2020 оны хаврын чуулганаар баталсан хуулиудын талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр энэ чуулганаар маш үр дүнтэй ажиллаж, олон чухал хууль баталсан талаараа онцлов.
Улмаар "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулж 46 хуулийг шинэчилж батлах ёстой байсан. Үүнээс 6-7 хуулийг баталлаа. Тэгэхээр дараагийн парламент Үндсэн хууль нийцүүлж үндсэндээ 40-өөд хууль батлах үүрэг хүлээж байна. Тодруулбал хамгийн эхлээд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хууль гэх мэт. Мөн анхдагч хоёр хууль болох Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Шүүхийн сахилгын хорооны хууль гэсэн хоёр хуулийг батлах үүргийг хүлээж байна" гэлээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Бямба цогт мөнгийн авах гэж л хууль санаачилж самардаг.