Италийн Сери А зургадугаар сарын 13-аас эхлэхээр болжээ. Италийн Засгийн газрын шийдвэр, тоглогчдыг эрсдэлээс хамгаалах эмнэлгийн протокол гарсны дараа ийн эхлэх өдрийг зарлаж байгаа аж. Хөлбөмбөгчдийг тавдугаар сарын 4-нөөс эхлэн ганцаарчилсан бэлтгэлээ хангахыг зөвшөөрсөн. Харин энэ сарын 18-аас багийн бэлтгэлд гарах юм.
Хамгийн гол нь тоглогчдоос нэг л хүн коронавирусийн халдвар авбал тэмцээнийг зогсоох хатуу протоколтой юм байна. Италийн клубүүд Германы жишээг татаж, энэхүү хатуу протоколыг эргэж харахыг хүссэн ч шинжлэх ухааны хороо зөвшөөрөгүй ажээ.
Сэтгэгдэл бичих