2020 оны 5-р сарын 1
8 цаг 30 минут

Б.Мөнх-Өлзий: Гэр бүлийн үнэ цэн, утга учраа алдаагүй цагт гэр бүлээс гадуурх харилцаа үүсэхгүй

Гэр бүл бол нийгмийг бүрдүүлэгч хамгийн бага нэгж. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд гэр бүлээ цуцлуулах иргэдийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүл салалтын олон шалтгааны нэг болох гэр бүлээс гадуурх харилцаа, түүний сөрөг үр нөлөөллийн талаар Нийгэм, Сэтгэл судлалын дээд сургуулийн сэтгэл судлалын хөтөлбөрийн багш, сэтгэл судлаач /докторант/ Б.Мөнх-Өлзийтэй ярилцлаа.

-Сүүлийн үед гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандаж буй иргэдийн тоо илт нэмэгдсэн үзүүлэлт байна. Энэ юутай холбоотой  вэ?

-Гэр бүлээ шүүхийн байгууллагаар цуцлуулж байгаа иргэдийн тоог тогтоох боломжтой. Бодит амьдрал дээр гэр бүлийн сайхан харилцаа нь хөрсөн, гэр бүлээс гадуурх харилцаатай, хүчирхийлэлд өртсөн хэчнээн хүн байгааг нарийвчлан тогтооход хүндрэлтэй. Шүүхийн байгууллагаар гэр бүлээ цуцлуулж буй иргэдийн тоо тасралтгүй өсөж байгаа нь бодит үнэн. Энэ нь өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал мөн. Үүнийг сэтгэл судлаачийн үүднээс үзэхэд, тодорхой хэдэн хүчин зүйлсээс шалтгаалж байж болох талтай. Жишээ нь, эдийн засгийн нөхцөл, улс төрийн бодлого шийдвэр, нийгэмд тулгамдаж буй сөрөг хүчин зүйлсээс хамаарч байж болно. Эдгээрийг сэтгэл зүйн үүднээс холбож тайлбарлавал, гэр бүл төлөвлөлтийн асуудал манайд байдаггүй, гэр бүл болох сэдэл, түүний үнэ цэнийн талаарх ойлголт иргэд ялангуяа хүүхэд залуусын дунд өнгөц байгаатай холбоотой. Мөн  архидалт, ажилгүйдэл, бэлэнчлэх сэтгэлгээ, бусдын оролцоо (хадам), нөлөөлөл гэх мэт олон хүчин зүйлсийг нэрлэж болно

-Гэр бүлээс гадуурх харилцааг сэтгэл судлал, нийгмийн шинжлэх ухаанд юу гэж авч үздэг юм бэ?

-Манай улс нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжээд 30 жил болжээ. Энэ л шилжилтийн үеийн орой бусгай цаг үед хүүхэд, залуу насаа өнгөрүүлсэн хүмүүс өнөөдөр гэр бүлийн харилцааны (бэлгийн идэвхтэй насны) гол цөм нь байгаа. Гэвч энэ нь гэр бүлээс гадуурх харилцааг бүрэн илэрхийлэх шалтгаан гэж хэлэхийн аргагүй юм. Өнөө үед гэр бүлүүдэд нийтлэг тулгарч байгаа асуудал бол гэр бүлийн жишиг загвар юм. Бид өнгөрснөө умартаж, уламжлалаа гээж, даяаршилд тэмүүлж байгаа хүмүүс гэж хэлэхэд хол зөрөхгүй.  Ялангуяа гэр бүлийн, эхнэр нөхрийн харилцааны хэм хэмжээг баримжаалах боломж энэ үеийн гэр бүлүүдэд хомс байна. Жаахан тодруулаад хэлбэл, “эр нөхөр, аав хүн ямар байх ёстой юм. Эхнэр хүн, ээж хүн ямар байх ёстой”вэ гэдгийг мэдэхгүй нь олон байна. Хэдийгээр хуулиар гэр бүлийн харилцааг, түүний холбогдох асуудлыг шийдвэрлэх, зохицуулах гэдэг боловч хүний хүсэл сонирхол, мэдрэмж, хэрэгцээ, шаардлага ямар өргөн хүрээтэй билээ дээ. Тиймээс хүн чанар, ёс зүй, уламжлал соёл зэргээр нарийн харилцааг, тэр тусмаа гэр бүлийн (хайрын) харилцааг зөв төлөвшүүлэхэд маш чухал нөлөөтэй байдаг.

-Гэр бүлээс гадуурх харилцаа үүсэхэд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл юу вэ?

-Нэг талдаа “анх гэрлэхдээ хайр сэтгэлийн сэдэл, хамтын амьдралынхаа төлөөх чин хүслээр холбогдсон гэр бүлүүд. Нөгөө талдаа мөнгө санхүү, ашиг сонирхолд тулгуурласан гэрлэлтүүд байгааг харгалзан үзэх хэрэгтэй.  Мэдээж хэрэг хүнтэй нь биш хөрөнгөтэй нь гэрлэсэн хүн өөр нэгнийг сонирхох магадлал нь өндөр байна. Гэвч сайхан хайрын гэр бүл ч цаашдын харилцаагаа анхаарч, гэр бүлийн хямрал, учрах саад бэрхшээлийг хамтын шийдвэрээр зөв даван туулахгүй бол сөрөг асуудлууд үүсэх нөхцөл нь ч болохыг үгүйсгэхгүй. Бид гэр бүлийн харилцааг ерөнхийд нь бүлэглэн, ангилж тодорхойлох гэж байгаа болохоос биш нэг бүрчлэн гэр бүлийн (гэр бүлээс гадуурх) харилцааг ярих боломжгүй юм.

-Орчин цагт өсвөр наснаасаа гэр бүл төлөвлөлтийг хийх залуус нэмэгдсэн. Энэ нь хэр зөв алхам гэж бодож байна вэ?

-Эхлээд гэр бүл болж, түүний дараа гэр бүлээ төлөвлөх талаар ярьдаг тохиолдол цөөнгүй. Гэр бүл болно гэдэг нь гэр бүлийн гишүүн нэг бүрийн эрх ашиг, хөгжил, эдийн засгийн нөхцөл зэрэг бүхий л байдлыг тооцох хоорондын тохиролцооны ойлголт юм. Мэдээж хэрэг гэр бүл төлөвлөх нь зөв. Гэвч гэр бүлд хямралын үе, саад бэрхшээл, шийдэх ёстой асуудал заавал гарна. Энэ үед тэднээс сэтгэлийн тэнхээ, асуудлыг шийдвэрлэх чадвар, өөдрөг үзэл их шаарддаг. Энэ чадварууд нь хайраас цэнэгээ авдаг байж ч болох юм.

-Залуучууд гэр бүлийн боловсрол олж авч чадаагүй үедээ амьдрал эхлэх тохиолдол цөөнгүй байна. Үүнээс болж гэр бүлээс гадуурх харилцаа үүсэх шалтгаан болж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Гэр бүлийн боловсрол гэдэг нь өргөн агуулгатай, тодорхой загвар хэм хэмжээний цогц байх ёстой. Үүнийг шат шатны боловсролын байгууллагуудад нас хүйсийн онцлогт тулгуурлан олгох бүрэн боломжтой. Юуны өмнө гэр бүлээс гадуурх харилцааны шалтгаан гэр бүл төлөвлөлт муу хийснээс шууд хамаарна гэж ойлгох аргагүй юм. Энэ бол нийгмийн асуудал. Нийгмээс үүнийг бууруулахад бодлогын хүрээнд тодорхой ажлуудыг хийх шаардлагатай байна. Гэвч гэр бүл төлөвлөлтөө мэдлэг дутмаг байх үедээ хийж байгаа нь амьдралын явцад бие биенээсээ уйдах зэргээр гэр бүлээс гадуурх харилцаа үүсэх суурь шалтгаан байж болох талтай.

-Араар тавьж буй хосын хэн нэгэнд нь сэтгэл санаа, болон харилцааны өөрчлөлт гардаг болов уу. Гардаг бол энэ талаар яриагаа үргэлжлүүлье?

-Гэр бүлээс гадуурх харилцаа  сайхан зүйл биш шүү дээ. Тиймдээ ч сайнаасаа илүү сөрөг үр дагавартай. Гэр бүлтэй байх хэрэгцээний томоохон хэсэгт бэлгийн хэрэгцээ байна.  Бэлгийн хэрэгцээгээ өөр нэгнээс олж авж байгаа тохиолдолд гэр бүлийн харилцаа цааш үргэлжлэхэд сөрөг нөлөөтэй. Гэвч хамтдаа байх хэрэгцээ, сонирхол өөр хүчин зүйлсээр илэрч байгаа бол цааш үргэлжлүүлэн амьдарч болох юм.

-Ямар насны гэр бүлд араар тавилтын асуудал үүсдэг вэ?

-Гэр бүл болж байгаа эр, эмийн харилцааны үед тодорхой хэмжээний хямралт үеүд байдаг. Даван туулах мөчлөгүүд ч бий. Тэр үедээ гэр бүлээс гадуурх харилцаа давамгайлах тохиолдол  байдаг. Энэ бол ямар ч насны үед гарч болохыг үгүйсгэхгүй харилцаа юм.

-Зарим улс орнууд гэр бүлийн тухай хуулиндаа энэ мэт харилцааг тусгай санкци, заалт болгон оруулж өгсөн байдаг гэнэ. Тэгвэл гэр бүлээс гадуурх харилцаа нь хуулиар зохицуулах, зохицуулагдах зүйл мөн үү?

-Тодорхой хэмжээнд хуулиар зохицуулах боломжтой. Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд ч байна, манай гэр бүлийн тухай хуулинд ч заалт байдаг. Гэхдээ хайр сэтгэл, итгэл, үнэмшлийн харилцаа давамгайлдаг учраас хуулинд бүр нарийвчлан заахад бэрхшээлтэй. Хэт нарийвчлан заах нь гэр бүлийн харилцаанд аюултай. Манай Монголын нийгэмд хуульчлах нь оновчтой зүйл биш байж мэднэ.

-Зарим хүмүүс гэр бүлээс гадуурх харилцааг байж болох асуудал мэтээр ханддаг. Энэ байж болох харилцаа мөн үү?

-Хүн их сониуч, уйдамтгай байдаг. Гэвч хүний сэтгэл  дотор ямар үнэ цэнтэй зүйл оршин байж, гэр бүлийн асуудалд ямар өнцгөөс хандаж байгаагаас гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэх, эс үүсгэх нь шалтгаалдаг. Ийм учраас тодорхой шалтгаан, сэдэл өөр өөр байгаа тохиолдолд яг тийм, үгүй гэх нь хэцүү юм. Гэхдээ одоогийн бидний амьдарч буй ардчилсан нийгэмд ийм харилцааг хууль ёсны хүрээнд үзсэн ч, хүн ёсоор бодож үзсэн ч ариун бус явдал.

-Өөрийг нь хуурсан ч гэр бүлээ алдмааргүй байгаа хүмүүс араар тавилтыг хүлээн зөвшөөрч, хамтдаа цаашид амьдрах нь бий. Гэтэл ийм тохиолдолд тухайн гэр бүлийн харилцаа удаан тэсч чадах болов уу?

-Бодит амьдрал дээр ийм тохиолдлууд цөөнгүй. Үүний учир нь гэр бүлээ, ялангуяа үр хүүхдээ өнчрүүлэхгүй, хойд эцгийн/эхийн/ гар харуулахгүй гээд тэсч амьдардаг асуудал байдаг. Гэхдээ хүний эрх, эрх чөлөө, оюун санааны хувьд асуудал дагуулдаг. Шашин шүтлэг, үндэстний онцлог зэргээс шалтгаалж эмэгтэй хүн тэсэхээс өөр аргагүй болдог нь ч бий.  Манайх бол ардчилсан засаглалтай улс. Хуулиндаа хүн болгон тэгш эрхтэй байхаар заагдсан.

-Гэр бүлээс гадуурх харилцаа, гэр бүл салалт зэргийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Ийм орчинд тухайн зөрчилдөөн, маргааныг харж, мэдэрч өссөн хүүхэд ирээдүйд ямар чиг хандлагатай хүн болж хүмүүжих вэ?

-Хүүхэд бол гэр бүлийн тусгал. Тухайн гэр бүл ямар байдгаас шалтгаан хүүхэд хэн болж өсөх нь хамаардаг. Эцэг, эхийн хэрүүл, маргаан, хүчирхийллийг харж өссөн хүүхдийн хүмүүжилд сөрөг үр нөлөө үзүүлнэ шүү дээ. Тухайн хүүхдийн амжилт, бүтээлтэй суралцах, өөрийгөө илэрхийлэх, чөлөөтэй байдал, өөртөө итгэх чадвар нь бүтэн гэр бүлд, хайран дунд өссөн хүүхдийг хэзээ ч гүйцэхгүй.

-Нийгэмд гэр бүлээс гадуурх харилцааг багасгаж, цэгцлэхэд ямар алхам хэрэгтэй гэж та үзэж байна вэ?

-Гэр бүлээс гадуурх харилцааг багасгах, цэгцлэх хуулийн болоод нийгэм, сэтгэл зүйн нөлөөллийн  ажлыг төр засгийн бодлого, бусад холбогдох алба газрууд нь хийж байх ёстой. Мөн танай төр засгаас гэр бүлийг тогтвортой болгох бодлого, түүнийг хариуцах, буух эзэн буцах хаягтай болгох тал дээр шийдвэрээ чиглүүлэх хэрэгтэй бөгөөд эдийн засгийн нөхцлөөр дэмжих нь үр дүнтэй. Яагаад эдийн засгийг онцолж байна вэ гэвэл эдийн засагт суурилсан нийгэмд гол хөшүүрэг нь тэтгэврийн нэмэгдэл эсвэл татварын  хөнгөлөлт байж болох юм.

-Гэр бүлийн сайхан, эерэг харилцаагаа авч үлдэхэд үнэ цэн нь юун дээр тогтож байгаагаас ихээхэн зүйл шалтгаалдаг. Таны бодлоор гэр бүлийн үнэ цэн юун дээр тогтдог юм бэ?

-Анх гэр бүл бололцох сэдэл, тэмүүлэл нь өнөөдөр ч хэвээр байвал тэр нь үнэ цэн юм болов уу. Бие биенээ ойлгож, хүндэлж байж л гэр бүлийн харилцаа тогтвортой үргэлжилнэ. Гэр бүл гэдэг бидний байх дуртай орчин бөгөөд, тэнд бидний хамгийн үнэ цэнтэй, эрхэм хүмүүс байдаг. Сайхан бүхнээ хайрлаж яваарай гэж хэлье дээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.228.10Зочин   • 2020, 5 сарын 2. 9 цаг 40 минут

Үнэ цэнэ гэж бичдэг шүү. Цэн бол алтны хэмжих нэгж

203.91.115.47Зочин   • 2020, 5 сарын 2. 20 цаг 21 минут

Шинэ дүрмээр ингэж бичдэг болсон шүү

203.91.115.53Зочин   • 2020, 5 сарын 1. 11 цаг 48 минут

Цэгцтэй гоё ярьсан байна. Энэ ч аль нийгэмд байдаг эмзэг сэдэв. Яг үнэн. Хүний сэтгэлийн асуудлыг хуулиар зохицуулна гэж байхгүй. Хамгийн гол нь хосууд зөв сонголт л хийх хэрэгтэй. Бодохгүйгээр унтаад бодохгүйгээр хүүхэдтэй болоод суухаас өөр аргагүй болж амьдралаа эхлүүлж байгаа олон хүн байна шүү дээ

202.179.16.92Зочин   • 2020, 5 сарын 1. 10 цаг 35 минут

эрэгтэй хүнийг чимдэг хамгийн гоё чанар бол ханилсан ханьдаа үнэн, үнэнч байх явдал юм шүү дээ. амьдралын үнэ цэнэ, гэр бүлийн үнэ цэнийг ойлгоогүй, төлөвшөөгүй байхдаа гэр бүл зохиож эхнэр хүүхдээ үл хайхран зугаа цэнгэл хөөцөлдөн амар хялбар аргаар амьдрах хүсэлтэй эрчүүд их болсон. Ууж идэх, шоудан цэнгэж ханасан хойноо л гэр бүл зохиож үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг харицлагаа ухамсарлаж амьдрах хэрэгтэй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.