ЖИНХЭНЭ ЖДҮ: Монгол ноосоор хүний биед сөрөг нөлөөгүй углааш, оймс үйлдвэрлэдэг “Гэр коллекшн”  

Энэ удаагийн “Жинхэнэ ЖДҮ” буландаа Монгол ноосыг гар аргаар боловсруулан хүний биед сөрөг нөлөөгүй хөлд эвтэйхэн, чийг татахгүй, амьсгалдаг эсгий углааш болон даавуун оймс үйлдвэрлэдэг “Гэр” оймсны  үйлдвэрийг онцолж, захирал Ж.Ганбаттай ярилцлаа.

“Гэр коллекшн” ХХК нь Сүхбаатар дүүргийн Бэлхийн 18-р хороонд үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэрлэл явуулдаг байраа долоон жилийн өмнө өөрсдийн гараар барьж босгожээ. Ж.Ганбат энэхүү үйлдвэрийг өөрийн хүргэн ахтайгаа хамтран үүсгэн байгуулсан. Анх хоёулахнаа үйлдвэрээ байгуулж байхад мэдэхгүй, чадахгүй зүйлс олон байсан ч өдөр бүр суралцсаар өнөөдрийг хүрчээ.

Тэрбээр өөрийн гараар босгосон үйлдвэртээ бүх зүрх сэтгэлээ зориулан одоог хүртэл биеэр оролцон ажилладаг. Ж.Ганбат ямар нэгэн их дээд сургууль төгсөж байгаагүй ч гэсэн өөрийн амьдралын ухаанаар бизнес эрхлэн явж байгаагаа бидэнд хэлсэн юм. Мөн “Өнөөдрийн нийгэмд зөвхөн амьдралын ухаанаар хоолоо олж идэхэд хэцүү болсон. Тиймээс хүүхэд залуучуудыг мэдлэг боловсролыг нэгдүгээрт тавьж маш сайн суралцаасай” гэж боддог тухайгаа хуваалцаж байлаа. Ингээд үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл болсон Ж.Ганбат цар тахал дэгдэж, хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд өөрийн бизнесийг хэрхэн явуулж байгаа талаарх яриаг хүлээн авна уу. 

-Танай үйлдвэр хэзээ үүсгэн байгуулагдсан бэ?

-"Гэр" оймсны үйлдвэрлэл 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Харин "Гэр коллейкшн" ХХК компанийг 2008 онд байгуулсан. Энэ компанийг хүргэн ахын хамт байгуулж байсан. Үйлдвэрээ өөрсдийн гараар барьж босгосон. Шинэ өргөтгөлөө хийгээд удаагүй байна. Манай үйлдвэр 18 ажилтантай.  Өдөрт ойролцоогоор 1500 оймс үйлдвэрлэх хүчин чадалтай.

-Үйлдвэрлэл эрхлэх санааг хаанаас олсон бэ?

-Анх 2008 онд "Гэр коллейкшн" компанийг байгуулахдаа оймсны чиглэлээр дагнасан бизнес эрхэлж  байсан. Тэр үед Хятад, Солонгос улсаас импортоор орж ирсэн оймснуудыг бөөнөөр нь худалдан авч, дэлгүүрүүдээр борлуулдаг байлаа. Тэгээд өөрсдөө үйлдвэрлэл эрхэлье,  дотооддоо ажиллах хүчийг бий болгох зорилгоор үйлдвэрээ байгуулсан. 

-"Сovid-19" гарснаас хойш үйлдвэрлэл явуулахад хүндрэлүүд үүсэж байна уу?

-Мэдээж шүү дээ. Коронавирусээс болсон эдийн засгийн хямрал манайд ч гэсэн нөлөөлж байна. Жишээлбэл, дотооддоо борлуулалт хийдэг байсан бол хөл хорионоос болж дотоодын борлуулалт болон гадагшаа Орос, Казахстан руу экспортлох байдал зогссон. Одоохондоо ажилчдаа цалинтай байлгахын тулд богино цагаар ажиллаж байна. Ямар ч үед цагаан сар болон хаврын улиралд борлуулалт мууддаг. Тэгэхдээ өнгөрсөн жилтэй харьцуулахад, орлого 50 хувиар буурсан байна.

-Эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон газрууд байдаг. "Гэр коллейкшн" тэдгээрээс ялгарах онцлог юу вэ?

-Оймснуудын хувьд ялгарах зүйл бага даа. Харин манайх Төв аймгийн “Могол ноос” компанийн зөөлөн ноосыг ашигладаг. Манайх ганцхан оймс биш таавчиг, бүс, улавч, хаягдал материалаа ашиглан ханын гоёл зэргийг хийдэг.

-Эдгээр бүтээгдэхүүнээс хамгийн их ажиллагаатай нь аль нь вэ?

-Ажиллагаа багатай бүтээгдэхүүн гэж байхгүй . Оймс, таавчиг гээд бүгд л ажиллагаа ихтэй. Бүгд л нарийвчилсан деталь дээр ажиллана. Таавчиг гэхэд л  ноосоо авчирна, самнана, самнасан ноосыг гар аргаар исгэнэ гэх  мэт олон үйлдэлтэй шүү дээ. 

-ЖДҮ эрхлэхэд ямар асуудлууд тулгардаг вэ?

-Бизнес эрхлэхэд хамгийн хэцүү нь санхүүгийн асуудал байдаг.  Хөрөнгө оруулалт, хүү багатай зээл гэх мэт. Харин одоо манайх  Батлан даалтын сан болон Азийн хөгжлийн банкнаас зээл авсан байгаа. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл хүсэж байсан боловч дэмжигдээгүй. Материал бүрдүүлээд өгөхөөр тавьсан шаардлагад огт нийцдэггүй учраас буцаагддаг. Харин энэ шаардлагуудаа зөөлрүүлж, ЖДҮ эрхлэгчдийг дэмжвэл сайнсан. Ямар ч бизнест санхүүгийн хүндрэл хамгийн чухал асуудал байдаг.  Энэ асуудлыг давчихвал бусад нь  болно доо.



 

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.156.20Зочин   • 2020, 5 сарын 21. 14 цаг 26 минут

Майхан дотоодын үйлвэрээ дэмжиж хэрэглээгээ хангавал хөгжинө Гадаадын юм гэхээр л сайн гэдэг ухагдахуунаасаа аль болох татгалзах хэрэгтэй

66.181.168.131Зочин   • 2020, 5 сарын 21. 12 цаг 07 минут

Ugaaj bolhimuu

202.21.107.33ӨВ   • 2020, 5 сарын 21. 10 цаг 28 минут

амжилт хүсэе

202.126.88.237Зочин   • 2020, 5 сарын 21. 9 цаг 40 минут

Setgel zutgel huniig amjiltand hurgene

202.179.11.230туяа   • 2020, 5 сарын 21. 9 цаг 35 минут

хөөрхөн л юм байна ш дээ,гол нь дулаахан л байвал болоо ш дээ.юм хийж байгаа хүнд урам хайрлаач.

103.229.120.184Зочин   • 2020, 5 сарын 21. 8 цаг 57 минут

оймс нь гайгүй харагдаж байна. углааш бол хүн тоохооргүй эд байна.

66.181.177.117м   • 2020, 5 сарын 21. 10 цаг 42 минут

бусдын хөдөлмөрийг бүү үгүйсгэ санаа оноо байвал зөвлөж бай хийж чадахгүй санал зөвлөл байхгүй бол амаа тат

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.