2020 оны 5-р сарын 1
11 цаг 36 минут

Т.Дүүрэн: Одоогоор 46 мянган хүн ажлын байраа алдаад байна

МҮХАҮТ-аас өнөөдөр “Ажлын байраа хадгалъя” цахим жагсаалыг зохион байгуулж байна. Бид жагсаалын зорилго, бизнес эрхлэгчдийн бодит нөхцөл байдлын талаар МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнгээс тодрууллаа.

-Өнөөдрийн жагсаал ямар зорилготойгоор зохион байгуулагдаж байна вэ?

-Эдийн засгийн харилцаа, аж үйлдвэр хөгжиж эхэлсэн үеэс эдийн засгийн харилцаа чухал болохыг хүлээн зөвшөөрч, хүн бол зөвхөн ажлын боол биш юм гэдгийг 1886 онд анх АНУ-д болсон жагсаалаар олон нийтэд таниулж байжээ. Үүнээс хойш дэлхийн 165 улс тавдугаар сарын нэгний энэ өдрийг ажлын байрны ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах зорилготойгоор тэмдэглэж ирсэн.  Өөрөөр хэлбэл, өнөөдөр бол ажилтай, орлоготой иргэн тухайн улсын баялаг юм гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн эв санааны өдөр. Гэвч энэ удаагийн жагсаал дэлхий нийтэд ажлын байр алдагдаж байгаа энэ хэцүү үед таарч байгаагаараа онцлогтой. Өвчин  хэлж бус хийсч ирдэг. Иймд үүсээд буй нөхцөл  ямар нэгэн улс төрчийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалсан зүйл биш. Гэхдээ үүнийг зөв макро эдийн засгийн мөнгөний  бодлогоор удирдаж явуулбал эрсдэл багатайгаар давах боломжтой гэдгийг нийгэмд ойлгуулах, төрийн нэгжтэй хамтран ажиллан, дуу хоолойгоо хүргэх зорилготойгоор уг жагсаал зохион байгуулагдаж байгаа юм.

-Өмнө нь танай танхимаас 1500 нэгжид хийсэн эдийн засгийн судалгааг танилцуулж байсан. Үүнээс хойш бизнес эрхлэгчдийн дунд нөхцөл байдлын ямар судалгаа хийсэн бэ?

-Вирусын асуудал үүссэн өдрөөс эхлэн МҮХАҮТ маш яаралтайгаар судалгаа, шинжилгээ, нөхцөл байдлын урьдчилсан таамаглалуудыг хийж төр засагт танилцуулсан. Сүүлд 10 мянган иргэнээс “Та бүхэн ажлаа алдвал хэдэн сар тэсч чадах вэ” гэх судалгааг явуулахад, нийт иргэдийн 72 хувь нь  нэг сараас илүү тэсэж чадахгүй хэмээн хариулсан байна. Тэгэхээр ажлын байраа хадгалахгүйгээр үргэлжилбэл эдийн засгийн үзэгдэл бус цаашлаад нийгмийн үзэгдэл болж хувирах эрсдэл өндөр байна.

-Эдийн засгийн хүнд нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл нийгэмд болон эдийн засагт ямар хохиролтой гэж үзэж байна вэ?

-Мөн 260 мянган хүн ажилгүй болох магадлалтай байгаа талаар урьдчилсан судалгаа гарсан. Ажилгүй орлогогүй иргэд олноор бий болбол нийгмийн хямрал болж үргэлжилнэ. Яагаад гэвэл 2008 болон 2012 оны эдийн засгийн хямралаар манай улсын ажилгүйдлийн төвшин 11 хувь буюу ажилгүй хүний тоо 120 мянгад хүрч байсан юм билээ. Тэгвэл цар тахлаас болж дэлхийн эдийн засгийн түүхэнд байгаагүй том гацаа үүсэж байна. Магадгүй  ажилгүйдэл 15-20 хувь руу хүрэх эрсдэлтэй. Жагсаалын үе сонгуулийн ийм эгзэг үетэй давхацсан учраас жаахан улс төржих хандлага хүмүүсийн дунд гараад байгаа учраас эдийн засгийн ийм нөхцөлийг битгий улс төржүүлээч гэж холбогдох хүмүүсээс нь хүсэж байна.

-Дэлхий нийтэд тархсан цар тахал хэзээ намдах нь тодорхойгүй байна.  Иймд эдийн засгийн хүндрэлийг хэрхэн эрсдэл багатайгаар туулах боломжтой вэ?

-Энэ бол вирусийн бус эдийн засгийн асуудал. Иймд эдийн засаг болон нийгмээ аль болох бага хямраах хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа юм. Судалгаагаар тогтоогдсон 260 мянган хүнээс 46 мянга нь ажлын байрааалдчихсан байгаа юм бол энэ тоогоо хязгаарлах, тогтоох хэрэгтэй.  Мөн үлдсэн хүмүүсийн ажлын байрыг төрийн болон хувийн хэвшлийн уян хатан бодлогоор хамтдаа давах ёстой болж байна. Бидний зүгээс танхимын дуу хоолойг сонсох, сая хүнийг ажлын байраар хангаж байгаа хувийн хэвшлийнхээ дуу хоолойг бодит мэдээллийг хүлээн авах хэрэгтэй болохыг ч сануулж байгаа.

Ц.Янжиндулам

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.177.230M   • 2020, 5 сарын 3. 20 цаг 10 минут

Hyatdiin zasgiin gazraas hohirloo nehmeer ym bnda

64.119.20.171Зочин   • 2020, 5 сарын 3. 12 цаг 03 минут

ЭНЭ ХЭНИЙ БУРУУ ВЭ ? КОВИД 19 - ИЙНХ ЮМ УУ АРЧААГҮЙ ТӨР ЗАСГИЙНХ ЮИ УУ ? ЗӨВХӨН ЭНЭ ЖИЛ 2 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВСАНАА ЮУНД ЗАРЦУУЛСАНАА АРД ТҮМЭНДЭЭ ТАЙЛБАРЛАНАА УУ ?

64.119.20.171Зочин   • 2020, 5 сарын 3. 11 цаг 57 минут

Сэтгэгдэл устгадаг мөртлөө битгий дүр эсгээд бай !!!

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.