Италийн алдарт "Ювентус" клубын довтлогч Криштиано Роналдо Турин хотод буцаж иржээ. Энэ жил 35 настай ахмад довтлогч коронавирусийн улмаас Сери А зогсоход гуравдугаар сард Португалын Мадейра арал дахь гэр рүүгээ явж, тэндээ бэлтгэлээ базааж байсан юм.
Тэрбээр Италид ирсэн даруйдаа 14 хоногийн тусгаарлалтад орж байгаа бөгөөд Турин дэх гэртээ байх аж. Түүний дараа багийнхаа бэлтгэлд нэгдэх юм байна. Ойрын өдрүүдэд Гонсало Игуаин, Дуглас Коста, Алекс Сандро, Данило, Войчех Шченсны, Адриен Рабьо, Сами Хедира, Маттейс де Лигт болон Блез Матюиди нар Италид ирэх ажээ. Тэд энэ сарын 18 хүртэл хувиараа бэлтгэлээ хийж, түүнээс хойш нэгдсэн байдлаар бэлтгэлдээ гарах юм байна.
Сэтгэгдэл бичих