2020 оны 5-р сарын 22
12 цаг 40 минут

У.Хүрэлсүх холын замд хорших багийнхнаа сонгохдоо нэн тэргүүнд ёс зүйг шалгуур болгожээ

-МАН-ын нэр дэвшигчдийг шинжихүй-

Сонгууль гэх сунгаа эхэлж, төрийн эрх барих дээд байгууллагад өрсөлдөгчид намын даргаасаа захиас, даалгавраа авч, кампанит ажлаа эхлүүлээд байгаа ч сонгогчид нэр цэвэр, боловсрол мэдлэгтэй хүмүүсийг сонгох хандлагатай байна. Нэг ёсондоо, энэ удаагийн сонгуулиар ард түмэн бодлогын түвшинд асуудал ярьдаг боловсролтой хүнээр  өөрсдийгөө төрд төлөөлүүлэхийг хүсэн хүлээж байна.

Тэгвэл эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх холын замд хорших багийнхнаа сонгохдоо нэн тэргүүнд ёс зүйг шалгуур болгожээ. Сонгогчдынхоо өмнө худал хэлдэггүй, эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролоор түүчээлэх шаардлага тавьж,  гурван зарчим баримталсан нь доорх статистикаас харагдаж буй юм. Тухайлбал, МАН-аас нэр дэвшигчдийн 50 хувь нь анх удаа хууль тогтоох байгууллагын сунгаанд өрсөлдөж байна. Тус нам нэр дэвшигчдийг тодруулахдаа залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг багтаасан бөгөөд  эдний 34.2 хувь нь 45-49, 40-44, 55-60 насныхан 17.1 хувь,  50-54 насныхан 14.5 хувийг эзэлж байна. Эмэгтэйчүүд  харин  21.1 хувийг эзэлжээ.  

Мөн МАН-ын нэр дэвшүүлэлтийн онцлох нэг зарчим нь  элдэв асуудалд холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэх амлалтдаа хүрч, 2016-2020 оны УИХ-д МАН-аас  сонгогдон ажилласан гишүүдээс 20-ийг нь нэр дэвшүүлээгүй юм. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Л.Энхболд, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, О.Содбилэг, М.Билэгт, Ч.Улаан, Н.Оюундарь, А.Сүхбат нар энэ удаа нэр дэвшилгүй, намынхаа арын албанд ажиллах аж. Тэднийг энэ удаагийн сонгуульд ийн өнжөөсөн нь шинэ, залуу дүр төрхийг улс төрд оруулах орон зайг гаргах зорилготойгоос  гадна олон нийтийн дунд явуулсан рейтинг тогтоох судалгаанд үндэслэн гаргасан шийдвэр аж. Харин оронд нь салбар бүрийн дуу хоолойг төрд илэрхийлж чадах, мэдлэг боловсролтой  шинэ залуу үеийг оруулж ирэх бодлого баримталжээ.  Улс төрд олон жил явсан, нийгэмд эерэг дүр байж чадахаа больсон, эсвэл ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон гэх улстөрчдийн оронд өөрийн эзэмшсэн мэргэжил, салбарын хүчтэй дуу хоолой болж, нийгмийн хүлээлтэд нийцэн ажиллаж чадна гэж үзсэн хүмүүсийг дэвшүүлээд байгаа нь энэ.

Энэ хүлээлтэд нийцэх хүмүүсийн тухайд жишээлбэл, гавьяат эмч Ж.Чинбүрэн. Түүний нэрийн өмнө “хавдрын”  гэх тодотгол заавал бичигддэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад   тэргүүлж байгаа хавдрын өвчлөлтэй  тэмцэх төрийн бодлогын асуудалд салбарын шилдэг мэргэжилтнийг оролцуулахаар нэр дэвшүүлж байгаа нь давуу тал.  Тэрбээр энэ удаа Баянзүрх дүүргээс намаасаа итгэл хүлээн өрсөлдөж байна.

Банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх цаг нь ирсэн. Тэр дундаа  зээлийн хүү нь дэлхийд байхгүй өндөр байдаг манай улсад  банк, санхүүгийн салбарын  реформ хийж,  төрийн бодлогын хэмжээнд авч үзэх учиртай. Энэ тухайд төрд хүчтэй  дуу хоолой болж чадахуйц  өндөр боловсролтой,  практик туршлагатай хүнээр МАН Г.Амартүвшинг нэрлэлээ. Тэрбээр энэ удаа УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нартай хоршин Хан-Уулд өрсөлдөж буй юм.   

Дараагийн хүн Г.Дамдинням. Уул уурхайгаас бүрэн хараат шахуу манай улсын хувьд энэ чиглэлийн мэргэжилтэн, тэр дундаа  дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн  залуу үеийн төлөөлөл төрд байх нь зайлшгүй шаардлага болсон. Тийм ч учраас уул уурхайн бодлогын судалгааны хүнийг төрд оруулахаар Дархан-Уул аймагт нэр дэвших эрх  олгоод байна.

Удаах бүлэгт эмэгтэйчүүд. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн хэрэгцээ, шаардлага, хүсэлт болсон энэ үед дэлхийн чиг хандлага төдийгүй хуульд байдаг ч “амьгүй” явсаар ирсэн заалтыг амилуулсан нь МАН нэр дэвшигчдийнхээ 20 гаруй хувийг буюу 16 эмэгтэйг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлсэн явдал.

Эмэгтэйчүүд төрд олноороо гарах нь нийгэмд тулгамдсан, бугшсан, төдийлөн үр дүнд хүрдэггүй ужгирсан асуудлуудыг шийдэх тухайд гарц болдог жишигтэй. Эрүүл мэнд, боловсрол, хүчирхийлэл, хүүхэд хамгаалал  зэрэг  өрх гэр, хүн бүрийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн бодлогоор энэ хэсэгт анхаарал хандуулахын тулд  дуу хоолой нь эмэгтэйчүүд байна гэж Ардын нам үзжээ.  Сонгуульд багаа авч хөтөлгөө морьтой явна гэдэг асар их үүрэг, хариуцлага. Ард түмнийхээ, журмын нөхдийнхөө өмнө хүлээсэн энэ хариуцлагыг юугаар ч үнэлэх, жинлэх аргагүй учраас МАН-ын удирдлагууд ийн боловсрол, мэдлэг, чадвар, ёс зүйг чухалчилсан байна. Тус нам эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүй, эдийн засаг, инженер инноваци, цэрэг арми, хөдөө аж ахуй зэрэг салбар салбарын манлайлагчдаас багаа бүрдүүлж, шинэ өнгө төрх, дуу хоолой болон эв санал, эрч хүчээ нэгтгэсэн нь энэ. “Байлдагчаас генерал, асрагчаас гавьяат эмч, Харвард, Йэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулийг төгсөгчид, эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан, арвин туршлагатай ахмад үеийнхэн, шилдэг сэхээтэн бүсгүйчүүдээ ард түмний төлөөлөл болгон илгээж буйгаас харахад Ардын нам нэр дэвшүүлэлтдээ тун хариуцлагатай ханджээ.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан

С.Бүжин

 

 

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.194.151Зочин   • 2020, 5 сарын 23. 9 цаг 00 минут

одоо энэ ярихаас өөр шидгүй идэх хулгайлахаас өөр мэдлэггүй ийм амьтадыг төрөөс зайлуулах болсон. их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэгдээ. АН МАН МАХН-с хэнч байсан сонгохгүй 30 жил улс орныг талхиллаа. одоо сонгочуул алаад өгий гэдэг үлгэрээ ярьсаар л. зайлцгаа

85.141.187.127Зочин   • 2020, 5 сарын 22. 20 цаг 22 минут

Есзуйтэй хун байна уу цаана чинь.. Мандат авахаар улайран дайрах уеэсээ есзуй гээчийг умартаа бус уу... Бугд. Хн

192.82.74.34Зочин   • 2020, 5 сарын 22. 18 цаг 55 минут

Цогзолмаа, Ж.Мөнхбат 2 л нэр дэвшихээр ч юу гэмээр юм бэ дээ.

217.118.81.243Зочин   • 2020, 5 сарын 22. 18 цаг 02 минут

Худалчсух ард тумнээр их тоглож бнаа элбэгдорж шиг хошгируулж бгаад е,с намын дарга болсон улаан луиварчидаан улдээсэн бна су,батболд раднаасэд концессчингуудаа чоижоо алуурчингаа тэнэг бохчуудээ ард тумэн тоирог дээр нь нухаад огноо

202.9.40.21Зочин   • 2020, 5 сарын 22. 14 цаг 56 минут

Ман-г хэн ч дэмжихгүй худалч хулгайч луйварчин хүчиндэгч алуурчин талуурчин цүнхбаригчаа цэгцлээгүй энэ намын дарга сөнөөж байх шиг.Ман газрын хөрснөөс арчигдаж байна

66.181.161.23бажига   • 2020, 5 сарын 22. 14 цаг 31 минут

үндэснии шуудан сайн шударга сэтгүүлч аваач

66.181.161.23нүүр   • 2020, 5 сарын 22. 14 цаг 17 минут

долигоносон ниитлэл

202.126.89.188Зочин   • 2020, 5 сарын 22. 14 цаг 05 минут

Шал худлаа.

202.126.89.157Сонгогч   • 2020, 5 сарын 22. 13 цаг 59 минут

ЖДҮ, төрийн албанд өөрсдийн хүнээ оруулах, гадны шашин дэлгэрүүлэх нь ёс зүй мөн үү?

202.21.100.210Зочин   • 2020, 5 сарын 22. 13 цаг 57 минут

ман ДЭЖИХГҮЙ

150.129.141.221zochin   • 2020, 5 сарын 22. 13 цаг 50 минут

Neg ih hol yavahgui bhoo

64.119.19.64Зочин   • 2020, 5 сарын 22. 13 цаг 36 минут

60 тэр бум ЖДҮ-гийн 54 хулгай сойжээ

103.20.152.50Болдоо   • 2020, 5 сарын 22. 13 цаг 22 минут

Битгий худлаа хэл зөндөө авилагачин байэ л байна. Юу гэж дандаа монголчуудыг тэнэг гэж бодож бичдэг **** вэ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.