БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн Ордон, Улаан загалмай байгууллагаас коронавируст халдварт өвчинтэй тэмцэхэд зориулан хандивлаж байгаа "Сөрөг даралтат түргэн тусламжийн машин"-ыг Улаанбаатар хотын захиргаанд хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн, Монголын УЗН-ийн ерөнхийлөгч, Улсын Онцгой Комиссын дэд дарга Н.Энхболд: "БНХАУ-ын Засгийн газраас Коронавируст халдвартай тэмцэхэд шуурхай арга хэмжээ авч, богино хугацаанд халдварыг эрс бууруулж чадсанд талархал илэрхийлье. Дэлхий дахинд цар тахалтай тууштай тэмцэхэд, хохирол багатай даван туулах, хүн амынхаа амь нас, аюулгүй байдлыг хангахад улс орнууд ихээхэн идэвх чармайлт гаргаж байна. Шинэ зорилт, бэрхшээлтэй нүүр тулж байна. Энэ хариуцлагатай үед бидэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа БНХАУ-ын Засгийн Газар, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн Ордон, Улаан загалмайн байгууллагад талархал илэрхийлье. Хоёр орны Улаан Загалмай Нийгэмлэгүүд идэвхтэй хамтран ажиллаж, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, халдварт өвчнөөс сэргийлэх, гамшгийн хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд төрдөө нэмэлт хүч болж ажиллаж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид хамтдаа коронавируст халдвараас сэргийлж, хохирол багатай даван туулж, чадна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолсон юм.
Мөн Монголын УЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: "БНХАУ-д Коронавируст халдвар анх гараад байсан хүнд цаг үед Монголын улаан загалмай нийгэмлэг 20,000 амны хаалтыг тус БНХАУ-д хандивлаж байлаа. Эргээд өнөөдөр бид халдварт өвчний үед ашиглах сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг хүлээн авч байна. Бид БНХАУ-ын улаан загалмайн нийгэмлэгтэй нягт хамтран ажилладаг бөгөөд гамшиг, осол хүндрэл бэрхшээл тулгарахад нэгнээ дэмжиж ирсэн. Цаашдаа ч хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг үлй ажиллагааны эхэнд онцолсон юм.
Энэхүү Коронавируст халдвартай өвчтөнийг тээвэрлэх зорилгоор тоноглосон сөрөг даралтат түргэн тусламжийн машин нь 350,000 юанийн өртөгтэй бөгөөд IVECO брендын сөрөг даралтат яаралтай тусламжийн машин нь энгийн түргэн тусламжийн машинаас өөр аж. Халдвартай өвчтнийг зөөвөрлөхөд хэрэглэгдэг. Онцлог нь машин доторх агаарын даралтыг гадаах агаарын даралтаас бага байлгадаг бөгөөд машин доторх агаар чөлөөтэй урсах үед уг агаар гадагш гарахгүй, зөвхөн гаднаас агаар нэвтрэн ордог. Сөрөг даралт нь машин доторх агаарыг нарийн шүүлтүүрээр шүүх ба халдвартай хүнээс гарах нарийн ширхэгт бичил организмыг халдваргүйжүүлсний дараа машинаас үлээн гаргадаг. Ингэснээр хүнд халдвар дамжихаас сэргийлнэ. Халдварт өвчтэй хүнийг тээвэрлэж байгаа үед эмч болон эмнэлгийн ажилтанд халдвар дамжих эрсдэлийг бууруулдаг онцлогтой юм. Уг машин дотор эмнэлгийн яаралтай анхны тусламжийн багаж тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн ба үүнд AII6001A брендийн амьсгалын аппарат, Aricon брендийн зүрхны цахилгаан бичлэгийн 12 сувагтай аппарат, дефибриллятор, хяналтын дэлгэц зэрэг зүйлс багтжээ. .
БНХАУ-ын Элчин Сайд Чай Вэньруй "Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авсны үр дүнд дотоодод халдвар тархаагүй байна. Энэ бол маш том амжилт. Маш ойр харилцаатай манай хоёр улс бие биенээсээ халдвар авсан тохиолдол гараагүй байгааг би онцлон хэлмээр байна. Энэ нь вирустэй тэмцэхэд бие биенээ дэмжиж, хамтран ажиллаж байгаагийн үр дүн гэдгийг би энд онцолж хэлмээр байна” гэв.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
евер монголчууд бол автономит улс манай улс бие даасан улс гэж байгаа уул нь манай улс л евермонголчуудад туслах естой юм даан ч тийм тэнхэл алга даа мед евермонголынхоо араас хятадад дагаар орох байхаа евермонголын анхны дарга улаанхуу гэж байсан байхаа одоо наранхуу болох биз
ӨВӨР МОНГОЛ АХАН ДҮҮС МИНЬ ТА БҮХЭН МИНЬ АМАР АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ