2020 оны 5-р сарын 20
11 цаг 05 минут

М.Алтангэрэл: “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас Хүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд, хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэл.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хөдөлмөр аюулгүй байдлын улмаас үйлдэгддэг хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлыг хийж хэрэгжүүлж байна вэ?

Та бүхний амрыг эрье. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчих гэмт нь хэрэг нь хуучин эрүүгийн хуулийн 138,  183 дугаар зүйл ангиар зүйлчлэгддэг байсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасны дагуу Бусдын амь насыг болгоомжгүй хохироох болон 11.3, 11.5 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах зүйл ангиар зүйлчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн 04 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд ихээр бүртгэгддэг.

Иймд барилга угсралт, уул уурхайн үйл ажиллагаа эрчимжих улирал ирж буйтай холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журам зөрчиж хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Өнгөрсөн жил мөн адил энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор 05 дугаар сарыг сонгон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Аюулгүй ажлын байр” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажилласан.

Хөдөлмөр хамгааллыг зөрчсөний улмаас үйлдэгдэж байгаа хэрэг өнгөрсөн онд болон энэ онд хэр их бүртгэгдсэн бэ?

Хүний эрүүл мэндэд болгоомжгүй хохирол учруулах гэмт хэрэг нь 2019 онд 88 бүртгэгдэж 2018 онтой харьцуулахад 11.3 хувиар өсч, 2020 эхний улиралд 33 бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеэс 9.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь 2019 онд 88 бүртгэгдсэнээс Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн журам зөрчсний улмаас үйлдэгдсэн нь 35 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 9 нэгжээр буюу,4.6 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Он гарсанаар Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон 14, эрүүл мэндээрээ хохирсон 12 гэмт хэрэг бүртгэгдээд байна.

Энэ төрлийн гэмт хэрэг ямар шалтгаанс болж гол төлөв гараад байна вэ?

Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлаж үзэхэд иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, барилга дээр ажиллаж буй ажилтан нь өөрийн эрх үүргээ мэддэггүй аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөн ажилладаггүй, хамгаалах хэрэгсэлийг өдөр тутамдаа хэрэглэдэггүй, талбайн эмх цэгц ерөөсөө байдаггүй, өндөрөөс унах болон бусдын дээрээс багаж хэрэгсэл, бусад эд зүйл унахаас урьдилан сэргийлж хамгаалалтын хаалт, торыг хийдэггүй, хөдөлмөр аюулгүй байдлын инженергүй, инженертэй боловч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгыг өдөр тутамд өгдөггүй, барилга угсралтын ажлын үед мөрдөх нийтлэг журмыг зөрчсөний улмаас үйлдэгдэж байна.

Мөн нэмж хэлэхэд иргэд маань өөрсдийнхөө аюулгүй байдлаа сайн хангаж ажиллаж цалин авахаа нэн тэргүүнд тавихгүйгээр аюулгүй ажиллагаагаа л нэн тэргүүнд тавьж баймаар байна.

Иймд иргэд та бүхнийг өөрийнхөө мөн гэр бүлийнхээ төлөө өөртөө болон бусдад учирч болох гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлж аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сайтар судлан дагаж мөрдөхийг уриалж байна.

Хамгийн үнэт эрдэнэ бол ХҮН ТА юм. 

Та бүхэнд ажлын амжилт хүсье баярлалаа.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.127zochin   • 2020, 5 сарын 22. 18 цаг 15 минут

zuv shuu, irged aj ahuin negjuud anhaarah yostoi

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.