2020 оны 5-р сарын 8
9 цаг 50 минут

Голомт банк “Шилдэг татвар төлөгч”, “Хамгийн олон ажлын байр бий болгосон” шилдэг 10 ААН-ийн нэгээр шалгарлаа

Татварын Ерөнхий газраас Монгол Улсын Татварын хууль тогтоомжийг сахин биелүүлж, улсын төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Голомт банкийг Татварын Ерөнхий газрын дээд шагнал болох “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулжээ. Мөн Голомт банк улс орондоо хамгийн олон хүнийг ажлын байраар хангаж буй шилдэг 10 байгууллагын нэгээр шалгарч, “Хамгийн их ажлын байр бий болгосон” аж ахуйн нэгжээр тодорсон байна. 2819 хүнийг ажлын байраар хангасан Голомт банк өнгөрсөн жил улсын төсөвт 103 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг улс даяар Татвар төлөгчдийн өдөр болгон тэмдэглэж, шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Татварын Ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 21 дэх жилдээ зохион байгуулж, энэхүү өдрийг цахимаар тэмдэглэж, хамгийн их татвар төлж, улс орныхоо эдийн засагт дэмжлэг үзүүлсэн шилдэг байгууллагуудыг олон нийтэд мэдээлж, алдаршуулах ажлыг хийж буйгаа Татварын Ерөнхий газраас мэдээлжээ.

Шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгж нь Монгол улсад өнгөрсөн жил төвлөрсөн нийт татварын орлогын 45.3% болох 2.6 их наяд төгрөгийн орлогыг дангаараа бүрдүүлсэн бол шилдэг ажил олгогч 10 байгууллага 41,597 ажлын байрыг бий болгосон байна.  

 

Анхааруулга:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ZALUUCOM.MN сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
ZALUUCOM.MN сайтын редекц Утас: 99077812

Шинэ мэдээ

Улсын хэмжээнд төл бойжилт 97 хувьтай байна20 минут 38 секундын өмнөЭнэ сарын 10-ны өдрөөс эхлэх “ӨГӨӨМӨР ӨДӨР”-т нэгдэцгээе32 минут 59 секундын өмнө“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 167 мянган хүүхэд шүд цоорлын эмчилгээнд хамрагджээ45 минут 7 секундын өмнөЛ.Мөнхтүшиг: Сөүл рүү нисэх нислэг цуцлагдахгүй, төлөвлөгөөний дагуу иргэдээ татахаар Солонгосын талтай тохиролцсон1 цаг 1 минутын өмнөСурвалжилга: Бяцхан үрс "Монголчуудын жаргалын нар хойморт нь байх болтугай” хэмээн ерөөж байна1 цаг 2 минутын өмнөХӨСҮТ: 5 хүнээс коронавирус илэрсний нэг нь Орос жолооч1 цаг 13 минутын өмнөОлон нийтийн эрхийг зөрчин баригдах гэж буй барилгыг эсэргүүцсэн оршин суугчид жагслаа1 цаг 14 минутын өмнөОрон нутгийн зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо 12.5 хувиар өсчээ1 цаг 45 минутын өмнөХар тамхи тээвэрлэсэн Б.Баттүшигийг энэ сарын 11-нд шүүнэ1 цаг 54 минутын өмнөАвтомашины дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй2 цаг 12 минутын өмнөБогд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил долдугаар сард дуусна2 цаг 24 минутын өмнөАмерик улс цар тахлын үеийн хамгаалалтын хэрэгсэл (PPE)-ийг манай улсад тусламжаар өгөхөө мэдэгдлээ2 цаг 35 минутын өмнөВИДЕО: Хуучны УАЗ-469 машиныг янзалж тансаг G-Class болгон хувиргажээ2 цаг 50 минутын өмнөТанилц:Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүдийн чиглэл2 цаг 52 минутын өмнөБуддагийн 10 хичээл3 цагийн өмнөБНСУ Монгол Улсад транзит нислэгийн хориг тавилаа3 цаг 5 минутын өмнөЖимсэн дотор салют нуусан нь хээлтэй зааныг үхэлд хүргэжээ3 цаг 10 минутын өмнөБайгаль хамгаалагч нар ховор амьтдыг хамгаалах тоног төхөөрөмжтэй болов3 цаг 11 минутын өмнөГазрын теннис XII зуунаас эхлэлтэй3 цаг 20 минутын өмнөАшиг орлогоор тэргүүлсэн “ХЭРЭЭ” УСК юу өгүүлэв?3 цаг 30 минутын өмнөТ.Мөнхзул Азийн АШТ-д аман хүзүүдэв3 цаг 40 минутын өмнөТ.Төмөрбаатар: Гашуунсухайтын боомтоор өдөрт 400-500 нүүрс тээвэрлэгч машин гарч байна3 цаг 46 минутын өмнөШИНЭ НОМ | "Сүнс урлал" түүврээс онцлох 5 шүлэг3 цаг 50 минутын өмнөЦагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана4 цагийн өмнөЭсэргүүцлийн жагсаал АНУ-аас халив4 цаг 10 минутын өмнөМонголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна4 цаг 20 минутын өмнөЯпоны Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй4 цаг 30 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд осолдож амиа алджээ4 цаг 30 минутын өмнөГэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн архидан согтуурсан зөрчил гаргалаа4 цаг 39 минутын өмнөГАЗРЫН ЗУРАГ: ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ХЭДЭН ТЭРБУМТАНТАЙ ВЭ4 цаг 40 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.