2020 оны 5-р сарын 21
11 цаг 10 минут

ХААН Банк гурван жил дараалан “ТОП 100 ААН”-ийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх арга хэмжээг цахимаар зохион байгуулж, “Блүүмберг” телевиз шууд дамжуулан үзүүллээ. 

Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж, улс орны эдийн засгийг дэмжигч хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэн дүгнэдэг энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад ХААН Банк ТОП аж ахуйн нэгжүүдийг тэргүүлэгчдийн эгнээнд тогтмол нэрлэгдэж ирснээс сүүлийн гурван жил дараалан эхний дөрөвт эрэмбэлэгдээд байна. 

ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг бөгөөд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний статистикийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг байна. Тийм учраас улсын татварын орлогын дийлэнхийг төлдөг эдгээр 100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэмээн зүй ёсоор нэрлэдэг билээ.

ХААН Банк Монгол орны өнцөг булан бүрт салбар нэгжээрээ дамжуулан харилцагчдадаа банк санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, харилцагчийн үйлчилгээг дээдлэн ажиллахыг эрхэм зорилгоо болгож буйн зэрэгцээ цар тахал, эдийн засгийн хямрал, нийгэм цаг үеийн ямар ч хүндрэл бэрхшээл тулгарсан үед харилцагчид болоод аж ахуйн нэгжүүддээ дэмжлэг туслалцаа үзүүлж, санхүүгийн хувьд итгэл даах, бат найдвартай ганхашгүй байр суурийг бүрдүүлж чадсан билээ. 

Бид улсад татвараа хугацаанд нь төлж, эдийн засгийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй бөгөөд 6,500 хүнийг ажлын байраар хангаж буйгаас 2019 онд 1,000 орчим ажлын байр шинээр бий болгоод байна. Мөн түүнчлэн цахим банкны хөгжлийн шинэ хуудас нээн өөртөө үйлчлэх банкны киоск машин нийслэл болон орон нутагт 100 ширхгийг суурилуулж, банкны үйлчилгээг шуурхай хүргэх, харилцагчийн үйлчилгээг өндөр түвшин гаргах чиглэлд шат дараалсан олон ажил хийж, олон нийтийн санхүүгийн боловсрол, нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бусдадаа үлгэр дуурайл болж чадсан нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болжээ.

ХААН Банкинд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчид, түншүүддээ баярлалаа.

 

Анхааруулга:
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл ZALUUCOM.MN сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
ZALUUCOM.MN сайтын редекц Утас: 99077812

Шинэ мэдээ

Фижид коронавирусээр халдварласан бүх хүн эдгэрчээ16 минут 52 секундын өмнөТойм: Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, АТГ нэр дэвшигчдийн ХОМ-гийг зарлав21 минут 52 секундын өмнөЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй26 минут 52 секундын өмнөУлаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан31 минут 52 секундын өмнөД.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 31, 39, 43 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ6 сар 5. 21:29Ураны тусгай зөвшөөрлийг хэн, хэний үед олгосон бэ?6 сар 5. 19:15Улсын хэмжээнд төл бойжилт 97 хувьтай байна6 сар 5. 17:28Энэ сарын 10-ны өдрөөс эхлэх “ӨГӨӨМӨР ӨДӨР”-т нэгдэцгээе6 сар 5. 17:16“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 167 мянган хүүхэд шүд цоорлын эмчилгээнд хамрагджээ6 сар 5. 17:03Л.Мөнхтүшиг: Сөүл рүү нисэх нислэг цуцлагдахгүй, төлөвлөгөөний дагуу иргэдээ татахаар Солонгосын талтай тохиролцсон6 сар 5. 16:48Сурвалжилга: Бяцхан үрс "Монголчуудын жаргалын нар хойморт нь байх болтугай” хэмээн ерөөж байна6 сар 5. 16:47ХӨСҮТ: 5 хүнээс коронавирус илэрсний нэг нь Орос жолооч6 сар 5. 16:36Олон нийтийн эрхийг зөрчин баригдах гэж буй барилгыг эсэргүүцсэн оршин суугчид жагслаа6 сар 5. 16:35Орон нутгийн зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний тоо 12.5 хувиар өсчээ6 сар 5. 16:04Хар тамхи тээвэрлэсэн Б.Баттүшигийг энэ сарын 11-нд шүүнэ6 сар 5. 15:55Автомашины дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй6 сар 5. 15:37Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил долдугаар сард дуусна6 сар 5. 15:25Америк улс цар тахлын үеийн хамгаалалтын хэрэгсэл (PPE)-ийг манай улсад тусламжаар өгөхөө мэдэгдлээ6 сар 5. 15:14ВИДЕО: Хуучны УАЗ-469 машиныг янзалж тансаг G-Class болгон хувиргажээ6 сар 5. 15:00Танилц:Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүдийн чиглэл6 сар 5. 14:58Буддагийн 10 хичээл6 сар 5. 14:50БНСУ Монгол Улсад транзит нислэгийн хориг тавилаа6 сар 5. 14:44Жимсэн дотор салют нуусан нь хээлтэй зааныг үхэлд хүргэжээ6 сар 5. 14:40Байгаль хамгаалагч нар ховор амьтдыг хамгаалах тоног төхөөрөмжтэй болов6 сар 5. 14:38Газрын теннис XII зуунаас эхлэлтэй6 сар 5. 14:30Ашиг орлогоор тэргүүлсэн “ХЭРЭЭ” УСК юу өгүүлэв?6 сар 5. 14:20Т.Мөнхзул Азийн АШТ-д аман хүзүүдэв6 сар 5. 14:10Т.Төмөрбаатар: Гашуунсухайтын боомтоор өдөрт 400-500 нүүрс тээвэрлэгч машин гарч байна6 сар 5. 14:03ШИНЭ НОМ | "Сүнс урлал" түүврээс онцлох 5 шүлэг6 сар 5. 14:00Цагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана6 сар 5. 13:50
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.