Урьдчилсан ТААМАГ: Ж.Бат-Эрдэнэ нэгээр гарч, Ц.Анандбазар, С.Гүнбилэг хоёрын нэг нь Булганд "ХҮРД" эргүүлэх үү

Улс төрийн намуудын нэр дэвшигчид ирэх даваа гараг гэхэд батламжаа авч, албан ёсоор нэр дэвших эрхээ баталгаажуулах бололтой. Ямар ч байсан эхний ээлжинд нэр дэвшигчдийн нэр тодорч, аль тойрогт өрсөлдөх нь тодорхой болсон. Тиймээс Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт аль тойрогт ямархуу өрсөлдөөн өрнөхийг урьдчилсан байдлаар таамаглан хүргэж байгаа билээ. Энэ удаад анхдагчдын өлгий нутаг Булган аймаг буюу дөрөвдүгээр тойргийг онцолж байна.

Булган хоёр мандаттай.  Энэ тойрогт Хоёр УИХ-ын гишүүн, аймгийн Засаг даргын албыг хашиж байсан нэг хүн өрсөлдөнө. Нэмээд Жүдогийн холбооны дэд Ерөнхийлөгч,  нэг хуульч, тэгээд бас бус хүмүүс тэнд хүч үзэхээр болоод байна. Булган угаасаа улаан тойрог.  1992 оноос хойш 7 удаагийн сонгууль болоход ганцхан л цэнхэртсэн түүхтэй.  Бусдад нь МАН ялсан. Тодруулбал,  1992 онд МАН-аас нэр дэвшсэн доктор Ж.Болдбаатар, С.Гүндэнбал, 2000 онд Л.Энэбиш, Ч.Раднаа, 2004 онд Ц.Цэнгэл, Ч.Раднаа, 2008 онд Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир, 2012 онд Ё.Отгонбаяр, 2016 онд Ж.Ганбаатар нар ялалт байгуулж байв. Уг нь 2016 онд АН-аас “UFC”  группын захирал О.Амартүвшин өрсөлдсөн. Хоёр залуугийн хооронд нэлээд хүчтэй өрсөлдөөн болж магадгүй гэж байсан ч эцсийн дүндээ Ж.Бат-Эрдэнэ 55 хувиар буюу илт ялсан.  Тэгвэл энэ удаагийн сонгуулиар жаахан өнгө алаглаж магадгүй шинжтэй.

МАН: Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар

 УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 2016 оны сонгуулиар Булганы сонгуульдаа оролцсон сонгогчдын 55.5 хувийн саналыг авч, ялалт байгуулсан. Сонгогдсоныхоо дараа 2017 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар хэсэг ажилласан. Харамсалтай нь яаманд нь гарсан асуудлаас болоод жил ажиллаад л ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон. Огцорсноосоо хойш нэлээд ширүүсэж, сөрөг хүчний байр сууринаас ажиллаад байна уу гэмээр ч болж байлаа. Гэхдээ голчоо барьсан улстөрч.  Өмнө нь тийм ч олон сайд яаманд нь гарсан асуудлаас болж огцорч байгаагүй. Тэрбээр шахалтаар ч байна уу, санаагаар ч юм уу, огцорсон нь тодорхой хэмжээнд ёс зүйтэй үйлдэл мөн. Энэ утгаараа Булганы сонгогчдоос оноо цуглуулж чадсан байх.  Тиймээс хоёр мандатын нэг нь түүнийх болох магадлал өндөр. 

МАН-аас нэр дэвшиж буй нөгөө хүн нь Ц.Анандбазар. Улстөрч гэхээсээ илүүтэй “Сод Монгол”-ын гэх тодотголтой энэ хүн Булганд нэр хүндээ дархалчихсан юм биш.  2008 оны сонгуулиар Булганаас үзэхээр горилж байсан ч чадаагүй. Тухайн үедээ УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Э.Мөнх-Очиртай зөрчилдсөн асуудал нь гай болсон сураг байдаг. Улмаар тэр жилдээ Сонгинохайрхан дүүргээс Нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж явлаа. Харин 2012 онд тойргоо өөрчилж, Дорноговийг “овоо, хараа”-ндаа авсан. Гэвч хуулийн байгууллагад шалгагдсанаар парламентад орж суух мөрөөдөл нь талаар болсон юм. Харин энэ удаад дахиад Булган руу “жирийлээ”. Монголчууд их мөнгөөр аархаж, цацаж байгаа. Тэр дундаа шатахуун импортлогчдын төлөөлөлд тийм ч дуртай биш. Ц.Анандбазар бизнес талдаа ч хар, бараан зүйлд хутгалдчих гээд байдаг талтай. Энэ бүхэн нь муугаар нөлөөлөх магадлалтай. Тиймээс хоёр мандатын нэгийг нь авчихна гэж шууд хэлэхэд жаахан хэцүү.

АН: С.Гал-Эрдэнэ, Д.Өсөхбаяр

 Энэ хоёр нэрийг уншаад таних хүн Монголд цөөхөн байх. Мэдээж Булгандаа танигдсан хүмүүс болов уу. С.Гал-Эрдэнэ нь Булган аймгийн АН-ын дэд дарга юм байна.  “MGT майнинг” компанийн захирлаар ажилладаг аж. Бас л нэг бизнесмэн. АН-д олон чадвартай залуучууд, хууччуул, лидер гэж хэлж болохоор хүмүүс бий. Тэдний хаагуур нь шургаж гарч ирээд, нэр дэвшихээр болсон юм, бүү мэд.  Булганы маш сайн услаад, тэндээ “од” болчихоогүй л хэцүүхэн байх. 

Д.Өсөхбаяр гэдэг нь  Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, Орхон аймгийн МоАХ-ын дарга, “Орхон чандмань” компанийн захирал. Орхон аймагт нэр дэвшинэ гээд, тэр хавиар “усалгаа”-ны ажил эхлүүлсэн байсан гэдэг мэдээлэл бий. Гэвч Эрдэнэтэд дэвших боломжоо О.Баасанхүүд алдаад, Булган руу шидэгдсэн бололтой юм.  Орон нутагтаа барьц муутай болохоор хэцүүдэх нь ойлгомжтой. Жүдо бөхийн холбооны төлөөлөл учраас Олимпын аварга Н.Түвшинбаяр түүнийг пиарыг хийх байх. Гэхдээ л Булганыхан яг сонгочихно гэхэд хэцүүхэн.  АН ерөөс Булганд сулавтар хоёр хүн тавьж өглөө, ямар бодлого барьсан юм, бүү мэд. Жүдо бөхийн холбооны төлөөлөл энэ тэр “чихчихсэн”-ийг бодолцвол Ерөнхийлөгчийн түлхээс ч байж болох.  АН-д одоо ганцхан найдлага л үлдсэн. АН-ыг дэмждэг тодорхой хувь угаасаа тэдэнд өгнө, нэмээд Булгандаа хэр нэр хүндтэй эсэхээс шалтгаалж Ц.Анандбазарт “туулгах” уу гэдэг нь шийдэгдэнэ. Ерөнхий дүр зургаас харахад, Булган тэр чигтээ улаарах уу, эсвэл цэнхэр, улаан холилдож ягаарах уу гэдэг л таамаг гарч ирээд байна.

Жижиг намууд: С.Гүнбилэг тэргүүтэй горилогсод

 Энэ удаагийн сонгуулиар маш олон жижиг нам, эвслээс нэр дэвшигчид хаа, сайгүй тарж өрсөлдөх нь. Булганд ч хоёр томоос гадна таван жижиг нам, эвслийн төлөөлөл очихоор болчихоод байна, одоогоор. Тэр дундаас “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшиж буй С.Гүнбилэг хуульч хүчтэй өрсөлдөөн үзүүлж магадгүй. М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад нь зөвлөж явсан түүнд МАН мандат өгөөгүй учраас өөр улс төрийн хүчнийг түшсэн нь энэ. “Байраа зараад сонгуулийнхаа зардлыг босгоно” гэж ярьсан нь түүнд эерэг, сөрөг янз бүрийн дайралтыг өөртөө дуудах шалтгаан болсон. Олонд танигдсан гэж хэлэхэд хэцүү, танигдаагүй гэхэд боломгүй ийм нэг нэр дэвшигч Булганд очсон нь АН, МАН сул гэж хэлж болохоор хүмүүс “сойсон” сиймхийгээр нь парламентын танхим руу “шагайж” байж магадгүй л байх. Тэгээд ч “Зөв хүн электорат” эвсэл нэр хүндээр муугүй байгаа.

Түүнтэй хамт санал булаалдах “жижиг”-үүд гэвэл  ЗОН-аас А.Манлайбаатар,  “Сахигтун, Үндсэн хуулийн эвсэл”-ээс Л.Отгонжаргал, Ч.Эрдэнэчимэг, “Та, бидний эвсэл”-ээс Ш.Булган, Б.Санчир, “Шинэ эвсэл”-ээс Ц.Мэндээ нар. Бие даагчдаас чухам хэн очих нь удахгүй тодорхой болох байх. Одоогоор нарийн мэдээлэл алга. “Та бидний эвсэл”-ийн нэр дэвшигч Ш.Булган хүний их эмч мэргэжилтэй, Б.Санчир нь улс төр судлаач. Бусад хүмүүсийн мэдээлэл интернэт орчинд хомс байна. Хатуухан хэлэхэд, энэ хүмүүсээс “цахиур хагалах бөх”-ийн шагналыг өгчихөөр нэр дэвшигч алга. 

Анхааруулга:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ZALUUCOM.MN сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
ZALUUCOM.MN сайтын редекц Утас: 99077812

Шинэ мэдээ

2020 Бондгортой сонгууль 1 Би үнэн шудрага зөв төрд хамгийн хэрэгтэй гэсэн 5 н хүнээ өөрийн биеэр очиж дэмжин цахим хуудсаараа суртчилна тэгэхгүй бол луйварчид чинь энхийн цагаан тагтаа гээд өөрсдийгөө сэвж байна тэмцнээ1 цаг 1 минутын өмнөУвсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ1 цаг 45 минутын өмнөБаянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв1 цаг 48 минутын өмнөМАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ1 цаг 51 минутын өмнөСингапурт бага насны хүүхдүүдэд нүүрийн хаалт, гар ариутгагч бодис олгоно7 цаг 31 минутын өмнөЦагаан хоолны ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ач тус7 цаг 41 минутын өмнөДэйв Воусэн: Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал болов7 цаг 51 минутын өмнөӨНӨӨДӨР ИХ ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН 16-НЫ “УЛААН ТЭРГЭЛ” ӨДӨР БОЛОЙ8 цаг 1 минутын өмнөД.Дамдинжав: Энэ хоёр залууд итгэл хүлээлгээрэй гэж захиж хэлье8 цаг 3 минутын өмнө“СЕХ-ноос айж байна”8 цаг 7 минутын өмнөБолсонару АНУ-ын араас Бразилыг ДЭМБ-аас гаргана гэж сүрдүүлэв8 цаг 11 минутын өмнөУмард Солонгосын зүгээс Солонгос хоорондын харилцааны албыг хаана гэв8 цаг 21 минутын өмнөӨвөрхангайд АН найман жилийн өмнөх технологиор луйвар хийхээр санаархав уу?8 цаг 27 минутын өмнөАНУ-ын хөрөнгийн биржүүд хурдацтай сэргэж байна8 цаг 31 минутын өмнөЭнэ сарын 8, 10-нд тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд нэг сая төгрөгийг тушаах ёстой8 цаг 41 минутын өмнө“The HU” хамтлагийн оролцох байсан рок хөгжмийн фестивалийн тов гарчээ8 цаг 51 минутын өмнөАНУ-ЫН ДӨРВӨН ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ФЛОЙДЫН ҮХЛИЙН ТАЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ9 цаг 1 минутын өмнөДЭМБ амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлэхийг зөвлөж байна9 цаг 11 минутын өмнөОХУ Орос хэлний өдрийг тэмдэглэж байна9 цаг 21 минутын өмнөТ.Ганболд: Дархан хот төлөвлөлт зохион байгуулалтын хувьд Улаанбаатар шиг эвдрээгүй байгаа тул боломж байна9 цаг 27 минутын өмнө“G20”-ийн орнууд коронавирустэй тэмцэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргана9 цаг 31 минутын өмнөТанилц: Баянголд нэр дэвшиж буй Хассуурийн Ганхуягийн ХОМ9 цаг 32 минутын өмнөУхань хотын оршин суугчид Бээжин рүү зорчих боломжтой болжээ9 цаг 41 минутын өмнө1261 онд Хубилай Сэцэн хааны байгуулсан Монгол отчийн сургуулийн эд зүйлс олджээ9 цаг 51 минутын өмнөБүлэглэл чинь сүрэглэл болчихлоо, толгойлогч оо...6 сар 6. 12:00Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлсэнд Багануурын багш нар талархаж байна6 сар 6. 11:57Х.Булгантуяа: Иргэд тог цахилгаан, хогны талаар олон жил ярьж байгаадаа бухимдаж байна6 сар 6. 11:51Боловсрол, мэргэжил шаардагдахгүй ажлын байрууд хомсдож эхэллээ6 сар 6. 11:48"Челси" Чилуэллийг авахаар идэвхтэй хөөцөлдөж байна6 сар 6. 11:35ХӨСҮТ: 2 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 193 боллоо6 сар 6. 11:25
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.