"Милан" клубын довтлогч Златан Ибрахимович Итали руу буцаж иржээ. АР агентлагийн мэдээлснээр тэрбээр өчигдөр Шведээс ниссэн бөгөөд Миланд очоод, 14 хоногийн хорио цээрийн дэглэмийг давах ёстой аж.
Тэрбээр "Би "Милан"-тай гэрээтэй байгаа, энэ бүхэн яаж дуусахыг харцгаая. Хэрвээ дуусвал шүү дээ. Би өөрийнхөө чадахын хэрээр хөлбөмбөг тоглохыг хүсэж байна" хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл бичих