Сурвалжилга: Хашаандаа 8 жилийн хугацаанд 20 төрлийн 200 мод тарьж ургуулсан "Герман" цэцэрлэгч

Хүн бүр хашаандаа сайхан амьдрах боломжтойг үлгэрлэж яваа  Ч.Төгсбаатартай уулзахаар бид Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороог зорилоо. Тэднийх “Бэлх”-ийн цагаан худгийн ойролцоо амьдардаг. Автобуснаас буугаад зорьсон айлдаа очихын тулд хүнээр зам заалгах шаардлагагүй байлаа. Учир нь ширүүн салхинд ягаан хашаа, хээнцэр модон хаалганы наана хэдэн мод салхинд найгаж харагдана. Энэ хашааг чиглэн алхсаар дөхөж очиход,  хашааны цаанаас шаргал байшингийн орой цухуйна. Хашааны хаалга салхинд хүчтэй савагдаж онгойход дотор нь  хүрз, жоотуу барьсан хоёр эр  хөлийн чимээ анзаарах сөхөөгүй ажиллаж байв.

Хэдийгээр модод бүрэн нахиалж, өнгө засах болоогүй ч цэцэрлэгжүүлэлтийн  бэлтгэл ажил, хуучин моддын арчилгаа нэгэнт эхэлжээ. Мод тарих улирлыг алдахгүйгээр ажлаа амжуулах нь цэцэрлэгч хүнд хамгийн чухал юм. Энэ их ажлын хажуугаар Ч.Төгсбаатар бидэнд зав гарган мод тарихын ач тус болон арчилгааны талаар зөвлөлөө.  

 Бүх хүн орон сууцтай болохыг хошуурахын оронд хашаа, байшиндаа сайхан амьдрах боломжтой

 -Мод тарихад хамгийн чухал нь суулгац гэж ярьдаг, та үүнийг тайлбарлаач?

-Нэгээс хоёр настай модыг суулгац гэж нэрлэдэг. Модыг суулгахын өмнө хашааныхаа аль хэсэгт мод тарихаа зөв  төлөвлөх хэрэгтэй. Мод тарихын өмнө нүх ухаж, элс, бордой, бууц зэргийг бэлдсэн байх ёстой. Суулгацыг мод үржүүлгийн газраас  худалдаж аваад, бэлдсэн нүхэндээ хурдан суулгавал тухайн суулгац илүү сайн ургах нөхцөл бүрддэг. Ихэнх хүмүүс суулгацаа тарихдаа цаг алдсанаас  болж үндэс нь хатаж ургах боломжгүй болдог.

-Зарим хүмүүс хашаандаа мод тарих гэж оролдсон боловч ургуулж чадсангүй гэж их ярьдаг. Тэгвэл хүмүүс ихэвчлэн ямар алдаа гаргадаг вэ?

-Мод ургахгүй байхад олон шалтгаан бий. Усалгаа муу, үржүүлгийн газруудаас биш энгийн хүний гар дээрээс үндэс нь хатчихсан суулгац авснаас болж ургахгүй байх тохиолдол гардаг. Тиймээс мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч суулгацаа  сонгох хэрэгтэй. Зөв хадгалсан суулгацын үндэс нь нойтон, чийгтэй байдаг. Суулгацыг зөөвөрлөхдөө чийгийг нь  алдагдуулахгүй байх нь хамгийн чухал юм.

-Хашаандаа ямар мод тарих нь хамгийн тохиромжтой вэ?

-Хашаандаа ямар ч мод тарьж болно. Хашаанд энэ мод ургахгүй, тарихад хэцүү гэх асуудал байдаггүй.  Жишээлбэл, ихэнх мод усалгаа бага шаарддаг. Чийгийг нь  алдагдуулахгүйн тулд модны холтос овоолж тавих хэрэгтэй. Энэ мэт зөвлөгөөг мөрдвөл таны хашаанд ямар мод ургана.

-Хашаандаа мод тарихын давуу тал, ач холбогдлыг юу гэж боддог вэ?

- Өөрсдийнхөө амьдрах орчинг хогтой байлгах  уу, модтой байх уу гэдэг нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Хашаандаа мод тарих нь зөвхөн миний гэр бүлд биш нэг агаараар амьсгалдаг  бүх хүмүүст тустай шүү дээ. Мөн яг л онгон байгальд байгаа мэт мэдрэмжийг авч чаддаг.

-Та хуучин моднуудаа хэрхэн арчилдаг вэ?

-Би шинэ соортын моднууд тарихыг их хүсдэг. Тэгэхдээ хуучин моднуудаа сайн арчлах хэрэгтэй. Хортон шавьжинд идэгдэхээс сэргийлэх, тайрч багасгах гээд олон ажил бий. Хуучин моднуудыг арчилгаанд усалгаа, тайралт, хортон шавьж устгалууд хамгийн  их хамаатай. Хайлаас, шар хуайсанд хортон шавьж их шавдаг юм.  Модны дайсан шавжнууд гэж бас  байна. Зарим нь нүүдэллэж орж ирдэг. Тэр болгоныг хороор устгахын оронд эхлээд хүйтэн усаар шүрших гэх мэтээр өөрсдийнхөөрөө тэмцдэг дээ.

-Хүмүүс модыг хүүхэд шигээ хайрлаж ургуулах хэрэгтэй гэж зөвлөдөг. Таны хувьд хашаан дахь моднуудаа хэр хайрладаг вэ?

-Тэгэлгүй яахав. Мод арчлан ургуулах ажилдаа маш их дуртай. Хавраас эхлээд  есдүгээр сар хүртэл орой 18:00 цагийн үед ажлаа тарж ирээд л моднуудаа арчилж эхэлдэг.  Хүн байнга хийдэг ажлаа өөрчлөөд, өөр ажил хийх нь амралт болдог юм билээ. Амралт гэхээр ихэнх хүн гэртээ унтаж амардаг байх. Харин би үүнийг  жинхэнэ амралт гэж боддоггүй. Үндсэн ажлаа өөр дуртай ажлаараа солих нь амралт юм даа.  Бүх хүн орон сууцтай болохыг хошуурахын оронд хашаа, байшиндаа сайхан амьдрах боломжтой шүү дээ.

8 жилийн хугацаанд 20 төрлийн 200 гаруй мод ургуулсан

Ийнхүү хэсэг ярилцаад тэдний хашааг сонирхов. Түүний хашаанд гацуур, өрөл, гүйлс, хус, шар хуайс, хайлаас, гандирс, монос, буйлс, хад, улаалзгана, алим, чавганы мод ургасан байв.  Тэрбээр 2012 оноос хойш гэр хороололд өөрийн хашааг тохижуулан амьдрах болжээ. Хашаандаа 8 жилийн хугацаанд 20 төрлийн 200 гаруй мод тарьж ургуулсан. Мөн цэцэгт байцаа, өргөст хэмх, шанцай зэрэг нарийн ногоог хүлэмжиндээ тарьж,  хүнсэндээ хэрэглэдэг.

 Ч.Төгсбаатар дулааны шугам, сүлжээний техникч  мэргэжилтэй боловч өөрийн мэргэжлээр ажиллаж байгаагүй нэгэн. Харин Герман улсад 4 жил амьдраад эх орондоо буцаж иржээ. Тэр хашаагаа сонирхуулан алхахдаа “Би Германд амьдардаг  байхдаа айлуудын цэцэрлэгийг цэвэрлэж, бут, сөөг арчлах, цэвэрлэх ажил хийдэг байсан. Тэр ажилдаа дуртай байсан учраас эх орондоо ирээд өөрийн амьдрах орчныг ч мөн цэцэрлэгжүүлж ажиллахыг хүссэн. Германчууд өөрсдийн хашаагаа цэцэрлэгжүүлэн, тохилог сайхан амьдарч болоод байхад Монголчууд ч мөн ингэж амьдрах боломжтой гэх сэтгэлээр хандсан даа. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс л хашаагаа моджуулж, тохилог сайхан амьдрах ёстой гэсэн дүрэм, журам байхгүй шүү дээ. Хүн сайхан амьдрахыг хүсвэл хөрөнгө мөнгөнөөс илүү хүний сэтгэл, зүтгэл байх хэрэгтэй” хэмээн хэлсэн юм. Мөн тэдний хашаагаар орж, гарах хүмүүс Төгсбаатарыг “Ямар ажилтай хүн бэ” гэж их магтдаг тухайгаа ч ярьсан юм. Тэрбээр өөрийгөө “Би ямар мундаг хүн биш дээ. Өөрөө ч мэдээгүй байхад хүмүүс  би таны шавь болоо” гэдэг шүү дээ гээд инээнэ. Түүнээс хашаагаа хэрхэн, арчилдаг талаар мөн өөрийн сэтгэл ханамжийг хуваалцахыг хүсэв. Тэр “Би Германд байхдаа  орой ажлаа тараад харьж явахдаа Германчуудыг хараад гайхдаг байсан. Тэд амрахын оронд хашаандаа ажиллаж, зүлэг, бутаа арчилж зогсоцгооно. Тухайн үед ямар сонин хүмүүс вэ өдийд гэртээ амардаггүй юм байх даа гэж боддог байлаа. Харин өөрөө тэдэнтэй адилхан цэцэрлэгтэй болсны дараа  амрах зав байдаггүй болохыг ойлгосон. Хашаан доторх  моднуудаа арчлах нь  өөрөө ажил, амьдрал, хамгийн сайхан мэдрэмж байдаг юм билээ. Удахгүй цэцэгс дэлгэрч, модод нахиалж, цөөрөм ажлаад эхлэвэл  ажлаа тарж ирээд хашаандаа сандлаа дэлгээд суухад ямар сайхан мэдрэмж, таашаал авдаг гээч үгээр хэлэхийн аргагүй шүү дээ” хэмээлээ.

 Тэдний хашаан дахь зуны өнгө

Хэсэгхэн хугацаанд түүнтэй хөөрөлдөхдөө Ч.Төгсбаатарыг  бусдын л  адил  гэр бүлийнхэнтэйгээ хамтран хувийн бизнес эрхэлж,  мөн  хашаагаа зүлэгжүүлж, байшингийнхаа хажууд цөөрөм ширтэн сууж, хажууд ургах жимсний модны  үр жимсийг хүртэж  амьдрахын тулд заавал баян, хөрөнгө мөнгөтэй байх шаардлагагүйг бусдад ойлгуулахыг  эрмэлздэг эгэл жирийн аав болохыг нь ойлгоод буцлаа.

Хөрөнгө мөнгөнөөс илүү хөдөлмөр хүнийг шагнаж, урамшуулдаг

 

 

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.21.520202   • 2022, 1 сарын 2. 14 цаг 20 минут

Сайхан юм.Ийм хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр их гаргаж байгаасай хүмүүсд үлгэр дууриалтай,Амжилт

192.82.73.200Зочин   • 2021, 11 сарын 13. 19 цаг 06 минут

Иим ажилсаг хумуусиин тухай уншиж баихад урамтаи баихиин зэрэгцээ улгэр дурайлал болох ур ашигтаи

202.126.88.215Зочин   • 2021, 1 сарын 11. 13 цаг 17 минут

Өө гэр оймосны эзэн залуу байна шүүдээ. Эдний оймос нь ч чанартай хямдхан.

192.82.74.107Зочин   • 2020, 10 сарын 24. 11 цаг 10 минут

Телевизээр иймэрхүү ажилсаг хүмүүсийг сурталчилж бай ийм хүмүүст шагнал урамшуулал олноор нь олгож бай энэ айлд ажлын амжилт хүсье

202.179.25.189zochin   • 2020, 9 сарын 13. 12 цаг 17 минут

goe umaa tand amjilt chuuseei

109.28.104.161annemasse   • 2020, 7 сарын 3. 0 цаг 26 минут

woow supa

103.26.193.111зочин   • 2020, 5 сарын 13. 18 цаг 27 минут

Ажилсаг сайхан хүн бна аз жаргал эрүүл энхийг хүсье

73.176.171.37Zochin   • 2020, 5 сарын 11. 13 цаг 08 минут

Mundag hudulmurch hun bnaa.

203.91.115.44журмаа   • 2020, 5 сарын 11. 12 цаг 41 минут

Бахархаж б/на,ийм хүмүүс олон болоосой,бэлэн юм нэхэж ажил хийх дургүй залуус олширч б/гаад харамсдаг, санаа аваасай,,,,

66.181.189.11Зочин   • 2020, 5 сарын 11. 10 цаг 38 минут

Mundag

66.181.161.98Зочин   • 2020, 5 сарын 11. 9 цаг 38 минут

мундаг хүн юмаа

103.111.68.3zochin   • 2020, 5 сарын 11. 9 цаг 01 минут

ajilsag mundag hun bna bayr hurgey

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.