Урьдчилсан ТААМАГ: Говь-Алтайд Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, О.Амгаланбаатар гурвын хооронд “тулаан” өрнөнө

Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт аль тойрогт ямархуу өрсөлдөөн өрнөхийг урьдчилсан байдлаар таамаглан хүргэж байгаа билээ. Энэ удаад  Говь-Алтай аймаг буюу тавдугаар тойргийг онцолж байна.  Хотын мандатаас “суйлж”, Говь-Алтайд нэмснээр хоёр хүн тэндээс сонгогдох эрхтэй болсон.  Энэ тойрогт МАН УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нарыг “сойж” байгаа. Харин АН Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар, УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан О.Батханд нарыг нэр дэвшүүлэв. Харин “Зон олны нам” Ц.Амарзаяа, “Сахигтун Үндсэн хуулийн эвсэл” Н.Бүргэдаа, Э.Төгссайхан,  “Та бидний эвсэл” С.Батбаатар, Б.Оюунбилэг, “Хөгжлийн хөтөлбөр” нам Г.Дондовсамбуу, “Шинэ эвсэл” Н.Чулуунжав, Э.Эрдэнэтуяа, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам” Д.Ганхуяг нарыг дэвшүүллээ.

Хоёр том намын нэр дэвшигчдийг хүмүүс сайн таних байх.  Н.Бүргэдаа өмнө нь МАХН-аас энэ тойрогт нэр дэвшиж байсан. Бусдыг нь үнэндээ танихгүй. Интернэтээс овог, нэрийг нь тавьж хайгаад ч олигтой мэдээлэл гарч ирэхгүй байна. Говь-Алтайдаа танигдсан хүмүүс юм байлгүй дээ. Нэр дэвшигчдийн байр байдлаас харахад, хоёр том намын хооронд гол өрсөлдөөн өрнөх магадлал нь илүү байна.  Тэр дундаа МАН хоёр гишүүн илгээсэн нь Говь-Алтай улаан байсаар ирсэн түүхэн уламжлалыг давтах дайралт болж байх шиг. Ш.Раднаасэд гишүүн өмнөх сонгуулиар О.Амгаланбаатартай өрсөлдөж, нийт сонгогчдын 51.5 хувийн саналаар ойрхон зөрүүтэй ялалт байгуулсан. Энэ удаад ч хоёр мандатын нэгийг нь “халааслах” магадлал өндөр.  Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд тийм ч дардан замыг туулж, нэр цэвэр үлдээгүй.  Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, авлига, албан тушаалын хэрэгтнүүдэд боломж олгосон гэх шүүмжлэлийн гол бай нь байсан.  Өөрөө янз бүрээр тайлбарладаг. Мөн оймсондоо ам.доллар нууж байгаад баригдсан Мэргэжлийн хяналтынхны ард байдаг Ааяа байж магадгүй гэсэн хардлага сэрдлэг ч түүнийг чиглэдэг. Энэ бүхэн нь өмнөх сонгуулиар олж авсан 51 хувиа бууруулах шалтгаан болж болзошгүй. Гэхдээ л бусад өрсөлдөгчийнх нь нэрийг харахад, финалд гарч, “үдээс хойш” зогсож байхыг үгүйсгэх аргагүй.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан өмнө сонгуулиар Хан-Уулаас гарч ирсэн. “Мишээл экспо”-гийн захирал гэдгээрээ өмнө нь иргэдэд танигдсан тэрбээр өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн болоод зогсохгүй салбарын сайд хүртэл хийлээ. Машины бүхээгт сууж явсан учраас зам тээврийн салбарын туршлагатай маягийн юм ярьж, хүмүүсийн хөх инээдийг барж явсан түүх нь саяхных. Энэ хавар Улаанбаатарт “Тэнгэрийн зам” барина, Дарханы замын ажлыг явуулахын тулд хятадууд оруулж ирнэ гэх мэт сонирхолтой мэдэгдлүүдийг хийж, ад болохоороо нэг болсон нэгэн. МАН яагаад түүнийг Говь-Алтай руу “цөлсөн” нь сонирхолтой. Мэдээж том намын нэр дээрээс босож байгаа гэдэг утгаараа дээгүүр даваанд “барилдчих” байх. Гэхдээ түрүү булаалдана гэж хэлэхэд хэцүү. Тэгээд ч сүүлийн үед Говь-Алтайд элдэв асуудал үүсэж, МАН-ын нэр хүнд бага зэрэг сэвтээд байгаа. Тэр сэв Б.Энх-Амгалан хавиар очиж бууж магадгүй л юм.

МАН-ын хоёрын өөдөөс хамгийн сайн үзэх нэр дэвшигч бол О.Амгаланбаатар.  Өнгөрсөн сонгуулиар АН-аас үзсэн. Нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авч байсан хүн. Энэ удаад ийм хэмжээний дэмжлэг авбал зоолттой парламентад ороод ирчих боломжтой. Гэхдээ сайнаасаа илүүтэй саар бүхэнтэй нэр холбогдоод авсан. 10 эхнэр, 20 хүүхдийн асуудал, 60 мянган ам.долларын цаг, 50 саяыг Б.Хурцад өгсөн гэх мэтээр түүнтэй холбогдсон худлаа, үнэн түүхийг бичвэл дуусахгүй. Мэдээж энэ бүхэндээ тайлбар хийж, залруулсан. Говь-Алтай аймгийнхан намайг мэднэ хэмээн цахим хуудсаараа ч бичиж байсан удаатай. Угаасаа аймгийн Засаг дарга байхдаа л янз бүрийн сайн, муу асуудалд нэр нь байнга холбогдож явсан хүн учраас нутгийнхан нь мэдэх нь ойлгомжтой. Нэгэнт орон нутагтаа танигдсан учраас хүчтэй өрсөлдөөн үзүүлэх байх.

Тэгвэл О.Батханд гэдэг сэтгүүлч яаж яваад АН-аас нэр дэвших мандат авсныг ёстой чөтгөр бүү мэд. З.Энхболдын туслах хийж явсны “шагнал” юм байлгүй дээ. Зарим нэг таамагт түүнийг сонгогдоно гэсэн байх юм. Мөнгө муутай, сайтар танигдаагүй хүн үеийн үед МАН-ын нэр дэвшигчийг сонгож ирсэн Говь-Алтайд очоод, цэнхэр өнгөөр “будчихна” гэдэг магадлалын хувьд бага байх аа.

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

АТГ-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөх 606 нэр дэвшигчийн ХОМ-гийг зарлалаа2 цаг 10 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан7 цаг 27 минутын өмнөХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг цахимаар зохион байгуулав7 цаг 32 минутын өмнөНаран дээр сүүлийн гурван жил болоогүй хүчтэй дэлбэрэлт болжээ7 цаг 37 минутын өмнө“Ремдесивир” эм нааштай үр дүн үзүүллээ7 цаг 42 минутын өмнөМосквагийн метронд гар буу далайсан эр зорчигчдыг үймүүлжээ7 цаг 47 минутын өмнөАфганистан улс хоёр ерөнхийлөгчтэй боллоо7 цаг 52 минутын өмнөБритни Спирсийн шинэ цомог манлайлж байна.7 цаг 57 минутын өмнөЛуврын музей долоодугаар сарын 6-нд нээгдэнэ8 цаг 2 минутын өмнөТокио дахь эзэн хааны ордны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нээжээ8 цаг 7 минутын өмнөГал сөнөөгчийн хувцас хатаах тусгай зориулалтын төхөөрөмж хийжээ8 цаг 12 минутын өмнөБ.Нямтайшир: Ардчилсан Монголд анх удаа нэр дэвшигч шоронгоос сонгуульд өрсөлдөхөөр болж байна8 цаг 20 минутын өмнөБи–г умартахуйд стресс арилмуй8 цаг 27 минутын өмнөЯпоны цагдаа нар “корона-луйвар”-ын хэрэг ихсэж байгааг анхааруулжээ8 цаг 32 минутын өмнөНэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж байна8 цаг 35 минутын өмнөД.Сүндий "Сахигтун Үндсэн хуулийн эвсэл"-ээс Чингэлтэйд нэр дэвшинэ8 цаг 39 минутын өмнөОрхон сумын 70 өрх өрхийн амьжиргаагаа сайжруулах төсөлд хамрагджээ8 цаг 42 минутын өмнөХолимог тулааны UFC холбооноос энэ сарын 6-нд Лас-Вегасын UFC APEX ордонд болох UFC 250 тэмцээний тулаануудыг зарлалаа.8 цаг 47 минутын өмнөХүмүүсийг хамгийн их уйлуулдаг кинонуудыг нэрлэжээ8 цаг 49 минутын өмнөТакадагава: Анхны шавиа алдсандаа маш их харамсаж байна8 цаг 57 минутын өмнөТайландад гацсан монгол бүсгүй өндөр настай ээжийг минь авраач хэмээн гуйжээ9 цаг 7 минутын өмнөДэлхийн хамгийн хурдан тамирчдын гүйлтийн нууц юу вэ?9 цаг 12 минутын өмнөТарж удамшсан, дийлж хурдалсан Тэсийн голын унаганууд9 цаг 17 минутын өмнөКомноос сэрэхдээ францаар чөлөөтэй ярьдаг болсон байжээ9 цаг 22 минутын өмнөЛи Ё Хун: БНСУ-д сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэгдээгүй9 цаг 24 минутын өмнөУИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор үнэмлэхээ гардан авлаа9 цаг 27 минутын өмнөЕвропын хамгийн үнэтэй уран зураг9 цаг 27 минутын өмнөАрилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 5.3 хувиар буурчээ9 цаг 28 минутын өмнөCOVID-19: Буриадад хоногт 24 тохиолдол шинээр илэрчээ9 цаг 32 минутын өмнөСЕХ сонгуульд оролцогчдод хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүхийг анхаарууллаа9 цаг 33 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.