2020 оны 5-р сарын 15
8 цаг 00 минут

“Ядарсан” АН

Сонгууль дөхөх тусам улс төрийн хүрээнд эрүү мултлах шахсан цочир үйл явдал их өрнөх бололтой. Өчигдөр Гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн, бие даагчдын ганц төлөөлөл С.Жавхлан АН-д элсэж, гэнэтийн “бэлэг” барилаа. Сар хүрэхгүй хугацааны өмнө МАХН-ын нэрээр УИХ-д орж ирсэн О.Баасанхүү гишүүн Ардчилсан намд элсэж, хонь, чоно болж байсан С.Эрдэнэтэйгээ гар барихыг харсан. Хоёр жилийн өмнө л АН-ын дарга С.Эрдэнэ “Ганцаараа хэл амтай нь юм шиг дандаа дарвалзаж байдаг юм. Чамаас нэг их айж ичээд байх юм байхгүй шүү. Чи хэн юм новш минь. Аятайхан байгаарай. Мэдрэл муутай юм уу. Наад мэдрэлээ “Шар хад”-нд үзүүл дуракаа” хэмээн О.Баасанхүү гишүүнийг зад загнаж, нөгөөх нь ч мөчөөгөө өгөхгүй үзэлцэж байв. Гэтэл “Шар хад” руу явуулахаар загнаж байсан хүнээ намдаа аваад, батлахаа гардуулаад, гар бариад зогсож байхыг үзэв. О.Баасанхүүг Орхон аймагт найдвартай ялалт байгуулна гэж тооцоод, нүдээ аниад л авч байгаа юм болов уу даа гэж бодсон. Тэгээд ч УИХ-ын гишүүнийхээ хувьд О.Баасанхүү шиг их үг хэлж, асуудлыг ярьдаг хүн энэ парламентад лав байхгүй. АН-д байхад болохгүй ч юмгүй “дүр”. Хоёр хүний хоорондын асуудал намд ямар хамаа байхав гэж бодохсонж.

Харин С.Жавхланг авч байгаа нь АН үнэхээр аргаа барж, “ядарсан” гэдгийг харуулав. Ганц ч болов суудал нэмж авчирч байвал хэнийг ч авсан яах вэ гэдэг бодлого баримталж байгаагийн илрэл. Маргааш гэхэд намуудын нэр дэвшигчид эцэслэн тодорно. Тэгэхээр нийтийн дууны “ханхүү” хаана өрсөлдөх нь тодорхой болох биз. Баянзүрх үү, Увс аймаг уу. Эсвэл өөр тойрогт өрсөлдүүлж гэнэтийн бэлэг барих нь уу гэдэг нь сонин. Гол нь АН түүнийг нэг суудал зулгаана гэж тооцсон нь ойлгомжтой.  Тэдний тооцоо байгаа оносон уу гэдэг нь эргэлзээтэй. С.Жавхлан улс төрд үнэхээр жулдаж, онигоо болно гэдгээ өнгөрсөн дөрвөн жил харууллаа.  2017 оноос өнөөдрийг хүртэл чуулган таслалтаараа үргэлж дээгүүр байрт “хурдалж”, Б.Наранхүү гишүүнийг гүйцэж түрүүлэх шахсан. Цаадах нь “хурдтай” тулдаа гүйцэгдээгүй байх. Хэдхэн жишээ татахад, 2017 оны намрын чуулганыг 58 цаг тасалсан. Хаврын чуулган 21 өдөр хуралдахаас 11 өдөрт нь тасалсан гэсэн ирцийн мэдээ байна.  2018 онд хаврын чуулган 3 удаа тасалсан байх жишээтэй. Энэ хаврын чуулган 10 гаруй удаа хуралдахад нэг ч суугаагүй, бүгдэд нь өвчтэй байсан гэсэн мэдээлэл ч бий. 

Тасалсан шалтгаанаа “Би чуулган таслаагүй, ажил хаялт зарласан” гэж тайлбарлаж байсан ч удаатай. Хууль батлагдчихаад байхад мэдэхгүй ярьж, парламентын танхимд хөгөө хөлдөө чирж байсан тохиолдол ч түүнийх. Ийм хүнийг АН аваад, ардчиллын үнэт зүйлийн төлөө зүтгэхийг ерөөгөөд байж байх гэж.  Өнөөх нь “Цэнхэр тэнгэр шиг Монголоо цэнхэртүүлэх цаг айсуй” ч гэж байх шиг. Эсрэгээрээ хүмүүсийн дургүйг хүргэчихлээ. С.Жавхлан орохоор л цэнхэртчихдэг юм биш. Мань эр 2019 оны тавдугаар сарын 2-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, ШИНЭ намд нэгдэж байгаагаа зарласан. “Хоёр эрхэм гишүүн надад удаа дараа санал тавьсны дагуу удаан тунгааж бодож, судалсны эцэст нэгдэхээр боллоо. Тулгын гурван чулуу болж, Монголд үнэний галыг бадраахаар зориг шулуудаж, энэ хүмүүстэй хамтарч ажиллахаар нэгдэж орж байгаагаа зарлаж байна” хэмээж байв.

Гэтэл өчигдөр “АН-ын 9 дэх гишүүн болж, бүтэн болгож буйдаа туйлын их баяртай байна. Цэлмэг хөх тэнгэр шиг цэнхэрийн тэнгэрийн орноо “Хонхны дуу”-г дахин эгшиглүүлж буйдаа баяртай байна. Цэнхэр тэнгэрийн орон цэнхэртэх цаг айсуй” хэмээн хэлж, АН-д элслээ.  Ийм л хүнийг Ардчилсан нам элсүүлж авлаа. Харамсалтай байна, ядарчээ энэ нам. С.Жавхлангийн оронд ядаж л хуулийн заалт уншчихдаг, төсвийн тоо ялгачихдаг чадвартай залуу дэвшүүлсэн бол зүгээр байсан юм. 

Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, С.Баярцогт, Л.Болд гээд томд тооцогдох лидерүүдээ “хөөж” явуулчихаад, оронд нь О.Баасанхүү, С.Жавхлан хоёрыг авах ч гэж. Хүндээ хөнгөнөөс өгөхийн л үлгэр боллоо. Саяхан л АН-ыг газар дор ортол муулж явсан, нам намаас нэр дэвшдэг нэг хүүхнийг авах бололтой сураг дуулдсан.  Юутай хайран. Гэхдээ С.Баярцогт, Э.Бат-Үүл тэргүүтнүүдтэйгээ учраа олсон сураг гарсан. Маргааш нэр дэвшигчдийн нэр эцэслэн тодроход, лидерүүд нь оройлоод, чадвартай, мэдлэгтэй шинэ залуус нь түрээд гараад ирвэл болж л байна. Гэхдээ бараандуу байсан өнгө төрхөндөө нэг хоёр хар толбо наагаад, суудал авахын төлөө чичирч байгаа чинь алдаа болох вий дээ. АН арай ч ийм ядарсан улс төрийн хүчин биш юмсан.  Шилсэн хүмүүс чинь шалаар нэг ойчих вий дээ.

38
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

38 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.141.188ЗОЧИН   • 2020, 7 сарын 1. 10 цаг 28 минут

ЯДРААД БАЙХ Ч ЮУ БАЙХАВ. 30ЖИЛ АН-ЫГ БАЙТЛАА МОНГОЛ УЛСАД НОЁРХСОН БҮЛЭГЛЭЛЭЭСЭЭ САЛЖ ШИНЭЧЛЭЛЭЭ ХИЙ. ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИГДАЖ АН-НЫ ОРОН ЗАЙН ДЭЭР ТОРДОЙ ГАНБОЛД ЗЭРЭГ ХҮЧТЭЙ ЗАЛУУЧУУД ЭВСЭЛДЭН ГАРЧ ИРНЭ ШҮҮ. БАРАГ Л ТИЙМ БАЙХАА. ЭНЭ БОЛ НИЙГМИЙН ЗАХИАЛГА. ДЭЛХИЙН НИЙТ ОЛНЫ ХАНДЛАГА ШАР ӨӨР ЗАСАГЛАЛЫГ ШААРДАЖ БАЙНА.

202.179.21.208Зочин   • 2020, 6 сарын 29. 17 цаг 19 минут

За өөрийгөө ухаантай гэж бодсон нөхдүүд үр хүүхэд, эхнэртээ анхаарал тавь! Нээх улс төр мөр яриад яахав. Чамтай чамгүй болдог юм болдогоороо болно

143.176.142.132Зочин   • 2020, 6 сарын 26. 17 цаг 45 минут

nam dagsnaas nom dagahgui de Javhlan mini

183.177.100.4Зочин   • 2020, 5 сарын 25. 15 цаг 37 минут

s javhlang soihiig bodhod ardchilsan nam unneheer dooshoo orj

202.9.46.51Зочин   • 2020, 5 сарын 23. 18 цаг 49 минут

Дээлийн гол жавхлан дэлхийн хог новшийн басхүү улс төрийн янзан ууд төрийн хутгуурууд

192.82.75.88Зочин   • 2020, 5 сарын 20. 16 цаг 21 минут

Баасанхүү ч ёстой чонотой нийлсэн нохой байна лээ дээ

202.9.40.48Зочин   • 2020, 5 сарын 19. 14 цаг 31 минут

tataachix ymaa neeree

59.153.115.125Зочин   • 2020, 5 сарын 19. 12 цаг 36 минут

МАНАН БУЛЭГЛЭЛ ЭХЛЭЭД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДАА НЭР ДЭВШУУЛЭЭД ХУУЛИАРАА ХАСАГДАХАД УУРСДИЙН ГАР ХУЛ, ХАМАТАН САДАН ТУРЛУУ ШУРГУУЛДАГ ХУЛГАЙЧ ЗАЛЬТАЙ ШААРНУУД ШУУ ДЭЭ... ОДОО АРД ТУМЭН МИНЬ НАМ ГЭЖ ЯВЦУУРАЛГУЙ ШУДАРГА, ЭХ ОРОНЧ, МОНГОЛ УЛСАА, АРД ТУМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ РГЭДЭЭ СОНГОЖ СОНГУУЛИАР ТУРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН... АРД ОЛНЫ СОНГОЛТ МЭРГЭН БАЙЖ ТУУХЭН ЭРГЭЛТ ХИЙЦГЭЭЕ....

98.206.15.23Зочин   • 2020, 5 сарын 19. 11 цаг 58 минут

Javhlan nuguu muulaad baidag hulgaich luivarchdiinhaa hogiinsavand uuruu usreed orchloo zailuul..

192.82.78.43Зочин   • 2020, 5 сарын 19. 11 цаг 48 минут

ХАМГИЙН АДГИЙН МАНГУУ ОРК БОЛ ЖАВХЛАН,ШУУД С ЭРДЭНЭ МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ГИШҮҮН БОЛДОГ. ШИНЭ НЭМ, ЭЛЕКТОРАТ ГЭЖ БАЙХАД ШҮҮ

103.80.210.106зочин   • 2020, 5 сарын 19. 9 цаг 12 минут

7 ноотноос өөр мэдлэггүй Жавхлан яаж төр барилцах юм бэ? өнгөрсөн 4 жилд ИХ-д суугаад онигоо болоод дууслаа. Дахин хүмүүсийн доог тохуу болохоор ИХ-д зүтгэлээ

58.109.221.157zochin   • 2020, 5 сарын 16. 11 цаг 14 минут

neriin hor Batuaigaa ugmuur yum

203.91.115.53Зочин   • 2020, 5 сарын 15. 16 цаг 02 минут

Эрдэнээсээ салах чадваргүй бол хохь нь баяртай . энэ сонгуулиар АН үгүй болж намарын чуулганаар Эрдэнэ МАН д элсэнэ

192.82.70.45иргэн   • 2020, 5 сарын 15. 14 цаг 18 минут

Эрүү мултарчихаад эргээд ордоггүй ээ яах вэ?

202.179.27.61Зочин   • 2020, 5 сарын 15. 12 цаг 04 минут

ардчилалыг энэ нам өмчлөхгүй, энэ тэр ман-тайгаа татан буугдсан ч монгол ардчилсан улс хэвээрээ л байна. нийгмийн өөрчлөлт шинэчлэлийг энэ алтан хараацай гэж өөрийгөө өргөмжилдөг коммунист үзлээр, үндэстнээ үгүйсгэх үзлээр хүмүүжсэн энэ хүмүүс махн-ы муйхар коммунистуудтай нийлж хийсэн гэж дөвчирхөдөг угаасаа соци тогтолцоо нурчихсан нэг бол хойд солонгос шиг, үгүй гэвэл нээлттэй зах зээлийн нийгэм шилжих л сонголт байсан эд хийгээгүй өөр хэн нэгэн хийх л байсан. үнэндээ АН бол МАН-ы толинд ойсон хуулбар шүүдээ, нэг тэргэний 2 дугуй

202.126.89.206Зочин   • 2020, 5 сарын 15. 11 цаг 16 минут

muu deeree muuhai muuhai deeree ultsan...bolvoo huurhii....Javhlangiin uls tur gej yu baihavdee zailuul...

103.57.94.45Зочин   • 2020, 5 сарын 15. 11 цаг 06 минут

100 сая-ын дэнчин гэж сонгуулийн зардлаа ил тод ярихаар нь ЗАДАРСАН-ыг нь гайхаж, АТГ, шүүх, сэргийлэх болно гэх, нийгэмд дуу хоолойгоо гаргах гэсэн санаа, сэтгэл их байвч ГАНЦ-ын зовлонг биеэр амсаж, улс төрийн ямар нэгэн хүчнийг түшихгүй бол ямарч амжилтанд хүрэхгүй, улс төрд цааш явахгүй юм байна гэдгээ бүрэн ойлгосон хүмүүстэй санал нэгдэн намдаа элсүүлэхээр ЯДАРСАН болчихдог.Ядарсан, задарсан 2-ын аль нь болохыг сонгогчдын санал тод харуулах болно

202.9.46.240Зочин   • 2020, 5 сарын 15. 10 цаг 56 минут

АН СӨНӨТҮГЭЙ КОММУНИЗМ МАНДТУГАЙ КККККК

66.181.177.207Зочин   • 2020, 5 сарын 15. 10 цаг 53 минут

Энэ Жавхлан чинь төөнөг юм биш үү. Байж байгаа нь хүртэл нэг хэвийн биш.Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж үнэн шүү.

202.126.89.206Зочин   • 2020, 5 сарын 15. 11 цаг 14 минут

yaaag taatsan

66.181.187.51Зочин   • 2020, 5 сарын 15. 10 цаг 45 минут

АН дандаа төв аймгийн банзал ах дүүгээр намаа дүүргээд дээшээ гарах биш тэр олон авгай сольсон сүхбат ахтайгаа нийлээд яанаа ичиж үхэхнээ бас болоогүй янханч нам гэж нэр авлаадаа АН эрээвэр хураавар чааваас гахай эрдэнэд чг таарах хүмүүс шүү намаа сайн унагаа

66.181.187.51Зочин   • 2020, 5 сарын 15. 10 цаг 42 минут

блүүмберт ямар гажиг хүүхэн нэвтрүүлэгч болцон юмбэ айлгүй нүүр царай нь татагнаад эфирт тохирохгүй тэр хөмсөг одоо юу вэ Долгион хаачсан бэ хүмүүсээ ганц үздэг суваг юмсан харамсалтай

202.9.46.90Зочин   • 2020, 5 сарын 16. 12 цаг 49 минут

Тэр телевизийнх нүүр царай шүү

203.91.119.42Зочин   • 2020, 5 сарын 15. 10 цаг 36 минут

xeneer tolgoilj bgan oilgomjtoi shde bi lav tolgoi xvniin xarna tiimes ene udaa an arai bishe

182.160.34.43Зочин   • 2020, 5 сарын 15. 10 цаг 27 минут

ЖАВХЛАНГААР ЯМАР БАЛДУУШАА ХИЙДЭГ БАЙНАА.

103.229.121.116Зочин   • 2020, 5 сарын 15. 10 цаг 24 минут

manai kompanid iim tsaraitaa hyatad togooch bailaa

139.5.217.36мунхаг   • 2020, 5 сарын 15. 10 цаг 17 минут

Над шиг мунхаг хулигаан Эрдэнэ АН-ын дарга байхад яаж өөдлөх вэ? усаар дүүрсэн зантгар толгойных нь сэтгэх дээд хэмжээ нь энэ шүү дээ

64.119.18.215Зочин   • 2020, 5 сарын 15. 10 цаг 08 минут

Энэ хоер ч нохойн замаар орсон байхаа дэмий сонголт хийлээ дээ энэ хоер уул нь МАХНамд ороод л явсан бол хэрэгтэй сонгогдох магадлал байсан даа

192.82.68.120h   • 2020, 5 сарын 15. 9 цаг 58 минут

MAN ch ene 4 jil zadarsan daa. usgui huduulah bhdaa

192.82.72.78Зочин   • 2020, 5 сарын 15. 9 цаг 49 минут

Ene neg duuldag nuhur chini eruul hunees uur haragddag shuu?!

203.91.118.42Зочин   • 2020, 5 сарын 15. 9 цаг 48 минут

мэдлэг боловсролгүй, туйлбаргүй эргэж буцсан өмнөөс ичмээр юмнуудийг битгий сонгоорой

66.181.168.8Зочин   • 2020, 5 сарын 15. 9 цаг 42 минут

Очиж очиж Жавхлан шүү мууд муухай нэмэр муухайд улцан нэмэр гэгчээр АН хамгын муу хүмүүсээр намаа өргөжүүлээд байх юм одоо яандаа.

103.212.116.191зочин   • 2020, 5 сарын 15. 9 цаг 31 минут

шоронгийн аргаар л удирдаж байна

183.177.100.4OD   • 2020, 5 сарын 15. 9 цаг 21 минут

UUrsdiin uzel bodoldoo unench bish,yamar uzel bodoltoigoo ch medexgyi sxan garuud, nuguuduul ni ch abch l bdag sxan doo kkkk orj bgaa ni ch abch bgaa ni ch taarsan taar shuudainuud gexees uur yu gexeb ard tumen mini medruuleed uguurei ...ugux ch baix ...

202.180.220.172ИРГЭН   • 2020, 5 сарын 15. 8 цаг 22 минут

УХААНГҮЙ НОЁНД УРАГШГҮЙ АЛБАТАА ГЭГЧ ҮГ Л САНААНД ОРЖ БАЙНА.

202.180.220.172ИРГЭН   • 2020, 5 сарын 15. 8 цаг 21 минут

ЯДАРХААС ЯАХАВДЭЭ. ӨМНӨХ СОНГУУЛИАР ЯЛАЛТ БАЙГУУЛЖ ЗГ БАЙГУУЛЧИХААД УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ БИШ ЯАЖ ХУВААЖ ИДЭХ ӨРӨНД ОРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАСАН МЭТ ХОВДОГЛОН ШУНАХАЙРЧ ДАЙРСНЫГ БҮГД МЭДНЭ. ЯДАХАД ЯР ГЭГЧЭЭР БАЙЖ БАЙГАА ДАРГА НЬ ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭН НД-ЫГ ХООСОЛСОН БОЛОХООР АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ.

122.201.31.58Зочин   • 2020, 5 сарын 15. 8 цаг 05 минут

ардчилал гэдэг чинь энэ шүү дээ. үзэл санаа нэгдвэл хэн ч намд элсэж болно. чөлөөтэй. МАН бол шашины харгис урсгал шиг хатуу кодлогдсон нам

109.169.23.76Зочин   • 2020, 5 сарын 15. 9 цаг 29 минут

эргүү балай шорон хулгайч луйварчин дээрэмчин бүгд орох уу хө

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.