2020 оны 5-р сарын 21
14 цаг 20 минут

Үндэсний брендүүд дэлхийд чанаараараа тэргүүллээ

   Бельгийн нийслэл Брюссельд байрлах Олон улсын чанар, стандартыг тодорхойлогч “Monde Selection” хүрээлэнгээс жил бүр дэлхийн үйлдвэрлэгчдийн хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд үнэлгээ хийж шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай.

59 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэ оны тэмцээнд дэлхийн 100 гаруй орны үйлдвэрлэгч 3200 гаруй бараа, бүтээгдэхүүнээрээ оролцож 60 гаруй шалгуур үзүүлэлтээр салбартаа шилдэгт тооцогдох мэргэшсэн 80 шинжээчээр чанар стандартаа шалгуулж өрсөлдлөө.

Монгол Улсаас үндэсний ууган үйлдвэрлэгч АПУ ХК “Чингис хаан”, “Чингис грандхаан” “Соёмбо”, “Ауруг”, “Evok” брэндээр оролцож, эдгээр нь “Grand Gold”, “Gold” шагнал хүртсэн байна. Ингэснээр тус компанийн бүтээгдэхүүнүүд Европын болоод дэлхийн шингэн хүнсний зах зээлийн хамгийн өндөр чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүнээр нэрлэгдлээ.

    Олон улсын чанар, стандартын хүрээлэнгийн бие даасан мэргэжилтнүүд болох их сургуулийн профессорууд, хүнсний инженерүүд, мэргэжлийн амтлагчид АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүдийн амтыг мэдэрч, чанарыг нь дээд зэрэглэлийнх хэмээх үнэлсэн байна.

Тус хүрээлэнгийн “Monde Selection” шалгаруулалт нь 1961 оноос эхлэлтэй бөгөөд спирт, архи, шар айраг, хийжүүлсэн ус, цэвэр ус, хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийг дэмжих хүнсний нэмэлт бүтээгдэхүүний чанарыг тодорхойлдгоороо дэлхийд алдартай юм.

Үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ “Monde Selection” институциэр чанараа шалгуулж баталгаажуулснаар тус хүрээлэнгийн тэмдгийг байрлуулах эрхтэй болдог бөгөөд Европын хэрэглэгчид уг тэмдэгтэй бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангасан гэж үздэг байна.

АПУ ХК өнгөрсөн онд ОХУ-д өөрсдийн бүтээгдэхүүнээ албан ёсоор худалдаалж эхэлсэн. Тэр дундаа, “Чингис хаан”, “Чингис грандхаан”, “Evok” брэнд нь Монголын шингэн хүнсний экспортын анхдагчид юм. Мөн тус компани БНХАУ, Япон гэх мэт Азийн орнуудад бүтээгдэхүүнээ худалдаалж байна.

    Үндэсний ууган үйлдвэр АПУ ХК-ийн брэндүүд Европт төдийгүй дэлхийд алдартай хүрээлэнгийн чанар стандартын шаардлагыг хангаснаар олон улсад бүтээгдэхүүнээ экспортлоход чухал нөлөөтэй төдийгүй Монгол Улсын үйлдвэрлэгчдийн нэр хүндийг өсгөсөн чухал үйл явдал боллоо.

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

70.93.178.224irgen   • 5 сарын 22. 5 цаг 35 минут

gadaadad uzesgelend oriltsoh arhia uuruur hiideg mongoldo bolohoor standart hangahgui hiideg mongol hudaldaanaas avsan arhiig gadaadad bga mongolchuud ch uuj chaddaggui horuu chanar hordlogo ih ugdug . ... arhi hiij bayjaad yahav dee hun horloh undaa tul ergeed uuruu eznee horlodog arhi hiigeed tuuhend uldsen hunbhgui dee harin vino bol uur hereg

203.91.115.46Зочин   • 5 сарын 21. 17 цаг 27 минут

За даа Апу ч дээ. Эрээний вагоноос наран туул дээр буудаг болохоор нь сүжиг алдардаг. Монд Сэлэкшнээс Жэмийн архинууд арай олон үнэлэгдсэн байхаа.

122.201.21.168бат   • 5 сарын 21. 13 цаг 41 минут

наад бүтээгдэхүүн чинь СББХК-ийн үед дэлхийд танигдсан байсан шүү дээ миний мэдэхийн 2016 он байхаа

59.153.114.83алтаа   • 5 сарын 21. 13 цаг 28 минут

Монгол брэнд дэлхийд танигдаж бна сайн л бнаш дээ. Архийг уух уухгүй нь хувь хүний л асуудал бхөө

192.82.64.220иргэн   • 5 сарын 21. 12 цаг 37 минут

нөгөө л архи... арай л биш юмаа

43.228.131.42ард түмэн   • 5 сарын 21. 10 цаг 24 минут

архи үйлдвэрлэж ард түмнээ хордуулна тэрийгээ хааныхаа нэрээр нэрлэнэ бас болоогүй үндэсний брэнд гэчихжээ энэ улс мөхөж байна

153.173.26.2Өвгөн   • 5 сарын 21. 11 цаг 01 минут

Архи уухгүй л байвал болоо биш үү. Хэн ч албадаагүй шүү дээ. Бүтээгдэхүүн гадагшаа гарч Монгол гэсэн нэр олонд түгэж л байвал сайнсан. Гэтэл ард түмний нэр барьж ард нь нуугдсан амьтан яагаад бухимдав? Чи ч дээ Монгол хүн биш байх аа

66.181.168.131Зочин   • 5 сарын 21. 11 цаг 58 минут

Harin tiin har tamhi tatahguil baival boloo bish uu,hench albadaagui,arhi ch gesen mansuuruulah setgetsed nuluuluh bodis bizdee

66.181.190.228Монгол   • 5 сарын 31. 9 цаг 29 минут

Зөвхөн архи л сайн хийдэг, ондоо юм хийж чаддаггүй байсаар хөгжсөн улс дэлхийд байдаг болов уу? Архиар бахархах нь бэлгэ дэмбэрэлтэй сайн үйлс мөн үү?

Шинэ мэдээ

6 сарын 21нд “Галт цагираг” хэмээх нар хиртэх үзэгдэл тохионо.8 цаг 32 минутын өмнөТокио-2021: Олимпийн наадам хойшилсонтой холбоотойгоор 20-60 тэрбум долларыг нэмж санхүүжүүлнэ8 цаг 42 минутын өмнөБИЧЛЭГ: Оросуудад мах хандивласных төлөө монголчуудыг доромжлов8 цаг 52 минутын өмнөФото: Дэлхийн шар үстэй бүсгүйчүүдийн өдөр9 цаг 2 минутын өмнөТрамп: "Антифа" хөдөлгөөнийг алан хядагч байгууллага гэж зарлана9 цаг 12 минутын өмнөТэрүнофүжи: Зодог тайлъя гэж багшдаа 5 удаа хэлсэн9 цаг 22 минутын өмнөКОВИД-19 | Онлайнаар худалдаа хийхдээ анхааралтай ханд9 цаг 32 минутын өмнөБразил халдварын улмаас нас барсан хүний тоогоор дөрөвдүгээрт жагсаж эхэлжээ9 цаг 32 минутын өмнөФлойдын хэрэг: Вашингтонд хөл хорих цаг тогтоож, Трамп "нуугджээ"9 цаг 42 минутын өмнөНҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН, НҮБ-ЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ9 цаг 52 минутын өмнөЗӨВЛӨМЖ: ЗУСЛАНД ГАРАХДАА ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?6 сар 1. 13:3046 настай Жорж Флойд амиа алдсаныг эсэргүүцэгчид цагдаагийн газрын байрыг шатаажээ6 сар 1. 13:20Орхон сумын 70 өрх өрхийн амьжиргаагаа сайжруулах төсөлд хамрагджээ6 сар 1. 13:10Хөлбөмбөгийн талбайн ажил 40 гаруй хувьтай байна6 сар 1. 12:30ОХУ-д КОВИД-19-ийг долоо хоногийн дотор устгадаг эм бүтээжээ6 сар 1. 12:20Элчин сайд Ё.Отгонбаяр: Оройн цагаар сэлгүүцэхгүй байхыг зөвлөж байна6 сар 1. 12:10С.Чинзориг: Энэтхэгт суралцаж байгаа 357 ламхайн 219-ийг нь авчрахаар боллоо6 сар 1. 12:04Таван залуу гэр бүл байшинтай болохоор гэрээгээ байгуулав6 сар 1. 12:00Э.НОМИН: БҮЖИГ ЗАЛУУ НАС, ГОО ҮЗЭСГЭЛЭНГ ХАДГАЛАХАД ТУСАЛДАГ6 сар 1. 11:50Сонгуулийн үеэр коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх журам6 сар 1. 11:40Санчо нэг улиралд +15 гоол оруулж, дамжуулалт өгсөн анхны хөлбөмбөгч6 сар 1. 11:37ХҮҮХДИЙН БАЯРААР ЭЭЖИЙГЭЭ БЭЛГЭНД АВМААР БАЙНА6 сар 1. 11:30АНУ-ын 30 орчим хотод эсэргүүцлийн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна6 сар 1. 11:20ХӨСҮТ: 6 оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 185 боллоо6 сар 1. 11:13Стэмфорд хотын цагдаа нар өвдөг дээрээ сөхрөн хүндэтгэл үзүүлэв6 сар 1. 11:10ЭЭЖИЙН ТҮҮХ6 сар 1. 11:00ОХУ-ын мэдэлд байсан найман байрыг Монгол Улсын өмчид авлаа6 сар 1. 10:50Сонирхолтой статистик: Манай улс 1.2 сая хүүхэдтэй6 сар 1. 10:50Усанд амиа алдсан дөрвөн хүүхдийн дурсгалд зориулж 5000 зул өргөлөө6 сар 1. 10:40ВИДЕО: АНУ-ын 10 гаруй хотод мөргөлдөөнөөс сэргийлж хөл хорио тогтоолоо6 сар 1. 10:30
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.