УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Сонгуульд оролцох нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн /2020.05.16/ дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой.
Энэ хүрээнд өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдах гэж байна. Бага хурлын гишүүд хуралдаандаа ирсээр байгаа бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрбээр "Зарим тойргоо сольж байгаа нь хувь хүний л асуудал. Гэхдээ тойргоо солихгүй нэг л тойрогтоо ажиллаж байх нь зөв гэж боддог. Нам өөрөө судалгаагаа хийсэн, гишүүдээс зардал мөнгө аваагүй. Тэр 50 сая төгрөг авсан гэдэг бол ташаа мэдээлэл. Манай салбарын зорилтууд үндсэндээ биелсэн. Цалин гэхэд л өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурван удаа нэмсэн. Тэтгэврийг жил бүр нэмсэн, тэтгэврийн зээлийг тэглэсэн. Ээж нарт цалин олгодог болсон зэрэг олон зорилтоо хэрэгжүүлсэн" гэлээ.
Сэтгэгдэл бичих