Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотод COVID-19 вирусын тархалтын улмаас цахим системээр дамжуулан, орон нутагт цаасан хэлбэрээр хүлээн авах ажил хийгдэж дууслаа. Сангийн зээлийн мэдээллийн нэгдсэн системд 2020 оны 5 дугаар сарын 19-ний байдлаар нийтдээ 1.576 төсөл хэрэгжүүлэгчийн 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүртгэгдсэн байна.
ЖДҮХСанд - 769 ТӨСӨЛ, ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ – 159,7 ТЭРБУМ ТӨГРӨГ
ОРОН НУТАГТ – 809 ТӨСӨЛ, ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ – 78,8 ТЭРБУМ ТӨГРӨГ
Эдгээр төслүүдийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалаар авч үзвэл, Улаанбаатар хотод 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн бичил ангилалд бүртгэгдсэн 697 аж, ахуйн нэгжийн 95.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт, орон нутагт 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн бичил ангилалд бүртгэгдсэн 807 аж, ахуйн нэгжийн 78.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт, 300.0-1000.0 сая төгрөгийн зээл хүссэн жижиг ангилалд бүртгэгдсэн 65 аж, ахуйн нэгжийн 49.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт, 1.0-2.5 тэрбум төгрөгийн зээл хүссэн дунд ангилалд бүртгэгдсэн 7 аж, ахуйн нэгжийн 14.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт тус тус эзэлж байна.
Сэтгэгдэл бичих