Хэрвээ манай улсад коронавирусийн халдвараар нас баралт бүртгэгдсэн тохиолдолд цогцсыг хэрхэх талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Цогбадрах мэдээлэл өглөө.
Тэрбээр "ЭМЯ-ны сайдын 153 дугаар тушаал гарсан. Нас баралт гарсан үед цогцсыг хэрхэн халдваргүйжүүлэх вэ, яаж тээвэрлэх, чандарлах чиглэлээр мэргэжлийн зөвлөмжүүд гарсан. Дэлхий дахинд маш олон нас баралт гараад нэг дор бөөнөөр нь оршуулж байгааг халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байна гэж мэдээлээд байгаа.
Халдвараар нас барсан тохиолдолд ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлынн үед онц халдвартай өвчнөөр нас барсан тохиолдолд шууд УОК-ын шийдвэрээр ажлын хэсэг гараад, буяны, эрүүл мэнд, цагдаа, тагнуулын байгууллага орсон комисс томилоод, талийгачийг чандарлах газар нь аваачаад буян номыг нь лам нар хураад, чандарлах ажиллагаанд мэргэжлийн байгууллага хяналт тавиад явах юм" гэлээ.