2020 оны 5-р сарын 14
16 цаг 23 минут

Цуврал№1:Тэр Н.Энхбаярын өмнөөс хэлмэгдсэн: З.Баянсэлэнгэ

З.Баянсэлэнгэ “Н.Энхбаяраас хэзээ ч урвахгүй. Анд нөхрөө худалдаж, хог новш болгодог хүн би биш. Та нарыг хаяхгүй” гэж 2015 онд хэлж байсан удаатай. Өнгөрсөн он жилүүдэд тэр хэлсэндээ хүрч, анд нөхөр, намын даргаасаа урваагүй ч харамсалтай нь намын даргынхаа өмнөөс хэрэгт унаж, хууль, шүүхийн байгууллагын хаалга татаж явна.

З.Баянсэлэнгэ 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар УИХ-ын гишүүний сэнтийд суусан. Тэр үеэс УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, Барилга хот байгуулалтын сайдын албан тушаалуудыг хашсан билээ. Үнэндээ бол Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга, МАХН-ын Чингэлтэй дүүргийн Мянгатын дарга гэдгээс өөр улс төрийн намтаргүй хүн ийм өндөрлөгт хүрнэ гэдэг ёстой л аз,од нь гийсэн аавын хүү, ээжийн охинд тохиох аз. Энэ хүртэл хэрхэн явж ирснээ тэрээр “Хөдөлмөрч тууштай хүнийг аз үргэлж дагаж явдаг юм” гэж гоё үгээр хариулдаг байлаа. Гэхдээ гудамжны тэмцэгчээс сайдын суудалд суусан тэрээр нэг л хүний ивээлд багтаж, нэг л хүнээс хараат байж, эцэстээ нэг л хүний өмнөөс хэлмэгдсэн нь үнэн юм.

Н.Энхбаярыг хамгийн тууштай өмгөөлж, хамгаалдаг намынх нь зүтгэлтнүүдийн нэг нь З.Баянсэлэнгэ байв. Түүнийг Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдахад цагдаа нарыг эсэргүүцээд, үүнийхээ төлөөсөнд Дэнжийн мянгын албадан саатуулах төвд 14 хоног хоригдож, дараа нь Хэлмэгдэгсдийн хөшөөний урд олон хоног нойтон өлсгөлөн зарласан хүн бол З.Баянсэлэнгэ. Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноосныг эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн шүүхийг булшилна хэмээн гадаа нь шар цэцэг өргөж байсан хүн бол бас л З.Баянсэлэнгэ. Энэ мэтээр ёстой л хөл хүрэх газраа явж, чадахгүй бол мөлхөж Н.Энхбаяр даргаа хамгаалж байсан эмэгтэйд нэг л өдөр төрийн хуулийн нударга буусан юм. Тэр нь мэдээж Н.Энхбаярын төлөө хийсэн хууль бус үйлдлийнх нь “шагнал” байв.

Н.Энхбаяр намынхаа нэрийн өмнөөс дарга, сайд болгосон хүмүүстээ нэг л болзол тавьдаг нь намын санхүүжилт олж ирэх. “Олж ирэх” гэдэг нь төрөөс буюу төсөв, татвар төлөгчдийн мөнгөнөөс ямар нэг аргаар авч Н.Энхбаярт өгөх болзол бөгөөд энэ болзлыг биелүүлж чадаагүй, биелүүлэхийг хүсээгүй, эсвэл хагас дутуу биелүүлсэн бол Н.Энхбаярын хажуугаас холддог жамтай. Олон хүн Н.Энхбаяртай нийлээд, дараа нь Н.Энхбаяраас холдон явсан түүх үүнийг гэрчилдэг.

З.Баянсэлэнгэ харин төрийн өндөр албан тушаалаа ашиглан Н.Энхбаярт мөнгө олж өгөх болзлоо биелүүлэх гэж нэлээд хичээсэн харагддаг. Тэрээр Барилга хот байгуулалтын сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Засгийн газраас хэрэгжүүлсэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоноос 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байдаг. Ингэж албан тушаалаа урвуулан ашиглаж байхдаа З.Баянсэлэнгэ нэг л зүйлийн төлөө явж байсан болов уу. Тэр нь Н.Энхбаярын болзлыг биелүүлэх байсан бөгөөд түүний захиалгаар албан тушаалын хэрэг хийсэн гэхэд үнэнд нийцнэ. З.Баянсэлэнгэ энэ үйлдлийнхээ төлөө эрүүгийн хэргээр шалгагдаж, хоригдсон. Н.Энхбаяртай хүзүү толгой холбосон хүмүүсийн эцсийн зогсоол хууль, шүүхийн байгууллага байдаг нь цорын ганц үнэн. Шуудхан хэлэхэд З.Баянсэлэнгэ Н.Энхбаярын өмнөөс хэлмэгдсэн.

С.Сар-Уул

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.10Зочин   • 2021, 2 сарын 20. 9 цаг 19 минут

Энхбаяр ерөнхийлэгчийг Баянсэлэнгэ авраад байгаа юм уу. Естой эрүүл хүн итгэхэд бэрх юм бичих юм. Наад эмэгтэйн заль, мууд зүйлд гаршсан, туршлагажсан байгаа нь Энхбаярыг зүгээр л залгих гээд байгаа юм биш үү. Наад эмэгтэй чинь нөхрөө хүртэл сольсон, мэс заслаар залуужсан. Одоо улс төр лүү орох гээд яахаас ч буцахгүй байна. Ямар мэх гаргахыг л хүлээх үлдлээ. Барилгааас хороолол хорооллоор нь идсэн. Энэ хүнийг шоронд хийгээч ээ. Ер нь улс төрд боловсрол мэдлэг, туршлага хэрэггүй байгаагийн том гэрчийг Баянсэлэнгээр төлөөлөх нь зүйтэй_

202.179.26.249Хандмаа   • 2020, 5 сарын 15. 9 цаг 02 минут

Улс төр бол маш олон жилийн туршлага, дээр нь уг хүний оюун ухаан, боловсролоос хамаарах хэцүү гэмээр ажил шүү дээ. Манайд хур дарам хэдхэн толгой сайтай, улс төрийн өндөр боловсролтой хүмүүс байгаагийн хэсэг нь Энхбаяр , Баярцогт, Баяр, Энхсайхан, Элбэггдорж гэж хэлж болно. Бид энэ хэдийг улс төрөөс арчаад өөрсдөө гарахаар одоогийн Баттулга, Хүрэлсүх нар шиг улс төрийг сүйрүүлнэ биз дээ. Сүүлийн үед улсыг сүйрүүлэх гэж, төр ийн өндөрлөгт хадаатай байх гэсэн , улайрч дайрсан , боловсхүмүүс бол Оюун Эрдэнэ, Батзандан нар болж байна. Анхаар.

202.179.26.249Наранургах   • 2020, 5 сарын 15. 8 цаг 53 минут

Юун Энхбаяр ерөнхийлдэгч асан хэлсэгдүүлэх гэж: Наад нөхөр чинь ёстой луйварчин, хорооны дарга байхдаа л мөнгө төгрөг, машины хэрэгт орж байсан заль мэхтэй эмэгтэй. Тэгээд боловсрол гэвэл сувилагч мэргэжилтэй. Сайн хүний нэрийг хэд ч хувааж иддэг болохыг Энхбаяр ерөнхийдэгчийг дагаж далжигнасаар дээшээ гарсан олон арван хүний л нэг шүү дээ. Наад эмэгтэй чинь өөрөө луйварчин, ах дүү нараараа барилгын компани байгуулуулж байгаад идсэн шүү. Яагаад Баянсэлэнгэ гэдэг луйварчин, адгийн заль мэхтэй хүний өмөөрөөд байна вэ. Дахиад улс төр лүү оруулж

59.153.114.32зочин   • 2020, 5 сарын 14. 22 цаг 58 минут

энхбаярын нөлөөгөөр зүүдлээч үгүй юмаа хийж, гарч барьж үзлээ ш дээ. Ингэх л гэж дагаар ороо биз дээ. Унасан бөх шалтаг тоочих эрхгүй

202.9.46.214АРД   • 2020, 5 сарын 14. 22 цаг 54 минут

ТЭГЭЭД ОДОО БАЯНСЭЛНЭГЭ УРВАХГААД БАЙГАА ЮМ УУ ШАНТААЖ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ УУ ЭСВЭЛ ЭНХБАЯР ГЭДЭГ ХҮНИЙГ НАМНААД НАМНААД ДИЙЛЭХГҮЙ БОЛОХЛООР НИЙТЛЭЭД БАЙГАА ЮМ УУ, АЛЬ НЬ Ч БАЙ ЭНЭ ӨНӨӨГИЙН УЛС ТӨР ХЭР БОХИР БОЛСНЫГ ХАРУУЛЖ БАЙНА, ЭНХБАЯРТЫГ ОДОО ЗАСАГ БАРЖ БАЙГАА 15 ЖИЛИЙН АЛДААГ ТОХОХ ГЭЖ БАЙГАА БОЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ИНЭЭДЭМТЭЙ ХАРАГДАЖ БАЙНА, мана ӨӨРСДӨӨ Л ХЭРЭГ ХҮЛЭЭХГҮЙ БОЛ ХЭНИЙГ Ч ХАМААГҮЙ ХЭРЭГ ҮҮРЭЛЭХ ХУРЦЫН АРГААР ЯВААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

203.91.112.133Зочин   • 2020, 5 сарын 14. 19 цаг 51 минут

Одоо тэгээд Баянсэлэнгийг ашиглах нуу, ёстой хөгийн улс төрчид юмаа. ичих нүүргүй

76.107.165.63иргэн   • 2020, 5 сарын 14. 19 цаг 45 минут

БҮДҮҮН МАНАН-ы угаадасны ноход яс хаях суртал ухуулгаа зогсоо. Мөдхөн Монголд шударга ёс тогтож та нар ЖОНХУУ, УХНА, ТАРВАГА мэтийн эзэдтэйгээ хамт шоронгийн хоол идэх болно.

103.229.122.78Зочин   • 2020, 5 сарын 14. 18 цаг 48 минут

Энхбаяр гуай ч боловсролтой чадалтай эрдээ айж ичсэн сандарсан гарууд чадлаараа л тээг тавьж байна ард олон дэмжиж байхад тэр айгсадийн тээгийг зад татах байхоо уг нь энэ эрхэм гараад ирдэг бол монголд олон сонин сайхан юм болно доо ирэх 4жил ч орондоо орох зав гарах болуу гэж

202.179.25.49zochin   • 2020, 5 сарын 14. 17 цаг 47 минут

yliin duustal n edluul, tegeed toroos bur moson cholduul. Baynselenge bal s luivarchin

150.129.141.132Зочин   • 2020, 5 сарын 14. 16 цаг 58 минут

Баянсэлэнгэ Цагдаад ажиллаж байхдаа гэмт хэрэгтэнтэй хуйвалдаж өвөр түрийндээ орж хэргийн баримт устгаж байсан хүн, шоронд орох ёстой.

64.119.20.161Зочинд   • 2020, 5 сарын 14. 17 цаг 16 минут

Хэргийн баримт устгах байтугай юм хийсэн хүмүүс пээдэлзээд л ,нэр дэвших гээд явж байна ш дээ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.