2020 оны 5-р сарын 18
10 цаг 50 минут

Гэрээсээ музейд зочлох боломжтой боллоо

   "Зориг сан", "Швейцарын Хөгжлийн Агентлаг"-аас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өөс бүрдсэн “Активистс” багийн залуус “Гэрээсээ Музейд" төслийг санаачлан, хэрэгжүүлж байна. 

Тус залуус хөл хорио тогтоосон энэ цаг үед, хүүхэд, залууст үр өгөөжтэй, гар утас, лаптоп зэрэг ухаалаг төхөөрөмжид зарцуулах цаг хугацааг ашигтай байлгах үүднээс дээрх төслийн санааг олсон байна. 

“Гэрээсээ Музейд” төсөл нь дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үед иргэдийн, нэн ялангуяа хүүхэд, залуусын ухаалаг хэрэгсэлд зарцуулах цагийг үр дүнтэй ашиглахад нэмэр болох, технологийн дэвшлийг ашиглан үндэсний өв соёл, түүхэн дурсгалт үзмэрүүдийг олон нийтэд түгээж, мэдээллийг хялбаршуулах зорилготой аж. 

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын дөрвөн музейг виртуалаар танилцуулж байна. Үүнд Монголын Театрын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Сансар, од эрхэсийн ордон, Улаанбаатарын хотын музейн онцлох танхимын виртуал аялал, сонирхолтой үзмэр, баримтууд, подкаст зэрэг багтаж байна. Та бүхэн төслийн хүрээнд залууст хүргэж буй контентуудыг “Гэрээсээ музейд төсөл” фейсбүүк хуудас, UB.LIFE сайтаас хүлээн авч сонирхох боломжтой. 

Мөн өнөөдөр болж буй Олон улсын музейн өдрийг тохиолдуулан тавдугаар сарын 18-нд Улаанбаатар хотын музейд 18 цагаас “Хотын соёл ба музей” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт Гэрээсээ музейд төслийн багийн гишүүд, UB COMEDY клубийн үүсгэн байгуулагч, комедиан Б.Батбилэг, музей судлаач, ажилтнууд оролцоно. 

0
Анхааруулга:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ZALUUCOM.MN сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
ZALUUCOM.MN сайтын редекц Утас: 99077812

Шинэ мэдээ

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 167 мянган хүүхэд шүд цоорлын эмчилгээнд хамрагджээ8 минут 26 секундын өмнөЛ.Мөнхтүшиг: Сөүл рүү нисэх нислэг цуцлагдахгүй, төлөвлөгөөний дагуу иргэдээ татахаар Солонгосын талтай тохиролцсон23 минут 40 секундын өмнөСурвалжилга: Бяцхан үрс "Монголчуудын жаргалын нар хойморт нь байх болтугай” хэмээн ерөөж байна25 минутын өмнөХӨСҮТ: 5 хүнээс коронавирус илэрсний нэг нь Орос жолооч35 минут 38 секундын өмнөОлон нийтийн эрхийг зөрчин баригдах гэж буй барилгыг эсэргүүцсэн оршин суугчид жагслаа37 минут 10 секундын өмнөОрон нутгийн зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо 12.5 хувиар өсчээ1 цаг 8 минутын өмнөХар тамхи тээвэрлэсэн Б.Баттүшигийг энэ сарын 11-нд шүүнэ1 цаг 18 минутын өмнөАвтомашины дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй1 цаг 35 минутын өмнөБогд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил долдугаар сард дуусна1 цаг 47 минутын өмнөАмерик улс цар тахлын үеийн хамгаалалтын хэрэгсэл (PPE)-ийг манай улсад тусламжаар өгөхөө мэдэгдлээ1 цаг 59 минутын өмнөВИДЕО: Хуучны УАЗ-469 машиныг янзалж тансаг G-Class болгон хувиргажээ2 цаг 13 минутын өмнөТанилц:Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүдийн чиглэл2 цаг 15 минутын өмнөБуддагийн 10 хичээл2 цаг 23 минутын өмнөБНСУ Монгол Улсад транзит нислэгийн хориг тавилаа2 цаг 28 минутын өмнөЖимсэн дотор салют нуусан нь хээлтэй зааныг үхэлд хүргэжээ2 цаг 33 минутын өмнөБайгаль хамгаалагч нар ховор амьтдыг хамгаалах тоног төхөөрөмжтэй болов2 цаг 34 минутын өмнөГазрын теннис XII зуунаас эхлэлтэй2 цаг 43 минутын өмнөАшиг орлогоор тэргүүлсэн “ХЭРЭЭ” УСК юу өгүүлэв?2 цаг 53 минутын өмнөТ.Мөнхзул Азийн АШТ-д аман хүзүүдэв3 цаг 3 минутын өмнөТ.Төмөрбаатар: Гашуунсухайтын боомтоор өдөрт 400-500 нүүрс тээвэрлэгч машин гарч байна3 цаг 9 минутын өмнөШИНЭ НОМ | "Сүнс урлал" түүврээс онцлох 5 шүлэг3 цаг 13 минутын өмнөЦагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана3 цаг 23 минутын өмнөЭсэргүүцлийн жагсаал АНУ-аас халив3 цаг 33 минутын өмнөМонголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна3 цаг 43 минутын өмнөЯпоны Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй3 цаг 53 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд осолдож амиа алджээ3 цаг 53 минутын өмнөГэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн архидан согтуурсан зөрчил гаргалаа4 цаг 2 минутын өмнөГАЗРЫН ЗУРАГ: ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ХЭДЭН ТЭРБУМТАНТАЙ ВЭ4 цаг 3 минутын өмнөШуурхай: Австрали руу анх удаа нислэг үйлдэх гэж байна4 цаг 13 минутын өмнөИх дүйчэн өдрийг орон бүрт өөр өөрөөр нэрлэдэг...4 цаг 23 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.