2020 оны 5-р сарын 20
14 цаг 25 минут

Урьдчилсан ТААМАГ: "Үхлийн тойрог" буюу Хан-Уулаас санал хуваагдчихгүй бол 1 бие даагч гарах магадлалтай

Сонголтгүй сонгуулиас монголчууд залхсан. Намууд гурван "хулгайч" нэр дэвшүүлчихээд нэгийг нь сонго хэмээн тулгасаар өнөөдрийг хүрэв. Тэгвэл сонголтгүй байхаас илүү сонголттой байх нь бас лүд юм. Энэ зовлон Хан-Уул дүүрэг буюу УИХ-ын ээлжит сонгуулийн 29 дүгээр тойрогт тулгараад байна. Бусад бүх тойргуудыг шигшээд, шигшээд энэ тойрог шиг "чанга" тойрог байхгүй. Сэтгүүлчийн нүдээр харахад, 2020 оны сонгуулийн хамгийн "ҮХЛИЙН ТОЙРОГ" болчихоод байна. Хөлбөмбөгөөр бол "үхлийн хэсэг" буюу хамгийн чансаа өндөр багууд нэг хэсэгт сугалаагаар таарахыг хэлдэг юм.

Одоо нэр дэвшигчдийг танилцуулъя.

МАН-аас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Алдаржавхлан, Хөгжлийн банкны захирал асан "Шарк" Г.Амартүвшин нар өрсөлдөнө. Бусад 29 тойргоос нэр дэвшиж буй МАН-ын дэвшигчдээс нэр хүнд, цар хүрээгээрээ тун дээгүүр орох потенциалтай 3 нэр дэвшигч. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусийн цар тахлын үед яамаа менежментээр, зохион байгуулалтаар маш сайн хангаж ажиллаж байгаа нэгэн. Магадгүй дотооддоо халдвар тархаагүй байгаа том амжилтын тал хувь нь Эрүүл мэндийн яам сайн ажиллаж буйтай шууд холбоотой. Мэдээж эмч нар гол үүргийг гүйцэтгэж байгаа хэдий ч улс төрийн, Засгийн газрын хэмжээнд түргэн шуурхай арга хэмжээ авч ажилласан гавьяа яах аргагүй Д.Сарангэрэл сайдад оногдоно.

Хан-Уулын Засаг дарга Б.Алдаржавхлан. ОССК-ын захирал Б.Алдаржавхлан гэдгээр нь нийслэлчүүд илүү мэддэг болсон байх. 2012 он хүртэл тасралтгүй 7 жил Хан-Уулд засагласан АН-ын ноёрхол өнгөрсөн сонгуулиар МАН-ынханд "арчуулсан"-аар дууссан. Одоогоор муу, сайнд нэр холбогдсон чимээ нь бага ч улс төрд бол одтой, адтай яваа дөнгүүр хэдэн залуусын нэг мөн. Шийдлийн Засгийн газрын үед Ж.Алдаржавхлан МАН-д гарсан цөөхөн боломжийн нэгийг овжиноор  ашиглан, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад амжсан. Өнгөрсөн 4 жил дүүргээ ч гэсэн хэл ам багатайхан удирдаад, энэ удаагийн сонгуульд орж байна.   

"Шарк" Г.Амартүвшингийн хувьд боловсролтой, мэдлэгтэй, улстөрд шинээр орж ирсэн гээд олон давуу талууд байна. Банк, санхүүгийн чиглэлээрээ Монголын байтугай гадны банкыг босголцож явсан намтар түүнд бий. Ер нь бол улс төрд орж ирэх шинэ өнгө төрхүүдийн нэг.

АН-аас НИТХ-ын тэргүүлэгч Б.Түвшин, "Тэмцэгч" хэмээх нэрээрээ алдарт гарсан Т.Энхсайхан хууль болон Ч.Өнөрбаяр хуульч нар нэр дэвшив. Төлөөлөгч Б.Түвшин нь 2008-2012 онд дүүргийнхээ ИТХ-д төлөөлөгч, 2012-2020 онд дүүргээ төлөөлж НИТХ-ын төлөөлөгчөөр тасралтгүй ажилласан санхүү, эдийн чиглэлээр мэргэшсэн нэгэн. Завханы гаралтай бөгөөд "АПУ" ХХК-д Санхүү эрхэлсэн захирлын албыг хашиж байсан гэдгээр нь улс төрийн хүрээнийхэн илүүтэй мэддэг юм.

Т.Энхсайханы хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд Ц.Нямдорж сайдтай хэвлэлээр "байлдаж" олонд танигдсан хуульч. Ч.Өнөрбаярын хувьд төрд өөрийн гэсэн замтай яваа нэгэн. Харин олон хүн түүнийг хуульч гэхээс нь илүүтэйгээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбож үзэх гээд байдаг хандлагатай. Тэрбээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

Дутуу үнэлж болохгүй эвслийн 3

29 тойрогт байгаа МАХН тэргүүтэй "Та бидний эвсэл"-ийн бараг хамгийн дажгүй бүрэлдэхүүн бас л Хан-Уулд "тууж" явна. Тодруулбал, "Монсоник" Т.Баярхүү, Н.Наминчимэд, Шадар сайд асан Ц.Оюунбаатар нар нэр дэвшиж байгаа. Ялаад гараад ирнэ гэхэд хэцүү ч шаггүй үзэх нөхдүүд. Тодорхой хэмжээнд санал авна. Таавар таамгыг будилаантуулж мэдэх хүмүүс. УИХ-д суугаад, төрийн өндөр албыг хашаад үзсэн хүн нь Ц.Оюунбаатар. МАХН өөрийн гэсэн дэмжигчид, хүрээлэлтэй. Мэдээж тэдний дутуу үнэлж болохгүй. Саяханыг хүртэл бараг 10 жил 3 дахь хүчтэй нам гэгдсээр ирсэн. Цаашдаа ч энэ байр сууриа батлахын төлөө, хадгалахын төлөө улс төрийн тоглолтоо өрнүүлэх нь гарцаагүй. Гэвч яалтчгүй залуусын сүрэнд дарагдаад тойргийнхоо сулхан дэвшигчдийн тоонд хүслээрээ биш хүчээр шилжчихлээ.

Намуудыг айлгасан бие даагчид

Хан-Уулын бие даагчид бол супер. Мэдлэг, боловсрол, ажлын туршлага, улс төр дэх өөрийн гэсэн харизм гээд бүгдийг бүрдүүлж чадсан эрхмүүд дүүхэлзэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Цолмон, хуульч Ж.Эрхэмбаатар, Т.Бат-Оргил нар нэр дэвшинэ. Н.Номтойбаяр, Ц.Цолмон, Ж.Эрхэмбаатар, Т.Бат-Оргил нар бол улс төрд байгаа өөрийн гэсэн зам мөртэй шилдэг боловсон хүчингүүд. Иргэд ч тэдэнд итгэл хүлээлгэхийг үгүйсгэхгүй.

Таамаг

Өнгөрсөн сонгуулиар МАН-ын гурван нэр дэвшигч гарч, АН-аас Лу.Болд бууриа хамгаалж үлдсэн. Ер нь сонгуулиар хоёр том намын гишүүд дэмжигчид идэвхтэй оролцдог. Мөн монголчуудын дийлэнх хандлага АН, МАН-аас сонголт хийж, төрийн эрх бариулах гээд байдаг талтай. Тэр утгаараа энэ хоёр намын дэвшигчдэд илүү боломж байх болов уу. Гурван мандатын нэгээр нь бараг л Д.Сарангэрэл гишүүн гарах байх. Харин үлдсэн хоёр дээр нь АН-аас нэг,  бие даагч нарын нэг байх магадлалтай. АН-ын гурван нэр дэвшигчээс Б.Түвшин, Ч.Өнөрбаяр хоёрын нэг гаргах болов уу. Харин Хан-Уулдаа үйл явдал өрнөх учраас өмнө нь дүүргийн ИТХ-аас эхлээд НИТХ-ын төлөөлөгч хүртлээ 12 жил дүүргээ төлөөлж байгаа гэдэг утгаараа Б.Түвшинд илүү боломж бий. Товчоор хэлбэл тэр Хан-Уулдаа АН-ын гурваасаа илүү танигдсан нэгэн. Тиймээс Ч.Өнөрбаярын хувьд байдал бага зэрэг ээдрээтэй. Гэхдээ асуудлыг тэр өдрийн тэнгэр л мэднэ шүү дээ. Гэхдээ хүчтэй бие даагчид саналаа хуваасан тохиолдолд ШИНЭ эвслийн Л.Болд 3 дахь мандатаар нь гараад ирэх зураглал байна. Бие даагчдыг олонд танигдсан, бусад хүмүүсээ илүү санал авах боломжтой нь Н.Номтойбаяр нэр дэвшигч. Гэхдээ санал хуваагдвал Л.Болдод ашигтай эргэх болов уу.

Г.Лхагваа

Анхааруулга:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ZALUUCOM.MN сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
ZALUUCOM.MN сайтын редекц Утас: 99077812

Шинэ мэдээ

2020 Бондгортой сонгууль 1 Би үнэн шудрага зөв төрд хамгийн хэрэгтэй гэсэн 5 н хүнээ өөрийн биеэр очиж дэмжин цахим хуудсаараа суртчилна тэгэхгүй бол луйварчид чинь энхийн цагаан тагтаа гээд өөрсдийгөө сэвж байна тэмцнээ1 цаг 46 минутын өмнөУвсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ2 цаг 30 минутын өмнөБаянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв2 цаг 33 минутын өмнөМАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ2 цаг 36 минутын өмнөСингапурт бага насны хүүхдүүдэд нүүрийн хаалт, гар ариутгагч бодис олгоно8 цаг 16 минутын өмнөЦагаан хоолны ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ач тус8 цаг 26 минутын өмнөДэйв Воусэн: Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал болов8 цаг 36 минутын өмнөӨНӨӨДӨР ИХ ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН 16-НЫ “УЛААН ТЭРГЭЛ” ӨДӨР БОЛОЙ8 цаг 46 минутын өмнөД.Дамдинжав: Энэ хоёр залууд итгэл хүлээлгээрэй гэж захиж хэлье8 цаг 48 минутын өмнө“СЕХ-ноос айж байна”8 цаг 53 минутын өмнөБолсонару АНУ-ын араас Бразилыг ДЭМБ-аас гаргана гэж сүрдүүлэв8 цаг 56 минутын өмнөУмард Солонгосын зүгээс Солонгос хоорондын харилцааны албыг хаана гэв9 цаг 6 минутын өмнөӨвөрхангайд АН найман жилийн өмнөх технологиор луйвар хийхээр санаархав уу?9 цаг 12 минутын өмнөАНУ-ын хөрөнгийн биржүүд хурдацтай сэргэж байна9 цаг 16 минутын өмнөЭнэ сарын 8, 10-нд тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд нэг сая төгрөгийг тушаах ёстой9 цаг 26 минутын өмнө“The HU” хамтлагийн оролцох байсан рок хөгжмийн фестивалийн тов гарчээ9 цаг 36 минутын өмнөАНУ-ЫН ДӨРВӨН ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ФЛОЙДЫН ҮХЛИЙН ТАЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ9 цаг 46 минутын өмнөДЭМБ амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлэхийг зөвлөж байна9 цаг 56 минутын өмнөОХУ Орос хэлний өдрийг тэмдэглэж байна6 сар 6. 12:40Т.Ганболд: Дархан хот төлөвлөлт зохион байгуулалтын хувьд Улаанбаатар шиг эвдрээгүй байгаа тул боломж байна6 сар 6. 12:33“G20”-ийн орнууд коронавирустэй тэмцэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргана6 сар 6. 12:30Танилц: Баянголд нэр дэвшиж буй Хассуурийн Ганхуягийн ХОМ6 сар 6. 12:29Ухань хотын оршин суугчид Бээжин рүү зорчих боломжтой болжээ6 сар 6. 12:201261 онд Хубилай Сэцэн хааны байгуулсан Монгол отчийн сургуулийн эд зүйлс олджээ6 сар 6. 12:10Бүлэглэл чинь сүрэглэл болчихлоо, толгойлогч оо...6 сар 6. 12:00Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлсэнд Багануурын багш нар талархаж байна6 сар 6. 11:57Х.Булгантуяа: Иргэд тог цахилгаан, хогны талаар олон жил ярьж байгаадаа бухимдаж байна6 сар 6. 11:51Боловсрол, мэргэжил шаардагдахгүй ажлын байрууд хомсдож эхэллээ6 сар 6. 11:48"Челси" Чилуэллийг авахаар идэвхтэй хөөцөлдөж байна6 сар 6. 11:35ХӨСҮТ: 2 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 193 боллоо6 сар 6. 11:25
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.