Ж.Сауле: Г.Солтаны төрсөн ахын хүү, Х.Баделханы эгчийн хүүхэд нэр дэвших гэж байна

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хүссэн ч түүнд намаас нь итгэл үзүүлээгүй юм. Тэрбээр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баделханы ах, дүү, хамаатан садан нэр дэвшсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм. Тодруулбал, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд гурван мандаттай Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвшигчээр УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, МАН-ын гишүүн Т.Аубахир, А.Гылимхан нар сонгогдсон юм. Энэ асуудлаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулетэй ярилцлаа.

-Таныг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэнгүй. Учир шалтгааныг нь та юу гэж харж байна вэ?

-Би намын даргын тавьсан бүх шалгуурыг хангасан. Монголын төрд хоёргүй сэтгэлээр 30 жил зүтгэсэн. Оюутны ширээнээс гараад л энэ намд зүтгэсэн. 2016 онд би одоогийн УИХ-ын гишүүн Г.Солтанд эмэгтэй квотоо өгч, намынхаа эв нэгдлийг хангаад, өөрөө Баян-Өлгий аймгийн штабыг ахалж ажиллаад, бүх шатны сонгуульд ялалт байгуулаад ирсэн. 2016 оныг яагаад ярьж байгаа вэ гэхээр тэр үед Х.Баделхан, Г.Солтан, А.Тлейхан гэдэг гурван хүнтэй гэрээ хийсэн байсан. За би эрчүүдийн эв нэгдлийг хангаж эмэгтэй квотоо өглөө. Харин нам ялсан тохиолдолд казак түмэнд өгч байгаа хамгийн өндөр албан тушаалыг чамд өгье гээд надтай гэрээ хийсэн байдаг юм.

-Тэгээд юу болсон юм бэ?

-Гэтэл нөгөө хэд бүгд ялаад ирчихээд, ХХААХҮ-ийн дэд сайдын орон тоо яригдахад  одоо УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон Т.Аубакир гэж залууг дэд сайдад бас нэр дэвшүүлээд, удирдах зөвлөл дээр намайг ялсан байдаг. Гэвч тэр нөхрийг АТГ авч үлдсэн. Яагаад гэвэл үрийн буудай оруулж ирнэ гээд хогийн буудай оруулж ирсэн. Түүнийгээ нууж, хуурамч бичиг баримт бүрдүүлээд, гэмт хэргээ хаасан хэргээр ахиж шалгуулаад, дэд сайдын албанд очоогүй. Энэ салбарт ашиг сонирхлын зөрчилтэй хүн дэд сайдын алба хашиж болохгүй гэдгээр татагдсан байдаг.

-Танд Баян-Өлгий аймгийнхан итгэл хүлээлгэж байсан уу?

-Би 2012-2016 оны сонгуулиар эрчүүдэд байраа тавьж өгсөн. 2016-2020 он хүртэл нутагтаа нэр дэвшинэ гэж бэлдсэн. Нутгийн ард түмэнд хүлээлт байсан. Би ЖДҮ-чин, тендерчин,  концессчин биш. Нэр цэвэр. Хууль бус хөрөнгөтэй нэр холбогдоогүй. Төрийн албаны туршлага байна. Намын даргын тавьсан гурван шалгуурыг гурвууланг нь хангаж байсан. Би судалгаа ч хийлгүүлсэн. Сонгуульд нэр дэвшинэ гэдэг амаргүй. Хөрөнгө мөнгө, эдийн засгаараа нэлээд хохирно. Судалгааны үр дүнгээр эхний гуравт явж байсан учраас нэр дэвших хүсэлтээ намын даргад өгсөн. Д.Амарбаясгалан даргатай өмнө нь би уулзсан. Тэгэхэд “Боломжийн” гэсэн үг хэлээд намайг гаргасан. Гэтэл яг нэр дэвшүүлэхээр болоход Т.Аубакир гэж нэр орж ирсэн.

-Т.Аубакир гэж ямар хүн юм бэ?

-Энэ хүн бол ЖДҮ-д холбогдоод, нэр нь татагдсан Г.Солтан гишүүний төрсөн ахын хүү, Х.Баделханы эгчийн хүүхэд. Т.Аубакир Сэлэнгэд төрж өссөн. Казахстанд байж байгаад сонгууль болохоор Монголд ирээд, албан тушаал авна гээд дайрдаг ийм л залуу байдаг. Үүнээс өөр залуу мундсан юм уу. Баян-Өлгий аймагт түүнийг хэн ч танихгүй.

-Монголд ажиллаж байгаагүй хүн юм уу?

-Намаас түүнийг Нисэхийн гаалийн дэд даргаар тавьсан юм. Төрийн албаны шалгалт даваагүй уначихсан байдаг юм. Тэгээд ажлаасаа гараад, компанийнхаа ажлыг хийгээд явж байгаа. Сэлэнгэ нутгийн шударга залуучууд энэ талаар надад маш их мэдээлэл өгч байна. Урьд өмнө нь ямар хэрэгт холбогдоод яаж явсаныг нь хэлээд хэрэггүй биз. Би заавал нэр дэвших албагүй л дээ. Мундаг сайхан залуучууд байвал би тэднийгээ дэмжээд явчихна. Гэтэл яагаад заавал Т.Аубакир гэж залуу байх ёстой юм бэ. Г.Солтан, Х.Баделхан хоёр яагаад заавал дүүгээ зүтгүүлж байгаа юм. Баян-Өлгий аймагт мянга мянган сайхан боловсрол мэдлэгтэй залуучууд байна. Тухайлбал, өөрийгөө маш сайн бэлдсэн манай ИТХ-ын дарга Бауыржан байна. Маш дайчин, залуучуудын дунд нэр хүндтэй. Нурлат гэж "Эрдэнэс тавантолгой" компанид ажиллаж байгаа залуу байна. Манай нутгийн зөвлөлийн дарга Тлeухан гэх мэт зөндөө сайхан залуучууд байгаа байхгүй юу. Намын дарга сонгуулийн дараа Баян-Өлгий аймагт очоод, үр дүнг нь хараад, өөрөө нэгийг бодох байх гэж бодож байна.

-Ийм байдалд хүрсэн нь юутай холбоотой гэж та үзэж байгаа юм бэ?

-Хэний ч хамаатан садан биш, энгийн иргэдийн хүүхдүүд орж ирээд нэр дэвшсэн бол би хоёр гараа өргөөд дэмжээд явах байсан. Баян-Өлгий аймгийн намын хороо ерөөсөө Х.Баделхан, А.Гылымхан хоёрынх болсон. А.Гылымхан бол миний нөхрийн холын хамаатан. Намайг миний бэр эгч учраас хоёулаа хамт дэвшиж болохгүй гэж энүүгээр нэг цуурхал тараасан байдаг. Хамаатан ч бай, биш ч бай шударга бус зүйл хийсэн ямар ч хүнтэй үзнэ. Хатуу хэлнэ. Х.Баделхан, А.Гылымхан хоёр нэг омгийнх. Намын дарга намаа шинэчилье, хууль бус зүйл хийдэг нөхдүүдийг цэвэрлэе гэж байгаа. Тийм юм бол Баян-Өлгий аймгийн намын хороог цэвэрлэх цаг болсон. Ах дүү, омог отгоороо Баян-Өлий аймгийн намын хороогоор тоглож дууслаа шүү дээ. Баян-Өлгий аймагт ямар нэг томилгоо болно. Х.Баделхан, А.Гылымхан хоёрын хамаатан. Ямар нэг тендер зарлана, Х.Баделхан, А.Гылымхан хоёрын талынхан  авна. Сонгууль болно, мөн л тэдний хамаатан нэр дэвшинэ. Ийм шударга бус зүйлийн төлөө би тэмцэж байгаа. Цаашдаа ч тэмцэх болно. Намайг шударга бус зүйлийн төлөө тэмцлээ гээд миний албан тушаалыг авна гэвэл ав. Би зууралдахгүй. Зоригтой хэлж чадна. Айх юм байхгүй.

-Та ХХААХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байгаа хүн. Энэ салбарт та хийж бүтээсэндээ сэтгэл хангалуун байдаг уу?

-Намайг энэ салбарт юу хийж байгааг Монголын ард түмэн мэдэж байгаа. Монголын түүхэнд гамшиг, зудыг эмэгтэй хүн ахалж байгаагүй. Найман жил дэд сайд хийхдээ Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлууллаа. Төрөөс малчны талаар баримтлах бодлого, “Монгол мал” хөтөлбөр, "Атрын гуравдугаар аян" гээд хөврөөд байвал маш олон ажлуудыг хийлээ. Монголын ард түмэн, салбарынхан мэдэж байгаа учраас би бардам хэлнэ.

-Та Х.Баделхан гишүүнтэй уулзсан уу?

-Уулзалгүй яах вэ. Гөлийгөөд “Би мэдэхгүй. А.Гылымхан мэднэ гээд, А.Гылымхан нь Х.Баделхан мэднэ" гээд байдаг. Энэ хоёр кошлёк нэгтэй. Цуг бизнестэй. Өнөөдөр цэвэрлэх байууламжид А.Гылымханы хүүхэд нь ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг бүр ил гаргаж хэлнэ. Баян-Өлгий аймагт хос хэлний боловролын асуудлыг ярьдаг. Казах хүүхдүүд монгол хэл мэдэхгүй байна гэж шүүмжилдэг. Энэ бол хүүхдүүдийн буруу биш. Насаараа энэ аймгийг ахалж явж байсан Х.Баделханы буруу. Аймгийн боловсролын салбарыг Х.Баделханы төрсөн дүү ахалж байна. Баян-Өлгий аймгийн эмнэлгийн орлогч даргыг Х.Баделханы эхнэрийн төрсөн дүү ахалж байна. Баян-Өлгий аймагт олон хүн шоронд байгаа. Группт оруулж өгнө гэж баахан хүнээс хахууль аваад, сайхан залуучуудыг аваачаад шоронд хийчихсэн. Үүний буруутан нь Х.Баделхан, А.Гылымхан нар өөрсдөө байхгүй юу. Олон сайхан залуусын хувь заяагаар тоглож болохгүй гэдгийг Казахын ард түмэн хараад сууж байгаа байх. Үүнийг намайг хэлж, ярь гэж олон түмэн шахаж, шаардаж байгаа учраас би зоригтой хэлж байна.

-Та цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Би намын даргад учир байдлыг хэлсэн. Дарга яахыг нь харъя. Шударга үнэнийг хэлсэн. Үнэхээр ард түмэнд хийсэн ажлаараа үнэлэгдээд явж байгаа хүнийг яахыг нь харцгаая. Тооллогын комиссын дүнг яахыг нь бас харж байя. Ганцхан би биш тооллогоос болж хохирсон улсууд байна. Надад долигнож, ая тал засах зан байхгүй. Шударга үнэний төлөө хэнээс ч айхгүй явна. Монголын төрд ямар ч албыг хашиж явж чадах учраас айх шаардлагагүй.

 

 

 

 

77
Анхааруулга:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ZALUUCOM.MN сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
ZALUUCOM.MN сайтын редекц Утас: 99077812

Шинэ мэдээ

2020 Бондгортой сонгууль 1 Би үнэн шудрага зөв төрд хамгийн хэрэгтэй гэсэн 5 н хүнээ өөрийн биеэр очиж дэмжин цахим хуудсаараа суртчилна тэгэхгүй бол луйварчид чинь энхийн цагаан тагтаа гээд өөрсдийгөө сэвж байна тэмцнээ2 цаг 4 минутын өмнөУвсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ2 цаг 48 минутын өмнөБаянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв2 цаг 52 минутын өмнөМАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ2 цаг 55 минутын өмнөСингапурт бага насны хүүхдүүдэд нүүрийн хаалт, гар ариутгагч бодис олгоно8 цаг 35 минутын өмнөЦагаан хоолны ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ач тус8 цаг 45 минутын өмнөДэйв Воусэн: Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал болов8 цаг 55 минутын өмнөӨНӨӨДӨР ИХ ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН 16-НЫ “УЛААН ТЭРГЭЛ” ӨДӨР БОЛОЙ9 цаг 5 минутын өмнөД.Дамдинжав: Энэ хоёр залууд итгэл хүлээлгээрэй гэж захиж хэлье9 цаг 7 минутын өмнө“СЕХ-ноос айж байна”9 цаг 11 минутын өмнөБолсонару АНУ-ын араас Бразилыг ДЭМБ-аас гаргана гэж сүрдүүлэв9 цаг 15 минутын өмнөУмард Солонгосын зүгээс Солонгос хоорондын харилцааны албыг хаана гэв9 цаг 25 минутын өмнөӨвөрхангайд АН найман жилийн өмнөх технологиор луйвар хийхээр санаархав уу?9 цаг 31 минутын өмнөАНУ-ын хөрөнгийн биржүүд хурдацтай сэргэж байна9 цаг 35 минутын өмнөЭнэ сарын 8, 10-нд тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд нэг сая төгрөгийг тушаах ёстой9 цаг 45 минутын өмнө“The HU” хамтлагийн оролцох байсан рок хөгжмийн фестивалийн тов гарчээ9 цаг 55 минутын өмнөАНУ-ЫН ДӨРВӨН ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ФЛОЙДЫН ҮХЛИЙН ТАЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ6 сар 6. 13:00ДЭМБ амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлэхийг зөвлөж байна6 сар 6. 12:50ОХУ Орос хэлний өдрийг тэмдэглэж байна6 сар 6. 12:40Т.Ганболд: Дархан хот төлөвлөлт зохион байгуулалтын хувьд Улаанбаатар шиг эвдрээгүй байгаа тул боломж байна6 сар 6. 12:33“G20”-ийн орнууд коронавирустэй тэмцэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргана6 сар 6. 12:30Танилц: Баянголд нэр дэвшиж буй Хассуурийн Ганхуягийн ХОМ6 сар 6. 12:29Ухань хотын оршин суугчид Бээжин рүү зорчих боломжтой болжээ6 сар 6. 12:201261 онд Хубилай Сэцэн хааны байгуулсан Монгол отчийн сургуулийн эд зүйлс олджээ6 сар 6. 12:10Бүлэглэл чинь сүрэглэл болчихлоо, толгойлогч оо...6 сар 6. 12:00Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлсэнд Багануурын багш нар талархаж байна6 сар 6. 11:57Х.Булгантуяа: Иргэд тог цахилгаан, хогны талаар олон жил ярьж байгаадаа бухимдаж байна6 сар 6. 11:51Боловсрол, мэргэжил шаардагдахгүй ажлын байрууд хомсдож эхэллээ6 сар 6. 11:48"Челси" Чилуэллийг авахаар идэвхтэй хөөцөлдөж байна6 сар 6. 11:35ХӨСҮТ: 2 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 193 боллоо6 сар 6. 11:25
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.