2020 оны 5-р сарын 1
8 цаг 10 минут

Б.Мягмар: Эрүүл мэндийн ажилтнууд нэг шөнө ажиллахад 8000 төгрөгийн нэмэгдэл авна

Өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарынхны үр дүнгийн урамшуулал 45 хувь байсныг 60 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн Засгийн газрын тогтоол гарсан. Гэвч зарим байгууллага төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар уг нэмэгдлийг нэмээгүй. Харин зарим нь 30, 40 хувь нэмсэн байсан аж. Тиймээс нэмэгдлээ авч чадахгүй байна гэсэн гомдлууд Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд их ирсэн учраас тус холбоо энэ асуудлыг ЭМЯ-нд уламжилж, улмаар төсөвт зохицуулалт хийхээр болжээ.

Ингээд Эрүүл мэндийн сайдын 23 тоот албан даалгавар гарсан. Үүнтэй холбоотойгоор үр дүнгийн урамшууллыг нийт цалингийн сангийн 10 хувиар тооцож олгож байсан бол 15 болгож төсөвт зохицуулалт хийсэн байна. Түүнээс гадна, шөнийн цагийн нэмэгдэл эрүүл мэндийн салбарынханд огт олгогддоггүй байсныг мөн л төсвийн зохицуулалт хийж, тавдугаар сараас эхлээд оройн 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл ажилласан эмч, сувилагч, ажилтнуудад цаг тутамд 1000 төгрөгөөр тооцож олгох ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа талаар Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар ярьж байна.

Тэрбээр “Анхаарах ёстой нэг асуудал бол эрүүл мэндийн байгууллагууд сахилгын шийтгэл оногдуулсан ажилтнуудад үр дүнгийн мөнгөн урамшууллыг сахилгын  шийтгэлтэйгээ давхардуулан хасах  асуудал гарч байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүд  сануулах арга хэмжээ авсан ажилтанд улирлаар нь юм уу бүтэн жилээр нь урамшуулал өгөхгүй хэмээн хуулийг буруу ашиглаад байгаа. Шагнал урамшуулал гэдэг  тусдаа. Үр дүнгийн урамшуулал бол тухайн ажилтан ажлаа чанартай сайн хийж гүйцэтгэсний төлөө авч буй шагнал. Арга хэмжээг давхардуулан авч болохгүй шүү дээ.

Жишээлбэл, тухайн ажилтан зөвхөн гуравдугаар сард ямар нэг алдаа дутагдал гаргаад, сахилгын шийтгэл ногдуулсан бол зөвхөн тэр сарынх нь л үр дүнгийн урамшууллыг хасна. Түүнээс биш нэг, хоёрдугаар сарын урамшууллыг хасахгүй шүү. Үүнийг зарим эмнэлгүүд буруу ашиглаж бу алдаа байгааг хэлэхийг хүсч байна” гэсэн юм.

Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

83.20.250.164Зочин   • 2020, 5 сарын 1. 10 цаг 54 минут

Baga bn nemeed og

124.158.110.117Сувилагч   • 2020, 5 сарын 1. 10 цаг 09 минут

Мягмар даргаа МҮЭХ юу хийж байнаа? Бидний татвараар цалгиж байна уу? Худал үнэн мэдээлэл хэрэг байна уу?

203.91.112.133Зочин   • 2020, 5 сарын 1. 9 цаг 30 минут

Шөнө ажиллавал ядаж 20000 төгрөгний нэмэгдэл авдаг болоосой. Тэгвэл аштай юу

124.158.88.8хх   • 2020, 5 сарын 1. 9 цаг 27 минут

сайн бн уу мягмар даргаа бзд- ийн эрүүл мэндийн төвийн дарга энхзул нь ажилчидынхаа урамшуулалыг 6 хувь 7 хувь дээд тал нь11 хувь өгөөд 3 жил боллоо бидний төлөөлөл үйлдвэрчний дарга сараа нь ямар ч арга хэмжээ авахгүй юм даргын дарамтнаас айдаг энийг шалгаж өгнө үү эсэргүүцсэн эмч нарыг байнга дарамтлаж гар гэх юи

117.111.7.153Зочин   • 2020, 5 сарын 1. 9 цаг 21 минут

Ишш чааваас шөнөжин ажиллаад 8 хан мянгын нэмэгдэл

64.119.19.54Зочин   • 2020, 7 сарын 24. 21 цаг 42 минут

Чамлахаар чанга атга гэдэг. Сард хүүхдийн 20 000-аар болгож байгаа айл өрх цөөхөнгүй шүү... Чи ээзн бол бөөн бөөн нэмэгдэл өгөх байж дээ. Даанч биш

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.