УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвших эрхмүүдийн дунд 16 бүсгүй байна. МАН өнгөрсөн парламентад сууж байсан таван бүсгүйгээ энэ удаад дахин найдвар хүлээлгэж үлдээсэн байх. Тодруулбал Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, М.Оюунчимэг нарын бүсгүйчүүд тунан үлджээ. Мөн өмнө нь буюу 1992-2008 онд МАХН-аас нэр дэвшин, сонгогдон ажиллаж байсан сэтгүүлч Т.Ганди гэдэг эмэгтэй дахин нэр дэвших нь. Тэрбээр Эрүүл мэндийн болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдаар ажиллаж байсан байдаг. Харин үлдсэн 9-ийн хувьд улс төрд анхлан орохоор шулуудсан шинэ бүсгүйчүүд байх юм.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг УИХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянхонгор аймагт намын нөхөд болох Л.Элдэв-Очир, Г.Занданшатартай гурвал болж сонгуульд өрсөлдөнө. УИХ-ын гишүүн М.Билэгтийн мандатыг авсан гэсэн үг юм. Тэрбээр эдийн засагч, санхүүч мэргэжилтэй.
УИХ-ын гишүүн, МЗЭ-ийн нэрэмжит шагналт яруу найрагч, сэтгүүлч Г.Мөнхцэцэг дахин хүч үзэх нь. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Говьсүмбэр Дундговь аймагт Сү.Батболдтой хамт намаасаа очиж өрсөлдөнө. Түүнийг өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүн хийхдээ ямар үр бүтээлтэй ажилласан талаар хэлэхэд хэцүү. Түүнийг УИХ-ын гишүүн гэдгийг ч мэдэхгүй иргэд олон байдаг юм билээ. Түүнийг ямар шалгуураар дахин өрсөлдүүлэхээр авч үлдсэн нь таамаг болж үлдэх нь.
Завханы 9-р тойрогт БСШУС-ын яамны төрийн нарийн бичийн дарга асан Б.Баярсайхан улсын гарьд Ц.Цэрэнпунцагтай хамт очиж өрсөлдөнө. Түүнийг 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Ж.Эрдэнэбат анхны засгаа эмхлэн бүрдүүлэхэд буюу 2016 оны 10 дугаар сард БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар дуулиан шуугиантай томилж байв. Улмаар 2017 оны долдугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй” гэдэг үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж байсан. Гэвч тэрбээр албанаасаа хууль бусаар халагдсан гэж шүүхдсээр байж буцаад ажилдаа томиогдсон ч сонгуульд хүч үзэх гэж оны дараахан төрийн нарийн бичгийн даргын албаа хүлээлгэн өгсөн юм. Түүнийг жүжигчин Б.Амарсайханы төрсөн эгч гэдгээр хүмүүс илүүтэй мэддэг билээ. Тэрбээр Улсын Багшийн Дээд сургууль төгссөн хэмээн намтартаа бичсэн байдаг.
Т.Ганди энэ удаагийн сонгуульд УИХ-н сонгуулийн 12-р тойрог буюу Сүхбаатар аймагт нэр дэвшинэ. Сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй хаа хүрч болохыг нотолсон улстөрчдийн нэг. Тэрбээр Ардын бага хурал, Их хурлыг сурвалжилж байсан. Парламентын сэтгүүлчээс УИХ-ын гишүүн болтлоо дэвшин ажилласан хөдөлмөрч, дайчин нэгэн. УИХ-д дөрвөн удаа сонгогдсон Т.Ганди 2004-2008 оны Засгийн үед Эрүүл мэндийн сайдаар ажилласан байв. Үүний дараа Унгар улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажилласан юм. Тэрбээр 12 жил завсарласны эцэст улс төрд эргэн ирлээ.
УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймгаас улс төрийн шинэ өнгө төрх болсон бүсгүйчүүдийн нэг Д.Өнөрболор нэр дэвшинэ. МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд сургуулийг солонгос хэл судлалаар төгссөн энэ бүсгүй гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, Монгол Улсын бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулсан бизнес эрхлэгч гэж түүний намтарт бичжээ. Түүнтэй Сөүл ресторан холбогддог. Сөүл компанийг анх 1990-ээд оны дунд үеэс үүсгэн байгуулсан. Олны мэдэх Сөүл рестораныг дээд зэрэглэлийн үйлчилгээтэй болгож хөгжүүлсэн. Д.Өнөрболор нь, Монгол улсын Барилгын төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, зураг төслийн болон бусад чиглэлээр тэргүүлэгч 150 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн салбарын голлох төрийн бус байгууллага болох Монголын Барилгын Үндэсний Ассоциаци /МБҮА/-ийн удирдах зөвлөлийн гишүүн, ассоциацийн дэд ерөнхийлөгчийн сонгуультай, нийгмийн идэвх санаачилгатай бүсгүй аж.
Ч.Ундрам мөн УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймгаас Д.Өнөрболортой хамт нэр дэвшинэ. Тэрбээр эдийн засгийн ухааны доктор, дэд профессор цолтой, Монголын эдийн засагч. Монгол Улсын их сургуулийн сургалтын нэгдсэн албаны дарга, захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан. Дэлхийд боловсролоор тэргүүлэгч улсууд болох АНУ-д ахлах сургуулиа, Англид бизнесийн удирдлагаар бакалавр, магистраа (Лондон хотын Олон улсын Америкийн их сургууль) дүүргэж, Япон улсад доктор (Нагоя их сургууль) болсон бөгөөд Монгол улсдаа дээд боловсролын чанарыг ахиулахаар амжилттай ажиллаж байгаа билээ. Эрдэмтний хувиар өөрийн бүтээлийг олон улсад хэвлүүлэн Amazon-д тавьсны сацуу олон улсын эрдэм шинжилгээний хуралд 30 гаруй өгүүллээ хэлэлцүүлэн 15 орчим сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлүүлжээ. Тэрбээр боловсролын салбарын шилдэг менежер, залуу эрдэмтэн юм.
УИХ-ын сонгуулийн 14-р тойрог буюу Төв аймгаас Д.Гантөгс гэх бүсгүй нэр дэвшинэ. "Ухаарахуй" ТББ-ын тэргүүнээр ажилладаг түүний талаар тоймтой мэдээлэл алга. Төв аймгийн арван жилийн дунд сургуулийг 1981, ЗХУ-ын Свердловскийн УПИС-ийг 1988 онд төгссөн. ЗХУ-ын Свердловскийн УПИСийг 2005 онд төгссөн юм байна. Тиймдээ ч төрөлх нутгаасаа нэр дэвшиж буй нь энэ бололтой.
УИХ-ын сонгуулийн 16-р тойрог буюу Ховд аймагт УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа дахин нэр дэвшинэ. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүнээр ажиллаж, БСШУС-ын сайдаар томилогдож байсан. Түүнийг сайдын алба хашихдаа маш сайн ажилласан гэж дүгнэдэг юм билээ. Түүнчлэн төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантайгаа таарамжгүй харьцаатай байдаг байсан гэх яриа ч бий. Тэгвэл тэд нэг ангид тохой нийлүүлэн сууж ч магадгүй болоод байна. Тэрбээр ЗХУ-д мэргэжил эзэмшсэн бөгөөд багш, түүхч мэргэжилтэй.
УИХ-ын сонгуулийн 20-р тойрог буюу Орхон аймагт Б.Оюунгэрэл гэх бүсгүй нэр дэвшинэ. Тэрбээр хуульч, сэтгүүлч мэргэжилтэй. Монголын эмэгтэйчүүдийн холбоо (МЭХ)-ны чуулганаас холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй. Тэрбээр CHUHAL.mn сайтын ерөнхий захирал бөгөөд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Мэдээллийн Сайтуудын Ассоциацын тэргүүнээр ажиллаж байсан. 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөөд, 20 хэдхэн настайдаа Монголын сонины холбоо (МСХ)-ны гүйцэтгэх захирлаар томилогдож байжээ.
УИХ-ын сонгуулийн 22-р тойрог буюу Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нэр дэвшинэ. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жил Б.Наранхүү дүүтэйгээ “нэг ангид" суусан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр овоглогдсон Батсүхийн Саранчимэг хэмээх ажил хэрэгч хатагтайг монголчууд сайн мэднэ. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга тэрбээр экологийн боловсрол эзэмшихийн чухлыг олон нийтэд ойлгуулахыг зорьж яваа бүсгүй гэж ойлгодог. Дундговь аймагт төрж өссөн говийн бүсгүй түүний эзэмшсэн мэргэжил нь Удирдлагын автоматжуулалтын системийн инженер.
УИХ-ын сонгуулийн 23-р тойрог буюу Баянзүрх дүүргийн бас нэгэн тойрогт Сангийн дэд сайд Х.Булгантуяа нэр дэвшинэ. 2020 оны УИХ-ын сонгуульд хүчтэй өрсөлдөн, монгол түмэн итгэл хүлээлгэх магадлалтай эмэгтэйчүүдийн нэг яах аргагүй мөн гэж олон нийт дүгнэж байна. Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй энэ бүсгүй хятад хэлээр цэвэр ярьдаг, мөн англи хэлтэй гээд түүний өргөн мэдлэгийг олон хүн үнэлдэг.
УИХ-ын сонгуулийн 24-р тойрог буюу нийслэлийн Сүхбаатар дүүрэгт Ц.Мөнхцэцэг гэх хуульч, өмгөөлөгч, улс төр судлаач бүсгүй нэр дэвших нь ээ. Стратеги академийн захирал. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Нэр цэвэр, мэдлэг боловсролтой хүмүүс дэвшээсэй гэсэн хүлээлт сонгогчдын дунд их байна” хэмээж байсан. Тиймээс сонгогчдын хүслийг биелүүлэхээр энэ удаагийн сонгуульд өөрийгөө сорихоор шийдсэн нь энэ. Тэрбээр хэл ус, боловсрол сайтай, улс төрд шинэ хүн.
УИХ-ын сонгуулийн 25-р тойрог буюу Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигч бүсгүй бол сэтгүүлч М.Оюунчимэг. Тэрбээр УИХ-ын гишүүнд хоёр дахь удаагаа горилж буй нь энэ. 2016 оны сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсны дараа түүнийг юугаа чадах вэ дээ хэмээн шүүмжлэгсэд үй олноороо байсан. Гэвч энэ бүсгүй анх удаа гишүүнээр сонгогдохдоо маш сайн ажилласан гэж дүгнэж болно. Тэрбээр Өргөдлийн байнгын хороод удирдаж байхдаа олон олон өргөдөл гомдлыг шийдвэрлэснийг харахад, ард түмэнтэйгээ ойр ажилласан гишүүнээр нэрлэгдэхэд буруудах зүйлгүй. Өнгөрсөн долоо хоногт нэр дэвшигчид тодрох үеэр тэрбээр “Сарын өмнө нэр дэвших квотоо авсан” хэмээн нүүр бардам ярилцлага өгсөн нь түүнийг нам нь хэрхэн үнэлж буйг илтгэх биз.
УИХ-ын сонгуулийн 27-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт “Eagle” телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаа нэр дэвшихээр болсон. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагналтай тэрбээр телевиздээ олон жил ажиллаж, өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэсэн "Бадарчийн Жаргалмаа" ярилцлагын нэвтрүүлэг хөтлөн явуулдаг. Энэ удаагийн сонгуульд МАН түүнд итгэл хүлээлгэн өрсөлдүүлэхээр шийджээ. Гэхдээ түүнд олон нийт ам муутай байгаа. Учир нь ард иргэдээс хандив тусламж цуглуулан хагалгаанд орж эрүүл болсон гэх энэ бүсгүйд сонгуульд зарцуулах мөнгө байгааг гайхаж байгаагаа сошиал орчинд илэрхийлэх хүн олон байсан.
УИХ-ын сонгуулийн 28-р тойрог, Сонгинохайрхан дүүргийн бас нэгэн тойрогт П.Анужин нэр дэвшинэ. 2016 оны сонгуульд МАН-аас өрсөлдөөд унасан П.Анужин энэ сонгуульд дахин үзээд алдах нь. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр үзэгчдийн хүндлэл хүлээн олноо танигдсан хөтлөгч. Түүний хувьд олон улсын хуульч мэргэжилтэй. Авьяасыг тордож зүлгэж чадвал хүний зүрх сэтгэлийг хөглөж чадах уран бүтээл туурвиж болохын тод томруун жишээг нотолж чадсан авьяаслаг бүсгүй. Гэвч “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар бичлэг алдагдаж, олон нийтэд цацагдсанаар П.Анужин “Херо интертаймент”-ынхнаас зам салахад хүрсэн билээ. Тэрбээр улс төрд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн бололтой.
УИХ-ын сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүргээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нэр дэвшинэ. Тэрбээр МАН-аас нэр дэвших эдгээр бүсгүйчүүд дундаас УИХ-д сонгогдох магадлалаараа хамгийн эхэнд бичигдэнэ. Яагаад гэвэл түүний нэр хүнд “суга” өссөн. Коронавирусээр дэлхий дахин өвчилсөн энэ цаг үед тэрбээр манай улсын Эрүүл мэндийн салбарыг гарамгай сайн удирдаж, чиглүүлж чадсан нь өдгөө манай улс дотооддоо халдвар тараагаагүй цөөхөн улсын нэг болоход нөлөөлж буй гэж олон нийт үзэж байна.
103 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Bayrsaihaniig demjij baigaa. Tand amjilt husej bainaa
Emegteichuud bolih heregtei zugeerl ur huuhdee sain humuujuulbel boloo jav jav geed erchuudiin umnuur orood erchuud n ymarch shiidver gargah chadvargui bolj bgaag harl daa humuusee
Б.Саранчимэг БЗД-14-р хорооноос сонгогдсон ажилсаг шударга эмэгтэй байх гээд сонгосон боловч дүр эсгэгч байсан блээ хэргээ бүтээж аваад л таг болсон зурагтаар гарах гэж МАН ны мэдэгдэл хийж бгаа гишүүн болгоныг дагалдаж гарч ирж зогсодогоос бусдаар гийгүүлсэн юм алга
Bayrsaihangiin talaar ene site deer sonin bichsen bnaa. eniigee zasaad bicheerei.
НОЦТОЙ_МЭДЭЭ‼️‼️‼️ ОЮУТОЛГОЙ‼️‼️ Оюутолгой орд борлуулалтын орлогоор Монгол улсад тэргүүлсэн боловч ашгаараа дөнгөж 100-р байранд байна. 2019 оны борлуулалтын 1.5 тэрбум доллар буюу 4 их наяд 170 тэрбум төгрөгийг!!! С.Баяр, С.Баярцогт нарын хийсэн 2009 оны ОТ гэрээний дагуу Монголд хүртээлгүй Риотинто дангаараа дээрэмдэж авчээ. Монголчууд баялгаа алдаад зогсохгүй 2009 оноос хойш Оюутолгой компани 10 тэрбум долларын өртэй болсон байна‼️‼️‼️Нэр дэвшигчид ээ....
Нүдээ нээ Баярсайхан Завханд ялалт байгуулаарай. Амжилт хүсье
Хайртай шүү ......
ШУДАРГА ЭХ ОРОНЧ, НАМ ГЭЖ ТУЙЛШАРДДАГГҮЙХҮМҮҮСИЙГ ИРЭХ СОНГУУЛЬД СОНГОЦГООЕ... МОНГОЛ ТУМНИЙ БӨГТИЙСӨН НУРУУ ТЭНИЙХЭД ТУН ОЙРХОН БАЙНА ДАА . СОНГУУЛИАР СОНГОЛТОО МАШ УХААЛАГ ХИЙЦГЭЭЕ.... МӨН Ч ОЛОН ЖИЛ МОНГОЛ ТУМЭН ЗОВЛОО, ЗҮДЭРЛЭЭ, ЯДУУРЛАА .....
Энэ авгай нар яалгадсаа монгочууд руу шидэж байна МАН биднийг доромжилж байна гутамшиг
Энд боловсролтой эмэгтэй алага байна бас эрлийз ч байж байна гутамшиг
Ene Tsogzolmaa l bish shuu aihtar muu hun bgam daa heniig ch yaj ch medeh gardaa itgel daah humuus ch jiideeg hudal yarij gvtgeh dee garamgai
Өгөх өдрийн Баярсайхандаа үнхээр амжилт хүсмээр байнаа. Үнхээр их тэсвэр тэвчээр гаргаж жинхэнэ үнэн-р явж байгаа эмэгтэй шүү. амжилт хүсье...
ха ха хошин юм. Өөрийгөө бичээд л суудаг бололтой
АНУУЖИН Л БИШ ШҮҮ
Bayarsaikhan hvnii uusan idseng shuud ilchilchihdeg jinhene tord heregtei hvn gej bodoj bna.
Сонгуульд боловсролтой эмэгтэйчүүд дэвшүүлжээ. Энэ эмэгтэйчүүлээс Баярсайхан Сарангэрэл Булгантуяа гэх мэт чадалтай эмэгтэйчүүл төрд гараасай амжилт
Хүрэлсүхийн зөвлөх Баярсайхан нийгмийн хүчирхийлэлэийн эсрэг хийсэн ажилтай эмэгтэй. Төрд ороод энэ эрчээрээ ажиллаарай. Амжилт хүсье
Ганди арай болохгүй ээ. Урд нь олон жил их хуралд бсан. Хийж гийгүүлсэн юу бна. Харин оюунхорол чинь дайчин зоригтой шүү
Уншигч
МАН АН ыг дахиж сонгож чадахгуй ээ энэ хэдэн авгай нар байж байгаа царай ямарч мэдлэг боловсролгуй хоосон хэлбэр яамар ч агуулга байхгуй авгайчууд ГУТАРМААР ЮМ
Мөнхцэцэг Баярсайхан Анужин 3 аас бусад нь болж байна. энэ 3 харваас чадвар муутай худлаа гарууд.
Булгантуяа гэхэд хар, саарал жагсаалтын лайг үүрэх байтал УИХн гишүүн болох гээд яваад бх юмдаа. Угтаа Хүрэлбаатартай цуг улс төрөөс зайлах ёстой бгаам. МАНаа гэж нэг имэрхүү...
Эндээс туршлага, мэдлэг боловсрол, хэдэн төгрөгнөөс нэр хүнд, албан тушаалаа худалдахгүй хүн нь Ганди, энэ их өвчин тахлын үед ажлаараа шалгарч байгаа эмэгтэй Сарангэрэл хоёрыг бол дэмжнээ. Бусад нь ч мэдэхгүй
Ажилын туршлага чадвар гэвэл Сарангэрэл, Цогзолмаа бн л даа. Бусад нь нөгөө бсан авгай нараас илүү гарах юмгүй харагдаж бн. Өмнөх парламентийн хэдэн авгай нар ЖДҮ, хулгай, улс төрийн хор, луйвар, томилгоо гм орооцолдох бүх юманд хутгалдаж эмэгтэй улс төрчдийн нэр хүндийг нийгэмд бхгүй болгосон. Хүчингийн хэрэгтэй Гантулгыг ичихгүй яаж өмөөрч байлаа. Ганди мэт нь эмээгийнхээ ажилаа хийсэн нь дээр бх.
elbegdorj ch nuluutei hulgaich yumaa AN-d ch MAN-d ch uuriin humuusee bagtaaj shuu
Өгөх өдөр Баярсайханг дэмжиж байна. Хүүхэд хүчирхийлэлийн эсрэг өшөө их зүйл хийгээрэй
бөх сэтгүүлч хоёроор хууль барих дээд байгуулгыг хэт олшруулж болохгүй шүү дээ. Булгантуяагаас бусдын дэмжихэд асуудалтай
Хйисэн ажилтай сайд Сарангэрэл Эргэн эрэлт Ганди Шинэ хүч Булгантуяа Баярсайхан
Энэ Ундрам гэж эмэгтэй нэгэл бишээ хумсаа нуусан муур л санаанд ороод байгаамдаа ярилцлага энэ тэрдээ их муу юм билээ боловсролтой хун лав биш УХВАЛ ЯАГАЛ ЖОРЛОНГЫН БОХИР ШИГ Л ЮМ ГАРАНДАА
Ene emegteichuudiig ingej gutaan doromjloh erh bidnii hend ni ch baihgui! Ene dund hiisen buteesen ymtai turshlaga, bolowsroliin huwid deed zeregleliin ochnoon emegteichuud baina. Huniig doromjloh gej baigaa barimt notolgoog ni gargaj ireed muultsgaana uu!
Gandi said baihdaa ch gishuun baihdaa ch har hel amand orootsoldoj baigaagui ner tsever hun Saihan ch emegtei sain ch yawaa hundlem hatagtai shvv.
d enktuya cetgyylch ebeegiin nua baiv odoo boli
Одоо улсад юм хийх хүнээ ярьяаа бүгд дор бүрнээ сонголтоо зөв хийцгээе, энэ дэвшигчид дундаас авах сайн хүн ч харагдаж л байна бүгдийг муулаад яахав Сарангэрэл,Ганди гэх мэт гишүүд эргэн УИХ сонгогдоосой
Zaa tgd emegtei gishuudiin huvid arai bair suuria sn hadgalj zov ym hiine gj itgeltei bnaa nadad GANDI gishuun l ih taalagdaad bnda aygui hel us saitai deed bolovsroltoi gishuun bhda shildeg uls torch shagnal avj bsn ym hiivel chimeegui PR dahgui ened tend ym hiigeel yvaad bdg bi huvidaa l demjij bna
сэтгүүлчдээр дүүрчээ МАН
Улсаа удирдаж ажиллах хүмүүст ёс зүй туршлага хамгийн чухал. Тэрэн дундаа сэтгүүлч хуульч мэргэжилтэй хүмүүсийг дэмжих хэрэгтэй
За тэгээд юм хиих хүн ганц 2хон л бнашдээ.Хүмүүс ч тэгээд эзэмшсэн мэргэжил хэл устаиг нь биш нэр цэвэр хиисэн бүтээсэнтэи хүнииг л сонгодог цаг юм шиг. Оюунчимэг Ганди хоёр л нэр цэвэр хиие гэвэл хиих сэтгэл итгэл зүтгэлтэи харагдаж Энэ 2 хүнииг л би хувьдаа дэмжиж баина.Гарчаасаи ч гэж бодож бна
Gandi Tsogzolmaa nar busdaasaa tsoilj bnda
Мэдлэг боловсрол улс төрийн туршлага гэвэл Ганди, нас залуу юмыг хийж бүтээе гэсэн эрмэлзэл мөн мэдлэг боловсролыг нь авч үзвэл Ундрам байна даа. За тэгээд нэр дэвшиж байгаа бүх эмэгтэйчүүддээ амжилт хүсье!!!
Yum uzsen hun garsan deer bizdee Gandi bol ner tsever heden tugruguur ner hundee solihgu hun gj boddog shd
эдний заримын порно бичлэг, хүн алсан хэрэг, хулгайн хэрэг нтр дэлгэгдээд инээдмийн юм болох байхдаа. энэ АН МАН нэр цэвэр хүн байдаггүй юм шигээ хамгийн багадаа жижиг хулгайн хэрэгтэнгүүд байх юм
МАНАН БУЛЭГЛЭЛ ЭХЛЭЭД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДАА НЭР ДЭВШУУЛЭЭД ХУУЛИАРАА ХАСАГДАХАД УУРСДИЙН ГАР ХУЛ, ХАМАТАН САДАН ТУРЛУУ ШУРГУУЛДАГ ХУЛГАЙЧ ЗАЛЬТАЙ ШААРНУУД ШУУ ДЭЭ... ОДОО АРД ТУМЭН МИНЬ НАМ ГЭЖ ЯВЦУУРАЛГУЙ ШУДАРГА, ЭХ ОРОНЧ, МОНГОЛ УЛСАА, АРД ТУМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ РГЭДЭЭ СОНГОЖ СОНГУУЛИАР ТУРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН... АРД ОЛНЫ СОНГОЛТ МЭРГЭН БАЙЖ ТУУХЭН ЭРГЭЛТ ХИЙЦГЭЭЕ....
Өнөрболор,Анужин нтр ч мэдэхгүй...харин Ганди,Сарангэрэл 2 бол мэдлэг туршлагатай сайн улс төрч гэж бодож байна.
Туршлагатай чадвартай гэвэл Ганди Сарангэрэл 2л байхшивдээ
За ёстой хог шаарнууд бна даа
Gandi gishuuniigee demjiheed buruudahguiee. Emgteichuudin tom ulger duurailal bolsn hun shuu. Mundag hunii uildel zaawal il baiddguin bainlee busad humuus bi eniig hiisen trig hiisen gd uuriguu duwiilgdg dee tghd Gandi gishuun uur uchnuun olon hugjliin bergsheeltei irged oyutnuud mash ih tuslamj uzuuldg um bnlee. Amjilt husey. Tumur hatagtai min
Манай нутгийн удам сайтай өндөр боловсролтой Гадаад хэргийн дэд сайд Б.Батцэцэг нутагтаа нэр дэвшиж байна дэмжицгээе Баянхонгорчуудаа.
НУТАГ УС ГЭЖ ТЭНЭГДЭХЭЭ БОЛИОЧ.....
Hiij buteeh chin zorilgotoi ner dewshigch gwel gandi oyun 2 l bndaa
ганди гишүүнийг дэмжиж байна энэ жил эргэн ирж байгаад нь баярлаж байнааа залуучууд хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө дугарж чаддаг хүчирхэг улс төрч эмэгтэй гэж боддог шүү
ГАНДИ БУЛГАНТУЯА САРАА 3 ГАРЧИХ БАЙХ
Саранчимэг ухаалаг, хөдөлмөрч,даруу Монголоороо бүсгүй гэж боддог. Тойргоо солиогүй байгаа нь энэ шалгуурт тэнцэж буйг харуулж байна. Амжилт хүсье.
Энэ Ундрам чинь Баярцогтын эхнэр биш үү
bishee
Оюунхорол энэ Их Хурлаас ичиж байна гээд орлиод байсан чинь нэр нь алга шив дээ.Гэгээрчихсэн эсвэл элдэв эм тан уучихсан болов уу гэж гайхсан чинь нэр дэвшээгүйдээ хорсож дээ. Хөөрхий сайн гишүүн ш дээ.Ми-г дагаад сайдаас үсэрсэн болохоос.
Hooson umhii hujaa avgai nam
За мэдэхгүй дээ Энэ хэдэн хатагтай нарын дунд хашсан алба , сурсан эрдэм , хэл ус , үзсэн дуулснаараа Гадаад харилцааны Сайд асан М.Дүгэрсүрэнгийн Сүхжаргалмаа, Ю.Цэдэнбал гуайн үеэл А.Буянтөгс нарыг гүйцэх хүн нэг ч алга
Hujaa hujaa,guilgachin
MAN emegtei chuudees Unurbolor gene solongos hereggui jdu avcan Saranchimeg EGELiin setguulch hereggui eee HUN namiin olon chadvarlag emegteichuud deer
ШИНЭ эвслээс их айж байна даа . Ялдагаараа ядаад болдогоороо болно . Ман - ын хэдэн бөгсөө худалдсан шуналтай нүүр амаа засуулсан ХЭДЭН ЯМБИЙ АВГАЙ НАР цаашаа . Араас нь яажийчихсан түмнээс ичээч юу хийж чадах юм .
Өнөрболор, Гантөгс, Жаргалмаа, Анужин гэсэн хүмүүс арай бишээ
busguichuud uragshaa bugdeeree busguichuudee demjiyee emegtei hun eh hunii hatan uhaan garah bha Sarangerel said yaj ene egzegtei ued uls oron ard tumnee ayulaas hamgaalj chadaj bgaag harj bga biz dee
МАН-н эмэгтэйчүүдийг Саранчимэг Баярсайхан Булгантуяа Саранчимэг 4 энэ удаа өнгөлөх дүр зураг харагдаж байна
Хүрэлсүх болон түүний багийг дахин ялуулъя. Бүгдийг нь дэмжье
ТИЙМ.. ХАМТ "ШИНЭ" ЭВСЛИЙНХЭН (БНН-ААС БУСАД НЬ)
ОЮУНЧИМЭГЭЭС БУСАД НЬ ОГТ ХЭРЭГГУЙ МАНАН БУЛЭГЛЭЛИЙН ЛУЙВАРЧДЫН ГАР ХУЛУУД БАЙНА...
Эндээс Мөнхцэцэг, Анужин, Оюунгэрэл, Ундрам, Баярсайхан нэр төрд ерөөсөө хэрэггүй. Уучлаарай та нар өөрсдөдөө оногдсон ажлаа хийгээд хүүхдүүдээ сайн хүн болгоход анхаарч байвал бол оо.
чи л энд харин ямарч хэрэггүй байна даа
Заавал гүзээгээ унжуулсан хүмүүс дарга хийх ёстой болсон юмуу
ЭНЭ СОНГУУЛИАР ТУРИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ АН, МАН ГЭСЭН ЛУЙВАРЧДЫН БУЛЭГЛЭЛЭЭС ТУРУУ ЦЭВЭРЛЭЖ, НУРУУ ТЭНЭГЭР САЙХАН АМЬДРАЛЫГ ЭХЛУУЛЦГЭЭЕ ... 30 ЖИЛ ЗОВЛОО, ЗУДЭРЛЭЭ, ЯДУУРЛАА...
энэ хэдийг бүгдийг сонго. Эмэгтэй төлөөлөл болсон сайхан сонголтууд байна.
Амраагын эгч байхаар төрийн албанд ажиллаж болдоггүй юмуу. Амраа эгчтэйгээ баг болж PR ын багт Амжилттай ажилласан нь МАН 65 суудал авахад онцгой хувь нэмэр оруулсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Амундра шиг хэдэн тэрбумыг авчаад нэр дэвшигч Миегээ унагачаад суугаагүй л байх. Харин юу чадахгүй хөлсний бичээч нар л хорссондоо элдэв юм бичиж байгаа байх та нар чадахгүй ээ? эмэгтэй хүн гэхээрээ яадаг юм муулж муу муухайгаар нь хэлж халж болдог болцон юм уу? Нэртэйгээр нь эмэгтэй хүн төрийн дээд албан тушаал хашихгүй гээд хууль гаргачаач.
ichih nvvree elgendee naasan balai batsaan be. joohon ym baij duugai bai. hamaagvi hvnii bogs uhaj, gvtgej boldoggvi ym. ayultai shvv barimtgvi "hutsah"!
50 хурч буй хуучны хогшин Янхан Баярсайхан
Сайхан л эмэгтэйчүүд байна. Хүрэлсүхтэй нийлээд Монгол улсын төлөө зүтгэнэ шүү. Тэнээд Билэгт Гарамжав нтр шиг юм болов
Баярсайхан эгчийг дэмжинэ ээ. Мундаг эгч шүү.
Ундрам Баярсайхан Булгантуяа Мөнхцэцэг эдгээр шинэ сонголтуудыг дэмжиж байна
Баярсайханг харин ч нэг дэмжиж байна шүү. Угаасаа хийж бүтээж байгаагаа хэмлэдэг болсон улс юм хойно шантрахгүй зүтгээд байгаарай. Амжилт.
Анужингаас бусад нь сонгогдох байх шүү
МАН-ын Хүрэлсүхээ багаар нь дэмжинээ...
Шудрага боловсролтой нийгэмд чанга дуугардаг, хийсэн ажилдаа тууштай зүтгэдэг Баярсайханг дэмжиж байна.
Ман энэ сонгуульд зөв хүмүүсээ өрсөлдүүлсэн байна. Энэ дотроос ойр ажиллаж байсан нь Б.Баярсайхан байна.Шудрага сайд дарга нарын халаасанд орохгүй зарчимч эмэгтэй шүү.
Ajildaa chin shudraga guitsetgej ywaa ene emegteig yagaad jiigeed bnaa. Hun shudarga yawsanaaraa buruutgagdaj ym bishuu... Ene salbart Bayrsaihan shig sain ajillah hun ahij oldohgui shuu!!!
МАН-н эмэгтэй квот баланстай байна. Туршлагатай шинэ боловсрол өндөр нийгэмд хйисэн ажжилтай ялж ялагдаж үзсэн бүсгүйчүүдийг дэвшүүлж байгаа нь сайшаалтай.
Танай сайт яасан сонин хов живийн шинжтэй мэдээ бичээд байгаа юм бэ? Сэтгүүл зүй зүгээр сургаар бичдэг болцон юм уу айн?
Д.Өнөрболор, Д.Гантөгс, Б.Жаргалмаа, П.Анужин нарыг ямар шалгуураар нэр дэвшүүлсэн юм бол?! нэрээ татаасайдаа!!! Харин Б.Батцэцэг, Х.Булгантуяа, Ч.Ундрам нарыг дэмжиж байнаа.
баярсайхан л илууц завханыг ан дундговийг ман авахаар тлхирсон байхаа даа
Энд хамгийн шудрага жинхэнэ удирдагч бол Баярсайхан. Түүнийг хүмүүс унагах гэж худал мэдээлэл их гаргах болж тэглээч хов жив ярьдаг хүмүүсийн нүдээр түүнийг дүгнэхгүй юм
САРАНГЭРЭЛ САЙД,ОЮУНЧИМЭГ 2 Ч ГЭСЭН МУНДАГ ШҮҮ,иим хүмүүсииг дэвшүүлсэн нь сайн бна,амжилт
Ер нь зөв хүмүүс байна,Булгантуяа бол мундаг бүсгүй иим хүмүүсииг манайхан өнгөлж зүлгээд өөд нь татаад эх ороныхоо төлөө сайн ашиглах хэрэгтэй дээ,
Булгантуяа зайлшгүй байх ёстой сонголт.Ундраа эднээс хавь илүү хүн байсан.Намын боол,хоосон толгой,хорчин,дэвсгэр эдний хажууд.Цогзолмаа СБД.т юу ч хийж чадаагүй тэнэг учраас ховдын бага ястан малуудаа маллахаар явсан.Өмхий гичий гэж хэлье.
цогзолмаа гуай, ганди гуай нар одоо дэмий дээ. ганц нэг гайгүй нөхдүүд байна, бусад нь шал дэмий нөхдүүд байна. гайгүй гэж бодож байгаа бол эхлээд ажилла л даа тэгээд өөрийгөө харуул, их хурлын гишүүн байх боломжтой, бодлого тодорхойлох болсон гэхээрээ нэрээ дэвшүүл тэр үед 2 гараа өргөөд дэмжинэ. намын татаас, түлхээсээр, эсхүл нэг "лидер" гээд сумтай гарын суганд хавчуулагдаад орилоод байх хэрэггүй
за за бүгд сэтгэл нэгтэй эх орны төлөө урагшаа
Т.Ганди гөеө Сүхбаатар аймгийнх юм байх даа
Ч,Ундрам, Б,Батцэцэг нар бол боловсрол сайтай бүсгүйчүүд байна. Эх орноо гэсэн сэтгэлтэй бол болоод явчихна. Сарангэрэл бас сайн ажиллаж байгаа. Энэ 3-г дэмжиж байнаа Бусад нь ч мэдэхгүй
Булгантуяаг сонгох хэрэгтэй Бодлого тодорхойлоход боловсрол нэн чухал, бас хэл ус сайтай ээж хүн залуу хүн
Fotoshopodson zuragnuudaa boliochee baigaagaagaa baizgaal daa tergtei tergui odoogiin baigaagaaraa l baih bizdee daraa ni harsan hen be geed Hun tanihgui Onigoo bolno sh dee !!!!
Санал нэг байна. 2016 оны сонгуульд Оюунхорол гишүүн сурталчилгааны үеэр жигтэйхэн бьюти, гоё зурагт самбар Дарь эхийн замын хажуугаар нэг тавиад байсан. Яг парламентад суугаад ирсэн чинь бодит байдал нь шал өөр байсан, нас намбандаа л юм байна лээ. Нүүр нь хавагнасан маягийн сэлхэгэр, хүзүү нь үрчлээстэй, тарган зүгээр л 50 гарсан хүн ямар байдаг тийм л байсан, зурагны нь зөрүүт байдал нь инээдтэй байсан, Нөгөө хошин шогийнхны "фэйсбүүкийнхээ зураг шиг л бай л даа " гэдэг шиг. Тийм зөрүүтэй байдал бий болдог. Энгийн юм болгон үнэ цэнэтэй.
Nud Sarangereliig songono .jargalmaa hiimoritoidoo gehdee garahgui l dee Anusjin hereggui ee .Tsogzolmaa songogdono. Bulgantuya songoj bolno.
Цогзолмаа мэтийн нөхдүүд бол одоо дэмий дээ. Ганц нэг гайгүй эмэгтэйчүүд байх шиг байна. Ер нь л тааруухан гарууд байна дөө.
Б.Баярсайхан гэдэг энэ эмэгтэй хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ таарамж муутай ч албан тушаалын карьер яагаад өөрт нь эргэлдээд байдагийг олон янзын муу муухай юмаар тайлбарладаг. МАН-д нэг тойрогийн нэг гишүүний эрх хоосон хоцрох нь тодорхой болсон
Мэдрэл хог вэ чи чинь яасан! Өөрөө хамт ажиллаж байсан хүн нь юм уу? Харваас үгүй л байна даа. Хүний бөгс ухахаа боль! Ичмээр юм. Сайныг түгээж чадахгүй бол дуугүй л суух хэрэгтэй байдаг шүү. Угаасаа наад хүн чинь харлуулах гээд ч харлачихаар хүн биш байна лээ. Ядаж муулмаар байвал объектоо зөв сонго оо хөгшөөн.
Манай БЗД-д нэр дэвшиж буй 2 бүсгүй рeйтинг өндөртэй, боломжийн хүмүүс байна.