2020 оны 5-р сарын 7
8 цаг 20 минут

Хуурамч шатахууны цаана гишүүд байхгүй л юм бол завсрын бүтээгдэхүүнийг татвартай болго

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос 2018 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын зах зээлд хуурамч шатахуун худалдаалж байгаа талаар мэдээлэл өгч байлаа. Тэгвэл сарын дараа  дахин хэвлэлийн хурал хийж хуурамч шатахууныг шинжилгээгээр тогтоосон тухай мэдээлсэн юм. Түүнээс гадна, Монгол Улсын хэмжээнд 2016 онд 34 мянга гаруй тонн, 2017 онд 16 мянган тонн керосин, нафта, техникийн керосин, алкилате зэрэг 22 нэр төрлийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирсэн. Эдгээр бүтээгдэхүүнд гаалийн албан татвар ногдуулаагүй. Керосин, нафта зэрэг бүтээгдэхүүн нь хагас боловсруулсан нефтийн нэмэлт бүтээгдэхүүн учир онцгой албан татвар ногдуулах нь зөв. Татвар ногдуулсан тохиолдолд 2016 онд 27 тэрбум төгрөг, 2017 онд 30 тэрбум төгрөг тус тус онцгой албан татварын орлогод төвлөрүүлэх боломжтой байсан гэдэг тооцоог гаргасан талаараа ч ярьж байв.

Үүнээс хойш хуурамч шатахууны хэл ам тасраагүй дээ. 2017 онд Уул уурхайн сайд Д.Сумъяабазар хуурамч шатахуун байгаа эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулж байсан удаатай.  Мэргэжлийн хяналт тэргүүтэй байгууллагууд тухайн үедээ шалгалт хийгээд, тийм тийм байгууллага ийм ийм бодисыг хольж байна. Стандартын шаардлага хангахгүй хуурамч шатахуун хийж байна гэж тогтоосон талаар ч мэдээлэл гарч байсан. Гэвч ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд нь ажлаасаа халагдаад, шалгалтын ажил зогссон байдаг. Бүр Мэргэжлийн хяналтын дүгнэлт нь солигдчихсон байсан талаар Шатахуун хэрэглэгчдийн холбооныхон энэ оны нэгдүгээр сард мэдээлж байлаа.  

Уг нь УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ажлаа авснаасаа хойш хуурамч шатахуун хийж байж болзошгүй завсрын бүтээгдэхүүнээс татвар авдаг болгож, Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт гурван ч удаа албан бичиг явуулж, саналаа хэлж байж. Гэвч Сангийн сайд хариуд нь хяналт, шалгалтаа нэм гэж байсан гэх мэдээлэл ч бий.  Өдөр болгон хуурамч шатахуун байна уу гээд шалгаад байлтай биш, татвараар зохицуулах асуудал шүү дээ, уг нь.

2018 онд Шатахуун хэрэглэгчдийн холбооны хүсэлтээр Ерөнхий сайд  захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Бас л хуурамч шатахуунтай тэмцэх чиглэлтэй.  Гэвч энэ ажлын хэсэг одоо болтол ямар нэг ахиц гаргаагүй.   Харин сая л нэг ахиц гарч, энэ хэл ам намжих боломж үүсэх нь, хуурамч шатахууны аюулыг зайлуулах боломж гарах нь гэж бодож байлаа. Учир нь УИХ-ын гишүүн  Б.Пүрэвдоржоос 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн мягмар гарагт ТББХ-гоор хэлэлцэв. 

Хуурамч шатахууны асуудал нь 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшинд 520 мянган төгрөг тогтоосон үеэс эхтэй юм. Түүнээс хойш завсрын бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдсэн байдаг. Урьд нь 20, 30 мянган тонн орж ирдэг байсан бол 2016 онд 100 мянган тонн, 2017 онд 150 мянган тонн орж ирсэн мэдээ байна. Завсрын бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямар нэг онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл байхгүйг төслийн танилцуулгад дурджээ. Энэ тоонуудаас л асуудал байгаа нь харагдана. 

Иймд төсөл санаачлагч гишүүн Онцгой албан татварын тухай хуулийн 6.2-т керосин болон нефть нэрлэгийн хөнгөн фракц  зэрэг бүтээгдэхүүнийг оруулж, 225-750 мянган төгрөгийн татвар ногдуулахаар хуулийн төсөл боловсруулсан юм билээ. Харамсалтай нь ТББХ-ны гишүүдийн олонхи нь  хуурамч шатахуун үйлдвэрлэж байж болох нефть нэрлэгийн татвартай болгохыг дэмжсэнгүй.  УИХ-д шатахуун импортлогчдын төлөөлөл болсон хэдэн гишүүн сууж байгаа.  Тэдний лобби орно гэж баймааргүй юм. 

Шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр манай сайтад ярилцлага өгөхдөө "Татварыг нь тэглэчихсэн учраас бизнес эрхлэгчид оруулж ирээд, коктейль найруулаад байна. Хольж хутгаад л. Керосин бол дээр үед трактор, дэнлүү асаадаг байсан бодис. Түүн дээр бага зэргийн хэдэн бодис холиод дизель түлш гаргаад авчихдаг. Нафтад бас л хэдэн бодис холиод шатахуун гаргаж авдаг" хэмээж байсан. Мэдээж энэ бодисуудыг хэрэглэх ёстой газар нь хэрэглэнэ. Гэхдээ татваргүй болохоор хэт ихээр оруулж ирээд, энэ мэтээр хуурамч шатахуун үйлдвэрлэж, ард иргэдэд асар их хэмжээний хохирол учруулаад байгаа юм биш үү. Гэтэл гишүүд татвартай болгохыг дэмжсэнгүй.

Бүх зүйл дуусчихаагүй байгаа.  Одоо чуулганаар хэлэлцэхгүй гэснийг нь дэмжихгүй бол парламентын шүүлтүүрээр оруулах боломжтой. Хуурамч шатахуун үйлдвэрлэлийн цаана УИХ-ын гишүүд байгаа л биш бол татвартай болгох байлгүй дээ. Чуулганы хуралдааны үеэр хэлэлцэхгүй гэж шийдвэл дэмжсэн гишүүд нь хуурамч шатахуун үйлдвэрлэлд гар дүрдэг гэж хардахаас өөр яалтай. Ерөөс хоёр ч удаа хуурамч шатахууны асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулаад, үр дүнд хүрээгүй, тарсан. Одоо татвартай болгох гээд хууль оруулж ирэхээр унагаж байгаа нь хардахгүй байх арга үлдээсэнгүй. 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.218Зочин   • 2020, 5 сарын 19. 8 цаг 57 минут

Ийм л хулгайчууд их хуралд сууж байгаа юм шүү дээ. Хуулийг өөрсөддөө тааруулж батлана. Ард иргэдийг зөвхөн ингэж шулж байгаа биш л дээ. Зүйл бүрээр ард иргэдээ дарлаж мөлжиж байгаа ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧУУД

43.228.131.118Зочин   • 2020, 5 сарын 7. 10 цаг 44 минут

Энэ хуурамч шатахуун гэж луйвар хэдэн жил ард түмнээ шулах юм бэ. Юм бүхэн хэмжээ хязгаартай шүү

122.201.31.64зочин   • 2020, 5 сарын 7. 10 цаг 19 минут

Татвар нэмэхгүй ,гээд ,амлалт ,авчихсан ,нам ,хэцүү ,байгаа. Дараачийн парламент эхний ээлжинд шийд.

103.229.120.170зочин   • 2020, 5 сарын 7. 9 цаг 13 минут

Керосин гэх мэт бүтээгдэхүүн оруулж ирж бензинтэй хольж ашиг олох нь Шатахуун 100 импортолдог эздэд ашигтай бөгөөд Эзэд нь УИХ-д байдгаас ийм шийдвэр гаргаж байна гэж хардахаас яахав.

202.179.25.114Зочин   • 2020, 5 сарын 7. 9 цаг 04 минут

Энэ малуудыг дахин бүү сонго. Хуурамч шатөахууны лоббигоор сонгуулийн зардлаа босгоно гэ тооцсон бололтой.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.