Урьдчилсан ТААМАГ: МАН-ынхан өнгөлөх Архангайд "Фортуна" дундуур нь зүсэж мэднэ

УИХ-ын ээлжит сонгууль ойртож нам, эвслүүд болон бие даагчид аль тойрогт "хүч" үзэхээ тунхаглан зарласан өдрүүд өнгөрлөө. Зарим нь тойрог олсондоо баярлаж, зарим нь гуниглан уйлсан сурагтай улс төрийн өдрүүд хөврөв. Ингээд манай сайт энэ удаагийн сонгуульд хэн хаанаас дэвшихийг дэлгэрэнгүй хүргэж, сарын дараа өрнөх сонгуулийн дүнг таамаглан прогноз дэвшүүлж байна. Эхний прогнозоо бид 1 дүгээр тойрог буюу Архангай аймгаас эхлүүлнэ. Тэд гишүүдтэй, гишүүн асантай, сайд асантай, тэр бүү хэл арслантай жагсаалтаас сонголтоо хийнэ.

2020 оны сонгууль том тойргоор явагдах тул өмнө нь олонд танигдсан нэр дэвшигчдэд илүү боломжтой. Мөн жижиг тойрог шиг мөнгө тараалт хавтгайрахгүй гэдгээрээ бас нэг давуу талтай. Хавтгайрахгүй гэдэг нь тараахгүй гэсэн үг биш гэдгийг анхаарна уу.  Ингээд шууд асуудалдаа оръё. Олны таамаглаж байгаа шиг гол өрсөлдөөн МАН болон АН-ын гурван гишүүний дунд өрнөх болно. Нэмэлтээр гуравдагч хүчний болон бусад төлөөллүүд өрсөлдөж байгаа ч "хачир" төдий болов уу.

МАН : Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн

Өнгөрсөн сонгуулиар Архангай аймгаас Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар тус тус сонгогдсон. Энэ удаагийн сонгуульд эдгээр гурван нэр дэвшигч Архангай руу дахиад явж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, БСШУС-ын сайдуудыг Архангайчууд өнгөрсөн 4 жилд харсан. Ё.Баатарбилэг сайдын хувьд өнгөрсөн дөрвөн жилд элдэв хэл ам, хэрэг төвөгт өртөөгүй. Нутгийнхаа зарим сумдын оюутнуудыг дотуур байртай болгосныг эс тооцвол. Харин ч энэ үйлдэл нь нутагт нь сонгуулийн үеэр под хийсэн нэмэх оноо болох учиртай. Тэрбээр, одоогийн Ерөнхий сайдын засгийг унагахаар гарын үсэг зурж явсан хэд буюу 27-ын нэг байсан. Харин засаг огцрохгүй болсны дараагаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн үүрэгт ажлыг хүлээн авч жил гаруй ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд концесс асуудалд нэр холбогдож байсан бөгөөд 2016 оны сонгуулийн дараа 1 жилийн хугацаатай ЗГХЭГ-ын даргын үүрэгт албыг хашиж байв. МАН-ынханы хэлдэгээр хамгийн хүнд хэцүү үед намаа чирэлцсэн хүний нэг. Дараа нь ч Засгийн "гал тогоог" хүндхэн нөхцөл байдалтай байхад нь хүлээн авсан хүмүүсийн нэг гэгддэг. Г.Тэмүүлэнгийн хувьд анх удаа нэр дэвшээд сонгогдсон. Энэ удаад "цолоо" батлахаар хуучин тойргоо зориод буй.

АН: Н.Батбаяр, Д.Золжаргал, П.Мөнхтулга

Тэгвэл нөгөө талаас УИХ-ын гишүүн асан Н.БатБаяр, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал болон Архангай аймгийн АН-ын ҮБХ-ны гишүүн, "Хөх чоно" группийн эзэн Пүрэвдоржийн Мөнхтулга өрсөлдөхөөр байна.

Н.Батбаярын хувьд Архангай аймгаас 2004-2008 он, 2012-2016 онуудад 2 удаа гишүүнээр сонгогдож байсан нэгэн. 2004 онд өрсөлдөхдөө тухайн үеийн МАХН-ын томчуудын нэг болох С.Төмөр-Очир гуайтай өрсөлдөж ялалт байгуулсан. 6 дахь парламентын үед эдийн засгийн шийдлүүдийг мань хүн ерөнхийд нь гаргаж явсан бөгөөд авлига албан тушаалын хэрэгт ч холбогдоод амжсан. Энэ удаад Д.Золжаргалын хувьд анх удаа нэр дэвшиж буй хүмүүсийн нэг. Амжилт гаргах эсэх нь эргэлзээтэй ч залуу хүн их улс төрийн "тоосыг" үзэх нь дараагийн удаад ач тустай. П.Мөнхтулга сүүлийн мөчид АН-ын нэр дэвшигчдийн нэг болсон гэгдэж буй. Уг нь түүний оронд АН-ын шинэхэн дарга нарын нэг Б.Жаргалан нэр дэвших хүсэлтэй байсан гэх мэдээлэл нэр өнгөрсөн амралтын өдрүүдэд хөвөрсөн. Гэхэдэ сүүлийн өмчид охин нь биш аав нь нутгаа зорив.

МАХН тэргүүтэй "Та бидний эвсэл" : Н.Удвал, Б.Ганцэцэг, Д.Мөнх-Эрдэнэ

МАХН-аас нэр дэвшсэн гурван хүний хувьд ялалт байгуулна гэхэд үнэнээс арай хол зөрөх болов уу. Харин тодорхой хэмжээнд санал хувааж, Архангайчуудаасаа санал авах нь ойлгомжтой.  Н.Удвалын хувьд өмнө нь нутагтаа нэр дэвшиж байсан ч УИХ-ын сонгуульд ялалт байгуулж байгаагүй нэгэн. Харин нэг сонирхолтой хүн байгаа нь Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ юм. Төрийн наадамд тавантаа үзүүрлэж, аваргын энтэй арслан маань гэнэт улстөрч болчихыг хараад Архангайчууд байтугай хүмүүс шоконд оров. УИХ-д нэр дэвших бөхчүүдийн цувааг үргэлжлүүлсэн тэрбээр МАХН тэргүүтэй "Та бидний эвсэл"-ээс төрсөн нутгаа зорьж байгаа энэ юм. Тэдэнтэй хамт Архангай аймгийг зорих 3 дахь хүн нь Б.Ганцэцэг гэгч эрхэм юм. Ерөнхийдөө МАХН-ынхан энэ сонгуульд ялалт байгуулах гэхээс илүүтэй санал хуваасан байдалтай л оролцох байх. Яг ялаад гаргаад ирнэ гэх нэр дэвшигч Архангайд тун ховор харагдаж байна.

Бусад буюу сонгуулийн ерөнхий төлөв

-Зөв хүн-Электрот эвсэл: Р.Жаргалмаа, Ж.Сандуйжав

-ШИНЭ ЭВСЭЛ: Д.Ариунжаргал, Т. Баярхүү, Н.Дансранбавуу

-БИЕ ДААГЧ: Э.Мөнхсайхан, Р Бадмаанямбуу, Э.Болорчулуун, Б.Ганпүрэв гэсэн хүмүүс бусад нам эвслээс болон бие даагчдаас нэр дэвшиж байна. Мэдээж сонгууль учраас хүн бүрт тэгш боломж бий. Гэвч улс төрийн ерөнхий өнгө аяс, Архангайчуудын өнгөрсөн жилүүдэд хийдэг сонголтыг ажиглахад АН, МАН-ыг хольж, сольж гаргасаар ирсэн байна. Тиймээс энэ удаагийн сонгуульд 1 дүгээр тойрог буюу Архангайгаас МАН-ын 2, АН-ын 1 гэсэн байдлаар сонгуулийн дүн гарах магадлалтай болоод байна. Нэр дэвшигчдээ харсан ч МАН 1 дүгээр тойрогт арай олон суудал авах болов уу.

Анхааруулга:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ZALUUCOM.MN сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
ZALUUCOM.MN сайтын редекц Утас: 99077812

Шинэ мэдээ

2020 Бондгортой сонгууль 1 Би үнэн шудрага зөв төрд хамгийн хэрэгтэй гэсэн 5 н хүнээ өөрийн биеэр очиж дэмжин цахим хуудсаараа суртчилна тэгэхгүй бол луйварчид чинь энхийн цагаан тагтаа гээд өөрсдийгөө сэвж байна тэмцнээ1 цаг 33 минутын өмнөУвсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ2 цаг 17 минутын өмнөБаянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв2 цаг 21 минутын өмнөМАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ2 цаг 24 минутын өмнөСингапурт бага насны хүүхдүүдэд нүүрийн хаалт, гар ариутгагч бодис олгоно8 цаг 3 минутын өмнөЦагаан хоолны ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ач тус8 цаг 13 минутын өмнөДэйв Воусэн: Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал болов8 цаг 23 минутын өмнөӨНӨӨДӨР ИХ ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН 16-НЫ “УЛААН ТЭРГЭЛ” ӨДӨР БОЛОЙ8 цаг 33 минутын өмнөД.Дамдинжав: Энэ хоёр залууд итгэл хүлээлгээрэй гэж захиж хэлье8 цаг 35 минутын өмнө“СЕХ-ноос айж байна”8 цаг 40 минутын өмнөБолсонару АНУ-ын араас Бразилыг ДЭМБ-аас гаргана гэж сүрдүүлэв8 цаг 43 минутын өмнөУмард Солонгосын зүгээс Солонгос хоорондын харилцааны албыг хаана гэв8 цаг 53 минутын өмнөӨвөрхангайд АН найман жилийн өмнөх технологиор луйвар хийхээр санаархав уу?8 цаг 59 минутын өмнөАНУ-ын хөрөнгийн биржүүд хурдацтай сэргэж байна9 цаг 3 минутын өмнөЭнэ сарын 8, 10-нд тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд нэг сая төгрөгийг тушаах ёстой9 цаг 13 минутын өмнө“The HU” хамтлагийн оролцох байсан рок хөгжмийн фестивалийн тов гарчээ9 цаг 23 минутын өмнөАНУ-ЫН ДӨРВӨН ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ФЛОЙДЫН ҮХЛИЙН ТАЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ9 цаг 33 минутын өмнөДЭМБ амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлэхийг зөвлөж байна9 цаг 43 минутын өмнөОХУ Орос хэлний өдрийг тэмдэглэж байна9 цаг 53 минутын өмнөТ.Ганболд: Дархан хот төлөвлөлт зохион байгуулалтын хувьд Улаанбаатар шиг эвдрээгүй байгаа тул боломж байна9 цаг 59 минутын өмнө“G20”-ийн орнууд коронавирустэй тэмцэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргана6 сар 6. 12:30Танилц: Баянголд нэр дэвшиж буй Хассуурийн Ганхуягийн ХОМ6 сар 6. 12:29Ухань хотын оршин суугчид Бээжин рүү зорчих боломжтой болжээ6 сар 6. 12:201261 онд Хубилай Сэцэн хааны байгуулсан Монгол отчийн сургуулийн эд зүйлс олджээ6 сар 6. 12:10Бүлэглэл чинь сүрэглэл болчихлоо, толгойлогч оо...6 сар 6. 12:00Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлсэнд Багануурын багш нар талархаж байна6 сар 6. 11:57Х.Булгантуяа: Иргэд тог цахилгаан, хогны талаар олон жил ярьж байгаадаа бухимдаж байна6 сар 6. 11:51Боловсрол, мэргэжил шаардагдахгүй ажлын байрууд хомсдож эхэллээ6 сар 6. 11:48"Челси" Чилуэллийг авахаар идэвхтэй хөөцөлдөж байна6 сар 6. 11:35ХӨСҮТ: 2 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 193 боллоо6 сар 6. 11:25
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.