2020 оны 5-р сарын 7
8 цаг 10 минут

А.Энхбаатар: Эрэгтэй хүн гээд мэйк-ап артист хийж болохгүй гэсэн үг биш

Эмэгтэй хүний гоо сайхныг улам тодотгож өгдөг зүйл бол яахын аргагүй нүүр будалт байдаг. Урлаг болтлоо хөгжиж, хүлээн зөвшөөрөгдөж байгаа энэ салбарт өөрийн ажил, амьдралаа зориулахаар тууштай алхаж яваа артистууд маш олон. Тэр тусмаа эмэгтэй хүн л make up хийдэг гэх улиг болсон ойлголтыг үгүйсгэн, хүчтэй гарч ирж байгаа эрэгтэй мэйк ап артистууд ч цөөнгүй. Сонирхлоо ажил хэрэг болгосон тэдгээр залуусын төлөөлөл мэйк ап артист А.Энхбаатартай ярилцлаа. Түүнийг цахим сүлжээнд Эрка Эба нэрээр нь илүү сайн таних биз ээ.

-Эмэгтэй хүн ч хичээж хийх ёстой мэйк-ап артистийн мэргэжилтэй яагаад өөрийгөө холбох болсон юм бэ?

-Бага байхдаа эмэгтэй хүний үс гэзэгтэй оролдох, янзлах, тэр ч бүү хэл садангийн охидуудынхаа барби хүүхэлдэйгийнх нь үсийг янзлах, хувцас хийх гэх мэтээр хүний гадаад төрхийг өөрчлөх дуртай байсан. Хоёр настайгаасаа зураг зурах, баримал барих зэрэг гарын дүйгээ хөгжүүлээд явсан болохоор гараар хийх зүйл маш хялбар санагддаг. Тиймдээ ч одоо мэйк-ап артист хийдэг. Хажуугаар нь фэйшн дизайнер мэргэжлээр суралцаж байгаа.  Энэ тавдугаар сард төгсөх юм. Төгсөөд нүүр будалт болон хувцас дизайн салбараа хослуулаад стилистээр ажиллахыг хүсч байгаа учраас бүр илүү шамдан суралцаж байна.

-Анх хэрхэн мэйк-ап хийж сурсан бэ?

-Анх дунд ангид байхдаа л ангийнхаа охидуудын нүүрийг будаж, хөмсгийг засах гээд л явдаг байлаа. Төгсөх жилээ фэйшн дизайнер мэргэжлийг сонгоно гэхэд гэр бүлийнхэн эсэргүүцсэн. Гэсэн хэдий ч зөрсөөр байгаад энэ мэргэжлээ сонгосон. Тэгээд миний мэргэжилтэй мэйк-ап нягт холбоотой гэдгийг ойлгосны үндсэн дээр 2017 онд DIVA PROFESSIONAL сургалтын төвд нэг сарын хугацаатай артистаар сурч техникжиж, мэргэшсэн. Тухайн студидээ төгсөөд хоёр жил багшаар ажилласан. Эдгээр нь надад улам их туршлага болж өгсөн гэж боддог.

Гэр бүлийнхэн маань дургүйцсэн ч би сонирхлоо л дагаж мэргэжлээ сонгосон

-Гэр бүлийнхэн чинь эсэргүүцсэн гэж байна шүү дээ. Ямар учраас дургүйцсэн юм бэ, одоо гэр бүлийнхний хандлага өөрчлөгдөж, хүлээн зөвшөөрсөн үү?

-фэйшн дизайнер болон make up артист мэргэжлийг ойлгохгүй, мөн ирээдүйгүй гэдэг өнцгөөс харж, гэр бүлийнхэн маань дургүйцэж байсан. Тиймээс аль болох мэргэжлийн талаар тайлбарлах, ойлгуулах, үлгэр жишээ хүмүүсээр төлөөлүүлэн илэрхийлэх зэргээр гэрийнхэндээ хэлж эхэлсэн. Тэгж ойлгуулсны дүнд басхүү өөрөө энэ чиглэлээр ажиллаад ирэхэд гэрийнхэн маань дэмждэг болсон.

-Эрэгтэй хүний хувиар мэйк-ап хийхэд хүндрэл, бэрхшээлтэй зүйл тулгарч байв уу?

-Бэрхшээлтэй зүйл маш бага байсан. Өөрөө багаасаа гарын ур дүйтэй байсан болоод ч тэр үү дажгүй хялбар байдаг. Харин хандлага талаасаа эрэгтэй хүн нүүр будаж чадах уу гэх үйлчлүүлэгчтэй таарч байсан. Гэхдээ нүүр будсаны дараах үр дүнг хараад тухайн үйлчлүүлэгчийн сэтгэгдэл тэс ондоо болж байлаа. Ер нь эрэгтэй артистуудын давуу тал нь эмэгтэй хүнийг хараад ямар байх, яаж харагдуулвал зохимжтой гэдгийг илүү сайн олж хардаг юм шиг санагддаг.

-Томоохон шоу арга хэмжээнүүдэд артистаар оролцдог уу, хамгийн сүүлд ямар шоунд ажиллав?

-Нэлээд хэдэн шоу, арга хэмжээнд DIVA студийн хамт олонтойгоо ажиллаж байсан. 2019 оны Өвлийн гоёл наадамд make up артистаар ажилласан. Мөн кино зураг авалт болон дуу клипний арын албанд нүүр будалтаа хийж ажилладаг.

-Артист бүхэн өөрийн онцлог хэв маягтайгаар make up хийдэг байх. Таны хувьд бусад мэйк ап артистуудаасаа ялгарах онцлог юу вэ?

-Миний хувьд илүү арт, фэйшн тал руугаа буюу  бүтээлч байдлаар будалтуудаа хийдэг. Мөн хийсэн будалт бүр маань давтагддаггүй. Яг зөвхөн тухайн үйлчлүүлэгчид зориулан, тохируулан хийж байгаа будалт учраас дахин давтагдахгүй мөн чанарыг агуулж байдгаараа онцлог. Тайзны болон илүү бүтээлч тал руу хандсан мэйк апаа өөр дээрээ хийдэг. Харин beauty нүүр будалтыг моделиудад хийдэг. Сүүлийн үед дэлхийн болон Монголынхоо алдартай хүмүүсийн царай төрхийг дуурайлган будах ажилдаа ороод явж байгаа. Одоогоор таван хүнийхийг дуурайлган будсан байгаа.

-Дуурайн будахад өөрийн царайн дээрээ будалтаа хийсэн үү. Тухайн хүний царайны онцлогийг байгаагаар нь харуулахад маш их чадвар мэдрэмж шаардагдах байх?

-Хүнийг дуурайж будах үед тухайн хүний нүүрний пропорцыг мэдэрч, ажигласны үндсэн дээр ямар байдлаар make up хийвэл болох вэ гэдгээ мэдрэх чадваруудыг маш их шаарддаг. Мөн түүнд хэрэгтэй гэрэл сүүдэр, өнгө тавилт, өнцөг олох гэх мэт нэмэлт чухал ажлууд маш их. Тэр болгоныг бүрэн цогц гаргасны үндсэн дээр тухайн уран бүтээл илүү чанартай болохыг дүгнэдэг.

- Make up артист болсноос хойш хамгийн урам авч байсан зүйл юу байсан бэ?

-Одуудын дүрд хувирч, нүүр будалтыг хийж байгаа маань л одоогийн нөхцөлд хамгийн урам авч байгаа зүйл минь. Хүмүүс үйлчлүүлэх сонирхол их болсон. Энэ нь намайг илүү сайн суралцах ажиллахад урам өгч байгаа. Цахим сүлжээгээр зөвхөн гадаадынхны хийсэн дуурайлган будсан артистуудын зураг, бичлэгийг үзээд би чадах болов уу гэх айдастайгаар уг ажлаа эхлүүлж байсан. Иймдээ ч Монголын хамгийн анхны одуудын дүрд цуврал байдлаар хувирсан артист гэж хэлж болно оо. Энэ нь надад маш том урам зориг, үүрэг хариуцлагыг өгч байгаа.

Юм мэддэггүй хүн бусдын бүтээлийг доош нь хийж, муугаар ярьж явдаг байх

-“Эмэгтэй хүний хийх зүйлийг хийж, эр хүний шинжээ алдаж байна” гэх мэтээр цахим орчинд эрэгтэй артистууд шүүмжлэлд нэлээн өртдөг шүү дээ.  энэ талаар таны байр суурь?

-Хүн ер нь өөртөө тохирсон ажлаа л хийх ёстой. Эрэгтэй хүн гэхээрээ л уул уурхай, банк, барилга гээд л ажиллах албагүй. Эмэгтэй хүн ч мөн адил заавал нягтлан, нарийн бичиг, гоо сайханч, маникюр болох албагүй. Хамгийн гол нь хүн сонирхсон чиглэлээ л барьж ажиллах нь маш чухал. Эрэгтэй хүн эмэгтэй хүний хийдэг зүйлийг хийлээ гээд монгол эр хүн байхаа больж байгаа хэрэг биш шүү дээ. Тухайн хүн хэрвээ уг мэргэжлээр амжилт олоод, сайн явбал Монгол гэж л ярина. Харин чи монгол хүн учраас ийм мэргэжилтэй байж болохгүй гэж хэлэх хүн байхгүй байх. Харин make up бол  урлаг талаас нь ойлгож байж, цаашид зөв хөгжүүлбэл монголчууд дэлхийд гарах боломжтой. Үүний тулд  эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүх артистууд л зүтгэж байгаа шүү дээ.

-Make up хийж байхад олон нийтийн зүгээс  шүүмжлэл ирсэн үү, түүнийг хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Би шүүмжлэлийг уншаад л өнгөрдөг. Түүнд ямар ч ач холбогдол өгдөггүй. Тэр хүний л мэддэг зүйлээс өөр зүйл гараад ирэхээр гайхсандаа ч юм уу тэгдэг байх гэж боддог. Ер нь л юм мэддэггүй хүн бусдын бүтээлийг доош нь хийж муугаар ярьж явдаг байх. Харин зөвлөгөө талын шүүмжлэлийг хүлээж аваад, дараагийн бүтээлдээ илүү анхаардаг.

-Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй make up артистуудыг олон нийт ямар хандлага, өнцгөөр хардаг байгаасай гэж хүсэж байна вэ?

-Артистуудыг илүү үнэлж тухайн  мэргэжлийг нь ойлгоосой  гэж хүсдэг. Зүгээр нэг цаг зогсож байгаад хүний нүүр будсан болоод гаргадаг ажил огт биш. Амархан мэргэжил гэж ойлгодог оо л багасгаасай гэж бас хүсдэг.

-Цаашид тавьсан зорилго юу байгаа вэ?

-Дэлхийд гарч өөрийн чадвараар өрсөлдөж, олон улсын мастер болох зорилготой. Монголынхоо нэрийг дэлхийд гаргах тийм зорилготой байна даа.

-Make up урлаг болтлоо хөгжиж байна шүү дээ. Таны хувьд мэйк апыг өөрийнхөөрөө тодорхойлбол?

-Гоо сайхны зүгээс бусдад байхгүй зүйлийг өгч харин өгөгдөлтэй хүмүүсийг илүү тод харагдуулах гэж ойлгож болно. Харааны төвшний нэгээхэн урлаг юм л даа

-Урин дулааны улирал болж байна. Охид бүсгүйчүүд маань зуны улиралд арьс арчилгаа болон нүүр будалт талаасаа юуг анхаарах ёстой вэ?

-Нүүр будалт талаасаа зуны уур амьсгалд тохируулаад нимгэн суурь тавьж байх хэрэгтэй. Ингэхдээ илүү өнгөлөг, толигор харагдуулахаар өнгөнүүдийг сонгож хэрэглэвэл маш тохиромжтой. Хар бараан өнгөнөөс аль болох татгалзаж, илүү гэгээлэг, тунгалаг өнгөнүүдийг нүүр будалтдаа ашиглах хэрэгтэй юм. Мөн зуны улиралд хөлс их гардаг, хөлөрдөг учраас арьсаа хамгаалах үүднээс base, praimer –н зориулалт щ, онцлогийг олж үзээд зөв ашиглаж сураарай.

Ц.ЯНЖИНДУЛАМ

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122ё   • 2020, 5 сарын 8. 15 цаг 38 минут

Ухаангүй ичихгүй ярьж бичдэг нөхдүүд монголыг баллаж байна

202.72.245.122ё   • 2020, 5 сарын 8. 10 цаг 27 минут

Болохгүй гэсэн үг гэсэн гудамжны жаахан хүүхдийн хэллэг Эрэгтэй хүн гоосайхны өнгө засал хийх авьяастай гээд сэтгүүлч бол бичих ухаантай бай

49.0.140.26зочин   • 2020, 5 сарын 8. 10 цаг 36 минут

тэгвэл өөр ямар үг хэллэг ашиглах байсан юм. ё өөрөө хэлдээ сэтгүүлч хүний ажлыг бид хийж үзээгүй байж, ингэж нэг нэгнээ муулж гутаадаг нь ямар учиртай юм бэ??? та ч бас ярилцлаг бол тухайн хүний хэлсэн үг, ишлэлээр гарчиг өгдөг юм

202.179.31.58Зочин   • 2020, 5 сарын 7. 9 цаг 16 минут

Юу чаддаг юм хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй Бид чөлөөт өрсөлдөөнт нийгэмд амьдарч байна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.