Transfermarkt коронавирусийн улмаас тоглогчдын үнийг шинэчилсний дараа дэлхийн хамгийн үнэтэй бүрэлдэхүүнтэй багийг нэрлэжээ. Энэхүү жагсаалтыг Английн "Манчестер Сити" клуб тэргүүлсэн байна. Багийн бүрэлдэхүүнд байгаа хөлбөмбөгчдийн үнэ тэрбум евро давсан ганц баг нь "Хотынхон" байна.
Тэгвэл Английн "Ливерпүүл" клуб жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байгаа ажээ. Испанийн томчууд болох "Реал Мадрид" болон "Барселона" клубүүд гурав, дөрөвдүгээр байрт жагссан байна.
Дэлхийн хамгийн үнэтэй бүрэлдэхүүнтэй 10 баг
1. Манчестер Сити (1,02 млрд)
2. Ливерпүүл (967 млн)
3. Реал Мадрид (888.5 млн)
4. Барселона (852.7 млн)
5. ПСЖ (843.7 млн)
6. Байерн Мюнхэн (756.6 млн)
7. Атлетико Мадрид (709 млн)
8. Тоттенхэм (699 млн)
9. Челис (679.9 млн)
10. Манчестер Юнайтед (646.7 млн)
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Сонин сайхан