2020 оны 5-р сарын 8
14 цаг 50 минут

ХААН Банк хүүхдийн байгууллагуудад гацуурын төгөл байгуулж өглөө

Ногоон хотын иргэн байх, байгаль дэлхийдээ ээлтэй амьдрах, мод ургамал тарьж ургуулах дадал зуршил хүнд гэнэтхэн нэг өдөр бий болчихдоггүй. Мод арчилж ургуулж үзсэн, түүнийгээ ургаж байгааг харж мэдэрч өссөн хүүхдэд байгалиа хайрлах ухамсар сэтгэхүй төлөвшдөг билээ. ХААН Банк Сангаас нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүрийн хавар Үндэсний мод тарих өдрийг угтан “ХААН Банкны ой” хөтөлбөр хэрэгжүүлж, мод тарьдаг уламжлалтай бөгөөд хүүхдүүдэд багаас нь байгальтайгаа ойрхон байх, мод ургуулж арчлах, хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох үүднээс энэ жил хүүхдийн асрамж, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван байгууллагын эзэмшлийн газарт гацуурын бяцхан төгөл тус тус байгуулж өглөө.

ХААН Банк Сан 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш Монгол орон даяар банкныхаа салбар нэгжийн ажилтнууд, харилцагчдынхаа оролцоотойгоор нийт 23,000 ширхэг мод, бут тарьж эх дэлхийдээ өнгө нэмээд буй билээ. Энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж, олон хүн нэг дор цуглуулах боломжгүй болсон учраас мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагатай хамтран “Бадамлянхуа” хүүхдийн асрамжийн төв, Кристина Ноблийн хүүхдийн сан, “Нарны хүүхдүүд” 1, 2-р цэцэрлэг, “Ид шидийн орон-2” хүүхэд хамгааллын төвийн хашаанд тус бүр 30 гацуур мод суулгаж өгсөн байна. Халдварын эрсдэлээс сэргийлэх үүднээс мод тарих арга хэмжээнд хүүхдүүдийг оролцуулаагүй бөгөөд мэргэжлийн байгууллагын 2-3 ажилтан моднуудыг суулгаж, цаашдын арчилгаа, усалгааны талаар мэргэжлийн зөвлөгөөг тухайн байгууллагуудын багш нарт хүргүүлсэн юм.

Модыг тарьж суулгахаас илүүтэй шинэ хөрсөндөө дасан зохицох, байнгын усалгаа хийх, арчилж ургуулах нь хамгийн чухал байдаг. Тиймээс гацуурын цаашдын арчилгаа усалгааг дээрх төвийн багш нар, хүүхдүүд хариуцан авч явах юм. ХААН Банк Сангийнхан мод тариад орхих биш, хариуцах эзэнтэй байлгаж, арчлалт хамгаалалтад нь хяналт тавьж ажилладаг бөгөөд өнгөрсөн жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суулгасан 200 мод нь 100 хувь ургалттай байгааг тус хүрээлэнгийн ажилтнууд хэлж байна.

Үндэсний мод тарих өдрийг угтан ХААН Банк Сангаас ийнхүү хүүхдийн байгууллагуудад 120 гацуур суулгаж өгснөөс гадна орон даяар байрлах салбар нэгжийн ажилтнуудынхаа тусламжтайгаар тухайн аймаг сумдад нийтдээ 1000 гаруй мод тарьсан байна. Цар тахлын энэ үед төр засгийн байгууллагаас гаргасан тушаал шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас өгсөн халдвар хамгааллын зөвлөмжийг мөрдөн, дөрвөөс илүүгүй хүнтэйгээр мод тарих арга хэмжээг зохион байгуулсан гэдгийг тэд онцолж байна.

Та хэрвээ мод тарьж эх дэлхийдээ өнгө нэмэхийг хүсвэл мод арчилж, ургуулах тухай ХААН Банк Сангаас бэлтгэсэн дараах зөвлөмж видеотой танилцаарай.

Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...

 

Анхааруулга:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ZALUUCOM.MN сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
ZALUUCOM.MN сайтын редекц Утас: 99077812

Шинэ мэдээ

Улсын хэмжээнд төл бойжилт 97 хувьтай байна53 минут 56 секундын өмнөЭнэ сарын 10-ны өдрөөс эхлэх “ӨГӨӨМӨР ӨДӨР”-т нэгдэцгээе1 цаг 7 минутын өмнө“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 167 мянган хүүхэд шүд цоорлын эмчилгээнд хамрагджээ1 цаг 19 минутын өмнөЛ.Мөнхтүшиг: Сөүл рүү нисэх нислэг цуцлагдахгүй, төлөвлөгөөний дагуу иргэдээ татахаар Солонгосын талтай тохиролцсон1 цаг 34 минутын өмнөСурвалжилга: Бяцхан үрс "Монголчуудын жаргалын нар хойморт нь байх болтугай” хэмээн ерөөж байна1 цаг 35 минутын өмнөХӨСҮТ: 5 хүнээс коронавирус илэрсний нэг нь Орос жолооч1 цаг 46 минутын өмнөОлон нийтийн эрхийг зөрчин баригдах гэж буй барилгыг эсэргүүцсэн оршин суугчид жагслаа1 цаг 48 минутын өмнөОрон нутгийн зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо 12.5 хувиар өсчээ2 цаг 18 минутын өмнөХар тамхи тээвэрлэсэн Б.Баттүшигийг энэ сарын 11-нд шүүнэ2 цаг 28 минутын өмнөАвтомашины дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй2 цаг 45 минутын өмнөБогд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил долдугаар сард дуусна2 цаг 57 минутын өмнөАмерик улс цар тахлын үеийн хамгаалалтын хэрэгсэл (PPE)-ийг манай улсад тусламжаар өгөхөө мэдэгдлээ3 цаг 9 минутын өмнөВИДЕО: Хуучны УАЗ-469 машиныг янзалж тансаг G-Class болгон хувиргажээ3 цаг 23 минутын өмнөТанилц:Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүдийн чиглэл3 цаг 25 минутын өмнөБуддагийн 10 хичээл3 цаг 33 минутын өмнөБНСУ Монгол Улсад транзит нислэгийн хориг тавилаа3 цаг 38 минутын өмнөЖимсэн дотор салют нуусан нь хээлтэй зааныг үхэлд хүргэжээ3 цаг 43 минутын өмнөБайгаль хамгаалагч нар ховор амьтдыг хамгаалах тоног төхөөрөмжтэй болов3 цаг 44 минутын өмнөГазрын теннис XII зуунаас эхлэлтэй3 цаг 53 минутын өмнөАшиг орлогоор тэргүүлсэн “ХЭРЭЭ” УСК юу өгүүлэв?4 цаг 3 минутын өмнөТ.Мөнхзул Азийн АШТ-д аман хүзүүдэв4 цаг 13 минутын өмнөТ.Төмөрбаатар: Гашуунсухайтын боомтоор өдөрт 400-500 нүүрс тээвэрлэгч машин гарч байна4 цаг 19 минутын өмнөШИНЭ НОМ | "Сүнс урлал" түүврээс онцлох 5 шүлэг4 цаг 23 минутын өмнөЦагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана4 цаг 33 минутын өмнөЭсэргүүцлийн жагсаал АНУ-аас халив4 цаг 43 минутын өмнөМонголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна4 цаг 53 минутын өмнөЯпоны Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй5 цаг 3 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд осолдож амиа алджээ5 цаг 3 минутын өмнөГэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн архидан согтуурсан зөрчил гаргалаа5 цаг 12 минутын өмнөГАЗРЫН ЗУРАГ: ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ХЭДЭН ТЭРБУМТАНТАЙ ВЭ5 цаг 13 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.