Гэртээ харих гээд явж байтал хэдэн залуучууд хүүхдийн тоглоомын талбайд архи ууж, тамхи татан суухтай тааралдлаа. Хүүхдийн тоглоомын талбайд шүү дээ. Урин дулаан цаг ирж, гадаа суухад тааламжтай болсныг мэдэж байна. Коронавирусийн улмаас баар, цэнгээний газрууд хаалттайг ч ойлгоно. Гэхдээ архи, пиво уух газар мундсан биш дээ, хүүхдийн тоглоомын талбайд согтууруулах ундаа хэрэглэж, тамхи татаад байх даа яах вэ дээ. Хэдий орой байлаа ч хэн нэг хүүхэд гэрийнхээ цонхоор тоглоомын талбай тийш харж, архи ууж, чанга ярин маргалдаж, тамхи улалзуулж суугаа та нарыг харна. Тэр хүүхэд ямар үлгэр дууриалал авах уу, бодоод үз дээ. Жаахан ч гэсэн соёлтой байгаач, залуус аа.
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбайтай хотхон, хороолол хэд байдаг билээ. Арай томхон нь л хүүхэд тоглох талбайтай. Ихэнхэд нь байхгүй. Хэн нэгэн барилгын компанийн захирлын барьсан гоё байшин хүүхдийн тоглоомын талбайг эзлээд дууссан. Гэтэл байгаа хэдхэн талбайг нь томчууд эзлээд, уушийн газрын ширээ болгочихоор хүүхдүүд хаана тоглох болж байна. Хүүхдүүд л болсон хойно зуны өдрүүдийг гэртээ сууж өнгөрүүлэхийг хүсэхгүй. Бүгд л тоглож наадахыг хүсдэг, тоглоомын талбайдаа гүйлддэг. Зарим гүйж яваад бүдэрч унана, нэгийгээ унагаана. Бяцхан үрс тамхины иш, хүний шүлс, хогон дунд тоглох сайхан уу. Энийг мэдсээр байж хүүхдийн тоглоомын талбайг тамхины иш, ус, ундааны сав, шүлсээр бохирдуулахаасаа ичдэггүй ээ.
Хүүхдүүд гэртээ, тоглоомын талбай ер нь хаана ч гэсэн аюулгүй, тав тухтай, цэвэр орчинд өсөж хүмүүжих ёстой. Бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэх нь хотын соёлыг түгээх нэг хэлбэр. Хүүхдийн хувьд нийгмийг харах толь нь томчууд байдаг. Гэтэл хүүхдүүд тоглох газрынхаа дэргэдээс хэн нэгний согтуурах, татсан тамхиныхаа ишийг хаа хамаагүй хаяхыг хараад ямар үлгэр дуурайлал авах нь ойлгомжтой. Хорвоотой танилцаж байгаа бяцхан үрсэд бүх зүйл шинэ бас сониноор тусна. Хүүхдүүд одоогоор эргэн тойрондоо үүсэх зөв, буруу үйлдлийг шүүн тунгааж ойлгох болоогүй. Томчуудын бүх үйлдлийг “Энэ хүн ингэж хийсэн учраас би ч бас хийж болно” хэмээн хүлээж авдаг. Тиймээс бяцхан үрсийн ирээдүйн төлөө томчууд бид өөрийн хэлэх үг, хийх үйлдлээ ухамсарлаж өөрөөс эхлэх хотын соёлыг түгээцгээе, залуус аа, томчууд аа.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
бөбө нарын үүр болоод удаж байгаа шүүдээ
Зөв сэдэв байна. Бас орон сууцны хороололд амьдардаг иргэд гэрийн тэжээвэр нохойгоо өглөө болгон ойролцоох сцргууль цэцэрлэгийн хашаагаар баалгаж шээлгэж явдагаа болих хэрэгтэй шүү. Мөн жижиг жижиг нохой муур хөтөлсөн, тэвэрсэн хүүхэн залуучууд хүнсний захаар явдагаа болих хэрэгтэй ш дээ хүмүүс хүнсээ цуглуулаад явж байхад хажуугаар нь нохойтойгоо дэлгүүр зах хэсээд байгаа хүмүүсийг бас болиулах хэрэгтэйв иргэд бас шаардлага тавьдаг байх хэрэгтэй байна.
ЦАГДАА , ЗАМЫН ЦАГДАА НАР АЖИЛАА ОЛИГТОИ ХИИХГҮИ БАИГААГИИН УЛМААС ОЛОН НИИТ ЗӨРЧИЛ ГАРГАЖ БАИНА...
энэ талаар иргэн бүхэн уг зүй бус үйлдлийн эсрэг шаардлага тавих хэрэгтэй. Нэг нь зөв шаардлага тавьж байхад манайхан за яадаг юм бэ? чиний гэр орон биш аав ээж шиг чинь хүн байна гэх мэтээр хуурамч өрөвдөгч дүр эсгэж өөгшүүлдэг зангаа больчих. Тэднийг гишгэх газаргүй болтол шаардлага тавьж нийтээрээ жигших хэрэгтэй
Зөв бичиж. Гол нь хорооны цагдаа гэж өрхийн эмнэлэгт орж аальгүйтсэн нөхөд хороогоо эргэж тойрч бмаар бна. Юу ч хийхгүй цагдаатай эсэхээ ч мэдэхгүй бна.
Uhamsargui yumnuudtai hatuu garaar uzeh heregtei. Hotoos zahiramj gargaj torgodog boloh heregtei. Huuhdiin togloomiin tallbaid arhi uuj tamhi tataj oroi udesh amgalan taivan baidal aldagduulval mungutei ni yarij torgovol doroo jurmandaa orno