн ихээр сонирхох болсон “Косплей” юм. Бид шинэ, содон косплей хийдэг залуусын төлөөлөл болсон залуу косплейер О.Гантогтохтой ярилцаж, косплей хийх болон түүнд суралцах талаар сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ.

-Сайн байна уу. Юуны өмнө өөрийгөө уншигчдад маань танилцуулаач?

-Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Одсүрэн овогтой Гантогтох гэдэг.   ШУТИС-ийн гуравдугаар курсын оюутан. Косплей хийдэг бөгөөд тухайн сонирхолдоо бусдын адил  хөтлөгдөн суралцаж яваа залуусын төлөөлөл гэж хэлж болно.

-Сүүлийн үед залуусын дунд косплей хийх сонирхолтой чиг хандлага гарч иржээ.  Косплейг өөрийн мэдрэмжээр тайлбарлавал?

-Cosplay гэдэг нь cos буюу костюм/дүрийн хувцас, хэрэглэл/, play буюу тоглох гэсэн хоёр үгийг нийлүүлж, сонгосон дүрдээ хувирах гэсэн утга бүхий санааг агуулдаг. Өөрөөр хэлбэл, Cosplay-гээр дамжуулан өөрсдийн дуртай дүрүүддээ хувирах, ингэхдээ ижил төстэй үс засалт, хувцас хунарыг бүтээхийг хэлдэг юм л даа.

-Анх хэзээнээс косплей хийж эхэлсэн бэ?

-Би 2017 оны өвлөөс хойш косплей хийж эхэлсэн бөгөөд одоо хоёр жил болох гэж байна. Тэр үед Япон соёлын өдөрлөг гэж болдог байсан юм. Би тийм өдөрлөг болдгийг ч мэддэггүй байсан. Тэгээд найзтайгаа тухайн өдөрлөгт очиж сонирхож байх үеэр олон хүүхдүүд аним болон янз бүрийн дүрийн хувцаслалттай байхыг харчихаад маш их сонирхож эхэлсэн юм.  Хамгийн анхны косплей бол Predator гээд харь гаригийхантай киноны дүр. Тухайн дүрийн хувцас нь надад үнэхээр их таалагдаж, түүнтэй адил хувцастай болохыг хүсдэг байлаа. Энэ үеэс л эхлээд косплейг анх оролдож, хийж сурч эхэлсэн дээ. Одоо ч хийсээр, суралцсаар байгаа.

-Орчин үеийн залуус шинэ, шинэлэг зүйл бүхнийг хийх, туршиж үзэх сонирхолтой болсон. Тэгвэл чиний хувьд яагаад заавал косплейг сонирхох болсон юм бэ?

-Би косплей хийж байхдаа маш их эрч хүч, энергийг авч чаддаг. Учир нь хүн чин сэтгэлээсээ хийхийг хүссэн зүйлээ хийх мөчид л  түүнээсээ маш их жаргалыг олж авч чаддаг шүү дээ. Ийм ч учраас би косплей хийх дуртай байдаг юм. Би дунд сургуульд суралцаж байхдаа олны өмнө гарч ярьж чаддаггүй, их бүрэг хүүхэд байсан. Харин косплей хийж эхэлснээрээ түүний утга учир басхүү гайхамшигтай мэдрэмж бүрээс өөртөө авч, бусадтай илүү сайн харилцаж, ярилцаж чаддаг болсон. Иймдээ ч чин сэтгэлээсээ хийхийг хүссэн зүйл косплей мөн болохыг илүү сайн ойлгосон учраас өөрийн зүрх сэтгэлийг 100 хувь зориулж байгаа юм.

-Залуусын дунд косплейг зөвхөн аниме болон манга шүтэн бишрэгчдийн хийдэг зүйл гэж боддог. Заавал манга, анимийн дүрээр косплей хийх боломжтой байдаг юм уу. Аль эсвэл өөр киноны баатруудаар ч хийж болдог юм уу?

-Бүх хүмүүст нээлттэй байдаг  учраас заавал манга, аниме шүтэн бишрэгчдийн хийдэг зүйл гэж ойлгох нь буруу. Харин ч эсрэгээрээ хэн ч байсан өөрийн хүссэн киноны баатар, дүрүүдийг бий болгохыг хүсвэл косплейгээр дамжуулан хийх боломжтой гэдгийг л ойлгох нь чухал.

-Сонгосон дүрээрээ косплейг хийхдээ зарим хүмүүс нь косоо оёулж, захиалдаг гэсэн. Чиний хувьд өөрийн гар урлалаар косоо хийдэг гэсэн.  Ер нь өөрийн гараар косоо хийхэд ямар мэдрэмжийг авч чаддаг вэ?

-Анх косплей хийж байгаа хүүхдүүд хувцсаа захиалах, оёулах зэрэг тохиолдол байдаг. Гэхдээ өөрийн гараар хийх хүсэл эрмэлзэл байвал хэн ч байсан урлах боломжтой. Би анх косплей хийж байхдаа бусад косплейерчдээс асууж лавлаж, туслалцаа гуйж ч байсан. Тухайн дүрийг хийж байхад мэдэхгүй зүйл их гарсан ч анхны косплейг хийж чадсан. Хүнээр хийлгэх, өдөр шөнөгүй сууж косплейн бүхий л зүйлсээ өөрөө хийх хоёр маш ялгаатай. Өөрөө бага багаар оролдоод л байвал косынхоо деталь бүрийг хийж чаддаг болохоос эхлээд давуу тал ихтэй. Энэ нь хүүхдүүдэд бүтээлч байдлыг нь хөгжүүлэхэд тус болдог ч гэж ойлгож болно. Косоо хийж байхад цавуунд түлэгдэх нь хүртэл надад кайф өгдөг. Учир нь би косоо хийж байхдаа үгээр хэлшгүй мэдрэмжийг өөртөө авч чаддаг юм.

-Хүмүүс дуртай дүрээ бодит ертөнцөд косплейгээр дамжуулан авчирдаг. Чиний хувьд хамгийн их хийхийг хүсч байсан косплей дүр юу байв. Хүссэн дүрээ бүтээж, хийж чадсан уу?

-Миний хамгийн их хийхийг хүсэж байсан дүр бол “Predator” киноны predator-ын дүр. Уг дүрийн хувцас, деталь хэсгүүд, хэсэг бүр нь надад үнэхээр их таалагддаг байсан юм. Тэгээд заавал хийнэ гэж зүтгэсээр косплейгээ амжилттай хийсэн. Одоо ч түүнийгээ сайжруулсаар байгаа. Хамгийн гол нь би тухайн predator дүрийнхээ хувцсыг өмсөхөөр өөрөө тухайн дүрд орчихсон юм шиг мэдрэмжийг авч чаддаг.

-Одоогоор хэчнээн косплей хийсэн бэ. Тэдгээрээс хамгийн их хугацаа шаардагдсан кос юу байсан бэ?

-Одоогийн байдлаар зургаан косплей хийсэн байгаа. Зарим хүмүүсийн хувьд маш бага санагдаж магадгүй юм. Гэхдээ миний хувьд нэг косплейгээ дутуу хийгээд орхих бус аль болох бүх хэсгүүдийг нь адилхан хийхийг зорьдог. Нэг косплейг нэг сар хийдэг. Косплей хийхэд мөнгө санхүүгийн асуудал тулгардаг учраас байнга хийж чаддаггүй, хоорондын давтамж нь 2-3 сарын зайтай ч байх нь бий. Харин тэдгээр косплей дундаас армоор буюу хуяг дуулгатай ихтэй,  битүү хамгаалалт бүхий хувцастай косплей дүрүүд дээр л хамгийн их хугацаа шаардагддаг.

-Косплей хийж эхэлснээс хойш хамгийн урам зориг авсан үйл явдал, тэмцээн юу байсан бэ?

- Хамгийн их баярласан, урам зориг авсан үйл явдал бол “Япон поп соёлын өдөрлөг” байсан. Би 2019 оны зун найзтайгаа Garo Zero гэх дүрийн косплейгээр оролцоод тэргүүн байрын эзэн болж Япон улсаар 7 хоног аялах эрхийг авсан. Гэхдээ цар тахлын үе таарсан учраас Япон явах маань тодорхой хугацаагаар хойшлогдчихсон байгаа.

-Косплейг мэдэхгүй хүмүүс ийм байдлыг хараад хэрхэн хүлээж авдаг вэ. Шоолох, тохуу хийх тохиолдол гарч байсан уу. Гарч байсан бол түүнийг хэрхэн давж гарсан бэ?

-Хүн хүний хүлээж авах өнцөг нь өөр өөр байдаг. Зарим хүмүүс нь “Ямар хогийн юм хийчихээ вэ” гэх мэтээр хэлэх тохиолдол байсан. Жишээлбэл, ойр дотны гэр бүлийнхэн маань дургүйцэж уурлах байдал байсан. Гэхдээ миний хувьд энэ байдал нь одоо өөрчлөгдсөн. Харин ч илүү дэмжиж, туслах, урмын үг хэлэх зэргээр сайшаадаг болсон нь сонирхлоо хөгжүүлэхэд минь илүү тус хүргэж байгаа зүйл болж байгаа. Ер нь эцэг, эхчүүд гэлтгүй ойр тойрны хүрээлэл нь тухайн косплейг сонирхол гэдэг өнцгөөс нь илүүтэй харж, ойлгож, хүлээж авах хэрэгтэй байх.

-Монголд косплей хөгжих нөхцөл, боломж хэр байна гэж боддог вэ?

-Мэдээж Монголд косплей гэдэг зүйлийг бүрэн утгаар нь ойлгож, мэдэх хүн тийм ч их биш. Энэ байдлаас болоод хүмүүсийн хандлага ч сайжраагүй байж болох талтай. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд косплей хийдэг залуус нэмэгдэж, түүнийг таниулж, бусдад хүргэж чадаж байгаа нь сайшаалтай санагдаж байгаа. Косплейн талаар хүн бүрт зөв талаас нь ойлгуулж чадвал Монголд илүү хурдан хугацаанд хөгжих боломжтой гэж бодож байна. Иймд эхлээд косплей хийдэг залуус өөрсдийгөө илүү хөгжүүлэх талаар анхаарах нь чухал байх. Косплей хийдэг залуус маань тус тусдаа багт харьяалагддаг. Миний хувьд “Кицүнэ” багт харьяалагддаг бөгөөд мэдэхгүй чадахгүй зүйлд минь нөхөрсгөөр тусалдагт нь баярлаж явдаг. Хөл хориотой байгаа хэдий ч косоо хийсээр байгаарай гэж багийнхандаа хэлье.

-Косплей Монголд хөгжихийн төлөө уриатай гэсэн шүү дээ. Таны хувьд цаашид коспплейгээ хөгжүүлэх чиглэлд тавьсан зорилго байгаа юу?

-Бүх косплей хийдэг залууст тавьсан зорилго байгаа байх. Миний хувьд өөрийн ур чадвараа улам илүү сайжруулж, Япон улсад болдог Косплейчдийн дэлхий аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг хүсдэг. Хэрэв уг тэмцээнд оролцож чадвал олон нийтэд косплейн талаар илүү сайн хүргэж, мэдээлж  чадах юм болов уу гэж боддог.

-Косплей хийх сонирхол байгаа ч эхлүүлж чадахгүй байгаа залууст зориулаад өөрийн зүгээс зөвлөгөө өгөөч?

-Косплей хийхэд нэлээд их саад учирдаг. Хийх газар, санхүүгийн асуудал, гэр бүлийн зөвшөөрөл гэх мэт. Хэрэв чамайг косплей сонирхоход гэр бүл, ойр дотныхон чинь зөвшөөрөхгүй байвал хамгийн эхлээд тэдэндээ юу болох, давуу тал зэргийг ойлгуулж өгөх хэрэгтэй. Мөн анх косплей хийхэд мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал бусад косплейчдээс аль болох асууж, зөвлөгөө авах нь зүйтэй. Энэ нь ч чамд илүү их тус болж өгөх юм. Бусдын хандлага, хэлсэн үгсээс болж өөрийн сонирхлыг бүү орхиорой гэдгийг л хэлмээр санагддаг. Тууштай байдал маш чухал шүү дээ.

Тэрбээр косплей хийхээр сонирхож буй залууст зориулан бичлэг оруулдаг бөгөөд анимийн дүрийн маск болон бусад косплейг хэрхэн өөрийн гараар хийх талаар танилцуулсан бичлэгийг сонирхож үзээрэй. / Ganaa cosplayer/

https://www.facebook.com/1177792192281955/videos/505534316815767/UzpfSTExNzc3OTIxOTIyODE5NTU6Mjg4NjQ4MzUzNDc0NjEzNw/

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.