2020 оны 5-р сарын 16
17 цаг 48 минут

А.Амбасэлмаа: 8-15 насны гурван монгол хүүхэд КОВИД19-өөр өвчлөөд байна

   ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар шуурхай хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт шуурхай удирдлагын албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 14-нд Алтанбулаг боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс 37 коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 135 болсон. Бид хилийн боомтоор орж байгаа иргэдийн шинжилгээг аль болох түргэн авч, халдвартай иргэдээ хурдан ялган хавьтлыг тодорхойлох ажлыг шуурхай хийж байгаа. Эдгээр иргэд маань Төв аймгийн харьяаны гурван сувилал болон Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт мөн тусгаарлагдсан байгаа. 

ОХУ-аас ирсэн иргэдийн 70-80 хувь нь оюутнууд бий. Мөн батлагдсан тохиолдлын дийлэнх нь 16-25 насны оюутнууд, залуучууд байна. Түүнчлэн орж ирсэн иргэдээс 8, 12, 15 настай хүүхдүүд бас халдвар авсан байна. 33-57 насны 4-5 хүн байна. Биеийн байдал хөнгөн. Хөнгөн балархай буюу нууц үеийнхээ төгсгөлийн шинж тэмдэг бүрэн илрэхээс нь өмнө илрүүлсэн байна.

Өмнө нь эдгэрээд гарсан хоёр хүүхэд бол Турк хүүхдүүд байсан. Харин анх удаа монгол хүүхэд халдвар аваад байна. Өвчтөнүүдийг тусгаарлахдаа Зоонозын төвтэй хамтарч байгаа. Тэгээд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж байна. Бүх зүйл хяналтад байгаа тул иргэд айж сандарч, тэвдэлгүйгээр дархлаагаа унагахгүй байх хэрэгтэй. Харин амны хаалтаа зүүж, айл хэсэхгүй, гараа сайтар угаах зөвлөмжөө ягштал мөрдөх хэрэгтэй байна" гэв. 

Б.Аз

Анхааруулга:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ZALUUCOM.MN сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
ZALUUCOM.MN сайтын редекц Утас: 99077812

Шинэ мэдээ

Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 31, 39, 43 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ6 сар 5. 21:29Ураны тусгай зөвшөөрлийг хэн, хэний үед олгосон бэ?6 сар 5. 19:15Улсын хэмжээнд төл бойжилт 97 хувьтай байна6 сар 5. 17:28Энэ сарын 10-ны өдрөөс эхлэх “ӨГӨӨМӨР ӨДӨР”-т нэгдэцгээе6 сар 5. 17:16“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 167 мянган хүүхэд шүд цоорлын эмчилгээнд хамрагджээ6 сар 5. 17:03Л.Мөнхтүшиг: Сөүл рүү нисэх нислэг цуцлагдахгүй, төлөвлөгөөний дагуу иргэдээ татахаар Солонгосын талтай тохиролцсон6 сар 5. 16:48Сурвалжилга: Бяцхан үрс "Монголчуудын жаргалын нар хойморт нь байх болтугай” хэмээн ерөөж байна6 сар 5. 16:47ХӨСҮТ: 5 хүнээс коронавирус илэрсний нэг нь Орос жолооч6 сар 5. 16:36Олон нийтийн эрхийг зөрчин баригдах гэж буй барилгыг эсэргүүцсэн оршин суугчид жагслаа6 сар 5. 16:35Орон нутгийн зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо 12.5 хувиар өсчээ6 сар 5. 16:04Хар тамхи тээвэрлэсэн Б.Баттүшигийг энэ сарын 11-нд шүүнэ6 сар 5. 15:55Автомашины дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй6 сар 5. 15:37Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил долдугаар сард дуусна6 сар 5. 15:25Америк улс цар тахлын үеийн хамгаалалтын хэрэгсэл (PPE)-ийг манай улсад тусламжаар өгөхөө мэдэгдлээ6 сар 5. 15:14ВИДЕО: Хуучны УАЗ-469 машиныг янзалж тансаг G-Class болгон хувиргажээ6 сар 5. 15:00Танилц:Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүдийн чиглэл6 сар 5. 14:58Буддагийн 10 хичээл6 сар 5. 14:50БНСУ Монгол Улсад транзит нислэгийн хориг тавилаа6 сар 5. 14:44Жимсэн дотор салют нуусан нь хээлтэй зааныг үхэлд хүргэжээ6 сар 5. 14:40Байгаль хамгаалагч нар ховор амьтдыг хамгаалах тоног төхөөрөмжтэй болов6 сар 5. 14:38Газрын теннис XII зуунаас эхлэлтэй6 сар 5. 14:30Ашиг орлогоор тэргүүлсэн “ХЭРЭЭ” УСК юу өгүүлэв?6 сар 5. 14:20Т.Мөнхзул Азийн АШТ-д аман хүзүүдэв6 сар 5. 14:10Т.Төмөрбаатар: Гашуунсухайтын боомтоор өдөрт 400-500 нүүрс тээвэрлэгч машин гарч байна6 сар 5. 14:03ШИНЭ НОМ | "Сүнс урлал" түүврээс онцлох 5 шүлэг6 сар 5. 14:00Цагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана6 сар 5. 13:50Эсэргүүцлийн жагсаал АНУ-аас халив6 сар 5. 13:40Монголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна6 сар 5. 13:30Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй6 сар 5. 13:20Өнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд осолдож амиа алджээ6 сар 5. 13:20
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.