2020 оны 5-р сарын 15
13 цаг 45 минут

Ж.Бат-Эрдэнэ: Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор зарим гол хуулиудыг хэлэлцэж амжсангүй

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хаврын чуулганаар сонгууль дөхсөнтэй холбоотойгоор зарим гол хуулиудыг  хэлэлцэж амжсангүй хэмээн дүгнэж байна.  

Тэрбээр “Энэ удаагийн парламентийн чуулганаар тодорхой хэмжээнд үр дүнтэй ажилласан гэж дүгнэж байна.  Бид 20 гаруй жил яригдсан Үндсэн хуулийн шинэчлэлийг баталлаа. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулснаар функцуудын харилцааг сайжруулах, нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх,  Засгийн газрын тогтолцоог өөрчлөх,  Ерөнхий сайд болон бусад функцээс хамааралгүйгээр эдийн засгийг өргөжүүлэх боломжоор хангаж өглөө.   Мөн орон нутгийн удирдлагуудын эрх мэдлийг сайжруулах, Монгол улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх хуулиуд батлагдлаа. Өөрөөр хэлбэл салбаруудын уялдааг сайжруулж, бүс нутгийн хэмжээнд хөгжлийг нэг болгож төрийн захиргааны байгууллага, яам бий болгох гэх мэт. Мөн Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх урт, богино хугацааны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломж  нээгдлээ. Иргэд шударга ёсыг сайжруулахыг төр засгаас  нэхэж байгаа. Үндсэн хуулийн хүрээнд бид шүүх засаглалын хариуцлагыг нэмэгдүүлэх том алхмуудыг хийж чадсан. Мөн Үндсэн хуультай холбоотой дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн байна” гэв. Ингээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хэлэлцэж амжаагүй чухал хуулиуд орхигдсон болов уу. Энэ талаар дурдвал?

-Улс төрийн намуудтай холбоотой хуулиудыг харах ёстой байлаа. Эндээс парламентыг цааш хариуцлагатай болгох талаарх том алхам болох байсан. Тэгэхдээ бид үндсэн хуулиндаа энэ заалтуудыг оруулсан. Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор амжсангүй.  Ер нь бидний хариуцлага парламент, улс төрчдөөс  эхлэх ёстой шүү дээ. Энэ гол заалтуудын үндсэн хуулиндаа гаргаж чадсан. Улс төрийн намуудын хууль болоод  улс төрчтэй холбоотой сахилга бат, босго давж орж ирэх асуудлуудыг тусгасан гол хуулиуд ардаа үлдлээ. Мөн хот тосгоны тухай асуудлуудыг хөндөх ёстой байлаа.

-Батлагдаагүй байгаа хуулиудыг дараагийн парламентаар хэлэлцэх байх. Тэгвэл энэ нь тавдугаар сарын 25-аас Үндсэн хууль хэрэгжиж эхлэхэд зөрчилдөх асуудал үүсэх үү?

-Зарчмын хувьд дагалдах хуулиудад гарах асуудлууд  тавдугаар сарын 25-аас хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйл заалтуудад орсон байгаа.  Гол зөрчилдөх хуулиудыг Засгийн газар, УИХ-ын хууль, Хөгжлийн төлөвлөлтөд өөрчлөлт оруулсан нь ерөнхий зураглалын аваад явах учраас дараагийн парламент дээр бусад асуудлууд яригдах боломжтой юм.

Т.Эрдэнэчимэг 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.123Зочин   • 2020, 5 сарын 16. 1 цаг 07 минут

Зайл

66.181.180.196Зочин   • 2020, 5 сарын 15. 16 цаг 38 минут

ШИНЭ ЭВСЭЛ "- Д БНН, МУАН ОРООГУЙ БОЛ ИХ Л БОЛОМЖТОЙ БАЙЛАА. АРД ОЛНЫ СОНГОЛТ БОЛ "ШИНЭ ЭВСЭЛ", МӨН ОДООГИЙН ХУРЭЛСУХИЙН КОМАНДЫГ СОНГОЖ МОНГОЛ УЛСАА ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХУГЖУУЛЖ, МОНГОЛ ТУМЭН НУРУУ ТЭНЭГЭР АМЬДАРЦГААЯ....

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.