2020 оны 5-р сарын 4
9 цаг 45 минут

ОЮУТОЛГОЙН алтыг түмэнд тараахаа амласан Н.ЭНХБАЯР уг ордын хайгуулын лицензийг ашиглалтаар сольж өгсөнөө мартав уу

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дөтлөхгүй зэрэгцэн улстөрчдийн уярам нялуун үгс зүрх сэтгэлийг догдлуулахаас илүүтэй айдас болгоомжлол руу хөтлөх нь их боллоо. Өнгөрсөн 30 жилийн турш ердөө л нэр бүхий 200 орчим улстөрчийн унаж босох цикл дунд төрд итгэж нэг, уурлаж нэг санал хураалтын хайрцаг руу итгэл үнэмшлээ дугтуйлдаг байсан сонгогч олны тухайд өдгөө тэр бүх гоё сайхан үгс, гоё сайхан амлалтууд худал хуурмагийн төгс илэрхийлэл болохыг бага ч атугай анзаарахтайгаа болсон нь олзуурхууштай хэрэг. Гэхдээ зарим нэг хүний алдаа оноог дэнсэлж ялгах хүртлээ 30 жил Монгол төрийн сэнтийд залж, ургуулж бодсон улс төрийнх нь утсан хүүхэлдэй болж ирснийг бодохоор харамсахгүй байхын аргагүй. Тэрхүү үл ханагч хийгээд үл цуцагч ашиглагч бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тулгын гурван чулуу болох эрхэм дээд албан тушаалыг ээлж дараалан хашсан МАХН-ын дарга Н.Энхбаяр. Тэрбээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан цаг мөчөөсөө эхлэн улстөрч төдийгүй хувь хүнийхээ тухайд оймстой баривчилгаа, олон хоногийн өлсгөлөн, шүүхийн яллах тогтоол гээд зүрхшээж, бэрхшээмээр олон бартаа саадтай тулсан ч өнөөдрийг хүртэл унаж эсэн бол бууж өгсөн нь үгүй. Харамсалтай нь, энэ бүх цочмог зоригтой эсэргүүцэл болоод улс төр нь олны төлөө, Монголын төлөө гэхээс илүүтэй хувь улстөрчийнх нь өс хонзон, төрийн эрх мэдлийг эргүүлэн авах гэсэн хэзээ ч ханахгүй дур хүслээр нь өдөөгддөг нь нэгэнт ил болжээ. Тиймээс ч Н.Энхбаяр хэмээх хувь улстөрчийн гишгэсэн мөр, замнасан замналд нь бүрэн дүүрэн итгэх итгэл найдвар та бидэнд үлдээгүйн дээр Их өрийг тэглэсэн тухай 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн баярт мэдээ нь 2016 оны нэгдүгээр сарын 27-ний өдөр үгүйсгэгдсэн гэдгийг энд онцлох нь зөв биз ээ.

Учир нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд Ерөнхий сайдын албыг хашин хугацаандаа ОХУ-д төлөх ёстой их өрийг тэглэсэн гэдгээрээ өнөөдрийг хүртэл өөрийгөө сурталчлахын зэрэгцээ энэхүү гавьяаныхаа төлбөрт Монголын төрд ч, монголчуудад ч насаараа хүндлэгдэх эрхтэй хэмээн аархах нь бий. Гэтэл Монголын талаас ОХУ-руу 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр шилжүүлж дуусгасан их өрийн төлбөр болох 250 сая ам.долларын гүйлгээ нь бүрэн дүүрэн эцсийн тооцоо байгаагүй гэдгийг ОХУ-ын Төрийн Дум 2016 оны нэгдүгээр сарын 22-ны баасан гарагийн хуралдаанаар “Монгол Улсаас ОХУ-д төлөх санхүүгийн өрийг чөлөөлөх тухай ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд уг төсөлд Монгол Улсаас ОХУ-д төлөх нийт их өрийн үлдэгдэл болох 174.2 сая ам.долларыг хугацаа хэтэрсэн байна хэмээн үзсэн бөгөөд уг өрийн 2.2 хувь болох 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор төлөхийг үүрэгдсэн байдаг.

Харин энэ талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бүхий л цаг үед өөрийнхөөрөө үгүйсгэсээр байдаг бөгөөд тухайн үед ч “Их өрийг тэглэчихсэн. Одоо ахиад энэ асуудлаар шуугиж Н.Энхбаярыг муулах, хийсэн юмыг нь үгүйсгэх гэж байгаа бол дэмий. Н.Энхбаярыг энэ мэтээр муулж, шоронд хийж болно. Би үүнийг даваад гарчихна. Ард түмэн намайг дэмжиж байхад ингээд нэмэргүй” хэмээн булзааруулж байсан байдаг. Гэсэн ч “Их өр” нь Монголын дотоодын улс төр биш юм хойно хоёр орны харилцаа, ОХУ-ын Дум болон Засгийн газрын шахалтаар тухайн үед УИХ-аас тусгай тогтоол баталж, манай улсын Засгийн газар 30 хоногийн дотор яаралтай гүйлгээ хийх замаар жинхэнэ утгаараа өрийг тэглэсэн түүхтэй.
Товчхондоо энэ бол  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үг үйлдлийн зөрүү болоод улс төрийн увайгүй тоглолт нь зөвхөн улс орон дотроо бус хил даваад ч ул мөр үлдээж байдгийн илэрхийлэл юм.

Түүнчлэн энд дээрх мэдээлэлтэй холбон сөхөж бичих дараагийн өөр нэгэн сэдэв бол 2003 онд ОХУ-ын Засгийн газарт төлсөн 250 сая ам.долларынхаа 50 сая ам.долларыг нь “Айвенхоу майнз” компанийн ерөнхийлөгч Роберт Фрийдландаас босгосон үйл явдал. Ингэхдээ тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярыг Роберт Фрийдландтай биечлэн холбогдсон гэдэг яриа улс төрийн хүрээнд байдаг бөгөөд тэр даруй 50 сая ам.долларын Засгийн газрын бондыг “Айвенхоу майнз” худалдан авсан. Гэхдээ энэ бондын санхүүжилт эерэг сөрөг алин болох ч Их өрийг хугаслахад тус дэм болсон юм гэхэд 2003-2004 онд шилжих тэр мөчид “Айвенхоу майнз” компанийн одоогийн Оюутолгойн орд газарт эзэмшиж байсан хайгуулын дөрвөн лиценз нь ашиглалтын лиценз болж өнгөө ч, үр дүнгээ ч хувиргах нь тэр.

Өөрөөр хэлбэл, өдгөө Оюутолгойн орд газрын хайгуулын дөрвөн лицензийг 2000 онд “Би Эйч Би” компанийг шилжүүлж авсан “Айвенхоу майнз” компани Н.Энхбаярын Засгийн газрын бондыг 2003 онд худалдаж авсныхаа төлбөрт, хайгуулын лицензээ ашиглалтын лиценз болгоод зогсохгүй, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах анхны алхмаа тавьсан нь энэ.

Харин өдгөө “Айвенхон майнз” болоод “Рио Тинто” компанийн өмнө ирээдүйд олох ашиг орлогынх нь үүд хаалгыг бүрэн дүүрнээр нь нээж өгсөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Оюутолгойн ордтой холбоотой бүх мэдээллээс өөрийгөө арилгаад зогсохгүй, шударга үнэний өөдөөс ганцаараа зогссон баатрын дүр бүтээхийг чухалчилж буй. Ингэхдээ тэрбээр үнэн түүхийг хувь хүн өөрийнхөө төлөө үгүйсгэж болох ч түүхийн хуудаснаас өөрийгөө устгаж болдоггүй гэдгийг мартсан бололтой юм. Нэг ёсны Ерөнхий сайд асан Н.Энхбаяр өөрөө Роберт Фрийдланд руу утасдаж Засгийн газрын бондыг зарсан, үүнийх нь дараа “Айвенхоу майнз”-ын дөрвөн ширхэг хайгуулын лиценз ашиглалтын лиценз болж хувирсан уу хувирсан. Үнэн гэвэл ердөө л энэ.

Гэсэн ч өдгөө тэрбээр энэ бүхнийгээ үгүйсгээд зогсохгүй “МАХН, МУНН, ИЗ-НН-ын хамтарсан “Та бидний эвсэл” хэрэв УИХ-ын сонгуульд ялчихвал Оюутолгойн ордоос иргэн бүрт 650 грамм алт хуваарилах боломжтой болно” хэмээн өнгөрсөн долоо хоногт дахин нэг гайхмаар сонин амлалтыг ард түмэндээ өгөх нь тэр. Үүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үгээр сийрүүлбэл “Оюутолгойн зэсийг ярихаа байя гэхэд зөвхөн алтыг нь ярихад хоёр мянган тонн буюу хоёр кг алт байна. Тэр хоёр сая кг алтыг Монголынхоо иргэдэд хуваарилах юм бол нэг хүнд 650 грамм алт оногдоно. Ийм баялаг байхад ард түмэн үүнээс авч чадахгүй эсрэгээрээ цөөхөн хэдэн баячууд л бий болоод байна. Иймд энэ бол баячуудын эсрэг хийж байгаа хувьсгалт тэмцэл юм. Алтыг ард түмэндээ өгнө” гэсэн юм. Эндээс харахад тэрбээр Оюутолгойн хайгуулын лицензийг ашиглалтын лицензээр сольж өгсөн үнэн түүхээ мартагнуулахын тулд сонгогчдод алт амлаж эхэлсэн нь энэ байж болох. Үүгээр ч зогсохгүй “Их өрийг тэглэсэн” гэдэг хууран мэхлэлтийнхээ нэгэн адил Оюутолгойн хөрөнгө оруулагчдын эсрэг хийж буй шударга тэмцлийнхээ үр дүнд ард нийтдээ алт тараана хэмээн дахин нэг сонгуулийн луйвар булхай хийхээр шуударсан байж ч болох. Учир нь, өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн Н.Энхбаяр гэдэг хүнийг таньж мэдээгүйн дээр түүний тухай Ерөнхий сайд асан С.Баярын “Жаран бутархай жаран хагархай” номонд “Н.Энхбаяр хүнд итгэдэггүй. Бүр өөртөө ч итгэдэггүй” гэдэг үг өдөр ирэх бүрт та бидэнд нотлогдсоор  буйг ирэх өдрүүдэд ч анзаарч бодоход гэмгүй биз ээ.

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.184зочин   • 2020, 5 сарын 19. 10 цаг 03 минут

энхбаяр одоо төрд ажиллах цаг нь болсон доо аймшигтай муухай зүйлтэй нүүр тулж ялсан хүн муу хэлээд бгаа хүмүүст хүн чнрын өөдөс ч алга

202.9.40.218иргэн   • 2020, 5 сарын 19. 8 цаг 54 минут

Энэ нэр дэвшиж байгаа авилгачин хулгайчуудыг намнаж байх байранд нь байлгаж чадах ганц хүн Н.Энхбаяр даа. Даан ч авилгачин, хулгайчууд түүнээс сүнсээ зайлтал айж байгаа, ард иргэд болохоор ганцхан өшөө авагч гэдгээр сэтгээд байна

202.9.46.242mongol hyn   • 2020, 5 сарын 19. 8 цаг 38 минут

uasan ih aih um ve?MAN byr yheh ni ee.ih oriig teglej,munganii zamiig baiguulsan gavuatai,Hen tyyntei baricah um,OT iin gereegee zov hiih ustoi baisan hahuuldahdsan MANAN giin darga nartaa helee.

202.179.27.253Зочин   • 2020, 5 сарын 19. 8 цаг 23 минут

Танд амжилт хүсье. Бид, Монголын ард түмэн таныг дэмжинэ ээ. Та сэргэлэн байгаарай, та их ухаантай хүн шүү. Танд нэг л дутагдал байна аа. Хүүхдээ нэрий нь дэжүүлж яах гэсэн юм. Тэр залуу байна. таны хэмжээнд хүрэхэд зөндөө хугацаа хэрэгтэй шүү дээ

182.160.1.44иргэн   • 2020, 5 сарын 14. 14 цаг 38 минут

МАХН гэж байна уу. Баасанхуу дарга нь хурал цуглаан хийгээд байдаг. Энхбаяр торийн 3 ондорлогт байхдаа юу хийсэн бэ. Энэ хун УИХ гишуун болохгуй. Одоо намтараа бичээд сууж байлдаа.

192.82.74.179Зочин   • 2020, 5 сарын 14. 15 цаг 08 минут

ШИНЭ ЭВСЭЛ "- Д БНН, МУАН ОРООГУЙ БОЛ ИХ Л БОЛОМЖТОЙ БАЙЛАА. АРД ОЛНЫ СОНГОЛТ БОЛ "ШИНЭ ЭВСЭЛ", МӨН ОДООГИЙН ХУРЭЛСУХИЙН КОМАНДЫГ СОНГОЖ МОНГОЛ УЛСАА ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХУГЖУУЛЖ, МОНГОЛ ТУМЭН НУРУУ ТЭНЭГЭР АМЬДАРЦГААЯ....

64.119.18.145Сонгогч   • 2020, 5 сарын 14. 16 цаг 12 минут

МАН, ШИНЭ нам эсвэл ХҮН-ын нэр дэвшигчдийг л сонгочих. Хамтраад л засаг барина биз. Залуучууд засаг барьж сураг. Монголын ирээдүйд л хэрэгтэй.

182.160.1.111зочин   • 2020, 5 сарын 13. 20 цаг 37 минут

Энэ хүн олон жил МАНАН-гийн айдас болсоор байгааг олон нийт харсаар байна.Энд л их учир байх шиг.МАНАН хэрвээ Монголд хэрэггүй юм бол МАХН-г сонгоё.

217.182.198.220Зочин   • 2020, 5 сарын 8. 17 цаг 10 минут

Энэ нэг Пизда одоо болиосой!!!!

182.160.0.58erka   • 2020, 5 сарын 4. 13 цаг 56 минут

muu um hiilee gehed bayr elbegee naraas hamaagui ulsaa bodson um hiine shuu hench hiisen umiigni medej baigaa zarim neg myngnii zamiig muulj baisan garuud ichehgui ter muulsan zamaarna ybj baigaa shuu

139.5.219.55Зочин   • 2020, 5 сарын 4. 11 цаг 46 минут

Тэр уед цуг бсн хумуус амьд л бж бн штэ, ямар муухай гужирдлэг зохиодог юм бэ. Элбэгдоржийн арга барил харагдаад бх юм. Гэхдээ энэ бол хурэлсухийн л зугээс явуулж бгаа гужирдлэг бндоо, элбэгдорж одоо еерийгее яайя гэж бгаа биз.

202.55.188.39Зочин   • 2020, 5 сарын 4. 11 цаг 23 минут

Энэ өвгөнөөс айсаар л байх юм даа.Гэхдээ айж явбал ... өлзийтэй гэж үг ч бий

202.21.100.210Зочин   • 2020, 5 сарын 4. 11 цаг 02 минут

xagas galzuu buren soliotoi noxor iim yumand buu itge ard tumeen Mongolyg ood tataxgui xarin odoo bgaa xumuusees ni oshoo avaxuulax sonirxol bgaa bol gargaj irj bolno tuunees te bidnii amidralyg ood tataxgui ee

180.94.142.30Зочин   • 2020, 5 сарын 4. 13 цаг 37 минут

Hen gedeg hunuu zohiol ve ezentei yum tavildaa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.