ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: “Өглөөхөн эрүүлжүүлэхээс гарахдаа хүүхдийн мөнгө ярих эмэгтэйг орой буцаад ирэх вий гэж айдаг”

Монгол Улсад хөл хорио тогтоогоод таван сар орчим хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд архидан согтуурахыг хянах хэд хэдэн шийдвэр нийслэлийн хэмжээнд гарсан ч бодит байдалд биеллээ олохгүй байгааг эрүүлжүүлэх байранд саатсан нэг л шөнийн дүр зургаас харагдаж байв. Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэн, түр саатуулах байр нэг бий. Тус эрүүлжүүлэх төв архи хэтрүүлэн хэрэглэж, зөрчил гаргасан иргэдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 24 цаг саатуулах арга хэмжээ авдаг байна. Он гарсаар 2735 эмэгтэй тус төвд эрүүлжүүлэгдээд байгаа аж. Өнөөдөр шөнө энэ тоо хэдээр нэмэгдэхийг хэлж мэдэхгүй юм. Иймд хөл хорио тогтоосон энэ үед эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байрны ачаалал, нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.

Эрүүлжүүлэх байрны үүдээр ороход л архины нэвширсэн үнэр хамар ханхийнэ.  25-45 гаруй насны эмэгтэйчүүд бор одеял нөмрөн дуг нойрондоо дугжирч харагдлаа. Зарим нь элдэв ааш гарган, алба хаагчдыг харааж, зүхсээр суух нөхцөл байдал биднийг угтлаа. Хэдий ийм ч алба хаагчид ажлаа үргэлжлүүлсээр л байв. “Ээж ээ би сүү уумаар байна” гэсэн зурагт хуудасны өмнө согтуу эмэгтэйчүүд, ээжүүд хэнэггүй гэгч нь элдвээр орилолдоно.  Тэдний зарим нь “Би хүүхэд дээрээ очмоор байна” гэх юм. Гэвч  тэд архи уухаасаа өмнө бус дараа нь л үр хүүхдээ санадаг нь харамсалтай. Хүйтэн өрөөний голд төмөр сараалж барьсаар суух бүсгүйчүүдийн хаанаас нь гарч байна гэмээр ааш аяг гаргана. Магадгүй  бор дарсанд толгойгоо мэдүүлсний илрэл болов уу.

 Энд шөнө, өдөр гэлтгүй бүхий л цагаар эмэгтэйчүүд эрүүлжүүлэгддэг байна. Өдрийн хамгийн эхний “үйлчлүүлэгч” өглөөний 10:00 цагт иржээ. Ийнхүү өдрийн турш уван,  цувсаар шөнийн 23:00 цагийн үед эрүүлжүүлэх байр долоон эмэгтэйтэй боллоо. Тэдний зөрчлийн шалтгааны дийлэнхийг ар гэрийн маргаан, хулгай, мөн биеэ авч явах чадваргүй гудамжинд байх үед нь авч ирсэн дуудлагууд эзэлдэг гэнэ. Бүх нийтээр архи зардаггүй сар бүрийн 1-ний өдөр ч эрүүлжүүлэхэд согтуу эмэгтэйчүүд олноор  ирдэг байна.

“Надад онлайн хэрэгцээ хэрэгтэй байна”

Шөнийн 00:00 цаг. Их хотын иргэд  дулаахан хөнжилдөө, тайван гэгч нь нойрсож байх энэ цагаар эрүүлжүүлэх байрны амьдрал дөнгөж эхэлж байлаа. Алба хаагчид байнга ийш тийш гүйлдэнэ. Нэгэн эмэгтэйг эргүүлийн цагдаа нар авч ирэв. Согтуугаар жолоо барьсан зөрчил гаргасан ч согтолтын зэрэг тодорхойлуулахаас татгалзаж байх юм. Согтуурсан үед  элдвийн л хэрэгцээ байдаг бололтой. Тэрбээр “Надад онлайн хэрэгцээ хэрэгтэй байна, би утсаар ярьчихая” хэмээн алба хаагчдад зандрангуй гэгч нь тушааж харагдана. Алба хаагчид шаардлагаа тавьсаар, согтуу бүсгүй эсэргүүцсээр байх энэ байдал 15 орчим минут үргэлжлэв. Түүнийг асран хамгаалагчид нь хүлээлгэж өгснөөр нэг эмэгтэй эрүүлжүүлэх байрнаас гарлаа.

10-аад минутын дараагаар дараагийн эмэгтэй ирлээ. Хувцас нь шороо болж, зарим газраараа урагдаж ханзарсан байдлыг харвал зодоон хийсэн нь илт. Зодоон хийсэн  гэдгээ бахархал мэтээр ярих бүсгүй хэдхэн долоо хоногтой жирэмсэн болохыг эрүүлжүүлэхийн эмчийн асуумжаар тогтоов. Уусан архиа дотор бүрэлдэж буй ургаасаа илүү үзэх энэ эмэгтэйг дүүргийн байгууллага руу шилжүүллээ. Учир нь эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд архаг хууч, хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хонуулалгүй эмнэлгийн шатны байгууллага руу шилжүүлэх шаардлагатай байдаг байна.

Харахад ч нүд халтирам зүйл их байлаа. Шөнийн 01:00 цагийн орчимд биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон эмэгтэй ирэв. Нимгэхэн цамц өмсөж, хувцасны энд тэнд нь шороо болсноос ажихад гудамжинд хяналтаа алдан унасан байх үед нь алба хаагчид олж авч ирсэн нь тодорхой. Анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсний дараагаар наартай өрөөнд оруулав. Түүнд хаана ирсэнээ ч мэдэх сөхөө байсангүй. Учир нь тэр бүсгүй   хөл дээрээ ч тогтож чадахгүй гуйвж байв.

“Салсан нөхөртөө агсан тавьсан гээд намайг энд аваад ирсэн”

Эрүүлжүүлэх байранд байгаа иргэд элдэв ааш, авир гаргах аж. Энэ байдалд алба хаагчид хэдийнээ дасжээ. “Би бие засмаар байна”, “Намайг утсаар яриулаатах”, “Намайг хорьдог та нар хэн юм” гэх мэтээр орилж хашхичих нь энүүхэнд. Эрүүлжүүлэх байранд саатуулагдсан нэгэн эмэгтэй ийнхүү ярьж байв.

“Би 22:00 цаг өнгөрч байхад ирсэн. Манай ажил есөн цагт тарсан юм. Ажлын газрын хоёр найзтайгаа жаахан юм уусан. Надад бухимдах зүйл байсан болохоор уусан юм. Салсан нөхрийнхөө гурван сар хаана ажиллаж байгааг нь мэдээгүй. Дам яриа сонсоод нөхрийнхөө ажиллаж байгаа газрыг олоод явж очсон. Явж очсон маань ч учиртай. Бид хоёр дундаасаа 0-3 насны 3 хүүхэдтэй. Гэтэл салаад гурван сар өнгөрөхөд хүүхдүүддээ зуун төгрөг ч өгөөгүй. Өөр харилцаатай болсон бүсгүйтэйгээ амьдарч  л байвал гурван хүүхдээсээ татгалзаж чадна гэсэн. Гэтэл салсан нөхөр маань цагдаа дуудчихсан. Энэ хүн найман жилийн амьдралаа бодолгүй орхиод явсан байхад би яаж тайван байх юм. Гэхдээ миний архи уусан нь буруу. Ер нь бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд, эрэгтэй хүний зан чанар долоон дор болчихсон байгаа ийм цагт уураар биш, ухаанаар л асуудлыг шийдээрэй гэж хэлье” гэв.    

 

“Эрүүлжүүлэгдсэн иргэдийн дийлэнх нь гэр бүлийн орчинд архидан согтуурч, агсам тавьсан гэх зөрчлөөр ирдэг”

Баар цэнгээний газрууд үйл ажиллагаагаа зогсоож, 22:00 цагаас хойш согтууруулах ундааг худалдахыг хориглосон. Гэсэн хэдий ч эрүүлжүүлэгдэх иргэдийн тоо буурах бус харин ч өсөх хандлагатай байгаа аж. Энэ талаар Төмөр замын эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байрны ахлах хошууч н.Баярмаагаас тодруулахад “Манай эрүүлжүүлэх байраар 2018 онд 4106, 2019 онд 6462 хүн эрүүлжүүлэгдсэн. Үүний 53.2 хувь буюу 3443 хүн гэр бүлийн орчинд архидан согтуурч, агсам тавьсан гэх зөрчлөөр саатуулагджээ. Эдгээр тоон үзүүлэлтийг харьцуулаад үзвэл эрүүлжүүлэгдэж байгаа эмэгтэйчүүдийн  тоо 60 орчим хувиар өссөн байгаа юм. Улсын хэмжээнд нэг л байгаа манай эмэгтэй эрүүлжүүлэх байрны ачаалал буурахгүй байна” гэв.

Тэрбээр “Эмэгтэй хүн архинд донтвол ирээдүй үе маань сүйрнэ. Өглөө эрүүлжүүлэхээс ээжээ, эмээгээ авъя гэсээр жаахан хүүхэд ч ороод ирдэг. Энэ байдалд үнэхээр сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Өглөөхөн эрүүлжүүлэхээс гарахдаа хүүхдийн мөнгө ярих эмэгтэйг хараад өнөө шөнө буцаад л ирэх вий гэж бодогддог.  Ахуйн хүрээний архидалтад хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Хүүхдийн дэргэд эцэг, эхчүүд хамгийн үлгэр дууриалалтайгаараа байх ёстой. Гэтэл дэргэд нь архидан согтуурч, агсам тавьж, бяцхан зүрхийг айлгаж байхад тэд ямар хүн болж өсөх вэ. Тэднийг хэн хайрлаж, хамгаалах юм бэ. Хуулийн хүрээнд архидан согтуурах үйлдлийг хянахаар шат дараатай шийдвэр гаргасан ч бодит байдал дээр тэд уусаар л, эрүүлжүүлэгдсээр л байна. Харин архины хэт их хэрэглээ байсаар байгаа нь хувь хүн өөртэй нь холбоотой.Гэр бүл, үр хүүхдээ тайван байлгах нь тэдний хэрэглээний соёлоос шалтгаалах зүйл” хэмээв. 

“Эмэгтэйчүүд ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна”

Гэр бүлийн хүчирхийллийг эрэгтэй хүн л үйлддэг гэх ойлголт ул болжээ. Архи хэмээх хар усанд “хөтлөгдсөн” эмэгтэйчүүд ч ахуйн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь элбэгшсэн болохыг эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд ирж буй зөрчлөөс харж болохоор байна. Шөнө дунд ирсэн нэгэн бүсгүй бага насны хүүхдийнхээ дэргэд архидан согтуурч, айлгасан гэх зөрчлөөр ирлээ. Түүнд энэ байдлыг нь хэлэхэд  тэрбээр “би тэгээгүй” гэх ганцхан үгийг л амнаасаа унаган, таг зөрүүдлэх аж. Хаалганы цаанаас “Ээж ээ би үхмээргүй байна” хэмээн охин уйлж байсныг хөршүүд тань гэрчилнэ хэмээн цагдаагийн алба хаагч хэлэхэд, бас л өнөөх үгээ амандаа давтсаар суулаа. Цагдаагийн алба хаагчийн биед халдаж, хэл амаар доромжилсон түүнийг эрүүлжүүлэх камерт хийхэд “Яасан хөөрчихсөн юмнууд вэ, цаашаа зайлаач” гэх үг хонгилоор хангинана. Улсын хэмжээнд байх түр хамгаалах байранд сүүлийн үед эрэгтэй хүн хандах болсон талаар түр байрны эмч хэлж байсан билээ. Үүнээс харахад, нийгмийн давхарга үл хамааран гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх болсон нь анхаарууштай.

Эрүүлжүүлэх байранд ажилладаг эмэгтэй алба хаагчдын эрх зөрчигдөж байна

Хоногийн 24 цагийн ээлжээр 2 цагдаа, нэг эмч, үйлчлэгчээс бүрдсэн баг нэг ээлжид ажиллана. Эрэгтэй эрүүлжүүлэх байрыг бодвол эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх хэл ам ихтэй. Зарим үед эмэгтэй алба хаагчдын тавьсан шаардлагыг үл тоох, цохих, хэрэлдэх гэх мэт үйлдлүүдэд нь алба хаагчид нь аль хэдийн дасал болсон тухайгаа хэлж байлаа. Цагдаагийн албанд эрчүүдээс дутахааргүй зүтгэж яваа эдгээр бүсгүйчүүд ямар хүнд нөхцөлд ажилладаг вэ гэдэг нь харахад л илт. Тэд бусдын гэмт хэрэгт өртөх, холбогдох, болзошгүй зүйлээс хамгаалахын тулд бусдын эрхийг хүндлэн ажилладаг. Харин алба хаагч эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигддөг талаар тус эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Отгонхандтай багахан яриа өрнүүлж амжив. 

-Таны хувьд хэд дэх жилдээ эрүүлжүүлэх байранд ажиллаж байна вэ?

-2013 оны арванэгдүгээр сард томилогдож ирснээсээ хойш ажиллаж байна.

-Анх эрүүлжүүлэх байранд ажиллах нөхцөл байдал ямар санагдаж байсан бэ?

-Анх намайг томилогдож ирэхэд ачаалал харьцангуй бага байдаг байсан. 7-8 хүнтэй хоноход ямар ямар их хүнтэй байна аа гэж л боддог байсан. Гэтэл сүүлийн үед архидан согтуурал хавтгайрч, их задгай болсон байна. Орой бүр эрүүлжүүлэх дүүрч байгаа нь ч үүнтэй холбоотой.

-Эрүүлжүүлэх байрны нөхцөлд тухайн иргэдтэй тулж ажиллаж байгаа хүмүүс бол алба хаагчид   та бүхэн байна. Тэд ямар авир гаргадаг вэ?

-Архи уусан хүмүүс янз бүрийн л авир гаргана. Элдэв үг хэллэг ашиглаж, алба хаагчид биднийг заналхийлнэ. Бидний биед халдах, ингэхдээ хазах, үсдэх, алгадах, нулимах гээд гаргахгүй үйлдэл гэж байхгүй. Тэр болгоныг нь тэсэх хэрэгтэй болно. Зарим дээр нь өргөдөл гомдол гаргаад, шалгуулъя гэхэд торгуулийн арга хэмжээ л авах төдий. Энэ нөхцөлд эмэгтэй алба хаагчид бидний эрх зөрчигдөж байдаг.

-Хөл хорио тогтоосон ч иргэдийн архидан согтуурах үйлдэл багасахгүй байгаа нь юутай холбоотой байна вэ?

-Архины хуулийн хэрэгжилт, хяналт нэг талаараа муу байна. Хүнсний дэлгүүрүүд л гэхэд архи согтууруулах ундааг чихэр, талх шигээ өргөн хэрэглээний бараа болгох шахуу худалдаалж байна шүү дээ. Хариуцлагын асуудлыг авч үзэх хэрэгтэй. Авах арга хэмжээг нь илүү өндөрсгөж, хариуцлагжуулах хэрэгтэй байна. Аль, аль шатандаа.

-Ажиллах орчин хэр байдаг вэ?

-Ажиллах орчин хүнд. Энэ хэдтэйгээ адилхан л бидний эрх ашиг зөрчигдөөд л явж байдаг шүү дээ.

-Иргэд согтуурсан үедээ гаргасан ухамсаргүй үйлдэлдээ хэр гэмшдэг вэ?

-Ухамсартай нэг нь ухамсарлаад л гардаг юм. Зарим нь энд зүгээр байхад нь авч ирээд хийчихсэн мэтээр ундууцаж, алба хаагчдыг зандрах, уцаарлах тохиолдол ч бий. Баярлалаа гэдгээ илэрхийлээд гарах хүмүүс ч бий.

-Хөл хорионы энэ үед эрүүлжүүлэх байранд ямар халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллаж байна вэ?

-Алба хаагчид өөрсдөө тогтмол амны хаалт, гар ариутгагч, нэг удаагийн бээлий гэх мэт эд зүйлсийг хэрэглэж байгаа. Мөн кварцын ариутгагч гэрлээр ариутгалаа хийдэг. Тухайн гэрлийг бүх хүнээ шилжүүлж дууссаны дараагаар асааж, өрөөнүүддээ ариутгалыг хийдэг юм. Мөн үйлчлэгч маань ээлжид байнга ажилладаг учраас ариутгалын бодисоор үргэлж цэвэрлэгээ үйлчилгээгээ хийдэг.

-Ирсэн иргэд амиа хорлох үйлдэл гаргадаг гэсэн. Энэ талаар?

-Уурлаж, бухимдаад архи хэрэглэсэн хүмүүс энд ирээд янз бүрийн үйлдэл их гаргана. Бүх л уяаны төрлийн зүйлүүдийг хураан авсны дараагаар камерт оруулдаг. Цамц, өмдөө тайлаад түүгээрээ хоолойгоо боох оролдлого ч хийдэг. Сараалжин төмөр лүү авирах гэх мэт амиа хорлох төрлийн үйлдлүүдийг гаргах тохиолдол маш их. Иймд бидний үүрэг хариуцлага маш их. Ирсэн иргэдийг хүлээж авна, тэдний бие махбод болон сэтгэл зүйн хувьд ярилцана гэх мэт үүрэг их. Гэтэл тэдний эрхийг хамгаалсан байхад өөдөөс доромжлоно, заналхийлнэ, зарим нь өргөдөл гомдол гаргана гэж орилно.

Шөнийн цагаар эрүүлжүүлэх байранд ирсэн эмэгтэйчүүдийн нэг нь маск зүүгээгүй болохыг анзаарав. Яаж ч зүүх билээ. Тэдэнд ядахдаа маскаа бус өөрийгөө хянах шаардлагыг тавимаар санагдаж байв.

Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ

Азгүй хүн ээ би” гэх Бавуугийн Лхагвасүрэн гуайн шүлэг өнөө цагт их өөрчлөгджээ. Учир нь эгэл даруу зангаараа дэлхийд танигдсан монгол эмэгтэйчүүд хар усанд толгойгоо мэдүүлж, харанхуй өрөөнд хонон өнжиж байна. Чихээр сонсоход энгийн мэт боловч нүдээр үзэхэд дэндүү харамсмаар, дэндүү гэмшмээр сэтгэгдэл өөрийн эрхгүй төрснийг нуух юун.

 "Архигүй орчин аяны хүрээнд"

 

 

30
Анхааруулга:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ZALUUCOM.MN сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
ZALUUCOM.MN сайтын редекц Утас: 99077812

Шинэ мэдээ

2020 Бондгортой сонгууль 1 Би үнэн шудрага зөв төрд хамгийн хэрэгтэй гэсэн 5 н хүнээ өөрийн биеэр очиж дэмжин цахим хуудсаараа суртчилна тэгэхгүй бол луйварчид чинь энхийн цагаан тагтаа гээд өөрсдийгөө сэвж байна тэмцнээ1 цаг 19 минутын өмнөУвсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ2 цаг 3 минутын өмнөБаянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв2 цаг 6 минутын өмнөМАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ2 цаг 10 минутын өмнөСингапурт бага насны хүүхдүүдэд нүүрийн хаалт, гар ариутгагч бодис олгоно7 цаг 49 минутын өмнөЦагаан хоолны ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ач тус7 цаг 59 минутын өмнөДэйв Воусэн: Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал болов8 цаг 9 минутын өмнөӨНӨӨДӨР ИХ ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН 16-НЫ “УЛААН ТЭРГЭЛ” ӨДӨР БОЛОЙ8 цаг 19 минутын өмнөД.Дамдинжав: Энэ хоёр залууд итгэл хүлээлгээрэй гэж захиж хэлье8 цаг 21 минутын өмнө“СЕХ-ноос айж байна”8 цаг 26 минутын өмнөБолсонару АНУ-ын араас Бразилыг ДЭМБ-аас гаргана гэж сүрдүүлэв8 цаг 29 минутын өмнөУмард Солонгосын зүгээс Солонгос хоорондын харилцааны албыг хаана гэв8 цаг 39 минутын өмнөӨвөрхангайд АН найман жилийн өмнөх технологиор луйвар хийхээр санаархав уу?8 цаг 45 минутын өмнөАНУ-ын хөрөнгийн биржүүд хурдацтай сэргэж байна8 цаг 49 минутын өмнөЭнэ сарын 8, 10-нд тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд нэг сая төгрөгийг тушаах ёстой8 цаг 59 минутын өмнө“The HU” хамтлагийн оролцох байсан рок хөгжмийн фестивалийн тов гарчээ9 цаг 9 минутын өмнөАНУ-ЫН ДӨРВӨН ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ФЛОЙДЫН ҮХЛИЙН ТАЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ9 цаг 19 минутын өмнөДЭМБ амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлэхийг зөвлөж байна9 цаг 29 минутын өмнөОХУ Орос хэлний өдрийг тэмдэглэж байна9 цаг 39 минутын өмнөТ.Ганболд: Дархан хот төлөвлөлт зохион байгуулалтын хувьд Улаанбаатар шиг эвдрээгүй байгаа тул боломж байна9 цаг 45 минутын өмнө“G20”-ийн орнууд коронавирустэй тэмцэхэд 21 тэрбум гаруй ам.доллар гаргана9 цаг 49 минутын өмнөТанилц: Баянголд нэр дэвшиж буй Хассуурийн Ганхуягийн ХОМ9 цаг 50 минутын өмнөУхань хотын оршин суугчид Бээжин рүү зорчих боломжтой болжээ9 цаг 59 минутын өмнө1261 онд Хубилай Сэцэн хааны байгуулсан Монгол отчийн сургуулийн эд зүйлс олджээ6 сар 6. 12:10Бүлэглэл чинь сүрэглэл болчихлоо, толгойлогч оо...6 сар 6. 12:00Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлсэнд Багануурын багш нар талархаж байна6 сар 6. 11:57Х.Булгантуяа: Иргэд тог цахилгаан, хогны талаар олон жил ярьж байгаадаа бухимдаж байна6 сар 6. 11:51Боловсрол, мэргэжил шаардагдахгүй ажлын байрууд хомсдож эхэллээ6 сар 6. 11:48"Челси" Чилуэллийг авахаар идэвхтэй хөөцөлдөж байна6 сар 6. 11:35ХӨСҮТ: 2 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 193 боллоо6 сар 6. 11:25
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.