2020 оны 4-р сарын 30
8 цаг 40 минут

МиЛог: Хөл хөдөлгөөнтэй нийслэлийг санаж байна

МУИС-ийн хоёрдугаар байрны урдуур яаран алхаж явтал хажуугаар мөр шүргэн гүйх хөх цувтай залуугийн хормой салхинд хачин сониноор дэрвэнэ. Араас нь дагуулан харж байтал өнөөх залуу  Х.Чойбалсангийн хөшөөтэй байрны буланг эргээд алга болов. Энэ зуур  дөрвөн  жилийн хугацаанд оюутнуудын гудмаар энэ л залуу шиг дандаа  яаран алхдаг байснаа санав. Тавдугаар сар гарахтай зэрэгцэн оюутнуудын ухаарлын долоо хоногууд ойртож,  ихэнх нь  улирлын шалгалт, бие даалтын тухай бодолд дарагдан алхдагсан. Харин хонхны баярын үйл ажиллагааг зохион байгуулахгүй болсон нь төгсөх курсийн оюутнуудын хувьд гомдмоор, тунирхмаар жил болгожээ. Бүгд л тэр өдрийг дөрвөн жил магадгүй зарим нь таван жил ч хүлээсэн байж болно.

 Санаа дагаад ч тэр үү оюутан, залуусын өргөн чөлөө гэж нэрлэгддэг бага тойруу, багшийн дээд орчим эзгүйрчээ. Хэрвээ коронавирусийн дэгдэлт цар тахлын хэмжээнд хүрээгүй байсан бол өдийд эдгээр гудамжууд залуусын инээд, харц шидэлцэх төдийд хайр үүсэж мэдэх ичингүйрэл, автобуснаас буугаад сургуулийн зүг яарах түргэн алхаа, үеийн охидын жиг жуг яриагаар амилсан хэвээр байх байлаа. Шинэ бүхний эхлэл хавар ирээд удаагүй байгаа ч өвөл дуусаагүй мэт жавартай хэвээрээ. Өвчнөөс сэрэмжилж  амны хаалт зүүсэн хүмүүсийн харцнаас  үзэгдэх бяцхан жавар дааруулахгүй ч сэтгэл зовооно. Өмнө нь вирусийн халдварын талаарх яриа сураггүй байхад оюутны гудамж гэж нэрлэх дуртай “Өргөө-2”-ийн урдуур олон хүнтэй мөр шүргэлцэн алхаж явахад  нарийхан мэт санагддаг байж. Энэ бодлыг эргэн санаад өөрийгөө шоолон инээв. Өмнө нь энэ гудмаар зэрэгцэн алхах залуусын ихэнх нь нэг зүгийг зорьдог байв. Уралдах шахам багшийн дээдийн автобусны буудлын зүг алхах залуус төв замын гарцан дээр нэгнээ хүлээх аятай зогсож таарна. Гарцаар гарах үе тэнгийн залуус бүгд соёлтой нь аргагүй зөрөлдөцгөөнө. Зам хөндлөн гараад бас л товлосон газраа автобус харуулдаж зогсоно. Автобус хүлээх оюутнуудын цувааны эхэнд ирж зогсоход зах нь саахалт айлын зайтай  үргэлжилсэн харагддаг байж билээ.  Амьтай Улаанбаатарын оюутны амьдрал ингэж өрнөдөг байлаа. Гэвч дэлхий нийтийг цочроосон аюулт өвчний улмаас зарим хүмүүсийн амьдрал хөл толгойгоо алдахад хүрчээ.

Харин нэг хэсэг нь хөл хорионы шинэ хэв маягийг дуулгавартай даган мөрдөж, шинэ амьдралыг эхлүүлээд байна. Амьдралын шинэ хэв маягийг мөрдөж  шинэ бизнес, шинэ хандлага, шинэ соёл, шинэ мөрөөдлүүд бий болжээ.  Шинэлэг зүйлсийн цаана хуучин дурсамжууд үргэлж нуугддаг. Магадгүй  цахим сургалтын цаана оюутнууд Их сургуулийн анги танхим, эрдэмтэн багш нар, танхимын сургалтын үр өгөөжийн талаар ухаарна. Теле хичээлийн цаана бяцхан сурагчид завсарлах хонхны дуу, тохой залган суудаг байсан ширээний найзаа санана. Харин ахмадууд шинийн нэгний өглөө цайгаа чанаж, идээ битүүлгэндээ хүрчихээд, жилийн жилд цас ханзрахтай уралдан ирдэг үр хүүхэд, зочин гийчнээ харуулдсан л байх даа. Дэлхийн бусад хотуудын гудамж талбайг зэрлэг ан амьтад эзлээд эхэлсэн хөгжилтэй зургууд цахим орчинд тарах болсон. Тэдгээр хотуудын хажууд нийслэлчүүдийн хөл хөдөлгөөн идэвхтэй байгаа ч юм шиг. Тэгэхдээ л ямар ч маск, бээлийгүй, хэн нэгнээс хоёр метрийн зай барьж,  айж эмээх шаардлагагүйгээр хотоо эргээд нэг харахсан.

Урин дулаан зуны өдрүүдийг охид бүсгүйчүүдийн өнгөлөг даашинз, бяцхан хүүхдүүдийн нүүр дүүрэн инээмсэглэл, хүүхдээ мөрөн дээрээ суулгаад зугаалах аавууд, бяцхан үрсээ хөтлөөд зэрэгцэн алхах ээжүүдийн аз жаргалтай царайгаар төсөөлж сууна. Мөн эх дэлхийн эд эс болсон хүн төрөлхтөн бүгд аюулт өвчнөөс ангижран  “маск”-аа авах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.

 Т.Эрдэнэчимэг 

 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё7 цаг 18 минутын өмнөЭргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.