Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг ёслон тэмдэглэхээр болжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг "Үндэсний их наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа. Үндэсний их баяр наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулна. Телевиз, цахимаар олон түмэнд хүргэхээр бэлтгэж байна" гэв.
Баярын наадмыг тэмдэглэхтэй холбогдуулан комиссын гишүүдээс дараах хувилбаруудыг гаргасан байдаг.
- Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас сэргийлэх, онцгой нөхцөл байдлын үед Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэгчгүйгээр, олон нийтийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх
- Цар тахалтай холбогдуулан баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан, Хурдан морины уралдаан, Үндэсний сур, шагайн харвааг тусгай горимоор зохион байгуулах
- Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнээс бусад төрийн хүндэтгэлийн концерт, үдшийн цэнгүүн, үзэсгэлэн, үзвэр үйлчилгээ, урлаг, соёлын арга хэмжээ, уяачдын наадмыг зохион байгуулахгүй байх;
- Баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын бүртгэлийг цахимаар зохион байгуулж, салбар хороогоор дамжуулан мандатыг олгох;
- Төв цэнгэлдэх хүрээлэн, Сур болон шагайн харвааны асар, Хүй долоон худаг руу иргэд, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах;
- Үндэсний их байр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа үйлчилгээг хориглох;
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулагч, гишүүд, оролцогч, хэвлэл мэдээллийн ажилтнууд коронавируст халдварын шинжилгээнд хамруулах,
- Үндэсний их баяр наадам зохион байгуулагдах газруудад халдвар ариутгалын цэгийг ажиллуулж, тогтмол ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх
- бүс, даншиг наадам, бусад / төрийн болон төрийн бус байгууллагын ой, ургийн баяр, төгсөлтийн уулзалт, насны ой гэх мэт/ арга хэмжээг зохион байгуулахыг хязгаарлах;
- Аймаг, сумдын баяр наадмыг Үндэсний их баяр наадам зохион байгуулагдах 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд багтаан зохион байгуулах зэрэг санал яригдаж байгаа аж.
12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
эд нар хүссэнээ л хийж байна доо бид нарт ямар ч эрх мэдэл алга үнэхээр харамсалтай
Дотооддоо алдчихаагүй бна. Эрсдэлгүй үзэгчгүй зохион байгуулна гэж бна. Ямар сүржин сүржин хүмүүс бнаа. Ганц тоосгоны хандив өгөөгүй байж эмнэлэг барь ч гэх шиг. Хуцмалууд минь Монгол төр наадмаа хийнэ.
Ингэн ингэн хүнгүй наадам хийж мөнгө үрж яадаг байнаа. Шал дэмий хүмүүсийн сэтгэлийг наадам гэж догдолуулаад, зүгээр өнжсөн нь л дээр баймаар юм.
Baasshig naadam hiiya
Үхсэн хатсаных нь наадам, монголын хэдэн феолалуудын зугаа зохион байгуулж цөөхөн хэдэн монголчуудын амь насаар тоглож яах гэсэн юм бол? морь уралдана авилгачин хэдэн феодалууд зугаацна, бөх барилдана нөгөө хэдэн феодал дээрээс нь нутгийн зөвлөл гэж монголын эв түнжин хагаралдуулсан булайнуудын хэдэн явдаг жорлон ноололдож үр дүнд нь жирийн иргэд өвчин хумхаа тусч, татвар төлөгчдийн баахан мөнгө үрнэ. цагаан сар тэмдэглүүлээгүй байж үхсэн ацны чинь наадам. наадам хийж гайгүй байгаа ажил, цар тахалын хязгаарлалтаа алдахгүй хичээнэ үү дарга нараа
наадам хийгээд хэрэггүй ээ гуйж байна бүх төрлийн найр наадмыг хориглох хэрэгтэй наадамгүйгээр үхэхгүй
Цэвдэг сэтгэлтнүүд минь өвчилсөн хүний тоо нэмэгдээд байхад наадам хийх тухай яаж сэтгэлд чинь багтаад байнаа цөөн хүнтэй наадам хийх гэж битгий сэрж унтаж сэрүүн зүүдлээд байгаач Нэг хурдан морийг дагаж хэдэн ирэх вэ гэдгийг тооцооч долоон худаг чинь хашаа байхгүй ил задгай газар хэнийг хэн хорих юм бэ цэнгэлдхэд арын хаалганы маш олон зөвшөөрөл олгогдоно өвчин тархвал эцсийн хариуцлагыг хэнд тооцох болж байна ард түмнээ бодох сэтгэлтэн алгаа ОЛИМП хүртэл хойшилсоныг таа нар мэдсэн хүн байна уу
уралдах морьд хоорондоо 2-3 м, барилдах бехчууд 1-2 м, харваачид 2 м- ийн зайтай байх унаач хуухэд уяачид бехчууд харваачид амны масктай ганц еренхийлегч л маскгуй байна, морины уралдаан, бехийн барилдаан сур харвааг цахимаар явуулна баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга улсын уок ийн дарга е энхтувшин
иргэдээ сайхан амрааж дэглэмээ сайн барьж баяр наадмаа өнжвөл болно шүү дээ
hiih ni zuv
Цагаан сараа хийгээгүй Наадам хийж яадаг юм бөхөөр яхым хэрүүл л биз дээ наадам хийвэл жинхэнэ өвчин тарна
Энэ жилдээ улсын баяр наадмыг хийхгүй өнжсөн нь дээр дээ. Харин иргэддээ наадмын амралтыг нь эдлүүлж, гэрээр, эсвэл хөдөө, байгальд амрахыг зөвлөх нь хэрэгтэй.