2020 оны 5-р сарын 13
8 цаг 30 минут

ЖИНХЭНЭ ЖДҮ: Хайрлах философийг органик гоо сайхны бүтээгдэхүүнээрээ дамжуулан хүргэж буй Lhamour brand

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний хийж, бүтээж байгаа зүйлсийг олон нийтэд таниулах зорилготой “Жинхэнэ ЖДҮ” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монгол түүхий эдээр органик гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, салбартаа манлайлж яваа Lhamour брэндийг онцолж байна. Байгуулагдсан даруйдаа маш богино хугацаанд охид, бүсгүйчүүдийн дунд өөрийн гэсэн орон зайг бий болгож, олны сайшаалыг хүртсэн тус брэндийг сонсоогүй, мэдэхгүй  хүн тун ховор биз ээ. Магадгүй таны гэрт  Lhamour брэндийн шошготой биеийн тос, саван, ванны бөмбөлөг гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүнүүд эгнэн байршсан ч байж болох. 

Lhamour брэндийг 2014 онд Д.Хулан гэх бүсгүй үүсгэн байгуулж байжээ. Тэрбээр сэргээгдэх эрчим хүч чиглэлээр гадаадад мэргэжил дээшлүүлэн суралцаад, эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ ажиллаж байхдаа байнгын арьсны харшилтай, асуудалтай тулгарах болсон нь өөрийн шинэхэн бизнесээ эхлүүлэх сэдэл болж өгсөн аж. Ийнхүү монголчуудыг органик, эрүүл бүтээгдэхүүн хэрэглэж байгаасай, хүн бүр өөрийгөө, бусдыг, байгаль орчноо хайрлаж байгаасай гэсэндээ өөрийн зээ дүү Лхамогийн нэрийг франц хэлний хайр буюу amour гэх үгтэй нэгтгэн, Lhamour хэмээн нэрлэж,  органик гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эхлүүлсэн түүхтэй юм байна.

Өөрийн гэрээсээ ганц хоёрхон сандал, ширээ аваачин үйлдвэрлэлээ эхлүүлж байсан энэхүү брэнд зургаан жилийн хугацаанд Монголдоо төдийгүй олон улсад анхдагч патенттай органик гоо сайхны бүтээгдэхүүн болтлоо өсөж дэвжсэн байна. Үйлдвэрийн шатанд ямар ч хаягдалгүйгээр, түүхий эд бүр нь эцсийн бүтээгдэхүүн болж гардаг нь байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болохыг баталдаг аж. Үйлдвэрлэгдсэн  бараа бүрийг  нь  гоо сайхны бүтээгдэхүүн гэхээсээ эрүүлжүүлэх бүтээгдэхүүн гэж ч ойлгож болох юм.

Ингээд үндэсний үйлдвэрлэгч Д.Хулан гэх энэ бүсгүйн бие биедээ болон байгаль дэлхийдээ анхаарал халамж тавьдаг ирээдүйг бүтээхийн төлөө эхлүүлсэн, хайранд суурилсан LHAMOUR брэндтэй танилцацгаая.

-Танай бүтээгдэхүүнүүдийн  давуу тал, онцлог нь юу вэ?

-Бид одоогийн байдлаар 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бүх бүтээгдэхүүнээ гар аргаар үйлдвэрлэж хүргэдэг болохоор маш онцлог гэж хэлж болно. Учир нь энэ үйлдвэрлэлийн цаана асар их хүч хөдөлмөр,  сэтгэл шингэсэн байдаг. Манай үйлдвэрт дандаа эмэгтэйчүүд ажилладаг. Түүхий эдээ боловсруулахаас авахуулаад эцсийн бүтээгдэхүүн болох хүртэлх бүх шат дамжлагыг өөрсдөө хийж, гүйцэтгэдэг. Манайх бүтээгдэхүүндээ 40 гаруй нэр төрлийн түүхий эд хэрэглэдэг. Тэдгээр нь Монголд байдаг онцгой түүхий эдүүд юм. Үүнд ямаа, сарлагийн сүү, нохойн хошуу, ганга, халгай гэх мэт яг цэвэр байгалийн гаралтай түүхий эдүүд багтана. Жишээлбэл, сарлагийн сүүтэй саван олон улсад ховор бүтээгдэхүүнд тооцогддог болохоор маш үнэ цэнтэй. Манайх бүтээгдэхүүндээ хуурай сүү хэрэглэдэггүй. Малчдаас авсан сүүгээ бүтээгдэхүүндээ шууд ашигладаг нь тухайн бүтээгдэхүүнийг шинэ барьсан талх мэт шинэхэнээрээ хэрэглэгчдэд хүрдгээрээ давуу талтай. Бидний бүтээгдэхүүн органик гэдэг утгаараа яг л хоол хүнстэй адилхан гэсэн үг. Монголд байгаа хэрэглэгчид маань өглөө хийсэн бүтээгдэхүүнийг оройдоо хэрэглэснээрээ хамгийн чанартай, шинэхэн, баталгаат чанарыг авах боломжтой гэсэн үг юм.

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-45 нэр төрлийн түүхий эд хэрэглэдэг. Жишээлбэл, малын гаралтай өөхөн тос, адууны болон хонины сүүл тос, ямаа, сарлагийн сүү хэрэглэдэг. Түүнээс гадна, халгай, ганга, нохойн хошуу, зөгийн бал гэх мэтчилэн байгалиас заяасан бүхий л түүхий эдүүдийг хэрэглэдэг. Мөн Монголын аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад малчдаас түүхий эдээ шууд авснаараа тэд ч гэсэн нэмэлт орлоготой болох боломж бүрдэж байгаа юм. Харин гадаадаас олон улсын сертификаттай наргил модны тос, олив, наран цэцгийн тос гэх мэт арьсанд шим тэжээл өгөхүйц хүлээн зөвшөөрөгдсөн түүхий эдүүдийг хэрэглэдэг. Тэгэхээр бид нарт түүхий эдийн хувьд маш өргөн цар хүрээ байгаа бөгөөд цаашид ч орцоо нэмэгдүүлэх боломж харагдаж байгаа.

-Бүтээгдэхүүнээрээ дамжуулан хэрэглэгчиддээ юуг хүргэхийг зорьж ажилладаг вэ?

-Бүтээгдэхүүнүүд маань эрүүл амьдралын хэв маягийг болон байгальд ээлтэй байдлыг эрхэмлэдэг учраас хэрэглэгчиддээ эх дэлхийгээ хайрлах, бусдыг хайрлах философийг хүргэхийг хүсдэг. Иймдээ ч  30 гаруй амьдралын хэв маяг болсон бүтээгдэхүүнүүдтэй. Жишээлбэл,  жамц давсан гэрэл, даавуун тор, дахин боловсруулсан цаасаар хийсэн сагс гэх мэт. Ингэснээр гэр бүлийн гишүүд органик гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж бас өөрийн амьдралын хэв маягийг байгальд ээлтэй, орчноо эрүүл байлгах үүднээс нэмэлтээр бүтээгдэхүүнээ авах боломжтой.

-Бүтээгдэхүүнүүдээ гадаад руу экспортолж байгаа гэсэн шүү дээ. Олон улсад Монгол гэх тодотголтой органик бүтээгдэхүүнээ хүргэж байгаа нь хэр үр дүнтэй байгаа вэ?

-Манай брэнд үүсгэн байгуулагдаад хоёр жилийн дараагаас л гадаад руу хамгийн анхны экспортоо хийж чадсан. Одоогоор Австрали, Тайланд, Америк, Тайвань, Сингапур, Кувейт, Хонконг, Канад зэрэг долоон улс руу бүтээгдэхүүнүүдээ гаргаж байна. Бүтээгдэхүүнээ экспортлох нь ямар ч компани, бизнес эрхлэгчдийн хувьд улс орондоо өгч чадах хувь нэмэр маань юм болов уу гэж боддог. Учир нь органик гоо сайхны бүтээгдэхүүн, Lhamour брэнд гэж дэлхий нийт харахаасаа илүүтэй Монгол гэдэг нэрийг илүү мэдэж,  тухайн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээрээ дамжуулан эх орноо таниулахад чухал хувь нэмэр оруулж байгаа гэж ойлгодог. Мөн гадаадын валютыг Монголдоо оруулж ирснээр эдийн засагт ч мөн адил чухал нөлөө үзүүлж байгаа гэж ойлгодог.


Ц.Янжиндулам

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.91Зочин   • 2020, 5 сарын 13. 15 цаг 47 минут

Lhamour mash chanartai, mash bolomjiin uneer eh orondoo hudaldaalagddag. Bi uneheer lhamour-g yaj haanaas ni ashigaa olood bainaa l gej boddog. Asar ih jims, urnees zuvhun tosig ni shahaj gargana, malchdaas suu uuhun tos avna, tegeed sav bagla boodol, teged hudaldaalna, turesin tulbur, noat ged l. Iim baital uneheer yaj tiim saihan bolomjiin uneer hudaldaaldag bainaa. Tegeed ortsond ni yamar ch hadgalaltiin hugatsaag urtasgah yum baihgui, zuun huvi baigaliin garaltai. Bi urid ni ganhtsan ordinary-gin unig harad l ingej gaihaj baisan san.

103.229.120.184Зочин   • 2020, 5 сарын 13. 13 цаг 28 минут

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нь жижиг дунд үйлдвэрлэлээ эрхэл, бөхчүүд нь зүгээр л бөхөө барилд, тамирчид нь зүгээр л спортдоо хүчин зүтгэ, дуучид нь дуугаа дуул, жүжигчид нь жүжгээ тогло, яруу найрагчид нь яруу найргаа унш, наймаачид нь наймаа арилжаагаа эрхэл, сэтгүүлчид нь сэтгүүлчийн ажлаа эрхэлж олон түмэнд мэдээ мэдээлэл хүргэ, хамгийн гол нь ичих нүүр гэж байгаа бро улс төр сонгуулиас хол байцгаа.

103.229.123.220Зочин   • 2020, 5 сарын 13. 15 цаг 13 минут

ТЭГЭЭД ХОЛ БАЙ ГЭЭД ЧИМЭЭГҮЙ БАЙ ГЭХГЭЭД БАЙНУУ ҮГҮЙШҮҮ ГЭРЭЭ ЗАССАН БОЛ ТӨРӨӨ ЗАСАХГЭЭД ХАНЦУЙГАА ШАМЛААД УРАГШАА

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.