Livetv.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа мэдээлэл хийлээ. Тэрбээр ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгийн талаар эрэн сурвалжилсан цуврал сурвалжилга хийж байсан билээ.
Тэрбээр “ХЭҮК-ийн гишүүний ээлжит сонгон шалгаруулалт явагдаад эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл УИХ-ын Хуульзүйн байнгын хороонд нэр дэвшигчдийн нэрсийг авч эхэлсэн. 15 хүн материалаа өгсний дунд яг одоо ХЭҮК-ийн гишүүнээр ажиллаж буй П.Оюунчимэг гэдэг хүн байгааг эсэргүүцэж энэ хэвлэлийн хурлыг хийж байна.
Энэ хүн 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр санал болгосны дагуу томилогдож байсан. 13 жилийн турш энэ албыг хашиж байгаа энэ хүнд энэ албыг хаших ёсзүй байгаагүй.
2009 оноос эхлэн уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт албан тушаалаа ашиглаж шингэн хлорыг өөрийнхөө шууд эзэмшилд байдаг компаниар шахаж нийлүүлж эхэлсэн байдаг.
Мөн хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулж, насанд хүрээгүй охид эмэгтэйчүүдийг биеийг нь үнэлүүлж байсан. Нууц камерын бичлэгээр орж баримтжуулсан бичлэг нь байна. Охид эмэгтэйчүүдийн эрх гэж ярьдаг хүн төрсөн хүүгээрээ янхны баар ажиллуулаад явж байгаа нь шударга ёс мөн юм уу.
Мөн ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж гэдэг хүн бусдыг гөлөг гэж хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорсон. Тэгвэл П.Оюунчимэг гэдэг хүн “Би олон хууль хүчнийхэнтэй хамтарч ажиллаж байлаа. Танихгүй мэдэхгүй ч хүн алга. Надаас айхгүй байна тийм ээ. Намайг ганцхан удаа утасдаад энийг барь гэхэд шууд барина. Би хэнийг ч шоронд хийж чадна” гэж бусдыг дарамтлан дээрэлхэж байсан. Ийм ёс бус хүн яагаад дахиж ХЭҮК-ийн гишүүнд нэрээ дэвшүүлснийг гайхаад олохгүй байна. Монголд шударга ёс гэж байдаг бол энэ хүнийг эсэргүүцэх ёстой. Төрийн ордонд биш шоронд байлгах ёстой байсан юм” гэлээ.
18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Оюунчимэг гэх балиар нахальный авгайг хуулийн байгууллагад хичнээн жил байлгах гээд байнаа. Нөхөр нь гэж АН-ын нэг гар байдаг хэвээрээ юу
Энэ олон төрийн алба хэтэрлээ,Бизнес нь тусдаа Төрийн алба нь тусдаа, ашиг сонирхлын зөрчилгүй тус тусдаа өөрсдийн замаар явж байж МУ хөгжинө. ХЭҮК нь нарийн бичиг, ажилтан 2 байхад л болно. Эсвэл хуулийн энэ олон байгууллага юу хийх юм бэ? Энэ залуу худлаа яриагүй бололтой. Ер нь завхрал явагдаад төрийн бүтэц хэт том байна. Бизнесийн байгууллага олон бас томтой жижигтэй байгаасай.Энж авгай бол хэрэггүй биз дээ
Үнэн худлыг нь цагдаагаар хяна. Үнэн бол ажилдаа тэнцэхгүй этгээд авгай байна.
Энэ авгай одоо больдоо яасан ч ханаж цаддаггүй шунал вэ
Оюунчимэг одоо тэтгэвэртээ суусан нь дээр алийн болгон эмээ явах вэ? Юм дандаа нэгээрээ явах биш залуу хүнд боломж олго.
emegtei huuhediig bieiin uneluuldeg bichleg baigaa gene uu tegbel olon niited barimtaar ni gargaj tabi ,arai ugui baigui de,tamhi ih tatdag arhi uudag bolhoos arai ugui baihaa.
бичлэг нь тавигдсан байсан. Нэг нэвтрүүлгээр
ХЭҮК-т юу ч хийдэггүй, хий эргэдэг, амнаас цаашгүй тийм л хүмүүс байдаг. Жнь Оюунчимэг. Яагаад үхэн хатан зүтгээд байгаа нь шалтгаатай биз.
халзан авгайг хөөж явуулах цаг нь болжээ
Энэ залуу яар ашиг сонирхолоор Оюунчимэгийг дайраад байнаа
энэ банди юу хуцаад байнаа? чамайг бодвол оюунчимэг төрд хийсэн юмтай хүн!!!
Бузар шулмасыг төрөөс зайлуулж, байранд нь тавих хэрэгтэй.
Энэ гүтгэлэг арай дэндэж байгаа юм бишүү. Оюунчимэгээ ингээд дуугай суугаад байх юм уу. Наад балиар гүтгэгч нараа ямар зорилготой ингээд байдагийг нь шалгуулж нэрээ цэвэрлээчээ
улаан цайм гүтгэж байна
Арай үгүй байлгүй цаг иргэж төрийн хяналт байгаа биздээ
novshiin gichii chini hoolnoosoo salah geed l chichreed baina aa daa, hunii erhiin bish shorongiin gishuun baih yostoi um bish uu
puuuuuuuuuh unen uu ho....aimaar ymaa
Арай үгүй байлгүй дээ